tag:blogger.com,1999:blog-3683605539799172044.post-76128565956876160232008-02-13T09:46:00.000-08:002008-02-15T20:50:18.445-08:002008-02-15T20:50:18.445-08:00Улиран одогч 20 хоног Хайрт блог минь, Чөлөөт ертөнц минь, Бяцхан диваажин минь, Чамайгаа би ямар их санаа вэ ?
Би гэдэг хүн өнөө маргаашаа давах гэж унан босон явтал нэг л мэдэхэд блогоосоо хол 20 хоногийг ардаа үлдээжээ. Үнэнийг хэлэхэд бичлэг оруулах зав байсан уу гэвэл байсааан нуугаад яахав. Гэхдээ яагаад ч юм тохироо нь бүрдэхгүй байсаар өдий хүрчлээ. Ер нь боломжгүй байсан ч гэсэн блогд минь саатаж байдаг андуудынхаа урмыг хугалахгүйг хичээж зарим хэсгийг нь шинэчлэж байя гэж бодлоо. Тэгээд өчигдөр шөнө ажил дээрээ дуу, видео цуглуулгаа сэргээж суугаад нэг мөсөн шинэ бичлэг нэмээд оруулая гэж ший дээд энэхүү тэмдэглэлээ бичиж сууна. Энэ дашрамд миний блогд саатаж байдаг бүх зочиддоо чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлэе! (Тэр дундаа шилдэг блогчин Ганаа эгч-дээ намайг эзгүйд ч гэсэн блогт минь comment үлдээж байсанд маш их баярлалаа). Өнгөрсөн 20 хоногт миний амьдрал ерөнхийдөө нэг жимээр хөврөх шив дээ. Ажлаас гэр, гэрээс ажил гэсэн үндсэн маршруттай. Хааяадаа Лос Анжелес орж найз нартайгаа уулзах, идэж уух зүйлсээ цуглуулах, хичээлдээ суух, төлбөр тооцоо хийх гэх мэтийн ажил амжуулах гэж л жимээсээ хальт хазайх юм. Бусад үед бол жимээрээ л гэлдэрч явна.
Сониноос сүүлийн үед би нэг чатанд орох дуртай болоод байгаа. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгт энэ хобби-хоо талаар төрсөн санал сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо. Нээрээ би энэ чатанд дуртай болоод зогсохгүй жоохон донтох талруугаа ороод байгаа. хэхэхэ. Орлоо, Найзууд дээр байрладаг энэ чатад маань над шиг л харь оронд сурч хөдөлмөрлөж байгаа Монгол залуус их ордог юм билээ. (Та хэрэв энэ чатруу орохыг хүсвэл энд дарна уу). Хүний нутагт амьдралаа дээшлүүлэх гэж ажиллаж, сурч байгаа нутаг нэгт андуудтайгаа уулзаж ярилцах ямар сайхан байдаг гээч. Хааяаа бүүр хэдэн цагаар чатлах үе гарна. Нээрээ Монголчуудын маань гишгээгүй газар, очоогүй улс гэж бараг байхгүй юмаа. Солонгос, Япон, Хятад, Герман, Франц, Польш, ОХУ, АНУ, Бельги, Турк, Энэтхэг гээд их олон орноос холбогдох юм билээ. Энэ чатны бас нэг онцлог нь зөвхөн бичээд зогсохгүй бас хоорондоо компьютерынхаа утсаар ярьж хүсвэл камераар ч бие биенийгээ харж болдогт байгаа болохоор илүү дотно, амьд харьцаа үүсгэдэг юм. Бид их олон сэдвээр ярилцана даа. Эх нутгынхаа талаар, улс оронд маань тулгамдаж буй асуудлуудын талаар, тэрнээс гарах арга замуудын талаар санал бодлоо солилцож, мэтгэлцэж, бүүр маргалдах тохиолдол ч гарна. Ер нь ихэнхдээ бол хамтдаа цагийг зугаатай өнгөрөөх л зорилготой байдаг юм. Хүний нутагт сурч, ажиллаж, амьдралынхаа төлөө тэмцэж байгаа нутаг нэгт ахан дүүс, үе тэнгийн андуудаа харахад үнэхээр бахархар сэтгэл төрдөг шүү. Хааяадаа өөрийн гэсэн эх орон гэж байхад яасан ч гэж бид ингэж харь оронд амьдарч байгаа юм бол гэж бодохоор эдгээр залуусаа өөрийн эрхгүй өрөвдөх юм. Хүний нутагт сайхан байна би эндээ үлдэнэ гэж хэлж байгаа ганц ч хүн би олж сонсоогүй. Бүгдээрээ л зорьсон хэргээ бүтээгээд эх орон, элгэн садан, амраг хань даа очноо  гэсэн өөдрөг гэгээн мөрөөдэлтэй хүмүүс байна лээ. Тийм ээ, андууд минь! Зорьсноо бүтээгээд эх нутгийн зүг жолоо залах мөч та бидэнд удахгүй ирнэ гэдэгт би бат итгэлтэй байгаа шүү!
Өнгөрсөн 20 хоногт миний амьдралд тохиолдсон хамгийн олзуурхууштай зүйл бол яах аргагүй энэ чат байлаа. Энэ чатны ачаар би олон сайхан найз нартай болсоон.

Ингээд Гадаадад суугаа Монгол ахан дүүс минь дор бүрнээ эрүүл байж, зорьсон хэргээ бүтээгээд эх орондоо хурдан эргэж ирээрэй гэсэн сайхан ерөөлөөр энэ бичлэгээ өндөрлөе

Жич: Миний бие найруулан бичихдээ тааруу болохоор замбараагүй бичсэн байж магадгүй шүү. Та бүгд минь аль болох эвлүүлээд уншихыг хичээнгүйлэн гуйя. :)
Tsegmeehttp://www.blogger.com/profile/08739423972447657256tsegmee@gmail.com8