tag:blogger.com,1999:blog-3683605539799172044.post-76653297631137610702008-03-02T10:26:00.000-08:002008-03-03T08:03:07.326-08:002008-03-03T08:03:07.326-08:00Их түүх өгүүлсэн өөдөсхөн бор цаасӨнөөдөр та бүхэндээ нэгэн сонирхолтой зургын цуглуулгыг толилуулахаар зэхлээ. Эдгээр зурагнууд маань та бидний өдөр тутам хэрэглэдэг мөнгө гэгч тэр өөдөсхөн цаасны үе үеийн түүхийг харуулсан байгаа. Та бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж худалдаа, арилжаа хийх хамгийн гол хэрэгсэл болсоор ирсэн энэ алгын чинээхэн үрчгэр бор цаас бидний зөвхөн хэрэглээг хангаад зогсохгүй мөн хажуугаар нь маш их түүхийг өгүүлж, бидний туулж өнгөрөөсөн он жилүүдийн тэр сайхан гэгээн дурсамжийг дотроо шингээсэн байдаг юм шиг санагддаг. Сая эдгээр цомгоо бэлдэж суухад сэтгэл их хөдлөж, яг л өнгөрсөн үедээ эргээд очсон юм шиг насан багийн маань дурсамж хөврөөд сайхан байлаа. Мөн зарим хуучин дэвсгэртүүд нь та бидний өвөө эмээгийн маань гар дээр байсан гэж бодохоор цаанаа л нэг дотно санагдах юм . За олон зүйл нуршаад яахав та аяндаа өөрөө үзээд мэдрэнэ гэдэгт би итгэж байна. Зургаа тухлан сууж таалан соёрхоно уу

1924-1966 оны хооронд гаргасан Монгол улсын мөнгөн дэвсгэртүүд (1 хэсэг)
<embed src="http://widget-24.slide.com/widgets/slideticker.swf" type="application/x-shockwave-flash" quality="high" scale="noscale" salign="l" wmode="transparent" flashvars="cy=lt&il=1&channel=648518346369406756&site=widget-24.slide.com" style="width: 426px; height: 320px;" name="flashticker" align="middle"></embed>

Цомгоо уг нь нэг болгоод тавьчихая гэсэн чинь болдоггүй юм байна. 50-аас дээш зураг багтдаггүй гэнэ. Тэгэхээр нь оны дарааллаар нь 2 хэсэг болгоод тавьчихлаа. Дараа олон зураг оруулдаг сайт олвол нэг бүлэг болгоод багцлаад тавьнаа. Аан тийм нээрээ нэг зүйл сануулахад: Хэрэв та миний блогийг Google Reader-ээр уншдаг бол энэ бичлэгт хавсаргасан зургийн цомог маань гарахгүй байх. Тэгэхээр та доорх линкээр орж тус тусд нь үзээрэй!

1 хэсэг (1924-1966)

2 хэсэг (1966-2006)

1966-2006 оны хооронд гаргасан Монгол улсын мөнгөн дэвсгэртүүд (2 хэсэг)
<embed src="http://widget-4f.slide.com/widgets/slideticker.swf" type="application/x-shockwave-flash" quality="high" scale="noscale" salign="l" wmode="transparent" flashvars="cy=lt&il=1&channel=648518346369407055&site=widget-4f.slide.com" style="width: 426px; height: 320px;" name="flashticker" align="middle"></embed>

Сонирхуулж хэлэхэд эндгээр цомгийг би Slide.com дээр бэлдсэн юм шүү. Хэрэв танд таалагдаж байгаа бол энд дараад орж бүртгүүлээрэй. Эхлээд заавал бүртгүүлэх хэрэгтэй байдаг. Нэг их хэцүү зүйл байхгүй бараг алхам алхмаар нь зааварчлаад өгсөн байгаа. За энэхүү бичлэг маань таны алжаалыг багахан ч гэсэн тайлсан байх гэж найдаж байна.

Өнгөрснөө дурсахад зураг л тус болдог болохоор андууд минь болж л өгвөл мөч болгоноо цаасан дээр буулгаж байгаарай!

Tsegmeehttp://www.blogger.com/profile/08739423972447657256tsegmee@gmail.com6