Showing posts with label Миний амьдрал. Show all posts
Showing posts with label Миний амьдрал. Show all posts

Monday, April 21, 2008

Шалдар булдар

За хө өнөөдөр нэг бичлэг оруулъя байз. Энэ удаа онцгойлон сэдэв сонголгүй зүгээр л сүүлийн хэд хоногт өөрийн амьдралд дохиолдсон онцлох содон үйл явдлыг талаар энэ бичлэгт оруулахыг зорилоо.

Ажил
Нэг таатай ч гэх юм уу таагүй ч гэх юм уу мэдээ дуулгахад би дахин 2 ажилтай болсон. Хэдэн ногооныг нь бодохоор таатай ч юм шиг, хийх ажил, ачаалалыг нь бодохоор ямар юмны тааламж авах вэ дээ. Яг л урьдных шигээ тэрэгний морь шиг зүтгэж эхэллээ. Сүүлийн хэд хоног ч естой л хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явлаа гээд хэлчихэд хэлсдэх зүйл байхгүй байхаа. Жишээ нь: Нэг өдрийн цагийн хуваарь гэхэд ийм байна: 07:00 цагт шөнийн ажлаасаа бууна, 07:00-07:30 - өглөөний цай хөтөлбөр , 08:00 цагт гэртээ ирнэ. 08:00 - 12:00 хүртэл 4 цаг унтана. 12:00-12:30 - үдийн цай хөтөлбөр, 13:00 цагаас 2 дахь ажил дээрээ очно. 13:00 - 21:00 хүртэл ажиллана. 21:00 - 22:30 - амралтын цаг. (Машиндаа хоолоо иднэ, зав гарвал интернэттэй газар очиж жаахан сууна), 23:00-07:00 - Шөнийн буюу 1 дэх ажил дээрээ гозойно.
Гэхдээ өдөр болгон ийм хуваарьтай ажилдаггүй юмаа. 3 өдөр л яг ингэж давхарддаг юм. Бусад үед нь бол 2 ажил маань зөрж таардаг болохоор арай биенд амар. Гэвч амралтын өдөр гэж огт байхгүй болсон. (7/24)
Хичээл
Хүнд гар болж байгаа. Нэг хичээл интернэтээр авч байгаа. (Financial management for Nonprofit organizations) Даалгавруудаа цаг тухайд нь өгч амжихгүй л явна. Анх орж байснаа бодвол архагшаад хүнд гар болоод байнаа. Дөхүүлж байгаад болгондөө гэсэн юм яриад малгайгаа хажуулдуулчаад бохь тас тас хийлгээд сургуулийн коридороор ярвайгаад явжийшд. хэхэхэ
Сүүлд үзсэн кино
За энэ хэсэгт харин ч нэг ярих юм байгаа шүү. Сүүлийн хэд хоног хамгийн их давтамжтай гүйцэтгэсэн зүйл бол яаалтчгүй кино үзэх үйлдэл байлаа. Аз болоход нөгөө шинэ ажил маань овоо хийх зүйл бага байдаг юм байна. Тэгээд зав чөлөөндөө кино үзээд суугаад байх санаатай.Сүүлийн кинонуудаас:
1. Martian Child - Энэ их гоё кино байна лээ. Нэгэн өнчин хүүг Зохиолч залуу өргөж авснаар бүх үйл явдал эхлэндээ. Шинэ аав хүү хоёулаа их зовлон үзсэн болохоор нэг хэсэгтээ л тэдний хоорондын харьцаа үл ойлголцох байдалтай байна. Үргэлжлэлийг нь киноноосоо үзсэн нь дээр байхаа. Би өөрийн видео цуглуулгандаа хийсэн шүү. Энд дараад эсвэл энэ хажууд байгаа цонхон дээр дарж үзээрэй.
2. Dan in Real Life - Их амьдралтай кино. Бас нэг өрх толгойлсон 3 охинтой аавын тухай гарна. Хамаг бүхнээ хүүхдүүддээ зориулаад өөрийнхөө аз жаргалыг умартсан эгэл жирийн аавын амьдрал 3хан хоногийн дотор яаж өөрчлөгдөж байгаа талаар гарна. Үргэлжлэлийг нь киноноосоо үзсэн нь дээр байхаа. Би өөрийн видео цуглуулгандаа хийсэн шүү. Энд дараад эсвэл энэ хажууд байгаа цонхон дээр дарж үзээрэй.
3. The Brave One - Нэгэн аж жаргалтай хосын тухай киноны эхэнд өгүүлнэ. Жаргал дагаж зовлон гэгчээр нэгэн орой хос хоёр цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байгаад гэнэтийн дайралтанд өртөж үл бүтэх хэдэн залуусын зугаа болж зодуулж нөхөр нь тэр дороо амь насаа алдаж эмэгтэй нь хүнд байдалд орно. Энэ их уй гашууг яаж даван дуулж өөрийн сэтгэлийн шархаа ямар аргаар нөхөж байгаа талаар гарах маш сонирхолтой кино юм.Би өөрийн видео цуглуулгандаа хийсэн шүү. Энд дараад эсвэл энэ хажууд байгаа цонхон дээр дарж үзээрэй. Би ер нь зөгнөлт, адал явдал кино гэхээсээ илүүтэй амьдралтай бидний хэнд ч тохиолдолж болох үйл явдлын талар өгүүлсэн кинонууд үзэх их дуртай. Нэг талаасаа бидэнд сургамж болоод байх шиг санагддад юм. Танд л гэж хэлэхэд дээрх кинонуудыг узээд та харамсахгүй шүү. Завтай үедээ заавал үзэх кинондоо оруулаарай.
Сонсож байгаа дуу
Өөрийн IPod-доо дээр л нэг хэдэн монгол дуу хийсэн байсан тэрийгээ л байн байн давтаж сонсоор байгаад л таарлаа даа. Гэхдээ саяхнаас нэг дуу чихэнд хоногшоод байгаа. Шинээр л гарсан болтой. "Тэнгэрт харвасан од" гэдэг киноны дуу гэсэн.Та одоо сонсож байна уу? Хэрэв сонсохгүй байвал энд дарж сонсоорой. Бас нэлээд хэдэн шинэ монгол клипүүд өөрийн дууны цуглуулгандаа хийсэн шүү. Энд дарж эсвэл дээр байрлах цонхон дээр дарж шууд сонсоорой. Хийх зүйл уг нь их л байх юм. Блогтоо оруулмаар сонирхолтой сэдэвүүд орж ирээд л байна. Одоохондоо ажилдаа түүртээд тэр болгон цаг зав гаргаж чадахгүй байна. Хүн хүн өөр өөрийн гэсэн замаар явдаг болохоор зөвхөн өөрийнхөө тухай бичихэд ч гэсэн сонирхолтой байх шиг. Блогчин андуудынхаараа ойрын хугацаанд шур хийнээ. Бэлэн байгаарай
За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг үүгээр жаргаая даа. Ажилдаа явалгүй болохгүй нь
Бодлоо тэр чигээр нь буулгав

Saturday, March 22, 2008

Сонин хачин

Нуруун дээрх ачаагаа бага ч гэсэн хөнгөлөөд сэтгэл санаа өөдрөг сайхан байна аа өнөөдөр. Уртаа гэгчийн амьсгаа авсан шээг, ийш тийшээгээ харж малийсан шээг, тэнгэр хангай бүүдгэр байх чинь бороо орох гэж байна уу даа гэсэн шээг додьгор явж байгаа юм бишүү би гуай. За яасан юу болов ? Аан хаврынхаа семестрийг цааш нь харуулчлаа. ахахахаха (бахдалтайн аргагүй инээв) Сүүлийн нэг долоо хоног ч естой алингаа алдатлаа дэвтэр ном эргүүллээ дээ. Сайндаа ч бишээ, цагт нь даалгавраа хийдгүйн ач гавъяагаа эдэлсэн минь тэр. Одоо ч чи тэгвэл гашуун сургамж аваа биздээ? Харин тэгсэн байхаа.(мушилзав) Ер нь байнашдээ би ганцаараа тэгэж хоцроогоод байсан уу гэхээр бас биш юмаа. Сураг сонсохнээ ангийн зарим нэг баагий нар сүүлийн хэд хоног нүүрээ угаах завгүй нуухаа авах тэнхэлгүй болтлоо суусан гэнэ шүү цаана чинь. хэхэхэ. Яагаад ингэх болов гэж ах хүү жаахан бодол бодов. Бодож бодож бодын шийр дөрөв, Явж явж багшийн арга барилтай холбоотой болж таарлаа. Нөгөө нутгийн минь багш нарын хэлдгээр цаг тухай бүрт шүүсийг нь шахаагүйгээс л тэр байх. Зайлуулдаа шинэхэн багш байна лээ дээ. Жаахан туршлага дутсан байхдаа хөөрхий.
За тэр багшийг шүүмжлэх яахав, Цэгмээ гуай чамд ч гэсэн дутагдал байгаа шүү!!!
Өнгөрсөн өвөл чи ямар сайн хүүхэд байлаа? Хоёр ажилтай хөл толгойгоо ялгахгүй болтлоо ажиллаж байхдаа дээрээс нь хичээл аваад яваад болоод л байдаг байсандаа. Тэр үеээ бодвол чи дэндүү их завтай байгаа шүү нөхөөр? Жаргал даадгүй моньд ш дээ энэ. (бухимдав)
хахахаха, нэг иймэрхүү бодол шүүмжлэлүүд л миний толгойд эргэлдээд байгаамдаа. Өөрийгөө эерэг сөрөг тал болгочоод л ярьж өгнө шүү дээ. Энэ толгойд их юм болноо гэж.
Сүүлд үзсэн кино
За тэр яахав, сониноос хичээлээ дуусгасных өөрийгөө урамшуулж бас нөгөө эерэг талдаа дольдогнож 10,000БС гэдэг нэг кино үзэв. Рекламнаас харахад овоо хөгжөөчихмөөр кино юм уу даа гэж бодсон бас нэг ч их сэтгэлд хүрсэнгүй. Яахав дунд зэргийн л юм билээ. Спец эффект багатай, Animation ихтэй, Яриа ихтэй , Аction багатай л кино юм уу даа гэж санагдсан.
Өөр чинь юу билээ? Аан тийм бас мэдээлэл.com дээр орсон байсан Дурласны маргааш гээд Монгол кино үзэв. Нээрээ манайхан естой түүхийгээрээ байна лээ дээ. Яагаад өөрсдөө санаа олоод зохиол бичиж болдоггүй юм болоо. Нэг америк киноны зохиолыг тэр чигээр нь хуулчихсан байна. Уг нь манай монголын урдаа барьдаг хэдэн залуу жүжигчид нь тоголсон байна лээ. За гэхдээ хийж байгаа нь их юмдаа. Түүхий ч байсан хамаагүй хийгээд байвал л юм сурна. Үзэгчдийнхээ сэтгэгдэл дээр дүн шинжилгээ хийгээд цаашдаа анхаараад ажилвал чанартай уран бүтээлүүд гарахгүй хаачих вэ.
Сүүлд сонсож байгаа дуу
За хө сүүлд чинь ямархуу дуунууд аялаад байгаа билээ гэж ? Аан тийм Жордан Cпаркс гэгч American Idol-ын тэргүүн магнайгийн дуунуудыг сонсож байгаа юм байна. Тэр дундаа No Air, Tattoo гээд 2 дуу нь их таалагдаад байгаа. Овоо чадалтай хоолойтой хүүхэд билээ. Дууг нь аялах тухайд бол би барахгүй юм билээ.Хааяа жаахан настртай байвал хальт дүнгэнэнэ гэжүга. Цаашаа байхгүй ээ. хэхэхэ
Монгол дуунаас гэвэл Бичүү - Ахиж би дурламааргүй байна гэдэг дууг сонсож байгаа. Энэ дууны ая нь их өвөрмөц стильтэй дажгүй юм билээ. Битгий л бас хуулсан байгаасай гэж залбирнам. Тэгсэн клип нь гэж бас л зодоон цохион, худал хуурмаг, гурвалжин дөрвөлжин л юм байна. Өөр юм зохиож болдоггүй юм байхдаа. Бас л аюултай хүмүүс шүү дээ.За ер нь миний сүүлд сонссон дуунууд бүгд дээр байгаа даа.
За ингээд бичлэгээ нэгэн сайхан уриагаар өндөрлөе дөө. Өнөөдөр яагаад ч юм нэг л үг эвлэж өгөхгүй байна. (Сүрхий бичдэг ч юм шиг хэхэхэ)

Бүгдээрээ аливаад бүтээлч сэтгэлгээтэй хандацгааяаа!!! Хүн дууриах биш харин өөрсдөө үлгэр дууриал болцгоое л доо!!!!

Wednesday, February 20, 2008

What's in Tsegmee's wallet ?

Хүн болгон биедээ түрийвч гэх янз бүрийн загвар хийцтэй бяцхан хавтас, уут, сав авч явдаг билээ. Харин хэний түрийвчэнд юу байдгийг бид тэр болгон мэдэх боломжгүй юм. Бидний өдөр тутам хэрэглэдэг хэт энгийн юм шиг зүйл боловч дотор нь их олон төрлийн учир жанцантай зүйлс багтаж байх шиг. Ингээд өнөөдөр та бүхэндээ өөрийн хэтэвчээ нээж ямар эд зүйлс дотор нь явдгыг сонирхуулахаар зурган, тайлбартай бичлэгийг оруулж байна. Уг нь яг жинхэнээр зургийг нь аваад тавих боломж байсан боловч цаг заваас шалтгаалаад мөн зарим нэг хувийн мэдээллээ ил гаргах боломжгүй байсан учир жишээ зурагнууд тавьлаа. Та бүхэн маань ойлгох байх гэж найдаж байна. Миний хэтэвчинд:

Жолооны үнэмлэх
За эндхийн жолооны үнэмлэх гэж нэг иймэрхүү дүр төрхтэй юм байна даа.Миний гол нэрийн хуудас гэж хэлж болно. Хаана л очно энэ үнэмлэхийг шаардана. Хэрэв та урьд нь машин барьж байсан эсвэл монгол, олон улсын жолооны үнэмлэхтэй бол Калифорнийн жолооны үнэмлэх авахад нэг их түүртээд байх юм байхгүй дээ. Яг л манайх шиг бичгэн, жолооны шалгалт өгөөд тэнцэх юм бол таны гар дээр шинэхэн үнэмлэх чинь очно. Калифорнийн жолооны үнэмлэхний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Дебит карт
Харилцах дансны карт гэх юм уу даа. Миний хамгийн их хэрэглэдэг карт бол энэ байгаа юм. Өдөр тутмын төлбөр тооцоогоо энэ картаараа хийнэ дээ. Мөнгө төгрөг тоолж толгойгоо гашилгана гэсэн юм байхгүй цаг хэмнээд, цэвэрхэн, естой амар эд юм билээ. Эндхийн ихэнх банкиуд харилцах данс нээхэд шимтгэл авдаггүй бөгөөд ийм карт, бас чек дэвтэр үнэгүй дагалдаж ирдэг юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Social Security Number (SSN)
За энэ их чухал дугаар байгаа юмаа. Ийм дугаартай болчих юм бол та ажил хайх, зээлийн карт авах, байр түрээслэх, машин авах гээд л бараг бүх зүйл нээлттэй болно гэсэн үг. Жолооны үнэмлэх шиг миний гол нэрийн хуудсуудын нэг. Хэрэв та оюутан бол ийм дугаар авахад нэг их хүндрэл байхгүй юм билээ. Сургуулийнхаа гадаад оюутны хэлтэс дээр очоод зохих өргөдлийн маягтууд бөглөөд тэгээд л бүсдыг нь тэд хийчихдэг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.


Кредит карт
Дебит картаас ялгагдах гол онцлог нь та зээлээр тооцооо хийж болоход оршиж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол та юу хүссэнээ энэ картаар авах боломжтой гэсэн үг. Аан тийм нэг зүйл залруулахад хүссэн бүхнээ ч арай биш юмаа, таны зарцуулах хэмжээ хязгаарлагдмал шүү. Өөрөөр хэлэх юм бол та хэр сайн зээлийн түүхтэй байна төдий чинээ таны зээлээр зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Хамгийн гол нь сарын дотор эргүүлэн төлөх нөхцөлтэй. Эхэндээ би энэ картаар бараг таалагдсан болгоноо авдаг байлаа,тэгээд картынхаа төлбөрийг хийхэд л естой уур хүргэнэ дээ. Ийм их мөнгө үрчихсэн юм уу гээд л өөрийгөө зүхэх хэрэг гараад байдаг юм. хэхэхэхэ. Гэхдээ энэ картыг шал дэмий эд гэж хэлж байгаа юм бишээ. Зээлийн түүхтэй болох, (Энэ улсад хүн болгон өөрийн гэсэн зээлийн түүхтэй, тэгээд хэрэв зээлээ цаг тухай бүрт нь төлж байсан бол дараа дараагийн зээлийн хэмжээ нь нэмэгдэж, машин, байшин, бусад том хөдлөх, үл хөдлөх хөрөнгө авах, түрээслэхэд маш чухал нэмэртэй.) интернетээс юм худалдаж авах, бас заримдаа огт мөнгөгүй болцон үед эсвэл нэг том зүйл авах гэхээр таны хуримтлуулсан мөнгө хүрэхгүй байх үед ашиглахад тохиромжтой гэж боддог. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай

Оюутны үнэмлэх (Student ID)
Энэ миний гуравдагч нэрийн хуудас юм уу даа. Ихэнхдээ сургууль дээрээ л хэрэглэнэ дээ. Номын санд суух, сургуулийн гуанзанд хоол идэх, сургалтын төлбөр төлөх, янз бүрийн оюутны хөнгөлөлттэй үйлчилгээ авах үед л ашигладаг гэж болох юм. Та оюутан болсон л бол ийм үнэмлэхтэй болчихоно гэсэг үгдээ.



Даатгалын үнэмлэх (Medical Insurance Card)
Англи нэрээрээ байсан нь дээр юм шиг байнаа, Монголруу орчуулахаар хачин хачин нэр гарч ирээд байна. Зэ энэ бол миний даатгалын дэвтэр гэсэн үг. Гэхдээ би нэг их ашиглаж үзээгүй ээ. Слава богу. Бие хар муудвал л ашиглах байлгүй дээ. түй түй муу ер. Гэхдээ байна ш дээ энэ ашигладаггүй зүйлийн төлөө би жил болгон 1000-аад доллар төлдөг гээд боддоо. Мөнгийг нь бодохоор өвдөөгүй ч гэсэн эмч дээр нь гүйж очоод үзүүлээд надад тариа хий, эм бичиж өг гээд байдаг юм билүү гэж бодоод байгаа. хэхэхэххэ.

Amazon.com карт
За энд бас нэг карт байна. Ихэнхдээ амазоноос юм авахаар болвол хэрэглэдэг юм. Бусад үед бол үхмэл байна даа хөөрхий. Тэгээд ч би энэ картны давхар эзэмшигч нь болохоор сарын тооцоо энэ тэрийг нь хийдэггүй юм. Картны гол эзэмшигчид картны тооцоогоо өгчдөг юм. Сонирхуулж хэлэхэд хэрэв та зээлийн карт авахад шаардлага хангахгүй байвал зээлийн карттай таньдаг найз, хамаатныхаа давхар эзэмшигч нь болоод тэр картаа хамтран эзэмшигч болох боломжтой байж магад шүү. Асуухад илүүдэхгүй.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай


ААА карт (AAA member card)
Энэ карт бол машинтай хүмүүст зориулсан карт хэлж болноо. Таныг жолоо бариад явж байхад гэнэт машинд чинь гэмтэл гарах, дугуй хагарах, баттери дуусах, зэрэг санамсаргүй тохиолдолд картан дээр байгаа утсаар тусламж дуудаад холбогдох үйлчилгээг нь газар дээр нь авах боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.

Target gift карт
Энэ карт чинь сая өнгөрдөг кристмас, шинэ жилээр хамгийн их эрэлттэй байсан бэлэг дээ. Би ч гэсэн хэд хэдэн ийм карт бэлгэнд авсан гэж байгаа. Одоо үед чинь хүмүүс бие биендээ ийм л карт өгчихдөг болсон байна шүү дээ. Санаанд нь таарахгүй юм авч өгч байснаас зүгээр л мөнгийг нь агуулсан ийм карт өгчихсөн нь хамаагүй дээр. Ялангуяа манай Монголд энэ картын үйлчилгээг хэрэгжүүлж чадах юм бол цагаан сараар баахан хэрэгтэй хэрэггүй, уранхай, өрөөсөн, нэг хөлийн оймснууд авч байснаас иймэрхүү карт аваад дуртай юмаа авчихсан нь хамаагүй дээр. хэхэхэ. Монголд байгаа тэр том их дэлгүүр, супермаркетууд карт гаргахад болохгүй гэх газаргүй шүү дээ.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.

Автобусны билет (Bus pass)
Эндхийн автобусны билет нь хүртэл соронзон туузтай, уншуулдаг гэх юм уу даа. Нэг өдөр хэрэглэх автобусны билет нь 3 доллар гэж байна. Өдөртөө багтаад хүссэн чиглэлээр хэдэн ч удаа явж болно. Харин билетгүй, мөнгөө төлөөд зорчино гэвэл суух болгондоо 1,25 цент гээд боддоо. Тэгэхээр билетээ аваад явчихсан нь хамаагүй дээр байгаа юм. Аан тийм тэгээд энэ соёлт нийгэмд чинь кондуктор гэдэг тэр чимхээд нудраад байдаг авгай чинь байхгүй болчихжээ. Автусанд ороход жолоочийн хажууд билет уншдаг машин байх жишээтэй. Тэнд нь авсан билетээ гулгуулаад л болоо.Манай монголд ч гэсэн хэрэгжүүлэхэд боломжтой л санаа шиг санагддаг юм.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.

Korean Air Skypass
Энэ карт гуайн ид шидийг үзээгүй л явна. Уг нь инернетээс харахнээ корэан айрээр нисэх болгонд миний явсан км нэмэгдэж тэгээд тэр заасан хязгаарт нь хүрч чадах юм бол урамшуулал авах эсвэл нэг удаа үнэгүй нисэх зэрэг их олон ид шидтэй юм байхаа. Одоохондоо учрыг олж чадаагүй ч түрийвчинд маань явсаар л байна. Байнга ямар нисдэг бишдээ.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.


Albertsons Savings карт
Энэ одоо бас л урамшууллын карт юм шиг байгаа юм. Над шиг өдрийн од шиг дэлгүүр ордог хүнд ч дээ ид шидийг нь үзэхгүй байгаад л нутаг буцах юм байлгүй дээ. Ихэнхдээ бэлэн, түргэн хоолны, пиццаны гарзруудаар явчихдаг болохоор дэлгүүр ороод юу ч авах юм билээ дээ. Хааяаа л нэг орж идэж үзээгүй, шинэ содон юм байвал авдаг юм.Аан тийм бас бэлэн мөнгө хэрэг болохоор ганц 2 юм авсан болж ордог юм. Сониноос карт хэрэглээд байхаар бэлэн мөнгөний гачигдалд орно гэсэн шинэ сонин үзэгдэл гардаг болоод байгаа. Жишээ нь: Зарим жижиг хоолны газруудруу хоол идэх гээд орохоор тэр картны машин энэ тэрийг нь тавьж чаддаггүй юм уу дандаа бэлнээр худалдаа хийнэ гээд ах баагийг жоохон сандаргаад авдаг юм. Өлсөж байгааг хэлэх үү ойр хавьд байгаа томхон дэлгүүрлүү, эсвэл АТМ машинтай газарлуу чавхдандаа. хэхэхэДэлгэрэнгүй мэдээллийг эндээс

2 долларын дэвсгэрт
Нэг мексик анд маань надад 2 долларын дэвсгэрт түрийвчиндээ хийж явбал мөнгө их орж ирдэг гэж хэлснээс хойш мухар сүсэг ч гэсэн нээрээ л мөнгөнд дургүй хэн байхав түнтийх болтугай гээд байнга хэтэвчиндээ авч явдаг болсон. Хоертын доллар чинь бусад дэвсгэртээ бодвол цөөхөн л байдаг юм шиг байна лээ.




10 төгрөг
Монгол хүн байна даа түрийвчиндээ улсынхаа мөнгөн дэвсгэртийг хийлгүй яахав. Хэдий мөнгө багатай ч гэсэн түрийвчээ хоосон байлгаж болдоггүй юм гэнэ лээ. Доллар, төгрөгөөр хэтэвч маань байнга дүүрэн байх болтугай гээд л хийж явдаг юм хэхэхэ. Нээрээ монгол дэвсгэртийн зургыг интернэтээс олох болов уу гээд эргэлзээд байсан чинь харин санасныг бодвол их олдож байна лээ. Бүүр зардаг юм байна гээч энэ гадаад хүмүүс. Бодвол тэр орон орны мөнгөн дэвсгэрт, зоос цуглуулдаг хүмүүс нь л авдаг байхдаа. Ebay дээр төгрөгийн дэвсгэрт, зооснууд маань хөөрхөн үнэд хүрдэг юм билээ. Та энд дараад орж сонирхоорой.
Эдгээрээс гадна хэтэвчинд маань чухал хүмүүсийн нэрийн хуудас, их дүнтэй тооцооны хуудас (юмыг яаж мэдхэв буцаах ч юм уу, эсвэл ямар нэгэн асуудал гарвал их хэрэгтэй байдаг юм),календар, өөрийн болон хайртын маань зураг (хайртыгаа санахаар зургийг нь гаргаж ирээд үзэх сайхан байдаг юм, өөрийн зураг бол ямар нэгэн бичиг баримт авахад хэрэг болж магад гээд л авч явна даа хэхэхэхэхэ өөрийгөө санана гэж юу байхав хэхэхэхэ) гээд овоо л их юм байдаг юм байна даа (одоо л мэдэв).
Дээрх тайлбаруудыг яг өөрийн мэдлэг, туршлага дээр тулгуурлаж хувь хүний өнцгөөс харж товчхон бичсэн болохоор зарим зүйл дээр дутуу дульмаг тайлбарласан байж магадгүй шүү.та дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл тус бүрийнх нь линк дээр дарж үзээрэй. (Хэрэв танд нэмж хэлэх зүйл, шүүмжлэл байвал доор байгаа коммент дээр бичээрэй).
За ингээд Таны, миний түрийвч үүрд түнтгэр байх болтугай гэсэн ерөөлөөр энэ бичлэгээ жаргаая даа.

Wednesday, February 13, 2008

Улиран одогч 20 хоног

Хайрт блог минь, Чөлөөт ертөнц минь, Бяцхан диваажин минь, Чамайгаа би ямар их санаа вэ ?
Би гэдэг хүн өнөө маргаашаа давах гэж унан босон явтал нэг л мэдэхэд блогоосоо хол 20 хоногийг ардаа үлдээжээ. Үнэнийг хэлэхэд бичлэг оруулах зав байсан уу гэвэл байсааан нуугаад яахав. Гэхдээ яагаад ч юм тохироо нь бүрдэхгүй байсаар өдий хүрчлээ. Ер нь боломжгүй байсан ч гэсэн блогд минь саатаж байдаг андуудынхаа урмыг хугалахгүйг хичээж зарим хэсгийг нь шинэчлэж байя гэж бодлоо. Тэгээд өчигдөр шөнө ажил дээрээ дуу, видео цуглуулгаа сэргээж суугаад нэг мөсөн шинэ бичлэг нэмээд оруулая гэж ший дээд энэхүү тэмдэглэлээ бичиж сууна. Энэ дашрамд миний блогд саатаж байдаг бүх зочиддоо чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлэе! (Тэр дундаа шилдэг блогчин Ганаа эгч-дээ намайг эзгүйд ч гэсэн блогт минь comment үлдээж байсанд маш их баярлалаа). Өнгөрсөн 20 хоногт миний амьдрал ерөнхийдөө нэг жимээр хөврөх шив дээ. Ажлаас гэр, гэрээс ажил гэсэн үндсэн маршруттай. Хааяадаа Лос Анжелес орж найз нартайгаа уулзах, идэж уух зүйлсээ цуглуулах, хичээлдээ суух, төлбөр тооцоо хийх гэх мэтийн ажил амжуулах гэж л жимээсээ хальт хазайх юм. Бусад үед бол жимээрээ л гэлдэрч явна.
Сониноос сүүлийн үед би нэг чатанд орох дуртай болоод байгаа. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгт энэ хобби-хоо талаар төрсөн санал сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо. Нээрээ би энэ чатанд дуртай болоод зогсохгүй жоохон донтох талруугаа ороод байгаа. хэхэхэ. Орлоо, Найзууд дээр байрладаг энэ чатад маань над шиг л харь оронд сурч хөдөлмөрлөж байгаа Монгол залуус их ордог юм билээ. (Та хэрэв энэ чатруу орохыг хүсвэл энд дарна уу). Хүний нутагт амьдралаа дээшлүүлэх гэж ажиллаж, сурч байгаа нутаг нэгт андуудтайгаа уулзаж ярилцах ямар сайхан байдаг гээч. Хааяаа бүүр хэдэн цагаар чатлах үе гарна. Нээрээ Монголчуудын маань гишгээгүй газар, очоогүй улс гэж бараг байхгүй юмаа. Солонгос, Япон, Хятад, Герман, Франц, Польш, ОХУ, АНУ, Бельги, Турк, Энэтхэг гээд их олон орноос холбогдох юм билээ. Энэ чатны бас нэг онцлог нь зөвхөн бичээд зогсохгүй бас хоорондоо компьютерынхаа утсаар ярьж хүсвэл камераар ч бие биенийгээ харж болдогт байгаа болохоор илүү дотно, амьд харьцаа үүсгэдэг юм. Бид их олон сэдвээр ярилцана даа. Эх нутгынхаа талаар, улс оронд маань тулгамдаж буй асуудлуудын талаар, тэрнээс гарах арга замуудын талаар санал бодлоо солилцож, мэтгэлцэж, бүүр маргалдах тохиолдол ч гарна. Ер нь ихэнхдээ бол хамтдаа цагийг зугаатай өнгөрөөх л зорилготой байдаг юм. Хүний нутагт сурч, ажиллаж, амьдралынхаа төлөө тэмцэж байгаа нутаг нэгт ахан дүүс, үе тэнгийн андуудаа харахад үнэхээр бахархар сэтгэл төрдөг шүү. Хааяадаа өөрийн гэсэн эх орон гэж байхад яасан ч гэж бид ингэж харь оронд амьдарч байгаа юм бол гэж бодохоор эдгээр залуусаа өөрийн эрхгүй өрөвдөх юм. Хүний нутагт сайхан байна би эндээ үлдэнэ гэж хэлж байгаа ганц ч хүн би олж сонсоогүй. Бүгдээрээ л зорьсон хэргээ бүтээгээд эх орон, элгэн садан, амраг хань даа очноо гэсэн өөдрөг гэгээн мөрөөдэлтэй хүмүүс байна лээ. Тийм ээ, андууд минь! Зорьсноо бүтээгээд эх нутгийн зүг жолоо залах мөч та бидэнд удахгүй ирнэ гэдэгт би бат итгэлтэй байгаа шүү!
Өнгөрсөн 20 хоногт миний амьдралд тохиолдсон хамгийн олзуурхууштай зүйл бол яах аргагүй энэ чат байлаа. Энэ чатны ачаар би олон сайхан найз нартай болсоон.

Ингээд Гадаадад суугаа Монгол ахан дүүс минь дор бүрнээ эрүүл байж, зорьсон хэргээ бүтээгээд эх орондоо хурдан эргэж ирээрэй гэсэн сайхан ерөөлөөр энэ бичлэгээ өндөрлөе
Жич: Миний бие найруулан бичихдээ тааруу болохоор замбараагүй бичсэн байж магадгүй шүү. Та бүгд минь аль болох эвлүүлээд уншихыг хичээнгүйлэн гуйя. :)

Wednesday, January 23, 2008

Цэгмээ хаагуур юу хийгээд явнаа ?

Бичлэг оруулалгүй яасан их удчихваа. Өдөр тутмынхаа амьдралд мунгинаж явсаар байтал нэг мэдэхэд 2 долоо хоног өнгөрчихсөн байх юм. Хичээл маань энэ долоо хоногоос эхлэж байна. Энэ семестер 3 хичээл (Management Concepts, Marketing Management, Financial Management) авч байгаа. Нэлээн л ачаалалтай болох юм шиг байна. Ганцхан хичээлдээ явдаг байсан бол сайхан л байхсан. Даанч тийм боломж олгохгүй хажуугаар нь ажил хийж амьдрал ахуйгаа залгуулахгүй бол болохгүйнээ. Одоохондоо нэг ажилтай байгаа болохоор мөнгөний хүрэлцээ тааруу байна. Дахиж нэг ажил нэмж хийхгүй бол хэцүүдэх шинжтэй. Зарим хүмүүс маань яагаад нэг ажил хангалтгүй байдаг юм гэж асууж магадгүй. Уг нь гайгүй өндөр цалинтай нэг ажилтай байхад под хийгэээд л явчих юм л даа. Харамсалтай нь санасны зоргоор болдоггүй хорвоо юмдаа. Одоо ажиллаж байгаа ажил маань цалин багатай болохоор байр, унаа, хоол унд, сургалтын төлбөр энэ тэр гээд л дуусчих болтой. Энэ оронд оюутан хүн мөнгө хуримтлуулна гэдэг их л ярьвигтай эд юмаа. 2 ажил хийж л хэдэн ногоон цааш нь хийж авахгүй бол нэг мэдэхэд л нутаг буцах цаг болсон байхвий. Нутагтаа ганзага хоосон очвол хэцүү л амьдрал угтана даа. Аан тийм нээрээ ойрын хэдэн хоног монгол мэдээгээ үзсэн чинь энэ байрны үнэ нээрээ дэндүү гэхэд арай дэндүү нэмэгджээ. Мань мэт шиг залуу хүмүүст бол мөрөөдхийн ч хэрэггүй болж байх шиг. Уг нь энд байхдаа Монголдоо орон сууц зээлээр аваад зээл, зээлийн хүүг нь эндээсээ төлж байя гэж бодсон ийм өндөр үнэтэй болчихоор чинь яах билээ дээ. (уурлав) За яваандаа буух байх л гэж найдахаас даа. Одоо жоохон өөр гэгээлэг зүйл яръяаа.
Цэгмээгийн видео цуглуулга
Хэдий бичлэг оруулах завгүй байсан ч дуу, видеоны цуглуулга маань байнга шинэчлэгдэж байсныг та анзаарсан бизээ. Огт шинэчлээгүй байвал блогоор минь зочилж байгаа хүмүүсийн урам нь хугарах байх гэж бодоод аль болох шинэ содон видео, дуу оруулж байхыг хичээсэн билээ. Товч тоймлон хүргэвэл:
1. Даваагийн Бямбасүрэн-гийн Германы уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн The story of weeping camel, The cave of the yellow dog орууллаа. Дээрх 2 кино маань Шилдэг баримтат киноны төрлөөр оскарын шагналд нэр дэвшиж байсан юм. (Кино маань streaming видео болохоор таны компьютерын чадал, интернет хурдаас чинь шалтгаалж татаж хурд мөн гацах эсэх нь тодорхойлогдоно. Хэрэв гацаад байвал киногоо эхлүүлээд паузлаад өөр ажил байвал хийж байгаад тодорхой хугацааны дараа дахин тоглуулбал зүгээр гарна.)
2. Орост нэлээн нэрд гарсан Война, 9 рота, Сволочи, Ночной дозор гэх мэд кинонуудыг нэмлээ.
3. 2007 оны Оскар, Голден Глоб, MTV Music Awards зэрэг шагнал гардуулах еслолын ажиллагаанууд
4. Би бас нэг сонирхолтой хоббитой болоод байгаа. Юу вэ гэвэл Монголын маань тухай эсвэл бидний ахуй амьдрал, түүхэн хүмүүсийн талаар өгүүлсэн гадаадын баримтат, уран сайхны кинонууд цуглуулдаг болоод байгаа. (Жишээ нь ББС-ийн бүтээсэн Genghis Khan, History channel-аас бүтээсэн Barbarians: The Mongols, Sergei Bodrov "Mongol" гэх мэтийг оруулсан.) Биднийг гадныхан юу гэж дүгнэдгийг харахад их сонирхолтой байдаг юм.
5. Монголчуудын маань танил болсон Солонгосын олон ангит Full House сериал англи хэл дээр транскрипттэй.Бүх ангийг нь үзэхийг хүсвэл та go to google гэдэг (видео дэлгэцний баруун доод буланд байгаа) дээр дарж үндсэн сайт руу ороод дээр нь эсвэл баруун талд нь байгаа ангиудыг сонгоод үзээрэй. Би зөвхөн нэгдүгээр ангийг нь поддоо орууллаа. Бүгдийг нь оруулна гэвэл замбараагүй юм болох байх. Цаашдаа таалагдсан солонгос кинонууд оруулж байнаа. Жишээ нь My lovely Sam Soon сериал надад их таалагдсан. Хахаха гол дүрийн эмэгтэйг харахаар л татаж унаад байдаг юм. Одоо энд бичингүүт ч гэсэн төсөөлөөд инээж байна. Би бас зөвхөн нэгдүгээр ангийг нь поддоо орууллаа. Бүх ангийг нь хаанаас үзэхийг хараахан олоогүй л байна. Та ямар кино үзэхийг хүсэж байна бичээрэй. Би хайгаад үзэж болох юм.
Tsegmee's music collection
Сүүлийн хэд хоног сонссон дуунууд гэвэл голчлон монгол дуунууд байлаа. Тиймдээ ч цуглуулгандаа таалагдсан клипүүдээ оруулсан юм. Хэрэв та Монголдоо байгаа бол зарим клипүүд маань дээр үеийн байж магадгүй шүү. Яг тогтсон, байнга шинэчлэгддэг сайт эсвэл цуглуулга байдаггүй болохоор замд таарснаа л сонсож явна. Монгол залуучууд маань нэг үеээ бодвол интернет гэдэг зүйлийг овоо ашигладаг болжээ. Гэхдээ одоо болтол энэ агуу сүлжээг тогтмол хэрэглэдэг хүн цөөхөн болохоор вэбээ шинэчлэх, шинэ видео оруулах зэрэг дээрээ маруухан л байна. Мэйлээ шалгах, мэдээ унших, дуу сонсох, чатлах гэх мэт хэдхэн үйлдлээр хязгаарлагдаад байх шиг.
За өнөөдөртөө ингээд бичлэгээ өндөрлөе. Та бүхэн санал сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцаж байгаарай.

Гадаадад сурж байгаа бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!

Thursday, January 3, 2008

Жизнь только начинается

Та бүхэн шинэ жилээ нижгэр тэмдэглэсэн биздээ ? Одоо ч бүгдээрээ шинэ ондоо улам их эрч хүчтэй байж хүссэн бүхнээ хамаж зорьсон бүхнээ ташраар нь биелүүлж өгнө дөө. Надад ч энэ онд төлөвлөсөн зүйл их л байна. Одоохондоо бол баярын уур амьсгал гараагүй ч юм уу нэг ажлаасаа амарч байгааг ч хэлэх үү он гарснаас хойш миний хийсэн юм бүтээсэн зүйл гэвэл жаал шинэ жилийн баярын концерт, кино, видео бичлэгүүд үзэж алжаалаа тайлж, дутуугаа нөхөж өөрийгөө зугаацууллаа. Өмнөх бичлэгтээ нээрээ блогоо гацуур модоо болгоод видеонуудаа тоглоомоо болгоод нүсэр том баярын гацуур босгон гэснээс хойш үнэхээр сонирхолтой шоу, кино, концертуудаар тасарсангүй естой л үзэж амжаагүй, үзэх юмсан гэж байсан бичлэгүүдээр хур бороо орж байна аа. Бүүр дийлдэхээ байлаа. Видео цуглуулгандаа дахиж нэг ангилал үүсгээд тэндээ амьд концерт, шоуны бүрэн бичлэгүүдээ хийж байдаг юм уу ч гэж бодох боллоо.За явцдаа байдал ажиглагдах байлгүй гэж бодоод одоо харин дууны, киноны поддоо ямар ямар бичлэгүүд нэмсэн талаар товч тоймлон хүргэе.
My music collection:
1. 2008 оны шинэ жилийн шөнө оросын үндэсний ТВ-ээр гарсан баярын концерт
2. Оросын хамгийн том хөгжмийн суваг болох МузТВ-ийн 2007 оны шилдгүүдээ шалгаруулсан Амьд концертыг Оросын хамгийн том болох Олимпийский цэнгэлдэх хүрээлэнгээс шууд (Pussy cat dolls, Кристина Агиллера нар оролцсон байна лээ )
3. Оросын ОРТ сувгаар гарч байгаа "Две Звезды" хөгжмийн шоу. (Одууд хос хосоороо дуулдаг тэмцээн сонирхолтой шүү.)
4. Финляндын симфоник метал рок Nightwish хамтлагийн 2006 онд болсон End of an Era амьд тоглолт бүрэн эхээр (Естой амьд тоглолт гэж ийм л байдаг байх)
За тэгээд эдгээрээс гадна маш олон видеонуудыг оруулсан шүү. Та миний бүх music collection үзэхийг хүсвэл tsegmee.vodpod.com ороод үзээрэй эсвэл дээр байрлах видео цонхны дээр байгаа see all videos гэсэн дээр дараад ороорой.
My movie collection:
1. Десмонд Моррис гэгч алдартай амьтан судлаач хүний бүтээсэн тус бүр 6 ангит The Human Animal, The Human Sexes баримтат кино (Хүнийг амьтан гэдэг утгаар нь ажиглаж ямар зан характертай, ямар үйл хөдлөл, хэл яриа ашиглаж байна, нөхөн үржихүй, эр эм 2 хүйстний ялгаа, ахуй амьдралын талаар маш тодорхой бөгөөд бидний анзаардаггүй зүйлүүдийг, бүүр ярихаас ч эмээдэг зүйлүүдийг нуулгүй дэлгэн харуулснаараа их сонирхолтой болсон бүтээл юм.)
2. Оросын ОРТ-ийн "Цирк со звёздами" шоу (одуудыг оролцуулж циркийн үзүүлбэр үзүүлдэг тэмцээн)
3. Клуб весёлых и находчивых (КВН) 2007 оны финал тоглолт.
За тэгээд бусад олон олон сонирхолтой баримтат кино, инээдмийн нэвтрүүлэг, зэргийг нэмсэн байгаа шүү. Завтай үедээ энд дарж ороод томруулж эсвэл энэ доор байгаа цуглуулгаас шууд үзэж алжаалаа тайлаарай. Би ч гэсэн заримыг нь үзэж амжаагүй л явна. Нэг бичлэг нь гэхэд бараг 1,2 цаг байгаа, тэгэхээр нэлээн их хугацаа орно шүү. Орой ажлаасаа ирээд нэгийг үзээд маргааш нөгөөг нь үзээд байвал сайхан амралт болно доо. Хүн ер нь хэдий завгүй их ачаалалтай байсан ч гэсэн өдөрт заавал тодорхой хэмжээний зав гаргаж сонирхолтой, дуртай зүйлээ хийж алжаалаа тайлж байх нь их чухал гэж би боддог шүү. Бидний амьдрах хугацаа өдөр өдрөөр багасаар л байна. Яг одоо энд бичиж байгаа зүйл гэхэд хормын дараа л өнгөрсөн болоод л явчихаж байгаа юм. Тэгэхээр андууд минь болж л өгвөл агшин бүрийг аз жаргалтай өнгөрөөж байхыг хичээж байгаарай.

Friday, December 28, 2007

С Новым Годом !

Шинэ жил дөхөөд ирсэн сэтгэл гэгэлзээд насан багын маань дурсамжууд хөврөөд елкоо засмаар санагдаад болдоггүй шүү. Өдий том болчоод елка засвал элэг доог болох байлгүй дээ хэхэхэ. Яаж хорхоогоо дарах вэ гэж бодоод сууж байсан нэг гоё санаа орж ирлээ шүү.
Хайрт блогоо гацуураа болгоод
Дуртай дуу, киногоо чимэглэлээ болгоод
Цасан цагаан дэлгэцэн дээрээ
Сүртэй том гацуур босгоёоо гэж.
За тэгээд елкны тоглоомоо тал талаас хайж нэлээд ч олон сайхан дурсамжтай кино, концертуудыг олж авлаа. Биднийг бага байхад шинэ жил дөхөөд ирэхээр л Оросын сайхан кинонууд (Кавказская пленница, Операция Ы, Ирония Судьбы, Москва слезам не верит гээд л) орой болгон гараад л за тэгээд шинэ жилийн шөнө бол үүр цайтал ОРТ, РТР сувгаар гарч байгаа баярын концертуудыг үзэж л шинэ жилээ угтдаг байж билээ. Тэр сайхан он жилүүдийг дахиад нэг дурсая гэж бодоод та бидний сэтгэлд хоногшсон орос кинонуудыг өөрийнхөө кино цуглуулгандаа http://tsegmeemovie.vodpod.com/ хийлээ. Мөн өнгөрсөн оны шинэ жилийн шөнө Оросын сувгуудаар гарсан концертуудыг дууныхаа цуглуулганд http://tsegmee.vodpod.com/ нэмлээ.


Та бүхэн шинэ жилээ баяр хөөр, аз жаргалаар дүүрэн угтаарай!

Wednesday, December 19, 2007

Наконец-то

Ура! Өнөөдөр нэг юм сүүлийн даалгавраа өгч хичээл гэдэг хүндхэн ачааг нуруун дээрээсээ аваад шидчихлээ. Өдрийн ажил маань ч гэсэн энэ долоо хоногоос эхлээд амарч эхлэж байна. (Нөгөө Кристмас Брэйk нь эхлэж байгаа нь). Яг хэрэгтэй үед нь зав чөлөө өгөөгүй юм байж миний хичээлийг дуусав уу гэсэн шиг маргаашнаас нь амарч байгаамдаа. Хүсэхэд хяснаа гэж...
Сүүлийн хоёр сар ч хичээлийнхээ хажуугаар хоёр ажил давхар хийгээд дэндүү гэхэд арай дэндүү ачаалалтай үе байлаа. Сүүлдээ бүүр өдөр шөнө, хөл толгойгоо ялгахаа байх шахуу л юм болсон. Өглөө болчлоо гээд сэрэхээр шөнө болж байх шиг, шөнө болж байна гэхээр өдөр болж байх шиг хэхэхэ. Естой нөгөө гөлийнө гэдэг шиг орон гаран болчдог юм билээ. Нойргүй явах шиг хэцүү юм гэж байхгүй юм билээ шүү хүмүүсээ!!! Одоо естой занаж байгаад, хоол ундаа арвихан шиг базааж аваад тэр Хясланг атаархтал нь хэд хоног зад унтаяаа гайгүй. Чамайгдаа !!!
Гэхдээ ичээндээ орохоос өмнө амжуулах бага сага ажил байнаа. Ямартай ч эхлээд энэ уул овоо шиг болсон хувцасаа угаах хэрэг гарч байх шиг байна. Энд ч харин хувцас угаана гэж нэг их түүртдэггүй юм билээ дээ. Хэдэн 25 цент (квартер-quarter) цуглуулаад бүх хувцас хунараа чихчих юм. Монголд байхад ч юм угаах гэж дайн болох нь холгүй юм болдог байж билээ. Би уг нь ээжид угаалгын машин авая гэж наснаасааа олон л хэлсэн авнаа л гэдийн, авнаа л гэдийн тэгээд л таг. Бидний аав ээжүүд ч төрөлхийн хөдөлмөрч улсууд болохоор гараараа угаахаас ер халширдаггүй бололтой тэр дөрвөлжин хайрцагийг авсан ч яалаа байсан ч яалаа гэсэн байртай л байх юм.
За тэгээд дараагаар нь ирэх семестрийн хичээлээ сонгох хэрэгтэй байнаа. Нэлээд ч олон хичээл авая гэж бодож байна. Нэгэнт л гүрийхээс хойш ажлынхаа хажуугаар хичээлээ бөөн бөөнөөр нь бөөндөж (давхардсан үг - 3) аваад дараа жилийн эцэс гэхэд сургуулиа дүүргэчих төлөвлөгөөтэй байна. Тэгээд цаана нь хэр хугацаа үлдэхнэв харж байгаад боломж гарвал хэдэн ногоон цааш хийгээд эх нутгийнхаа зүг гэдэн годон. Явж явж энэ л ер нь оптимальный вариант юм шиг байна. (мань мэт шиг оюутан хүмүүст)


Санаанд оромгүй Сюрприз
Өнгөрсөн бүтэн сайнд (за байз өглөөний 5 цагийн алдад юмуу даа) ажил дээр сууж байсан гэнэт утас дугардиймдаа. Дугаарыг нь харсан нэг л мэдэхгүй дугаар байнаа. Аюугүй бол manager гуай намайг гяхднуулдаж ярьж байгаа байх гэж бодоод соёлтой нь аргагүй Хэлло гээд авсан чинь "ФМ 107,5-аас ярьж байна. Танд төрсөн өдрийн мэнд хүргэе" гэдэг байгаа. Ах бүүр гайхцан. Юу билээ, яахаараа надруу монгол фм ярьдаг билээ гээд л нэг хэсэг хагас шокийн байдалтай. За тэгсэн юу юугүй "Та одоо манай эфиртэй шууд холбогдсон байна ингээд таны хайртаас чинь төрсөн өдрийн мэнд дэвшүүлээд (өөр бас их гоё гоё шүлэг уншсан юм аа) энэ дууг зориулж байна" гэнээ. Дуу ч явж эхэллээ..... За байз ямар дуу байлаа даа.....ямар ч л байсан төрсөн өдрийн дуу байсан (Gosh, I couldn't remember the name of the song, Honey! I am sorry, Honestly, I was still in slight shock at that time :)
Тэгэж тэгэж нэг юм шокноосоо хагас хугас гарлаа. За даа дуугаа дуусахаар тэгээд л утсаа тасалчихдаг байхдаа гээд бодож байсан чинь "Одоо харин та хайртдаа мэндчилгээ дэвшүүлээд дуу зориулаарай" гэнээ. хэхэхэ. Дахин
шокдвоо хөөрхий. Ямар ч бэлдсэн юм байхгүй, ядаж байхад ямар ч дуу санаанд орж ирдэггүй шүү... нэлээн удсаан. Тэгтэл харин азаар удаан сонсоод сэтгэлд хоногшсон юм уу нөгөө Лхагваагийн Сар шиг хол гэдэг дуу ашгүй орж ирээд тэгээд хам хум нэг мэндчилгээ хэлсэн болоод тэр дуугаа захиалсан. Их олон хүн сонссон байхдаа онигоо онигоо :) Бараг 20 мин дуу сонсож, ярьсан байхаа. хэхэхэ
Нэг иймэрхүү хөгжилтэй явдал болсон юмдаа. Анх удаагаа л фм-ийн эфирээр мэндчилгээ дэвшүүлж дуу захиалж байгаа маань энэ.
Эцэст
нь хэлэхэд ийм сайхан дурсамжтай сюрприз барьсан хайртдаа маш их баярласан шүү гэж хэлмээр байна. Зорьсон хэргээ бүтээгээд удахгүй чамдаа очноо.

За байз өөр юу бичих гэж бодож байлаа даа ... хммм...хммм...
Ерөөсөө санаанд орж ирдэггүй ээ. Дараа л санахаараа оруулахаас.

За та бүхэндээ санаанд оромгүй сюрпризээр дүүрэн байх болтугай гэж ерөөгөөд энэ бичлэгээ өндөрлөе.

Sunday, December 16, 2007

Үзэх дуртай сериал

Уг нь өнөөдөр жоохон хичээл харая гэж бодож байсан боловч залхуу гэж гай газар дороос гарч ирээд амар амар гэсээр байгаад хийлгэсэнгүй. Та минь ээ энэ залхуугаас ангижрах ямар арга чарга байна аа? Ямар нэгэн арга байвал хэлж өгч тус болооч ? Плийз
Харин нэг боломж гарсных (өөр юу гэдэг билээ энэ завшааныг ашиглаад) блогдоо өнгөцхөн цэвэрлэгээ хийж, тоос шороог нь гөвж шинэ бичлэг оруулая гэж бодлоо. Энэ удаагийн постондоо өөрийнхөө үзэх дуртай Still Standing комеди сериалын хэдэн ангийг орууллаа. Надад ч нэг их зурагт үзээд байх зав гардаггүй л дээ.Гэхдээ энэ сериал маань миний ажил багатай үеээр гардаг болохоор бага багаар үзсээр байгаад дуртай болчихсон юм. Яг ажил дээрээ ирээд ажлаа хүлээж аваад жигдэрч байхад гарч эхэлдэг юм. Их хөөрхөн сериал байгаа юмаа. Товчхондоо бол Чикаго-ийн дундаж нэгэн гэр бүлийн өдөр тутмын амьдралын үйл явдлыг жоохон хошин өнгө аяс оруулан гаргасан сериал юм. Ер нь бүх дүрүүд нь надад их таалагддаг. Аав нь их марзан нөхөр, Энэ айлыг ганц атгадаг хүн - Ээж, том хүү нь их ухаалаг, дунд охин нь жоохон айлгүй дүү, бага охин нь жоохон хэрсүү нөхөр бий. Ер нь их зөв гэр бүл байх шиг харагддаг. Яг нэг иймэрхүү гэр бүлтэй болчоод сууж байх юмсан гэж бодогдоод байдаг юм. Тэгээд ч бид нар шиг гэр бүлээ ирээдүйд зохиох хүмүүст их хичээл заахаар кино гэж боддог юм. За даа одоо үед энэ их сайхан вэб ертөнц байхад баахан юм тайлбарлаж бичих илүүц биздээ. Тэгсэнд орвол зүгээр эндээс дэлгэрэнгүй уншаарай гээд линкийг нь тавьчихсан дээр байх. Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Доор өөрийн таалагдсан хэдэн ангийг орууллаа.

За хамтдаа киногоо үзэцгээе!

Эхлээд үзэхэд аав ээж хүүхдүүддээ жоохон бүдүүлэг ханддаг юм шиг санагдаж магадгүй шүү. Гэхдээ наад 2 чинь гаднаа иймэрхүү дотроо бол үр хүүхдийнхээ төлөө их санаа зовдог хүмүүс байгаан :)

Яг хүүхдүүдээ пивдэх гэж байхад нь барьж авдаг хэсэг нь их хөөрхөн.

Дүү охин нь ахыгаа гангалах гэж байгаад хөмсгийг нь хусчихдаг хэсэг татаагаад хаясан хахаха.

Аав охин 2 ээж даргын тушаалаар хамтдаа цагаа өнгөрөөж байгаа нь их хөөрхөн санагдаад. (намайг охин шиг хөөрхөн хөөрхөн гээд байхаар та гайхаж магадгүй, үнэндээ орлуулаад арай эрдүү үг болгочихоё гэхээр олдохгүй байнаа яалтай билээ)

Найзыгаа хүүхэнтэй танилцуулах гэж эхнэртэй хамт хор найруулж байгаа гэсэн бас татаагаад хаячихдаг юм.

Нээрээ үзэж болохгүй байвал надад хэлээрэй. Хэрэв танд энэхүү сериал таалагдсан бол GUBA-руу ороод Still Standing гэж хайгаад бусад ангиудыг нь үзээрэй!

Tаны гэр бүл инээд хөөр аз жаргалаар үүрд бялхаж байх болтугай!

Sunday, December 9, 2007

Нэг хэвийн амьдрал

Блогдоо бичлэг оруулалгүй яасан их удчихваа. Уг нь болж өгвөл юу бодож санаж байна бүгдийг нь бичихийг хичээдэг юм л даа. Яагаад ч юм тохироо нь бүрдэхгүй байгаа юм уу, цаг заваа зохицуулж чадахгүй байгаа юм уу, ажил төрөлдөө түүртээд ч тэрүү нэлээн удаан бичлэг оруулсангүй ээ. Хамгийн гол нь миний вэб орон зайд зочилж байдаг та бүхнийхээ урмыг хугалж цаг завыг тань дэмий үрсэндээ түмэнтээ хүлцэл өчиж байна. Ер нь завгүй байсан гэдэг бол шалтгаан биш юм байна аа. Би өөрөө л цагаа зохицуулж чадахгүй байгаад гол учир оршиж байна. Цаашдаа энэ тал дээрээ түлхүү ажиллаж та бүхэнтэйгээ болж өгвөл байнга шинэ содон мэдээтэй уулзаж байхыг хичээнэ ээ.
Цэгмээгээр сонин сайхан юу байна?
За даа гоц гойд сонинсоод байх зүйлгүй дээ. Нэг л хэвийн амьдарлаар гэлдэрч явна. Яг л өвөл гарчдаг адууны жим шиг замаар л өдөр болгон явж байна даа. Ажил гэр, гэр ажил, ажил хичээл гэр гэсэн 3 үндсэн чиглэлтэй гэх юм уу даа хэхэхэ. Ойрдоо манай энүүгээр өвлийн урь ороод бороо хуртай сэрүүвтэр болчиж. Ажил дээрээ давхар өмдтэй л байхгүй бол ер нь жиндэх талруугаа болцон байна шүү. Гэхдээ бидэн шиг 4 улиралтай орны хүмүүст эндхийн өвөл юy ч биш л дээ. Харин халуун орноос ирсэн хүмүүс л их зүдэрч байх шиг байна хөөрхий. Зарим нь бороо орсон сургаар өдөн куртктэй яваад байх юм. Дөн өвлийн хүйтнээр Монголд аваачаад тавьчих юм бол осгож үхэх юм байна л даа гэж хөх инээд хүрч байлаа.
Хичээл маань ерөнхийдөө шувтрах талруугаа орчлоо. Одоо final paper, final exam 2-оо өгчвөл болох гээд байна. Худлаа үнэн санаа оноогоо хуваалцаад, чармайлттай юм шиг харагдаж байсан болохоор явц дээрээ гайгүй үнэлгээ авсан болтой. Эндхийн багш нар ч идэвхтэй оютнууддаа дуртай байдаг болтой. Аль орны гэлтгүй ялгаагүй дээ.
Хэдий хичээл дуусч байгаа ч гэсэн залгаад л дараагийн семестрийн төлбөр, байр оронгоо төвхнүүлэх энээ тэрээ гээд дахиад л шинэ шинэ асуудлууд ургаад гараад ирэх юм аа. Энэ сууж байгаа байр маань 2 сарын эхээр гэрээ нь дуусах юм гэсэн. Тэгэхээр одооноос л оромжоо хайж байхгүй бол болохгүй нь. Тоймтоогоос гэвэл иймэрхүү асуудлууд байна. За тэгээд өдөр тутамд тохиолддог үй түмэн бэрхшээлүүд ар араасаа цувраад хүлээж байна даа. Нээрээ Монголдоо байхдаа арай ч ингэж толгойгоо гашилгаж, санаагаа зовоож байгаагүй шиг санагдах юм. Дассан газрын даавуу зөөлөн гэж нутагтаа ч естой жаргадаг байсан болтой. Хурдхан сургуулиа төгсчөөд нутгийнхаа барааг харах юмсан.
Энэ америкт чинь мөнгө хуримтлуулна гэдэг естой мянгуужингийн үлгэр юм байна. Ялангуяа оюутнууд бол санах ч хэрэггүй юм байна. Үнэхээр гавал, тэтгэлэг энэ тэрт хамрагдсан оюутнуудад юу юм гэхээс мань мэт шиг хүмүүст бол саналтгүй юм байна хөөрхий. Уг нь хэдэн ногоон цааш нь хийгээд байдаг бол арай л урамтай байхсан. Даанч харамсалтай нь олсноо төлбөр, байр, хоол унд гээд өгсөөр багигаад шавхчих янзтай. За яахав толгойдоо бага ч гэсэн юм хийж байвал хэттээ болох байлгүй дээ,
Блог ертөнцөөр - Саяхан би нэг TOEFL-ийн блог нээсэн юм. Тэгсэн бас жоохон дутуу дулимаг л санагдаад байна. Яг хүссэн зүйлээ хийж чадахгүй байна. Жишээ нь зарим бүтцүүд нь жоохон онцгүй юмаа.Хуудас болгонд нь бичлэг оруулж болох байх гэсэн болдоггүй юм байна. Бас бичлэг дээрээ видео, аудио оруулахад хязгаарлагдмал сонголттой. Блогспот шиг шууд кодоо хуулаад тавьчихаж болохгүй юм байна. Ер нь энэ дээрээ нээсэн бол хамаагүй дээр байжуу гэж бодох боллоо. За ямартай ч нэг хэсэгтээ ингээд яваад үзэе. Тэгээд явцгүй байвал өөр арга бодохоос. Вэб сайттай болсон дээр байх гэж бодож байна. Хэдэн санаа нийлсэн залуустай хамтарчих юм бол юу байхавдээ дорхноо л босгоод ирнэ дээ. Танд ямар санаа байна? Надад зөвлөгөө өгвөл их талархана шүү.
Ойр зуурын сонин - Сүүлийн үед ерөөсөө кино энэ тэр үзсэнгүй гэхүү дээ. Тэргүүнээсээ уг нь татаад үзихдэг байсан чинь ойрд санаанд нийцэх кино байсангүй. Урьд нь үзэж байсан Монгол гэдэг киноогоо дахиж үзлээ. Ер нь киног дахиад үзчихэд нэг их буруудахгүй юмаа. Анх үзэж байхдаа анзаараарүй зүйлүүдийг дараа нь үзэхдээ илрүүлээд хөгжилтэй л байх юм. хэхэхэ. Сүүлийн үeд илүү таалагдаад сонсоод байгаа дуу гэвэл энэ бичлэгийн өмнө тавьсан Tarja -ийн (Урьд нь Nightwish хамтлагийн дуучин байсан харин одоо биеээ даан хүчээ сорьж байгаа) I walk alone (Энэ доор дуу, видео нь байгаа шүү, эсвэл дээр байгаа водпод руу ороод сонсоод үзээрэй!). Нээрээ миний блогийг нээхэд дуу явж байна уу ? зарим хүмүүс явахгүй байна гээд байсан ?
За нэг иймэрхүү сонинтой байх шивдээ.
Эцэст нь хэлэхэд миний блогын өдөр тутам шинэчлэгдэж байдаг ганц зүйл бол видеонууд маань байгаа юм шүү! Та завтай үедээ сонирхоод үзээрэй. ''

Saturday, November 17, 2007

Ийм нэг санаа байна аа

Сүүлийн хэдэн сар байнга л толгойд орж ирээд байдаг нэг санаагаа та бүхэнтэйгээ хуваалцаж санал бодлоо солилцох гэсэн юмаа.Анх нээгдсэн цагаас эхлээд л манай группт TOEFL