tag:blogger.com,1999:blog-3683605539799172044.post-50823561990984052852007-11-17T17:00:00.000-08:002008-01-03T23:30:39.722-08:002008-01-03T23:30:39.722-08:00Ийм нэг санаа байна ааСүүлийн хэдэн сар байнга л толгойд орж ирээд байдаг нэг санаагаа та бүхэнтэйгээ хуваалцаж санал бодлоо солилцох гэсэн юмаа.Анх нээгдсэн цагаас эхлээд л манай группт TOEFL шалгалтын талаар группын гишүүдээс болон зочидоос цөөнгүй асуултууд тавигдаж байсныг та бүхэн анзаарсан бизээ.
Тэгээд би ингэж бодлоо л доо ер нь энэ шалгалтаа хамтраад бэлдчих нэг газартай болоод (Жишээ нь БЛОГтой болоод) тэндээ TOEFL-той холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, хичээл, Ebook, software, сургалтын материал, тест, асуулт хариулт гээд л олон төрлийн зүйл тавьдаг болвол яасан юм? Энэ ер нь ямар санаа байна аа? Би нэг жишээ болгож wordpress дээр http://etoefl.wordpress.com/ ийм хаягтай нэг блог нээсэн юм. Та бүхэн ороод сонирхоод үзээрэй. Гэхдээ дотор нь ямар ч бичлэг оруулаагүй байгаа шүү!, Зүгээр л иймэрхүү юм байвал гэж жишээ болгож байгаа юм.
Би өөрөө хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг болохоор ганцаараа иймэрхүү блог ажилуулна гэхэд үнэхээр хүч хүрэхгүй байгаа юм. Тэгээд л гавьтай хийж бүтээсэн юм байхгүй Худлаа хий хоосон санаа л яваад байдаг. (бас нэг өөрийн блогтой ухаантай тэрийгээ тордох гэж наян юм болж байна хэхэхэ) Тэгээд энэхүү санааг хэрэгжүүлэх надтай хамтарч ажиллаасай гэж та бүхнээсээ гуйх гэсэн юм. Урьд нь TOEFL өгч байсан эсвэл одоо бэлдэж байгаа хэн ч энэ блогийн автор болж болно оо. Олуулаа л байх тусам бидний хийж бүтээд үйлс далайцтай өргөн цаг хүрээг хамарч чадах юм.
Уг нь та бидэнд ашигтай овоо л хэдэн давуу талууд харагдаад байгаамдаа.
1. Хүн болгон TOEFL-ийн аль нэг хэсэг (Listening, Reading, Speaking, Writing) дээр илүү чадвартай байгаа даа. Эдгээр чадвараа бусадтайгаа хуваалцаж чадах юм бол бие биенийхээ дутууг нөхөөд маш их үр дүнтэй байгаа юм.
2. Олуулаа хөтлөх тусам блог маань байнга шинэчлэгдэж бас нэг авторт ноогдох ачаалал нь төдий хэмжээгээрээ багсаад яваандаа илүү л их хүн сонирхдог болох байхдаа.
3. За тэгээд бидний хамгийн эцсийн зорилго бол СУРАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ ЗАЛУУСТАА чадах чинээгээрээ бага ч гэсэн тус дэм болох болохоор нэг талаасаа маш их буянтай үйлс хамтдаа бүтээх юм байгаа юм. (буян энэ тэр гээд Нэг их сүртэй хэлчив үү дээ хэхэхэ).
Хамтарч ажилуулна гэхээр нэг их том нүсэр ажил юм шиг танд санагдаж магад. ТИЙМ БИШ ШҮҮ!!! Блог гэдэг чинь хэн ч хөтөлчихөөр ердөө энгийн. Ганц гайхамшиг нь бүх зүйлийг нь (web domain, web загвар,) үнэгүй бэлдээд өгчихсөн ердөө бичлэгээ оруулах л дутуу байдагт оршдог юм.Тэгэхээр та зөвхөн бичих санаагаа олоод л post-лоход боллоо гэсэн үг. (Юм бичээд зогсохгүй, видео, аудио, янз бүрийн хэлбэрийн файлууд гэx мэт бүх төрлийн мэдээлэл оруулах боломжтой)

За тэгээд хэрэв та энэхүү санааг дэмжиж, хамтарч ажиллах хүсэлтэй байвал mongoloron@yahoo.com хаягаар эсвэл группдээ-mglstudents_usa@yahoogroups.com (эсвэл дээрх хаягаар блогруу ороод comment) message бичиж болно шүү. Урьд нь энэ шалгалтыг өгч байсан эсвэл одоо яг бэлдэж байгаа бол их сайн байна.

Жич: Өчигдөр группдээ явуулсан энэхүү захиаг блогдоо бүрэн эхээр нь тавьж байна. Тa энэ санааг дэмжиж байна уу?

Санал сэтгэгдэлээ доор comment-д үлдээвэл би их талархах болно оо.
Tsegmeehttp://www.blogger.com/profile/08739423972447657256tsegmee@gmail.com9