tag:blogger.com,1999:blog-3683605539799172044.post-77363670709809996132007-09-05T22:27:00.000-07:002007-09-08T22:33:57.363-07:002007-09-08T22:33:57.363-07:00С.Болдын Блогоос (Уншууштай бичлэг)Өнөөдөр нутаг нэгт монголчуудынхаа блог ертөнцөөр аялаж яваад их уншууштай, бодууштай нэгэн бичлэгийг Сандагдоржийн Болдын Блогоос http://boldsandagdorj.blogspot.com/ уншлаа. Тэгээд энэхүү бичлэгийг олон хүнд хүрээсэй гэсэн үүднээс зохиогчоос зохих зөвшөөрлийг (бичлэгийг нь блогтоо тавих эрх) нь авч өөрийнхөө блог дээр бүрэн эхээр нь тавьж байна. Энэ бичлэгийг анх уншаад надад ихэд таалагдсан учир өөрийнхөө бодлыг С.Болдтой хуваалцах үүднээс нэлээн дэлгэрэнгүй comment үлдээсэн юм. Энэ сэтгэгдлээ та бүхэнтэйгээ ч гэсэн хуваалцая гэж бодоод давхар хавсаргалаа. Та бүхэн доорх тэмдэглэлийг уншаад өөрсдийн санал сэтгэгдэлээ үлдээнэ гэдэгт итгэж байна.

Жирийн боловч хэвийн бус eдeр

9-р сарын 3 - Oнeeдeр Монголын бvх цэцэрлэгийн багачууд болон бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын хичээлийн шинэ жил эхэлсэн eдeр байлаа. Oглeeнeeс эхлээд vдэш болтол Улаанбаатарын бvх л зам тvгжрэв. Цэцэрлэг сургуульд нь хvргэж eгeх хvvхэд надад байх биш, тиймээс энэ eдeр миний хувьд eглee ажилдаа явдаг жирийн л нэг eдeр. Гэхдээ Монголын жирийн ард иргэдийн амьдралыг илvv их мэдэрсэн eдeр болж, тэр чанараараа хэвийн бус eдeр гэж нэрлэмээр бодогдов.
Oглee намайг машины гараж руу явах замд хvvхдээ хeтeлсeн янз бvрийн хvмvvс ойрмогхон хvvхдийн цэцэрлэг рvv хvvхдvvдээ хvргэхээр яаран зeрнe. Эдгээр хvмvvсийн хvvхдvvд дунд баяртай, гунигтай, урамшсан, тунирхсан, инээсэн, уйлсан янз бvрийн хvvхдvvд байх ажээ. Тэдэн дунд хvvхдээ уйлуулан чирч гулдрах ууртай бvсгvй нvдэнд тусав. Хvvхдийг нь хараад eрeвдeeд эхээс нь eмeeрч золтой л эвгvй харилцаа vvсгэчихсэнгvй. Гэхдээ тvргэн зан гаргахыг урьтал болголгvй тэр бvсгvйд буруу vйлдэл хийж буйг нь зvгээр л харцаараа ойлгуулахыг ихэд хичээлээ. Надаас гадна ахимаг насны нэгэн эмэгтэйгээс санаа зовсон уу мeнeeх бvсгvй надруу нэг сvрхий харснаа хvvхэддээ арай зeeлeн хандаж эхэллээ. Энэ бvхнээс юу гэж бодов гэвэл манай нийгэмд хvн хэдийгээр нийгмийн асар их стресс дарамтан дунд байвч хэнд ч, юунд ч буруугvй хvvхдvvдэд тэрхvv нийгэмд бухимдсан уур уцаараа гаргаад баймааргvй санагдана. Хvvхдийг хэлмэгдvvлэх нь хvvхдvvдийн эсрэг хийсэн гэмт хэрэг биш гэж vv?
Ажилд явах замд хотын хeдeлгeeн эрс ихэссэнийг мэдрэв. Тэр тусмаа явган хvний гарцаар гарах гэж айж, сандарч байгаа хvмvvсийг, хvvхдvvдийг ихээр eрeвдeв. Тэдэнд зам тавин зогсохоор хажуугийн эгнээгээр зорчин буй машинууд зам тавилгvй, явган хvний гарцан дээр хурд саан зогсох бус, харин ч хаазаа гишгэн сигналдаад давхин одох юм. Oнeeдeр хичээлийн шинэ жил нь эхэлж буй сурагчдаа хvндлээд нэг eдeр ч гэсэн уур уцаараа дарж, замын хeдeлгeeнд галзуурсан мэт зорчихоо тэвчин, хvлээцтэй, амгалан тайван зорчих ухамсар Улаанбаатарын машинтай иргэдэд байсангvй. Цvнхээ vvрсэн жаахан охиныг гарцаар гаргахгvй айлгаж сандаргаад болохгvй болохоор нь би замын хоёр эгнээг бараг хeндeлсeж байгаад охиныг зам хeндлeн гаргачихсанд арын машинууд сигналдах нь сигналдаж, заримынх нь жолооч нар хажуугаар шахан намайг хараан зvхэв. За энэ ч яахав Улаанбаатарын жирийн л нэг eдрийн дvр зураг.
Орой ажлаа тарчихаад 3-р хороололд байрлах нэгэн зоогийн газраар орлоо. Энд голдуу дундаж буюу дунджаас доогуур орлоготой Улаанбаатарын иргэд маш ихээр vйлчлvvлдэг нь мэдрэгдсэн тул тэдний юу идэж, юу ууж, ямар сэдвээр eeр хоорондоо ярилцаж, яаж бие биедээ ханддагийг мэдрэх гэж vvгээр зориуд зочилсон юм. Нэг оройн хоол 2100-2500 тeгрeг гэнэ. Идэж болохоор л хоол боловч амин дэм багатай, уураг ихтэй, товчхон хэлбэл eeх тос ихтэй, ходоодыг хэмжээгээр нь дvvргэх, хvний биед сайнгvй хоолнууд голлож байв. Булан дахь жижигхэн ширээнд бие биеэ харан суусан эх хvv хоёр миний нvдэнд тусав. Хvv нь сургуулийн дvрэмт хувцастай бага ангийн сурагч бeгeeд цvнхээ тайлан газар тавьжээ. Тэд eeр хоорондоо бараг юу ч ярилгvй худалдан авсан хоолоо идэцгээх аж. Oнeeдeр хичээл нь эхэлж байгааг тохиолдуулан тэр эх хvvгээ гадуур хооллож баярлуулж байгаа нь илт мэдрэгдэж байлаа. Хvv ихэд баяртай жимсний шvvс уун бууз идэх аж. Oeрeeр хэлбэл тэр хоёр тэрvvхэндээ багагvй баяр хeeртэй байгаа нь мэдрэгдэнэ. Тэр хоёрын авсан хоолны нийт vнийн дvн лавтай 3000 тeгрeгeeс хэтрэхээргvй харагдана. Гэхдээ л хvvгээ баярлуулах гэсэн тэр ганц бие эмэгтэйг хараад надад маш их зvйл бодогдож суулаа. Шударга бус амьдралын хууль, шударга бус eрсeлдeeн, шударга бус хуваарилалт, шударга бус нийгэм...
Гэхдээ аз жаргал, баяр хeeр гэдэг харьцангуй ойлголт тул магадгvй энэ эх хvv хоёр бол жилийн 6000 ам.долларын vнэтэй сургуулиасаа эцгийнхээ Lexus LX470-аар хvргvvлэн Улаанбаатарын хамгийн vнэтэй зоогийн газар хооллон байгаа, eeрсдийгee шинэ монгол хэмээн eргeмжилсeн, луйврын хeрeнгeeр баяжсан ч, ухамсар, ухаан, боловсролоор дулимаг “eрeвдeлтэй” хvмvvсийн хvvхдvvд, тэдний эцэг эхээс ч илvv баяр хeeртэй байсан байж болох.
Цонх ширтэн суугаа ахлах ангийн бололтой гунигтай харцтай охин тэнд бас байсан. Тvvнд хэн нэгний тусламж ямар нэг хэмжээгээр хэрэгтэй болсон нь илэрхий байсан ч тэр асуудлынхаа мeн чанарыг eeрee бие даан ухаарч, асуудлаа eeрee шийдэх хэрэгтэй гэж би бодож байлаа.
Creed-ийн What’s this life for? iPod-д эгшиглэж байх зуур хvн юуны тeлee амьдардаг юм бэ? гэсэн хариултгvй асуулт тархинд дахин дахин орж ирж байлаа. Ингэхэд амьдралын утга учир, амьдралын зорилго гэж ер нь юу юм бэ? Ганц олдох амьдралынхаа утга учрыг олвол энэ нь хэмжээлшгvй vнэтэй зvйл. Гэтэл амьдрал шударга бус зvйлс, худал хуурмагаар дvvрэн, хоосон гэдгийг нь мэдрэхээр энэ амьдрал огт vнэгvй мэт санагддаг. Энэ vед Кобэйн 1994 онд 27 настайдаа яагаад тийм vйлдэл хийснийг ойлгох шиг л болдог юм.
Бид мэдэрдэггvй л болохоос энгийн ард иргэдийн маань амьдрал улам л доройтон, нийгэм дэх орлогын ялгаа, тэгш бус хуваарилалт асар их болсоор байна. Энэ нийгмийг хэрхэн eeрчлeх вэ? Хариулт: Эзэнгvйдсэн улс орноо эзэнтэй болгох!
Миний хувьд жирийн атлаа олон зvйлийг мэдэрч, олон сэдвээр толгой гашилсан, хэвийн бус, нэг л сонин энэ eдeр vvгээр тeгсeж байна. Шинэ eглeeг eeдрeгeeр угтах болно.
posted by Bold Sandagdorj, September 03, 2007

Цэгмээ said:
Гашуун бөгөөд үнэн нийтлэл болжээ. Үнэхээр өнөөдрийн Монголын нэг өдөр бодит байдлаараа чиний тэмдэглэлд бууж. Ер нь гадаадад, шал өөр орчинд байж байгаад Монголдоо эргээд ирэхээр маш их ажигч болчдог юм шиг байгаан. Би ч гэсэн чам шиг Монголд очихоороо юм болгоныг л ажаад явдаг болсон байна лээ. Зүгээр нэг шинэ, содон, өнгөн талын зүйл харахаасаа илүүтэй, Гудамжинд, Автобусанд, Хоолны газар, Концертонд гэх мэт хаана ч таарсан монгол хүн болгоныг сэтгэл дотроо чухам юу бодож, юунд шаналж явдаг бол гэж бодох болсон байна лээ. Нийгэм маань улам бараагаад ирэхээр Монголчууд маань ямар ч хүсэл мөрөөдөлгүй, нүдэнд нь цог золбоо ч байхгүй болцон юм шиг санагддаг. Нэг их шаналсан, зовсон хүмүүс л явах шиг. За тэр ландгар ландгар жип уначаад явж байгаа хүмүүс бол хамаагүй ээ. Яг тэр Автобусанд явж байгаа, яг тэр Гуанзанд хооллож байгаа, Яг тэр Зах дээр явж байгаа, яг тэр Гэр Хороололд амьдарч байгаа хүмүүс л манай Монголын Ард Түмэн. Үнэхээр Монголчуудаа хараад сэтгэл эмтрэх шиг болдог. За тэгээд жирийн ард иргэдээсээ илүүтэй мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа байсан өлөн чононоос долоон дор хүн араатнууд борооны дараах мөөг шиг л орширч байна. Хөөрхий миний ард түмнийг хульхидах нь хульхидаж, хүчийг нь сорох нь сорж, ашиглах нь ашиглаж бүүр эцээж гүйцлээ. Хөөрхий муу ард түмэн минь яг л нүхээ алдсан огтоно шиг хаашаа ч явахаа мэдэхгүй гацчихсан байх шиг.
Яаж энийг өөрчлөх вэ? Яаж нийгмээ гэрэл гэгээтэй, ард түмнээ аз жаргалтай болгох вэ ?
Миний бодлоор Монголынхоо ард түмнийг гэгээрүүлэх, ухааруулах, дотоод бодол санааг нь өөрчлөх зүйл л эхлээд хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Хүсэл мөрөөдлөө олж чадаагүй нэгэнд чиглүүлэгч нь болоё, Сэтгэлийн тэнхээ алдарсан нэгэнд нь урам зориг хайрлая, Мухардсан нэгэнд нь зам гаргая. Энэ их гундуу хүмүүсийн нүдэнд нь хүсэл мөрөөдлийн итгэлийн ОЧ үсэргэх юмсан. Ер нь хүнийг өөрчлөё гэвэл дотроос нь л өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Хэрэв нэг л ОЧ үсрэх юм бол аяндаа тэр хүмүүсийн итгэл найдварын гал дүрэлзэн асах болно.
Амьдралын утга учир гэж юу вэ ?
Хүн сэтгэлээсээ урган гарсан хүсэл мөрөөдлөө олж, тэрнийгээ биелүүлэхийн төлөө тэмцэх л Амьдралын утга учир гэж бодож байна. Хүн өөрийнхөө хүссэн зүйлийнхээ төлөө л явж байвал хичнээн саад тотгор, зовлон зүдгүүр тулгарсан ч мөрөөдлийнхөө төлөө учраас ажрахгүй давж, амжилт болгондоо улам их урамшиж, хүчирхэг болж ирдэг юм шиг санагддаг. Миний бодлоор ганцхан олдох амьдралдаа агшин бүрийг хүсэл мөрөөдлийнхөө төлөө нэг алхам ч ойртоход зориулах, үр хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй болгох, хойч үедээ дуурсагдах нэртэй, өвлүүлэх юмтай, сэтгэлийн амар амгаланг эдэлж амьдрах л жинхэнэ амьдрал юм. За дээрээc нь хэлэхэд аливаа зүйлст зөв талаас нь эергээр хандаж байвал эргээд тэр эерэг хүч өөрт амин дэм мэт шингэдэг юм гэнэ лээ.
За баахан урт юм биччихлээ. Жоохон найруулгын алдаатай байж магадгүй шүү. Уучлаарай. Би найруулан бичих тал дээр жаахан маруухан хүн.
Дахин хэлэхэд бичлэг чинь үнэхээр таалагдсан. Монголынхоо төлөө гэсэн сэтгэл чинь үг болгонд нь шингэсэн байна лээ. Жинхэнэ чам шиг эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс л Монголыг аварч чадна. Би ч гэсэн Монгол Улсын ирээдүйн сайн сайханы төлөө юугаа ч хайрлахад бэлэн байна.

Болд Сандагдорж said:
Сайн уу Цэгмээ,
Comment үлдээсэнд их баярлалаа. Би чамтай санал нэг байна. Хүнийг дотроос нь гэгээрүүлэх гэдэг их чухал. Харамсалтай нь энэ их удаан процесс. Энд ирээд 1 жил болохдоо үүнийг нэлээд ойлгоод байна. Нийгэм саарч, хүн - хог олширч, улс эх орон маань уруудан доройтож байгаа тэр хурдцыг ард иргэдийг гэгээрүүлэх хурдац үнэхээр гүйцэхгүй байна. Миний сэтгэл зовдог нэг зүйл бол эзэнгүй болсон Монгол. Бүх зүйл хуурамч, тоглоомын юм шиг болсныг үнэхээр мэдэрч байна. Сонгууль нь, Засгийн газар нь, Их Хурал нь, Tөрийн алба нь, улсын сеkтор нь гээд бүх зүйл тоглоом. Эзэд нь биш хүмүүсээр ингэж тоглуулахын оронд эзэд нь юмаа булааж авч тоглоомыг эцэс болгох ёстой гэж бодогдох юм. Гэвч хэрхэн яаж вэ гэдэг дээр тоймтой хариулт олоход хэцүү. Би бодохдоо гадаадад хийдгээ хийсэн залуучууд нь эх орондоо ирж, энэ улс орны төлөө бас жоохон ч гэсэн сэтгэл гаргамаар юм шиг санагддаг. Олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ. Бид үнэхээр энд цөөдөж байна. Бүхэл бүтэн нийгмийн эсрэг ганц нэгээрээ хүчгүйдэнэ. Харин хэдэн сайн dedicated individual-уудаар бүрдсэн групп, олны хүчтэй нэгдэхээр дээр дурьдсан уруудан доройтох хурдцыг гүйцэж, нийгмийн зөв тийш нь өөрчлөн чиглүүлж болох юм шиг бодогддог.

За та бүхэн С.Болдын бусад бичлэгүүдийг нь сонирхоё гэвэл дээрх блог хаяг руу орох эсвэл баруун талд байгаа Favorite Blogs цэснээс олоод ороорой.

Цаг заваа гарган post-ийг минь уншсан танд баярлалаа.

Tsegmeehttp://www.blogger.com/profile/08739423972447657256tsegmee@gmail.com2