Гайхамшигт Ертөнц Cirque Du Soleil

Өчигдөр эгчийнхээ урилгаар алдарт Cirque Du Soleil циркийн Kooza шоуг Калифорнийн Дел Мар хотод очиж үзчихээд ирлээ. Үнэхээр гайхалтай тоглолт үзсэнийг хэлэх үү, өөрийн эрхгүй энэхүү постоо бичиж сууна. Олон хүнд хүрээсэй, боломж байвал бүгд энэ тоглолтыг үзээсэй гэсэндээ энэ циркийн талаар бага сага мэдээлэл цуглуулж, мөн зураг, видео бичлэгүүдийг хамт хавсаргалаа. Тоглолт эхлэхээс өмнө эгчтэйгээ яриад сууж байсан чинь би бараг 7-р ангиасаа хойш цирк үзээгүй юм байна шүү дээ. Тийм болоод ч тэрүү эхнээс нь авахуулаад дуустал нь яг л жоохон хүүхэд шиг алмайрч, амьсгаа даран үзэж суув.

Энэхүү цирк нь анх Канадаас үүсэлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 20 гаран төрлийн шоуг Дэлхийн өнцөг булан бүрт тоголдог бөгөөд нийтдээ дөчин орны 4000 гаруй жүжигчин,ажилчидтай дэлхийн томоохон циркүүдийн нэгэнд зүй ёсоор бичигдэж байна.



Манай Монголын жүжигчид ч энэ нэр хүндтэй циркэд тоголдог гэсэн шүү. Тоглолт үзэx зуур Монголчуудаа хайгаад л хэзээ гарч ирэх бол гээд хүлээгээд байлаа, харамсалтай нь олж харсангүй ээ. Магадгүй бусад шоунд нь тоголдог байх. Миний үзсэн Кооза тоглолт нүүдлийн циркийнх нь нэг бөгөөд зарим Жишээ нь "O" "Criss Angel Believe" гэх мэт шоунууд Лас Вегаст суурин тоглогддог юм байна.

Cirque Du Soleil (Нарны Цирк гэсэн утгатай үг) нь дан циркийн үзүүлбэрээр ингэж их нэр хүндийг олж авсан гэхээс илүүтэй шоу болгон нь өөрийн гэсэн зохиол, зохиолын баатруудтай, гайхалтай амьд хөгжмийн оркестр, дуучидтай, орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй, гэрэлтүүлэг, тайзны засал чимэглэл, жүжигчдийн хувцаслалт нүүр будалт, жүжиглэлт гээд л бүх зүйлийн цогцыг бүрдүүлж чадсанаараа өндөр үнэлгээ авч чадаж байна.

Сонин байх болов уу гэсэн үүднээс шоу тус бүрийнх нь танилцуулга, нүүр хуудсуудыг нь slide show хэлбэрээр орууллаа. Харин бичлэгийнхээ төгсгөлд энэ циркээс явуулдаг шоунуудын трэйлер, мөн энэ циркийн тамирчдын бэлтгэл сургуулиалт яаж хийгддэг, нүүдлийн циркийн тэр том асруудыг яаж барьдаг тухай өгүүлсэн нэгэн сонирхолтой баримтат киног хамтатган оруулсан байгаа шүү. Энэ циркийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.cirquedusoleil.com албан ёсны сайтруу нь орж сонирхоорой

7 СЭТГЭГДЛҮҮД:

  1. Cirque Du Soleil uneheer gaihamshigtai shu, bi bichleg etrin l harj bsin tgl tsirk uzeegui udtsanig ch helhu bas yun ter mgl-n tsirk bgam chn, ed nar bol aimr aimr, live-r n uzhinsan
    ReplyDelete
  2. awwwww bi bolhooroo "O" show-g vegasda uzsen..undeheer togloltiin daraa humuust hurgeh yamar negen um hiiye gej bodson...odo boltol hiigeegui bgaldaa gehdee udahgue hehe Nice post!!!
    PS: anha "O" Cirque Du Soleil show-d odoogoor neg mongol tsirkchin zaluu ajildag :)
    ReplyDelete
  3. gaihaltai. hogshin ni california yavah sanaatai. naizdaa tuslaarai..
    ReplyDelete
  4. Goy yum bnaa, humuusiin nuden deer barag kino uzuuleed baigaa yum bishuu tee.
    ReplyDelete
  5. 2005 онд Канадад Торонтод үзэж байсан, уран зохиомж нь агуу юм билээ, найруулагч нь үнэхээр сайн хүн байх шиг санагдсан, оролцож байгаа уран бүтээлчид нь бол угаасаа шилэгдмэлүүд шүү дээ
    ReplyDelete
  6. 2009 ond Washington DC-d Kooza-g irehed ni uzsen. Uneheer gaihamshigtai, heleh ug oldoogui. Say Orlando-d yavj baihad arai oor neg ni togloj bna lee. Daanch margaash ni butsah bsan, ter oroinii bilet duushihsan bsnaas bolood uzej chadaagui.
    ReplyDelete
  7. Harin bi Soleil-g mongold iresei gej mash ih husch bna. Mongold mini gadagsha yavj chadahgui bga humuus zundu bii shu de tiim bolohr engn bish yag l humuusn dotor nuugdaj bdag il gargadaggui muruudln, ungulug ertuntsdu bga yum shig ene CIRCUS-g especially mongoliin buh huuhdud eme uvu nar uzesei gej husch bna. Er n bi siteru n orj MONGOLIA gedeg ugiig yamar ch bsan medegdehg hichenee:)
    ReplyDelete