Уйтгартай Амьдралаас Гарах Гарц

Posted by Tsegmee On Jul - 07 - 2009

Өчигдөр Revolutionary Road-ийг үзээд айхтар их юм эргэцүүлж боддог байна шүү хэхэ. Үнэхээр залуус бидэнд тохиолдож болох харахад энгийн хэрнээ, бидний амьдралыг ормонгоор нь эргүүлж болох ээдрээтэй нэгэн асуудлыг хөндсөн сүрхий кино болжээ. Энэ киног үзэхийг бүх андууддаа уриалж байна. Ялангуяа дөнгөж амьдралд хөл тавьж байгаа залуус дүү нартаа! Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Зарим нэг нь гадаадад гарч амьдрахыг гол зорилгоо болгосон байхад, зарим нэг нь хөл хөдөлгөөнт хотын амьдралаас зайдуу

Би ер нь хэзээ Монголдоо очих бол?

Posted by Tsegmee On Feb - 06 - 2009

Сая нэг андтайгаа мессенжердэж суусан чинь анд маань "чи хө хэдийгээр ирэх санаатай байна?" хэмээн энгийн хэрнээ, ярвигтай асуулт нэгийг тавив аа. Тэгсэн би "Харин л дээ, бодоод л байна" гэж хэлснээ "Сургуулиа төгсчөөд, хэдэн төгрөг цааш нь хийчээд, тэгээд боломж байвал мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилчаад очдог юм билүү!?" гэж нэлээн бодлогшронгуй бас нэг бодлын эргэлзэнгүй хариулж байх юм. Урьд нь чинь бол нэг жилийн дараа эсвэл сургуулиа төгсөөд л шууд чавхдаад очино гэж ам бардам хэлдэг байлаа.

"MONGOLS" gang-ын мөхөл

Posted by Tsegmee On Oct - 21 - 2008

Сая Los Angeles Times сонинг гальт гарчиглаад сууж байтал нэгэн зураг яалт ч үгүй нүдэнд туслаа шүү. Нэг биеэрээ дүүрэн шивээстэй, халзан толгой, бавгар сахалтай, том гүзээтэй бадируун нөхөр уртаа гэгчийн гинж дөнгөөр урдаа гавлуулчихсан, араас нь цагдаагийн тусгай ажилтан болтой дагчихсан зураг сонингийн нүүр дүүрэн шахуу тавигджээ. Тэгээд нөгөө зурагных нь тайлбарыг унштал "Сэжигтнээр татагдсан "Mongols" gang-ын гишүүн Холбооны ажилтнаар харгалзуулж яваа нь.

Твиттерийг алдаршуулъя !!!

Posted by Tsegmee On Mar - 24 - 2009

За хө цаана чинь Твиттер гээд дэлхийг донсолгож байгаа сонин жигтэй сайт гараад ирсэн байна шүү хүмүүсээ!!! Би ч хэд хоногын өмнө хэрэглээд үзлээ. Ер нь их сонирхолтой эд юм байна. Бараг аддиктед (addicted - донтох) болмоор туучий байна гээч. Ямар учиртай сайт вэ гэхэээр ерөөсөө их энгийн "Та одоо юу хийж байна вэ ?" (What are you doing?) гэсэн асуултанд 140 тэмдэгтэд багтаагаад л мессеж бичиж твиттер (энэ линк википедия дээрх тайлбар шүү) дээрээ байрлуулна гэсэн үг

Америкчуудаас суралцах зүйл их байна аа (4 хэсэг)

Posted by Tsegmee On Apr - 20 - 2009

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр өнөөдөр ёстой алдаж байж ухаарсан Америкчуудын нэгэн сурууштай занг та бүхэнтэйгээ хуваалцах санаатай. Энэ нөхөдүүд чинь үр хүүхдүүдээ багаас нь цагийг чанад мөрдүүлж сургадаг юм байна хөөш. Бага ангиас нь эхлээд л дээд сургууль хүртэл бүх хичээл, даалгавар нь тодорхой хугацаатай, тогтсон дэдлайн (deadline-эцсийн хугацаа) гэгч айхтар зүйлтэй байх юм. Ах баагий анх сургуульд орчихоод нөгөө л Монголдоо сурч байсан шиг ээ,

Ажил хайхдаа анхаарах хэдэн зүйлс

Posted by Tsegmee On Jan - 25 - 2009

За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна.

Blog Evolution - Audio, Video Blog

Posted by Tsegmee On 8/24/2009
Блог гэхээр л санаа бодлоо зөвхөн бичгээр илэрхийлээд байдаг сайт хэмээх ойлголт чинь өнөө үед аль хэдийн хоцрогдож хө. Интернет технологи хөгжихийн хэрээр блог ч гэсэн хувьсан өөрлөгдөж, цоо шинэ төрлийн блогууд үүсэн гарч байна. Та санаж байгаа бол дээх нь би Твиттер микроблогын талаар пост оруулж байсандаа. Харин энэ удаа жишээ болгож аудио блог, видео блогын (vlog) талаар товч дурдах гэсэн юм. Ерөнхийдөө эдгээр блогуудын гол утга санаа бол бичгэн блогтой төстэй л дөө, гэхдээ мэдээллээ хүмүүст хүргэх арга нь өөр гэх юм уу даа.

Бичгэн Блог - Classical - За энэ төрлийн блог бол бидний он удаан жил хэрэглэж сурсан нөгөө юм бичээд л байдаг блог. Манай Монголчууд маань ихэнхи нь ийм төрлийн блог хөтлөнө. Blogspot, Wordpress мөн Монголын хэд хэдэн блог сайтууд байгаа та андахгүй биздээ. Блогчин маань бичих дуртай, уншигчид маань унших дуртай бол ийм блогтой байхад л хангалттай. Энэ төрлийн блогын талаар Та бүхэн надаас сайн мэдэж байгаа болохоор цааш нь тайлбарлах илүүц биздээ.Гэхдээ зарим уншигчид маань унших цаг зав байдгүй учраас audio, video блогыг илүүд үзнэ.

Аудио Блог - Audio Blog - Гол санаа нь бол тэр блогтоо бичиж байсан постуудаа аудио хэлбэрт шилжүүлнэ гэсэн үг. Ингэснээр уншигчид хаана ч явсан IPod, mp playerээсээ таны блогын бичлэгүүдийг шууд сонсох боломжтой болно. Цаг ч хэмнэнэ, бас сонирхолтой. Нөгөө аудио номтой төстэй гэх юм уу даа. Магад таны аудио блог олон сонсогчидтой, алдартай болоод ирэх юм бол CD болгоод ч гаргасан болно шүү дээ.

Энэ төрлийн блогын нэг тод жишээ бол подкаст (podcast) юм. Подкаст аудио, видео аль ч хэлбэрээр байж болдог. Гэхдээ аудиогоор илүү алдартай гэж бодож байна. Би анх англи хэл сурч байхад Bob and Rob шоу гээд англи хэлний хичээлүүдийг их сонсдог байж билээ. Хичээл гэхээсээ илүү Боб, Робын аудио блог гэсэн зүгээр юм шиг. Яагаад гэвэл тэр 2 нэг их албан ёсоор хичээл заахгүй ч өөрсдийнхөө санаа бодлыг солилцож хажуугаар нь хэл сурах аргууд заана.


Ер нь хүн болгон аудио блог хийх боломж нээлттэй байгаа шүү. PC дээрээ биччихээд imeem.com гэх мэтийн social music сайт дээр upload хийж ч болно. Тэгээд дараа нь яг над шиг блог посттойгоо хавсаргаад оруулчихгүй юу. Сонсох нь сонсоод, унших нь уншина биз. За youtube дээр ч дүрсээ өгөхгүй slideshow ашиглаад аудио пост оруулж болно дөөө. Манай Монгол блогчид эндээс санаа аваад сонирхолтой аудио блог хийнэ гэдэгт найдаж байна. За аудио блогоо байя зүгээр л та өөрийнхөө сонирхолтой 1 постоо аудиоруу хөрвүүлээд үз.


Видео Блог буюу Vlog - За энэ бол сүүлийн үед хамгийн их эрчээ авч байгаа блогын нэг төрөл юм. Та бодвол хаа нэгтээ хэн нэгний Vlog-ыг үзсэн л байлгүй дээ. Дээр дурдсан төрлөөс ялгагдах гол онцлог амьд дүрс, аудио. Ингэснээр үзэгчидтэй илүү дотно уур амьсгалыг бүрдүүлж чадна. Илүү ч хүмүүсийг татна. Өнөөгийн хүмүүс ч чинь юм унших, сонсохоосоо илүүтэй шууд амьдаар нь үзэх сонирхолтой болчиж. Мөн л аудио блогтой адил хэн ч Vlog хөтөлж болно. Олон гоё видео broadcasting сайт байгаа даа. Youtube, Ustream, гээд л бум түм. За дөө youtube л байхад хангалттай. Видео блогын нэгэн жишээ үзүүлье. Энэ Асвтрали Охин бол бүүр мэргэжлийн болчихсон юм билээ.



Видео upload хийх аргууд: Эхлээд блог постоо PC дээрээ видео рекорд хийчээд тэгээд дараа нь файлыг нь youtube-т upload хийх нэг арга байна. Эсвэл Ustream мэтийн сайт ашиглаад шууд онлайн өөрийгөө бичээд youtube рүү шилжүүлэх бас нэг арга байна. Надад сүүлийнх нь арга их амар юм шиг санагдаад байгаа. Computer дээрээ янз бүрий видео про суулгахгүй амар. Өөрийнхөө видео пост хийх гэсэн арай бэлэн бус байна аа (бэлтгэл ажил хангагдаагүй, техникийн тал дээр ганц 2 асуудал шийдэх хэрэгтэй), гэхдээ удахгүй 1 видео пост хийж үзэх санаа байгаа.Манай Монголчуудаас видео блог хөтөлдөг хүн ер дуулаагүй шүү. Эндээс санаа аваад олон гоё Vlogууд төрөн гарна гэдэгт найдаж байна.

9 Response to "Blog Evolution - Audio, Video Blog"

  1. Khas-erdene Said,

    Сонирхолтой юм аа. Маааш их баярлаа. Өөлкөн мэдээлэл байна. Бас хэрэгтэй. Монголд Web 2.0 ингээд хөгжөөд эхлэх нь энэ дээ кк

     

  2. live365.com Said,

    live365.com geed radio broadcasting site bgaa tend ch audio blog hutluj bolno

     

  3. Soronzon Said,

    Тун сонирхолтой санаа байна. Ялангуяа шинэ үеийн сэтгүүл зүйд нэг алхам урагшилсан үйлдэл болно доо.

     

  4. Досу Said,

    huuuuuh sonirholtoin geech tegehdee mongold barag l ingej video blog hutluh hun oldohgui bhaa da bi tegj bodjiino tegehdee bas yumiig yaj medhev de hehe

     

  5. monhzul91 Said,

    үнэн сонирхолтой юм байна өө. Энэ охин бол зүгээр л мэргэжлийн болцон гар байна дөө.

     


  6. otgo Said,

    Twitter ch gesen neg torliin blog gee biz dee. Neg post hiihdee 140 temdegtend bagtaagaad tuhain mochid yu hiij baigaagaa bichdeg shuu dee.

     

  7. Итгэл Said,

    @otgo энэ талаар цэгмээ ах дурьдсан бгаа .. сайн умш умш

     

  8. Итгэл Said,

    @tsegmee ахаа видео блог хөтөлдөг хэд хэдэн залуучууд байгаа шүү дээ ...

     

Post a Comment

    Follow Tsegmee on Twitter

    Шинэ Сэтгэгдлүүд

    Шинэ Бичлэгүүд

    Орос Кино

    Миний Тухай