Уйтгартай Амьдралаас Гарах Гарц

Posted by Tsegmee On Jul - 07 - 2009

Өчигдөр Revolutionary Road-ийг үзээд айхтар их юм эргэцүүлж боддог байна шүү хэхэ. Үнэхээр залуус бидэнд тохиолдож болох харахад энгийн хэрнээ, бидний амьдралыг ормонгоор нь эргүүлж болох ээдрээтэй нэгэн асуудлыг хөндсөн сүрхий кино болжээ. Энэ киног үзэхийг бүх андууддаа уриалж байна. Ялангуяа дөнгөж амьдралд хөл тавьж байгаа залуус дүү нартаа! Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Зарим нэг нь гадаадад гарч амьдрахыг гол зорилгоо болгосон байхад, зарим нэг нь хөл хөдөлгөөнт хотын амьдралаас зайдуу

Би ер нь хэзээ Монголдоо очих бол?

Posted by Tsegmee On Feb - 06 - 2009

Сая нэг андтайгаа мессенжердэж суусан чинь анд маань "чи хө хэдийгээр ирэх санаатай байна?" хэмээн энгийн хэрнээ, ярвигтай асуулт нэгийг тавив аа. Тэгсэн би "Харин л дээ, бодоод л байна" гэж хэлснээ "Сургуулиа төгсчөөд, хэдэн төгрөг цааш нь хийчээд, тэгээд боломж байвал мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилчаад очдог юм билүү!?" гэж нэлээн бодлогшронгуй бас нэг бодлын эргэлзэнгүй хариулж байх юм. Урьд нь чинь бол нэг жилийн дараа эсвэл сургуулиа төгсөөд л шууд чавхдаад очино гэж ам бардам хэлдэг байлаа.

"MONGOLS" gang-ын мөхөл

Posted by Tsegmee On Oct - 21 - 2008

Сая Los Angeles Times сонинг гальт гарчиглаад сууж байтал нэгэн зураг яалт ч үгүй нүдэнд туслаа шүү. Нэг биеэрээ дүүрэн шивээстэй, халзан толгой, бавгар сахалтай, том гүзээтэй бадируун нөхөр уртаа гэгчийн гинж дөнгөөр урдаа гавлуулчихсан, араас нь цагдаагийн тусгай ажилтан болтой дагчихсан зураг сонингийн нүүр дүүрэн шахуу тавигджээ. Тэгээд нөгөө зурагных нь тайлбарыг унштал "Сэжигтнээр татагдсан "Mongols" gang-ын гишүүн Холбооны ажилтнаар харгалзуулж яваа нь.

Твиттерийг алдаршуулъя !!!

Posted by Tsegmee On Mar - 24 - 2009

За хө цаана чинь Твиттер гээд дэлхийг донсолгож байгаа сонин жигтэй сайт гараад ирсэн байна шүү хүмүүсээ!!! Би ч хэд хоногын өмнө хэрэглээд үзлээ. Ер нь их сонирхолтой эд юм байна. Бараг аддиктед (addicted - донтох) болмоор туучий байна гээч. Ямар учиртай сайт вэ гэхэээр ерөөсөө их энгийн "Та одоо юу хийж байна вэ ?" (What are you doing?) гэсэн асуултанд 140 тэмдэгтэд багтаагаад л мессеж бичиж твиттер (энэ линк википедия дээрх тайлбар шүү) дээрээ байрлуулна гэсэн үг

Америкчуудаас суралцах зүйл их байна аа (4 хэсэг)

Posted by Tsegmee On Apr - 20 - 2009

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр өнөөдөр ёстой алдаж байж ухаарсан Америкчуудын нэгэн сурууштай занг та бүхэнтэйгээ хуваалцах санаатай. Энэ нөхөдүүд чинь үр хүүхдүүдээ багаас нь цагийг чанад мөрдүүлж сургадаг юм байна хөөш. Бага ангиас нь эхлээд л дээд сургууль хүртэл бүх хичээл, даалгавар нь тодорхой хугацаатай, тогтсон дэдлайн (deadline-эцсийн хугацаа) гэгч айхтар зүйлтэй байх юм. Ах баагий анх сургуульд орчихоод нөгөө л Монголдоо сурч байсан шиг ээ,

Ажил хайхдаа анхаарах хэдэн зүйлс

Posted by Tsegmee On Jan - 25 - 2009

За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна.

За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна. Уг нь би 2 ажилтай байсан юм аа, тэгсэн саяхнаас энэ эдийн засгийн хямрал нь маньд нөлөөлсөн үү яасан мэдэхгүй, ямарч л байсан нэг ажлаасаа түр чөлөөлөгдөөд авсан шүү.

Энэ оронд чинь ажилгүй бол амьдралгүй хойно, ялангуяа гадаад оюутнуудад бол сургалтын төлбөр, орон байр, гээд л өч төчнөөн зардал гардаг болохоор, яалт ч үгүй 2 ажил хавсаргаж хийхгүй бол болохгүй хорвоо байна аа. Тиймээс сүүлийн хэдэн долоо хоног, мөн ч их сонин сэтгүүл эргүүллээ, нэлээн ч олон газраар орлоо, нэлээн ч удаан интернет-ээр ажил хайлаа. Ээ дээ, гүэй мөн ярвигтай эд юмаа, энэ ажил хайх гэдэг чинь. Нөгөө хуримтлуулсан хэдэн бор төгрөг маань цөөрөөд болдгүй, нөгөө сургалтын төлбөр, байрны мөнгөө цаг тухайд нь төлмөөр байдаг гээд л үнэн дарамттай юм билээ. Гэхдээ яах вэ зайлуул, Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр бас нэлээд хэдэн газар өргөгдлөө өгсний үр дүнд, саяхнаас ганц, нэг газрууд нь утас цохиж ярилцлаганд урьж байх юм. Тэгээд эндээсээ урамшиж, ажил хайхад хэрэг болчихмоор, анхаарууштай хэдэн мэдээллийг доор сийрүүлэн бичлээ.

1. Юуны өмнө ажил хайхдаа хэзээ ч шантарч болохгүй юм байна лээ шүү!!!
За даа, хэрэв үнэхээр ажилгүй бол амьдралгүй болох дээрээ тулсан бол, шантрах ч боломж олгохгүй дээ. Тиймээс яалт ч үгүй тэвчээртэй, тууштай хайх хэрэгтэй. Сүүлийн үед миний баримтлах болсон зарчим бол арван газар өргөгдлөө өгөхөд нэг нь гарцаагүй ажилд авна гэсэн зарчим байгаа юм. хэхэ. Бас хөөрхөн л зарчим байгаа биздээ ? Дээр хэлсэнчлэн би нэлээд хэдэн газар өргөгдлөө өглөө л дөө. Тэгээд бүгдээрээ л хариу өгөх юм байх гэж горьдоод байсан байдаггүй шүү. Ганц, хоёрхон газар нь л эргэж холбоо барих юм билээ. Тэгэхээр байна шүү дээ, олон газар өргөгдлөө өгөх тусам чамайг ажилд авах магадлал өндөр болно гэсэн энгийн онол үйлчлээд байна цаана чинь хөөш.

2. Онцгой анхаарах бичиг баримтууд
- Энэ оронд ажил хайгаад явж байхад, компаниудын хамгийн нийтлэг шаарддаг зүйл бол яах аргагүй Resume (Өөрөөр бас CV - Curriculum Vitae) байна. Энд ч гэлтгүй дээ, Монголд ч гэсэн ажил хайж байхад ямар ч газар Resume нэхдэг болсон байна билээ. Мөн Resume-гээр зогсохгүй Cover Letter (манайхаар бол өргөгдөл шиг гэхдээ арай дэлгэрэнгүй бичнэ гэсэн үг), Гурван Үеийн Түүх, гээд л компани болгон өөр өөрийн гэсэн шаардах бичиг баримтуудтай байх юм.

Нэг жишээ хэлэхэд: Саяхан шиг санагдаж байна, би gogo.mn дээр гарсан Мобиком Корпорацийн хөрөнгө оруулагчдын нэг болох Японы KDDI Корпорацид дадлагажигч - ажилтан ажилд авна гэсэн нэг зарлал баннерыг харлаа л даа. Сонирхоод бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг нь харж байхад Англи, Монгол хэл дээр бичсэн CV (Resume), 3-н үеийн түүх гэсэн харагдана билээ. Сануулж хэлэхэд би энд та бидний мэдэх нийтлэг бичиг баримтуудыг дурдсангүй шүү. (Жишээ нь: анкет, хуучин ажлын газрын тодорхойлолт, диплом, гэрчилгээ гэх мэт.).

Хамгийн гол нь та бидний ямархуу бичихээс их зүйл шалтгаалах бичиг баримтуудыг онцлон бичлээ. Яагаад гэвэл ажил олгогчидод хамгийн түрүүнд таныг ямар хүн бэ гэдгийг таниулах гол зүйл чинь дээрхи бичиг баримтууд шүү дээ. За тэгээд энэ зөвлөгөө маань зөвхөн ажил хайж байгаа хүмүүст зориулаад зогсохгүй, одоо ажилтай байгаа хүмүүст ч гэсэн мэдэхэд илүүдэхгүй байх гэж бодож байна. Ирээдүйд юу болохыг таашгүй болохоор ямар нэг шалтгаанаас болоод ажлаасаа гарлаа гэхэд ажил хайх хэрэгтэй л болж таарна биздээ. (Түй, түй тийм юм битгий тохиолдосой доо). Тэр үед нь бичнэ гэж бодож байхаар одооноос нэг тогтсон cover letter, resume, 3н үеийн түүхээ Монгол, Англи хэл дээр бичээд авсан дээр байх шүү. Тэгээд яахав явц дундаа, шинэчлэх бичиг баримт байвал шинэчлээд явбал их хэрэгтэй мөн цаг ч их хэмнэх юм шиг санагдаад байгаа.

Би лав Монголд байхдаа, иймэрхүү мэдээлэл хомс болоод ч тэр үү, ямар ч туршлагагүйгээсээ болоод ч тэр үү, мөн ч их цаг алдсан юм шиг санагдаад байгаа юм. Ажилд л ороод авбал, мөнхөд тэндээ хадагдах юм шиг санаж, урьд нь бүрдүүлж байсан бичиг баримтууддаа хайхрамжгүй хандсанаас болоод нэг газар очдог дахиад л шинээр resume, өргөгдлөө шал өөр хэлбэрээр бичих болдог, дараа нь дахиад нэг газар очдог дахиад л шинээр хам хум бичих болоод байдаг байж билээ. Одоо харин зориуд цаг, зав гаргаж байгаад нэг тогтсон, чанартайхан шиг Resume, Cover Letter, 3н үеийн түүхээ бичээд компьютер дээрээ хадгалчихъя гэж бодоод байгаа юм. Нэг зүйл хэлэхэд энэ хэсэгт би дээрхи бичиг баримтуудыг зүгээр л дурдаад өнгөрлөө шүү. Зав гарвал дараагийн бичлэгтээ тус бүрт нь дэлгэрэнгүй мэдээлэл оруулахыг хичээнэ ээ.

3. Ажлын ярилцлаганд орохдоо анхаарах зүйлс
- Хэрэв та ярилцлаганд орохоор уригдсан бол яалт ч үгүй нэгдүгээр шатаа амжилттай давсан байна гэсэн үг. Баяр хүргэе! Нэгдүгээр шат гэдэг маань таны бүрдүүлсэн бичиг баримтыг шалгаж, нягтлах шат гэж хэлж болох юм. Таны бичиг баримт тухайн ажил олгогчид таалагдсан эсвэл сонирхол татсан болоод л таныг ярилцлаганд дуудаж байна гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ дээр хэлсэнчлэн өргөдөл өгсөн газар болгон тань уруу (ингэж бичдэг билүү? аан?) хариу өгнө гэж битгий горьдоорой. За даа, арван газар өгөхөд ес нь огт хариу өгөхгүй, нэг нь л хариу өгнө гэж бодох хэрэгтэй. хэхэхэ. Үнэндээ энэ арай ч хатуу харьцуулалт юм уу ? хэхэ. за яадаг юм чанга даа зүгээр тээ? Ярилцлаганд орохдоо:

- Маш цэмцгэр, албан ёсны хувцаслах хэрэгтэй шүү! Анхны уулзалт, анхны сэтгэгдлээс ажилд орох эсэх чинь шалтгаална гэдэг нэг ч их худлаа зүйл биш гэдгийг сайн анхаараарай!

- Өөртөө итгэлтэй бай ! Ямар ч тохиолдолд үг яриагаа өөртөө итгэлтэй, чанга ярих хэрэгтэй. Битгий хулгай хийчихсэн хүн шиг үгээ зөөж ядаад, ийш тийшээ бүлтэгнээд байгаарай. хэхэ. Аан тийм бас нэг зүйл сануулахад хүнтэй харьцахдаа нүд уруу нь (нэг сонин байна аа, энэ зөв үү?) эгц харж харьцаж сураарай!. Ялангуяа Америкт ажил хайж байгаа залууст маш их хэрэгтэй зүйл шүү!. Америкчууд нүдрүү нь эгц харж байгаад ярьж байгаа хүнийг их үнэлдэг юм билээ. Үүгээрээ ч гэсэн би өөртөө ямархуу итгэлтэй хүн бэ гэдгээ илэрхийлж болох юм.

- Чөлөөтэй бай, Битгий биеээ бариад байгаарай! - Энгийн, чөлөөтэй гэхдээ нэг их хэтрүүлэлгүй жоохон албан ёсны аястай суух хэрэгтэй. Хэээээв нэг өчнөөн жил ажилчихсан, туршлагатай бизнесмэн хүн шиг суух хэрэгтэй. хэхэ. Бас номхон комманд өгчихсөн юм шиг эсвэл гавлуулчихсан аятай суугаад байв аа ! сайхан мэдээрэй ! хэхэхэ. Ярьж марихдаа сайхан гар мараа хөдөлгөдөг бол хөдөлгөөд чөлөөтэй байх хэрэгтэй. (Гэртээ байгаа юм шиг ч арай сэрүүднэ шүү хүүхдүүдээ)

- Инээмсэглэл - За энэ их чухал шүү. Зөвхөн ярилцлаганд гэлтгүй хаана ч явсан хүнтэй жаахан инээмсэглэл тодруулж харьцахад нэг их илүүдээд байх зүйл үгүй. Харин ч ихэнхи асуудлууд таны талд шийдэгдэх, эерэг үр дүн авчирдаг ид шидтэй зүйл хэмээн амжилтанд хүрсэн хүмүүс хүүрнэх юм билээ. Сүүлийн үед би өөрийнхөө инээмсэглэл дээр түлхүү ажиллаж байгаа. Толинд сайхан харж байгаад л янз янзаар инээж байгаа юм даа. Яаж инээмсэглэвэл надад илүү зохиж байна гэдгээ та ч гэсэн над шиг олж илрүүлэх хэрэгтэй шүү!

Бас л нөгөө тогтсон resume-тэй болно гэдэг шиг тогтсон нэг инээмсэглэлтэй болох хэрэгтэй
. Ярилцлаганд ирээд, ажил олгогчтойгоо мэндлэхдээ ч тэр, ярилцаад сууж байхдаа ч тэр аль болох инээмсэглэл нүүрэндээ туяаруулж байх хэрэгтэй шүү. Гэхдээ нэг зүйл сануулж хэлэхэд хэтрүүлвээ!!! сайхан мэдээрэй!!! Эгдүүцэж байгаа юм шиг, эсвэл дооглож байгаа юм шиг гачин сэтгэгдэл төрүүлнэ шүү. хаха. Юуууун нөгөө ажилд орох хэхэхэ. За тэр яахав. Яагаав дээ та мэдэндээ, гудамж талбайд явж байхад нэг их сайхан инээмсэглэдэг хүмүүс таардаг даа. Цаанаа л нэг буянтай, сайхан сэтгэлтэй хүн гэж бодмоор. Ээ дээ, тэр л инээмсэглэлээ та нүүрнээсээ олох хэрэгтэй. Бидний иxэнхи маань өөрт тохирсон инээмсэглэлээ илрүүлж чадахгүй, эсвэл тоохгүй байдаг болохоос биш, уул нь би хүн болгонд тийм сайхан инээмсэглэл тодордог гэж боддог шүү.

За одоохондоо нэг иймэрхүү л зүйл хэлж чадах байна даа. Үнэндээ ажил хайх тал дээр маниасаа илүү туршлагатай, хал үзэж халуун чулуу долоосон андууд зөндөө байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тиймээс боломжтой бол та бүхэн энэ сэдвээр надтай чөлөөтэй санал бодлоо солилцоорой. Хэн нэгэнд маань тус болж юуны магад тийм ээ?
Дэлгэрэнгүй...
За бүгдээрээ сэдвээ цааш нь үргэлжлүүлье. Өнөөдрийнхөө бичлэгт Америкчуудаас суралцах чанаруудаас доорхи давуу талыг онцгойлон дурдахаар шийдлээ. Цаг зав жаахан хомс байсан болохоор бусдыг нь дурдахаа түр хойшлууллаа. Дараагийн хэсгүүддээ оруулнаа.

3. Америк залуус - Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж чаддаг хүмүүс
8 настай балчираас наян настай өвгөн хүртэл кофе шоп гэгч, бөгс эргэх зайгүй шахам газар (Очих газар #1) орчоод л кофе, чихэр жимс, боов боорцог эргүүлэнгээ, буу халаад суугаад байxыг нь яаана гээч. Ялангуяа нөгөө ид шоуддаг (манай гаригийн хэллэгээр) насан дээрээ яваа залуус чинь энэ сонин жигтэй газарт чинь сүргээрээ бэлчиж байх юм билээ дээ харин ч нэг. Эндээс харахад Америк залуус архидаж, хөлчүүрхэхээс илүүтэй эрүүл, боловсон харьцааг илүүд үздэг юм уу хэмээн бодогдож байлаа. Энэ харилцааг л манайхан суралцмаар байгаа юм даа. Үнэндээ хэлэхэд найз найз л гэнэ яг сэтгэлээсээ яриа дэлгээд иймэрхүү газар ороод суучих найз хэд байдаг билээ бидэнд. Яагаад заавал архи ууж байж сэтгэлээ нээх естой юм бэ ? Нэг иймэрхүү цуглардаг газартай болчоод л эр, эм хамаагүй бөөнөөрөө сайхан тойрж сууж байгаад амьдралын нарийн ширийн асуудлуудаа хөөрөлдөж байвал хэн хэндээ ямар их тус нэмэртэй болоо.

Манай охид, бүсгүйчүүд энэ тал дээр арай дээр байхаа. Хэхэ, харин эрчүүдийн хувьд эрүүл үедээ уулзахаараа яаадаг гээч хэхэхэ. Сайн уу сайн, сайн уу сайн, юу байна юмгүй, хаачих гэж байгаан, өө ийшээ нэг юманд явчаад ирдэг юм уу, аан за баяртай, за бака (уулзалт дуусав). Тэгсэн мөртлөө л ганц, хоёр шил юм хөнтрөөд ирэхийн цагт ч би би би би ярья чи дугай байжий, Амьдрал нээрээ тээ, Би нээрээ тээ, Ээ та нар нээрээ тээ, Сэтгэлээрээ гоё байна шүү гээд л эхлэнэ шүү дээ.

(Очих газар #2) - Найтклаб. Залуу л хүмүүс юм хойно эндхийн оюутнууд шоудах, бүжиглэхэд нугасгүй байх нь аргагүй. Гэхдээ манай залуусаас ялгарах хамгийн том ялгаа нь тэд шоудлаа гэхэд кармаагаа хоосортол, юм хумаа ломбарданд тавин барин шоуддаггүй, уулаа гэхэд кадр тасартлаа уудаггүй юм билээ. Эндхийн залуусын нийтлэг хэрэглэдэг ундаанууд гэвэл вино,коктейл, пиав гэх мэт бөгөөд уухдаа манайхан шиг шил шилээр биш, бараг дусал дуслаар нь шахуу шимэн суудаг юм билээ.

(Очих газар #3)
Янз бүрийн спортын арга хэмжээ, тэмцээнүүд. Арга ч үгүй биздээ, энэ их хөгжилтэй орон чинь спортыг төрөл төрлөөр дээд цэгт нь хөгжүүлж чадаж байгаа болохоор үзэхийг хүсэхгүй хүн хэн байхав. Энэ тал дээр бол улсаас нь маш сайн бодлого явуулж байгаа юм л даа. Тэрнээс биш залуус нь өөрснөө явж байгаад спортод сонирхолтой болчихсон юм байхгүй. Бага балчираас эхлүүлээд спортоор нүдчихээр чинь бүүр ой ухаанд нь суучихгүй юу. Уул нь Монгол улс маань ухаантайхан шиг төрийн түшээдтэй байсан бол залуусынхаа төлөө их л зүйл хиймээр байгаа юмдаа. Яадаxдаа нэг спорт комплекс бариад өгчихөж чаддаггүй юм байхдаа.

Тэр 10 хорооллын балгас чинь уул нь спорт цогцолбор болох естой байсан юм гээ биздээ. Одоо ч гэсэн араг яс, төмөр нь хэрзийсэн хэвээрээ биз ? дуракууд юм аа даа. За яахав төр засаг нь биднээс нүүрээ буруулаад байлаа гэхэд залуус маань өөрсдөө санаачлаад янз бүрийн арга хэмжээнүүд зохиож болно шүү дээ. Жишээ нь арван жилийн залуус маань ганцхан сагс сагс гээд туйлшраад байхын оронд өөр олон төрлийн спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулж, өөрснөө идэвхитэй оролцож баймаар юм шиг. Намайг лав 10н жилд байхад гүйл мүйлт, өндрийн харайлт, энэ тэр гэхээр л еээе бөөвөө гэх нь холгүй байдаг байсандаа. Тэгсэн энд чинь ямар ч спортыг залуус нь их чухалчилж хичээллэдэг юм билээ.

(Очих газар # 4)
- Интернет - Интернетгүй бол Америкчууд амьдарч чадахгүй юм билээ. Нөгөө бидний өдөр тутам, өчнөөн цаг, хөлс мөнгө зарцуулан байж хийдэг ажлуудыг чинь эд нар онлайн хэлбэрт шилжүүлээд хаячихжээ. Юм хум худалдаж авах, хоол унд захиалах, кино, театрын билет захиалах, гэх мэт зүйлүүдийг гэртээ сууж байгаад гүйцэтгэчих юм. Тиймдээ ч тэр үү Америкчуудын компьютерын мэдлэг маш өндөр. Компутэр, интернет гэдэг юм нь энэ улсаас анх үүсчихээр чинь арга ч үгүй биздээ. Ямарч хүний өдрийн хуваарьт шүдээ угаах гэж байдаг шиг ямар ч Америк хүний өдрийн хуваарьт интернет гэдэг зүйл зайлшгүй байдаг. Зөвхөн өдөр тутмынхаа ажлыг амжуулаад зогсохгүй бас ном сонин унших, судалгаа шинжилгээ хийх, мэдлэгийнхээ хүрээг тэлэх гээд л оюун ухаанаа хөгжүүлэх маш том эх үүсвэрийг тэд интернетээрээ дамжуулан авч байна.

Саяхан 12 сард болж өнгөрсөн Монголын мэдээллийн харилцаа холбоо технологийн салбарын шинэ жилээр билүү дээ Датакомын үүсгэн байгуулагч Энхбатын хэлсэн үг одоо болтол санаанаас гардаггүй юм. Уул нь манай улсад интернет гэдэг зүйл орж ирээд 10аад жилийн нүүрийг үзжээ. Их ч зүйлийг бид хийж бүтээсэн гэхдээ олон нийтэд чиглэсэн ажиллууд тийм ч сайн хийгдэж чадсангүй. Одоо бид нар интернет хэрэглэгчид, хүүхэд залуусынхаа мэдлэгийг дээшлүүлэх тал дээр илүү анхаарч, интернетийн мэдээлэл, агуулгагынхаа чанар дээр түлхүү анхаарах хэрэгтэй байна гэж хэлж байж билээ. Би ч гэсэн үүнтэй санал нэг байгаа.

Бид нар нэг үеээ бодвол ямарч л байсан интернетийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болоод авсан. Мэйл, мессенжер, чатаар хоорондоо харьцчихаж чаддаг, мэдээ мэдээлэл, видео, кино, дуугаа үзчихдэг болжээ. Гэхдээ одоо оюуны чиглэлээр илүү анхаарал хандуулж, интернетийг том сургалтын бааз болгох хэрэгтэй. Xүүxэд залуучууд маань ч гэсэн тоглоом тоглоод, чатлаад, мессенжердээд суугаад байх биш цаашдаа өөрсдийнхөө оюун ухааныг дээшлүүлэх мэдлэгээ энэ интернетээрээ дамжуулж олж авдаг болох хэрэгтэй байна. Яадаж л дэлхийн албан ёсны хэл болох англи хэлээ интернет ашиглан дээшлүүлэх бүрэн боломж байна шүү дээ.

За ингээд хоёр дугаар хэсгээ өндөрлөе. Дараа дараагийнхаа бичлэгүүдээр энэхүү сэдвээ үргэлжлүүлж Америкчуудаас суралцчихмаар өөр ямар ямар давуу талууд байгааг хамтдаа илрүүлцгээе.

Холбоотой бичлэгүүд:
Америкчуудаас суралцах зүйл их байна аа (4 хэсэг)
Америкчуудаас суралцах зүйл их байна аа (3 хэсэг)
Америкчуудаас суралцах зүйл их байна аа (1 хэсэг)
Дэлгэрэнгүй...
Өнөөдөр та бүхэнтэйгээ мэдээжийн юм шиг мөртлөө тэр болгон анзаараад байдаггүй мөн Монгол хүнийг хөгжүүлэхэд чухал хэрэг болохуйц нэгэн сэдвээр санал бодлоо солилцох гэсэн юм. Энэхүү сэдвийг би зүгээр ч нэг сонгочихсонгүй. Би юуны төлөө дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй оронд амьдарч байгаа билээ, энэ Америкчууд гэдэг үндэстний зан характер, та биднээс ялгарах нийтлэг шинж тэмдгүүдийг нь харж, ямар давуу талуудыг нь бид амьдралдаа авч хэрэгжүүлмээр, суралцмаар юм байна гэдгийг өдөр тутмынхаа амьдралаас анзаарч, судлаж явдаг юм. Тэгээд энэ удаа энэхүү ажиглалт, судалгаан дээрээ үндэслээд Америкчуудаас суралцахуйц дараах давуу талуудыг нэрлэж байна.

Нэг зүйл хэлэхэд, судалгаа, ажиглалт гэхээр нэг их том эрдэм шинжилгээний ажил шиг сонсогдоод байж магад. Зүгээр л хувь хүнийхээ өнцгөөс харж доорхи ялгааг бичлээ. Мөн энд би хүн бүхний мэдэх түгээмэл ялгаануудыг хэлэхээс зайлсхийж, аль болох бидэнд хэрэгтэй, яг өнөөдөр бидэнд дутагдаж байгаа, суралцчихмаар зан чанаруудын давуу талуудыг дурдаж байна.

1. Америкчууд - Байгаагаараа л байж чаддаг хүмүүс

Улсынхаа хөгжил, өндөр соёлоосоо илүүтэй Америк залуус биднээс ялгарах хамгийн том давуу тал бол тэд байгаагаараа л байж чаддаг хүмүүс юм. Ядуу байна уу, Боловсролгүй байна уу, хамаагүй юм мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ нүүр бардам хэлчиж чаддаг, Мэдэхгүй зүйлээ хэнээс ч эмээлгүй шууд асуучихаж чаддаг, Олны дунд явахдаа биеээ барилгүй, хэнээс ч ичилгүй, чөлөөтэй авч явж чаддаг, ийм л хүмүүс байгаа юм даа.

Бүр зарим нөхдүүдийг харахад дэндүү чөлөөтэй байгаад байх шиг ч харагддаг юм. Гэхдээ энэ бол огтхон ч буруу зүйл биш юм. Өөртөө л сайхан байвал хэн юугаа хийж явна уу маньд ямар хамаа байх вэ дээ. Харин манай зарим Монгол залуусыг харахад нэг л өөртөө итгэлгүй, бие барьсан, нэрэлхүү, гадаад төрхөндөө санаа зовсон л хүмүүс яваад байх шиг. Би бүгдэнг нь гэж хэлээгүй шүү. Сайхан байгаагаараа байж чаддаг, чөлөөтэй биеээ авч явдаг залуус бидний дунд байлгүй яахав. Гэхдээ харамсалтай цөөнх нь байх гэж бодож байна.

Зүгээр л надтай таарч байсан, Монголд байхад олон нийтийн газар болон гудамжинд алхаж байсан залуусаа ажиглаж байхад харилцаанд орж байхдаа ч тэр, биеээ авч явахдаа ч тэр байнга л хяналт тавиад өөрсдийгөө зовоогоод байх шиг санагддаг юм. Хэн намайг юу гэж хэлэх бол, би ямар харагдаж байгаа бол, ярьж байхдаа тэнэг зүйл хэлчихвий дээ, миний ярьж байгаа зүйл энэ хүнд таалагдаж байгаа болов уу, Ингэчихвэл ч ёстой онигоо болно шүү гээд л бум түмэн асуулт толгойнд эргэлдээстэй. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн тийм байсөөн нуугаад юукэв.

Нэг хөгтэй юм ярьж өгөх үү ? Миний бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн шүү. хэхэ. Найз охин маань л яриад татаж унаад байдаг юм. Нэг өдөр шинэхэн жолооч Цэгмээ аавынхаа машиныг гаражнаас нь гаргах боловоо. Манай гараж ч жоохон эвгүй байрлалтай болохоор хөөрхөн манёвр хийж гардаг юм л даа. Тэгээд л яахав гаражаа онгойлгох гээд үүдэн дээр нь зогсож байтал, хажууд хэдэн охидууд (охидууд ч гэждээ бүсгүйчүүд гэмээр юм уу) л юм яриад, шивэр авир хийгээд зогсож байна шүү. Тэгэхээр нь яахав эр хүн юм болохоор бүсгүйчүүлийн дэргэд муугаа харуулалтай нь биш гэж бодоод, он удаан жил машан барьсан аврага жолооч болон харагдъя байз гэж бодонгоо гаражныхаа хаалгыг онгойлгож машандаа орж суулаа шүү. Шинэков гэдгээ мэдэгдүүлчих юм бол онигоонд орно шүү хэмээн бодож аль байдгаараа хичээж, бүх мэдрэхүйгээ дээд цэгт нь хүртэл ажилуулж байгаад л сөөм сөөмөөр ухарваа. Тэгсэн нэг л бишээ, энэ аав өчдөр машинаа нэг xана руу нь сүрхий налуулж тавьсныг анзаарсангүй нэг мэдсэн машин маань бөөрөөрөө хантай хав нийлчиж. хэхэ. За баларсаан яанаа ийнээ гэх юм байх гэж бодсон ах баагий одоо ямар урагшилтай нь биш, тэгвэл бүсгүйчүүл намайг машан барьж чаддаггүй жулдрай байна гэж бодно хэмээн дурактаж тэр чигээр нь, наалдсан чигээрээ хойшоо ухарч байгаа юм даа. xаxаxа. Чихраад л ..., чихраад л байсан. Нээрээ тэр үед юун сайн машаны толь эвхээтэй байсан юм толь молинд санаа зоволтгүй шүү хэхэ. Нэг зүйл хэлэхэд тэр бүсгүйчүүл манай гаражнаас нэлээн зайтай зогсож байсан болохоор намайг шүргэж байна гэдгийг анзаараагүй байх гэж бодож байна. xэxэ. Тэгээд л байна шүү дээ бүүр тэнэг нь машанаа гаражнаас нь гаргачихаад юу ч болоогүй юм шиг суугаад байгаа юмдаа. Ваxаxа. Тэр бүсгүйчүүл надруу харсан ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд, нэг мэдсэн яваад өгсөн байна лээ. Тэгэнгүүт нь одоо л нэг юм ухаан орснуу (мсжерийнхээ хэллэгээр бичлээ шүү, арай амар юмаа.) уулга алдаад л машанаасаа буугаад хэр их шүргэж үү гээд хараад байгаа юм даа. хахахахаха. Тэр өдөржингөө л янз бүрийн зураас арилгадаг тос хайж, өөрийгөө жаал зүхэж, машантайгаа ноцолдов. Нэг их анзаарагдахгүй болсон л доо, гэхдээ л сайн харах юм бол зураас байгаад байгаамаа. Гэхдээ аав маань гярхай юм чинь мэдсэн байхөө, ахыг өрөвдөөд загниагүй байж магад. Найз охиндоо болсон явдлаа хэлсэн чинь юун нөгөө туслах тэнд ч нэг татаж унаад, энд ч нэг хөхөрч ойчоод байнаа. Хэрэв тэр үед одоогийн юм үзэж, нүд тайлсан Би байсан бол за энэ бүсгүйчүүл юу гэж хэлэх нь хамаа байжуу, юм сураагүй л хүн байгааз, байгаагаараа байх сайхөөөөн гээд л гүэй мөн эвтэйхэн гарах байсан даа. хэхэ.


Нэг мэдсэн сэдвээсээ бүүр хол тасраад явчихсан байна шүү дээ. Та нар хэлэхгүй яаваа гэж үү. Гэхдээ бас хөөрхөн сургамжтай байгаа биздээ. Та нар маань л ингэж болохгүй шүү. Байгаагаарөөөөө л байх сайхан гэж.

2. Америкчууд - Нээлттэй хүмүүс

За энэ бол бас л бидэнд үгүйлэгдэж байдаг зан чанар мөнөөсөө мөн болой. Америк залуус багаасаа л нээлттэй өсдөг хүмүүс юм билээ. Яагаад тэрэв ? Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм.

-
Гэр бүлийн нээлттэй, дотно уур амьсгал - Америк эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ ёстой тулж ажиллаж чаддаг хүмүүс шиг надад санагддаг. Бараг л хэлд ороогүй байхад нь л хүүхдүүдтэйгээ яриа өрнүүлж, санаа бодлыг асуугаад л, тэдэнтэй дотно, итгэлтэй харилцааг тогтоож чаддаг гэж хэлж болох юм. Мөн тэд хүүхдүүдийнхээ ярианы чадвар дээр онцгой анхаарал тавьдаг. Ямар сайндаа л 3,4 настай Америк бацаанууд, хэл сурах гэж ядаж байгаа ах баагийг хэл яриагаа, шулагнаад дээрэлхээд байхавдээ. хэхэхэ. Ёстой дуржигнуулах юм билээ. Хөөрхөн ч гэж. Тэгэхэд манай 3,4 настай бацаан ааваа ээжээгээ хэлвэл их юм болох гээд байна шүү.

Би энд өxөөрдөм хөөрхөн Монгол хүүхдүүдээ, Монгол эцэг эхчүүдээ муулахыг урьтал болгосонгүй ээ. Зүгээр л энэ бол өнөөгийн бодит байдал. Харин энэнээс хэдүүлээ яаж гарах вэ хэмээн арга зам хайж байгаа нэгэн бөлгөө. Та бүхэн намайг ойлгоорой хэмээн хичээнгүйлэн хүснэм. За цааш нь үргэлжлүүлье: Мөн Америк эцэг эхчүүд хүүхдийнхээ юу бодож, юу хүсэж байгааг тэвчээртэй сонсож, хүүхэд гэлтгүй том хүнтэй харьцаж байгаа юм шиг анхааралтай, итгэл өгөн харилцаж чаддаг нь бас нэг онцлого юм.

Ингэж хүүхдүүдийнхээ итгэлийг олж авснаар дараа нь тэд ямарваа нэгэн бэрхшээл гарахад хамгийн түрүүнд ханддаг хүмүүс нь эцэг эхчүүд өөрснөө болж чаддаг байна. За одоо хэдүүлээ Монгол эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаануудыг тайлбарлахыг хичээе. Үнэндээ хэлэхэд ихэнхи Монгол эцэг эх, хүүхдүүдийн хооронд дотно, итгэлтэй харилцаа үүсч чаддаггүй. Яг ширээ тойрж сууж байгаад сэтгэлээ онгойлгоод xоорондоо ярьдаг гэр бүлүүд Монголд маань хэд байна вэ ? Би аав ээжийнхээ дэндүү их хайранд умбаж өссөн хүн.

Гэхдээ л одоо насанд хүрчээд эргээд бага насаа дурсаж байхад үнэндээ би аав ээжтэйгээ тэр хайр сэтгэлийн талаар, бэлгийн зөв харилцааны талаар чин сэтгэлээсээ яриа өрнүүлж үзээгүй ээ. Энд онцлож хэлэхэд ялангуяа ихэнхи Монгол хөвгүүд маань энэ сэдвээр эцэг эхтэйгээ огт ярьж үзээгүй байдаг юм билээ. Найз, нөхдүүдтэйгээ амин яриа дэлгээд сууж байхад ч гэсэн тэдний маань ихэнхи дээрхтэй санал нэг, огт аав ээжтэйгээ ярьж үзээгүй гэж хариулсан байх юм. Үүнээс үүдээд нэг ийм асуулт гарч ирж байна л даа. Ер нь иймэрхүү яриаг гэр бүлийн гишүүдээс хэн санаачлаж эхлүүлэх ёстой вэ ? гэж. Мэдээж эцэг эхчүүд.

Яагаад гэхээр өсвөр насны охид, хөвгүүд маань ичээд ч юм уу, эмээгээд ч юм уу, иймэрхүү ярианаас аль болох зугтаахыг хичээдэг. Одоо үед нийгэм, эдийн засаг маань өөрчлөгдөөд арай нээлттэй болсон байх л даа. Намайг бага байхад л лав нийгэм маань тэр чигээрээ хаагдмал байсан болохоор ийм яриа өрнүүлэхэд саад болдог байсан байж болох л юм. Иймэрхүү уур амьсгалтай гэр бүлд өсөөд ч тэр үү Монгол залуучууд маань насанд хүрсэн ч гэсэн аливаад нээлттэй бус, сэтгэлээсээ хандаж чаддаггүй байх гэж би бодож байна.

Залуус маань Хайр дурлалын харилцаанд орлоо ч гэсэн хайртай хүндээ нээлттэй байж чаддаггүй шиг санагдаад байдаг юм. Энэ үл ойлголцох, дутуу дулимаг харилцаанаас болж тэр салалт, хардалт, араар нь тавих гэсэн ноцтой асуудлууг гарч ирээд байгаа юм шиг ээ. Монгол эрчүүд гүндүүгүй, дуугай, даруу байх ёстой л гээд байдаг үнэндээ энэ бол буруу тодорхойлолт юм. Эр ч бай, эм ч бай хүнд ярих гэж л ам заяасан болохоор өөрийнхөө юу бодож, санаж, хүсэж байгаагаа хэл яриагаараа бүрэн илэрхийлж сурах хэрэгтэй.

-
Америк сургалтын (боловсролын) систем - Сурагч төвт сургалт - За энэ бол нээлттэй байхад нөлөөлөх бас л нэг томоохон хүчин зүйл юм. Сургууль бидний 2 дахь гэр болохоор бид ихэнхи мэдээллийг сургуулиасаа олж авнаа даа. Америкын бүх түвшний боловсрол (бүрэн дунд, дээд) сурагч, оюутанд суурилсан байдаг. Оюутны бодол, сэтгэгдэл, шүүмж, шинэ санаа бол Америк багш нарын хувьд хамгийн чухал зүйл юм. Тиймээс багш нар нь ч гэсэн оюутнууддаа аливаа асуудлыг бодож, сэтгэх, хэлэлцэх, мэтгэлцэх цаг хангалттай гаргаж өгдөг бөгөөд хичээлүүд инхэнхдээ семинар, дугүй ширээний ярилцлага хэлбэртэй явагддаг.

Хэн сайн зааврын дагуу өгөгдсөн ном товхимол уншиж, журмынх нь дагуу бэлдсэн бэ гэдгээс илүүтэй, хэн шинэ санаа гаргаж, эсвэл зоригтой шүүмж хэлж, санаа бодлоо юунаас ч айлгүй нээлттэй хэлж байна гэдгээс шалтгаалж багш нар үнэлгээгээ өгдөг. Эдгээр зүйлсийг би зүгээр ч нэг санаанаасаа зохиосонгүй. Өөрийнхөө сургуулийн багш нар, тэдгээрийн заах арга барил дээр үндэслэн бичлээ. Тэгэхэд манай Монгол боловсролын систем ямар билээ. Өнөөг хүртэл нөгөө л хуучин Орос сургалтын систем дээр үндэслэж ихэнхи сургуулиуд маань багш төвт сургалт явуулаад байх шиг. Гэхдээ сүүлийн үед сонсоод байхнээ зарим хувийн их дээд, дунд сургуулиуд овоо нэг юм Америк системээр хичээлээ заагаад байгаа сурагтай шүү. Багш төвт гэхээрээ багш л яриад байдаг, яриад байдаг, оюутнуудад үлдэж байгаа юм тун бага. Арван жилд ч тэр анги танхимд багшаас өөр хүн дугарах, хатуухан хэлэхэд хориотой шахуу байдаг байсандаа миний үед лав. Уул нь оюутнуудынхаа дунд багш нь ороод зааж буй хичээлийнхээ сэдвийн дагуу тэдэнтэйгээ яриа, мэтгэлцээн үүсгээд л, санаа бодлыг нь сонсоод сургалтаа явуулах юм залуус маань ямар их юм сурж авч, нээлттэй, өөртөө итгэлтэй болох болоо.

За хө ингээд бичлэгээ түр өндөрлөхгүй бол сунжирсан урт юм болоод та бүхнийгээ чилээх гээд байна. Мөн сүүлрүүгээ толгойч эргээд, амаа авч давхидаг морь шиг сэдвээсээ хадуурч давхих гээд болдоггүй шүү. Дараа нь сайхан толгойгоо сэргээж байгаад дараа дараагийнхаа бичлэгтээ энэхүү сэдвээ үргэлжлүүлж Америкчуудын давуу талуудыг цааш нь үргэлжлүүлнээ. Та ч гэсэн энэ сэдэв дээр надтай хамт толгойгоо гашилгаж, санаа бодлоо солилцвол надад болон андууд, дүү нарт маань туйлын их хэрэгтэй мэдээлэл болно шүү!

Холбоотой бичлэгүүд:
Америкчуудаас суралцах зүйл их байна аа (2 хэсэг)
Америкчуудаас суралцах зүйл их байна аа (3 хэсэг)
Америкчуудаас суралцах зүйл их байна аа (4 хэсэг)
Дэлгэрэнгүй...
1. ЧЕБУРАШКА (Бүх анги !!!)
За өнөөдөр өхөөрдөм хөөрхөн дүү нартаа зориулж Оросын хүүхэлдэйн кинонуудын сонгодог нэгэн персонаж болж, бидний хүүхэд насанд тодоос тод хоногшин үлдсэн, том чихтэй Чебурашка, Крокодил Генагийн адал явдлыг өгүүлсэн хүүхэлдэйн киног хүргэхэд бэлэн боллоо. Энэхүү хүүхэлдэйн кино маань Оросын домог болсон хүүхдийн номын зохиолч Эдуард Успенскийн "Чебурашка" хэмээх 4 хэсэг өгүүлэгээс сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд нийтдээ 4 ангитайгаар дэлгэцнээ гарсан байна. Нээрээ нэг анд маань хүүхэлдэйн кино тавиад өг гээд гуйгаад байсныг сая саналаа байна. Ямартай ч ойрын хугацаанд боломжоороо хүүхэлдэйн кинонууд оруулж байхыг бодноо.

Эндээс шууд үз
Дээвэр дээр суудаг Карлсон, Дэндүү бүдүүн Карлсон ... (Бүх Анги!!!) 2.
Өнөөдөр хэдүүлээ хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд хамтдаа сууцгаая. Чебурашка-гаа оруулчаад ангиудыг нь үзэж суутал гэнэт багын сайхан дурсамжууд тодроод сая жаал дуртай хүүхэлдэйн кинонуудаа үзлээ байна. Ингээд та бүхэндээ энэ удаа та бидний дунд Дээвэр дээр суудаг Карлсон, Дэндүү бүдүүн Карлсон хэмээх дүрээрээ мөнхөрсөн "Малыш и Карлсон" (1 анги), "Карлсон Вернулся" (2 анги) хэмээх 2 ангит хүүхэлдэйн киног толилуулж байна. Хоёрхон ангитай юм уу гэж та бүү гайхаараа. Энэ кино маань уртаашаа 2хон ангитай бүтээгдсэн нь туйлын үнэн болой.

3.
Возвращение блудного попугая или Попугай Кеша (Бүх Анги!!!)
За та нарыгаа хүүхэлдэйн киногоор бөмбөгднө өө өнөөдөр. Бүгдээрээ хүүхэд насандаа эргэж очицгооё. Эмэгтэй нь хүүхэлдэйгээ бариад, Эрэгтэй нь машинаа чирээд тоглоцгооё. эхэхэ. Миний сэтгэлд бас нэгэн хүүхэлдэйн киноны дүр тодоос тод хоногшин үлдсэн юм. Энэ бол яалт ч үгүй зөрүүд гөжүүд Кеша тоть юм. Та нар ч гэсэн санаж байна уу ? Ингээд энэ удаа та бүхэндээ "Возврашение блудного попугая" хэмээх нийтдээ 3-н хэсэгтэй нэгэн хөөрхөн киног хүргэх гэж байна. Зөвлөлт Холбоот Улс бутрахаас өмнөх, Cоюзмультфильм хэмээх нүсэр айл нурахаас өмнөх, советский мультикуудын сүүлчийн бүтээгдэхүүнүүдийн нэг бол яалт ч үгүй энэ хүүхэлдэйн кино юм.

Эндээс шууд үз
Трое из Простоквашино (Бүх Анги!!!) 4.
Яаая өнөөдөр ч нээрээ хүүхэлдэйн киноны хур буужийнаа тээ. Би гэж хүн нарийн нандин юмнууд олдвол унан тусан, бүдрэн босон та нартаа үзүүлэх гээд гүйчдэг хүн шүү дээ. Уул нь бусад сайтуудыг хараад байхад нэг нэгээр тасалж хэсэг хэсгээр нандин чавгаа өгдөг юм билээ. Ах баагий бол ууттай нь бариад гүйчдийн. хэхэхэ. За яадийн тээ. тоохгүйшт. Энэ удаа оросын хүүхэлдэйн кинонуудын сор болсон бүтээлүүдийн нэг болох нийтдээ 3 ангитай "Троё из Простоквашино" хэмээх хөөрхөн киног толилуулж байна. Бага байхад надад бүүр энэ хүүхэлдэйн киноны баатруудын наадаг цаас, марк гэх мэт гоё гоё цуглуулга байдаг байж билээ. Аав маань Орос явахаараа надад зориулан байж Орос хүүхэлдэйн киноны баатруудтай зураг, наадаг цаас, марк авчирдаг байж билээ. Энэ хүүхэлдэйн киноны баатруудын нэг Почтальон Печкин -ы наадаг цаас бол Манай гал тогооны стенкэн дээр мөн ч их удсан даа.
Дэлгэрэнгүй...
    Follow Tsegmee on Twitter

    Шинэ Сэтгэгдлүүд

    Шинэ Бичлэгүүд

    Орос Кино

    Миний Тухай