Хүн болгон ХУУЛЬЧТАЙ байх ёстой гэсэн энэ л энгийн зарчимыг Монголдоо хэрэгжүүлмээр байна. Үнэндээ хэлэхэд манай ард иргэд маань хуулийн хангалттай мэдлэгүйгээсээ болоод хүнд ашиглуулах, биеийн болон эд хөрөнгийн хохиролд унах, хүнд доромжлуулах, дээрэлхүүлэх гэсэн өч төчнөөн асуудалд орооцолдоод байна. Хуулийн мэдлэггүйн дээрээс бас дэндүү хүлцэнгүй, аймхай, сул дорой зангаасаа болж хичнээн хүн чимээгүйхэн хохирч байгаа болоо? Жишээ нь: Та боддоо, таны найз чинь хөлчүүрхээд таныг цохиод авчиж гэж бодоё (тэгээд хэргээ хүлээн зөвшөөрдөггүй ээ), та тэр хүнийг шүүхэд өгч чадах уу? хүүг/охиныг тань ангийнх нь хүүхэд унагаад гэмтээчлээ гэж бодоё, та хэнд хариуцлага тооцох оо мэдэх үү? эсвэл тэгээд л зүгээр өнгөрөөх үү? Даанч xарамсалтай нь ихэнхи тохиолдолд манайхан харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг хий л дотроо бухимдаад өнгөрөөж байх шиг.Тэгэхэд энд, энэ Америкт яаж байна, бүх хүмүүс өөрийн гэсэн хуульчтай, ямар нэг асуудал гарлаа, шууд л үг дуугүй хуульч дээрээ очдог. Өрх болгон заавал нэг хуульчтай, цаашлаад хүн болгон байнгын үйлчлүүлдэг хуульчтай. Зарим айхтар том нөхөдүүд нь нэг биш нэлээн хэдэн хуульчтай байдаг юм бишүү!? Жишээ нь: Энд хэрэв хэн нэгэн чамайг үг хэлээр доромжилсон (хэргээ хүлээн зөвшөөрөөгүй) бол шүүхэд, хэрэв чи үр хүүхдээ гадаа халуун наранд машиндаа үлдээсэн (хэргээ хүлээн зөвшөөрөөгүй) бол шүүхэд, Хэрэв чи хэн нэгний газар нутаг дээгүүр явсан (хэргээ хүлээн зөвшөөрөөгүй) бол шүүхэд, хэрэв хэн нэгэн хэдхэн доллар зээлээд эргүүлж өгөөгүй бол шүүхэд, гээд л манайханы бараг хөх инээд нь хүрмээр асуудлуудыг хүртэл Шүүхэд өгнө шүү дээ!
За тэгээд бүүр бичиг баримт хөөцөлдөхдөө ч гэсэн тэр авралын бурхан хуульч дээрээ очих юм. Ийм л үзлийг Америк хүн болгоны толгойд нь суулгаад өгчихсөн байна хөөш. Ямар ч тэнэг хүн бай, ямар нэгэн асуудал гарлаа хуульч дээр очих ёстой гэдэг ээ мэдэж байна шүү дээ!
Тиймдээ ч, энэ оронд амьдарч буй бүх хүмүүс бие биенээ жигтэйхэн хүндлэнэ, хэн ч хэнийг дээрэлхэх, доромжлох, гүтгэх, гүжирдэх, зодох, нүдэх ... г.м. үйл нүдний гэм, ёстой ёс бусын асуудал бөгөөд хэрэв дээрхийн аль нэг асуудал гарлаа гэхэд хохирогч тал нь инээж байгаад харин ч нэг шүүхэд өгөхөө даан ч сайн мэдэж байгаа юм даа. Чамайг даа, Ну Погоди!
Манай ард иргэд маань хуулийн мэдлэгээ байя гэхэд хүн болгон хуульчид ханддаг л болчихвол гүэй мөн сайхан аа. Тэгвэл тэр муусайн дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг авилгач, гүжирдэгч, дээрэмчин, доромжлогч, гүтгэгч, залилагч ... нарын хульхи нь хуга бууна даа. Биднийг хамгаалах өмгөөлөх хүн одоо үед байхгүй болжээ гээд л төр засагруугаа хялалзаад байдаг, үнэндээ энэ хууль гэдэг юм чинь биднийг хамгаалах гол хэрэгсэл шүү дээ. Дахиад хэлэхэд таныг хуулийн ном бариад суу гэж байгаа юм биш шүү, ямар нэгэн асуудал үүслээ хуульчид л хандаад сурчих. Болж өгвөл байнгын үйлчлүүлдэг найдвартай нэг хуульчтай бол.
За тэгээд цаашлахад, Америкын иргэд хооронд ч ганцхан ийм сайхан харьцаа үүсээд зогсохгүй, иргэд-хуулийн этгээдийн (ААН) хооронд ч гэсэн мөн л ийм нэг нэгнийгээ тахин шүтэх шахуу үйлчилгээ явагдандаа. За даа арай гажуудуулчихав уу даа, иргэд/хэрэглэгчид маань компаниудыг шүтэх нь юу л бол, харин компаниуд маань хэрэглэгчидээ - ээ дээ мөн бөөцийлнө шүү дээ. хэхэ.
Яагаад гэвэл - Нэг гоё жишээ дурдая:
Нэгэн өдөр 81 настай Либэк эмээ, ач хүүгийнхээ хамт McDonalds түргэн хоолны газар очиж л дээ, Ач хүү нь энэ үед машин барьж явж, тэгээд Drive Thru(Машинаасаа захиалгаа авдаг)-гээр хоолоо захиалсан юм байж. Захиалга нь ч бэлэн болж ач хүү халуун кофег аван Либэкт атгуулж, машинаа асаан хөдөлж л дээ. Тэгсэн яг тэр хооронд Либэк эмээ кофеныхо тагыг нь авч таарч, өвөрлүүгээ час халуун кофе асгачихдаг байгаа. Үүнээс болж эмээ 3-р зэргийн түлэгдэл авч, эмнэлэгт хэвтжээ. Ийм их гэмтэл авсан эмээ биеийн/сэтгэлзүйн хохиролоо барагдуулахаар McDonalds-ыг шүүхэд өгчээ. Шалтгаан - дэндүү халуун кофегоор үйлчилсэн, халуун гэдгийг хэрэглэгчид сануулаагүй хэмээн. McDonalds мөчөөгөө өгөхгүй эмээг өөрийн буруугаас болж кофе асгасан хэмээн гүрийсэн боловч ялж чадалгүй 200,000$ долларыг эмээгийн эрүүл мэндийн хохиролд төлөхөөр болж дээрээс нь 480,000$ эрүүл мэндийн стандартанд нийцээгүй бүтээгдэхүүнээр үйлчилсэн хэмээн торгуулжээ. Үүнээс хойш кофегоор үйлчилдэг бүх газрууд кофеныхо халууныг бууруулж, аяган дээр нь сануулга тавьдаг болсон юм гэдэг.
За та компаниуд яагаад хэрэглэгчдийгээ хаанд өргөмжилдөг болсон шалтгааныг ойлгов уу? (Манайхан бол яаж байх болдоо муу эмээг. Зад загинаад, бараг хохь чинь гээд л хөөгөөд явуулна даа) за хонх дугарчлаа дараагийн хичээл дээр асууна шүү!
Эцэст нь хэлэхэд би ямар санааг хамгийн гол нь товойлгох гэсэн юм гэхээр "Хүн болгон Хуулийн Мэдлэгтэй байх албагүй ээ, гэхдээ Хүн болгон Хуульчтай байх Хэрэгтэй" Гагцхүү энэ л санааг, иргэдийг хуульчтай найзлуулах гагцхүү энэ л тогтолцоог Монголдоо хэвшүүлмээр байнa, бүүр Монгол хүний ой ухаанд нь ахиж авагдахгүйгээр суулгаад өгчих юмсаааааааан.
Тэр хуулийн зөвлөгөө өгөх төвүүдийн үйл ажиллагааг төрөөс аль болох дэмжиж, иргэд маань ч гэсэн алийн болгон ингэж хүнд дээрэлхүүлэх вэ дээ, одоо л нүдээ нээж, хэний ч өөдөөс "Шүүхдэнэ шүү чамайг!" гэж ам бардам хэлдэг болмоор байна! Ер нь "Өрх Болгонд Нэг Хуульч Хөтөлбөр" ч хэрэгжүүлсэн яадаг юм Монголчуудаа!

This post has been removed by the author.
...яаая, үнэхээр гоё нийтлэл байна...бас үнэн гэдгийг онцолмоор байна..бас нэг нөхөр угаалгын машин авчихаад муураа угаасан чинь нөгөөх нь үхчихсэн гээд зарга мэдүүлээд авж байсан гэж сонссон юм байна.../шарах шүүгээ ч билүү, аль дээр сонсож байсан болохоор мартаж дээ/...үнэхээр хуулийн цоорхой, түүнийг ашиглах гэдэг маш том боломж, бололцоо /нийгмийн гишүүдийн хувьд мөн хуульчдын/ бөгөөд цаашлаад түүнийг бөглөнө, төгсөд ойртуулна гэдэг шүүх байгууллага, төр эргээгээд хуульчдын гол зорилгуудын нэг байх ёстой юм шиг байгаан.../хээх, баахан бурав, худлаа бичсэн бол уучлана биз дээ хэхэ.../ гоё нийтлэл болжээ, амжилт!!!...
Өө Ах ёёстой алаад хаяцан байна ш дээ.. Бест шүү.. нээрээ манай хүн хуульч ш дээ..
Өө Ах ёёстой алаад хаяцан байна ш дээ.. Бест шүү.. нээрээ манай хүн хуульч ш дээ..
Яг үнэнийг хэлэхэд Монголд тиймэрхүү хүсэлт шүүхэд гаргавал өөдөөс эргүү юм уу гээд шоолж инээнэ
Монголд одооондоо хэрэгжихгүй л байхаадаа. Хуульч гэсэн болгон нь хүнийг луйвардан мөлжих хүсэлдээ автчихаад ард иргэдийг хохироож байна. Харин өөрөө хуулийн зохих мэдлэгтэй бол өөрийгөө авраад гардаг болсон цаг. Наад санаа чинь арай л эртдэнэ. Нийгмийн байдал арай дээрдсэн үед бол болох юм.
Mongold ter jil bolgon hichneen huulichid tugsuj baigaa bilee, Hichneen ajilgui huulichid, uur mergejleer ajillaj baigaa huulichid baigaa bilee. Herev huulichid maani biznessiin uhaan l gargaj chadah yum bol urh bolgond huulich hureh magadlal bol undur baigaa shuu dee. Yaahavdee huuliiin uilchilgee zaaval tiim undur baih urtugtei bh albaguishd. ard irgediiinhee tsalind ni tohiruulaad zuvluguu uguhud hyamd bailgaj bolno sh dee, Arai boloh talaas ni har humuusee zuv yum bichijee
Goe post bna. Uneheer mongolchuud huuliin une tsene bolon tuunii huch chadliig buren oilgoj meddeg boloh heregtei. Tuuniig medehguigees bolood hohirch suugaa humuus minii oir hawid gants bish olon bn. Jishee solongost ali jiliin umnu har ajil hiideg ajilchdiin sariin tsalingiin dood hemjee 950,000 won bolchood bhad odoo boltol tuhain uildwer tsaling n nemeegui bh jisheenii.Nemuulii ene ter geheer uuduus n olon yum yridag genelee. Ajil baga bn ,nutag butsaana, ediin zasgiin hyamral geh metchlen olon shaltig toochood sariin 800,000 tsalinjdag gene.Iimerhuu bdlar huuliin talaarh buren medlegguigeesee bolood ted uursduu hohirood suuj bhiimdaa.
ёстой сайхан бичжээ ..
Миний мэдэхээр Америк-ийн хууль нь өөрөө нүх сүв цоорхой бага , алдаа мадаг ч бага юм шиг билээ ..
Гэхдээ манай монголын хууль америкийн хууль шиг тийм сайн иргэддээ туслаж чадах болвуу ??
Сүүлийн үед хуулийг их засварлаад байгаа биш билүү .. Авилгалчидийг баригдуулахгүйн тулд хуулиа нилээн сэлгээд өөрссдөө тохиромжтой нөхцөл бүрдүүлдэг болчихсон юм бишүү ??
Нэг нөхөр залилан хийнгүүт нь буцаагаад шүүхэд өгвөл хуульчтай хуульчгүй залилан хийсэн хүний ялах магадлал их байх даа .. эсвэл би арай хэтрүүлж бодоод бна уу ??
Худлаа юм бичсэн бл уучлаарай .. би л тэгж бодлоо шдээ :P
Unendee bol huuliin medlegees iluu huulichdiin hund surtalgui hungun shingen baidal ih heregtei baih gej boddiin sh dee. Bas shuugchid uursduu ih yalgavartai. Gants gariin useg zurchih yuman deer 7 honogiin daraa ir ene ter geed ajil udaad baih yum bol hen ch shuuhdeed yavaad baina gej sanahgui l baina.
Çà çà îê. Õ¿í áîëãîí õóóë÷òàé áàéõ íü ÿàìàé ãýõ þì àà ãýõýä ÿäàæ õ¿í áîëãîí õàìãèéí ýíãèéí ãýõ õóóëèà ìýääýã áàéõ õýðýãòýé. áàñ ººðèéíõºº àæèë àìüäðàëòàé õàìààðàëòàé õóóëèéí çààëò, ÿìàð íýãýí õýðýã ãàðëàà ãýõýä ò¿¿íèéãýý ìýääýã áàéõ íü ÷óõàë. Õàìãèéí ýíãèéí ë ãýõýä õ¿í á¿ð Ìîíãîë óëñûí èðãýíèéõýý õóâüä ÿìàð ¿¿ðýã õàðèóöëàãàòàéãàà ìýäýæ áàéõ õýðýãòýé ø äýý. ×èìýãýý
Уулан их сайхан санаа байна. Гэвч Монголд улсад Иргэний эрх эрх чөлөөг эрхэмлэдэг, хүнээ дээдэлдэг тогтолцоо одоогоор байгаа гэхэд үнэхээр хүндрэлтэй. Гэхдээ мэдээж Хөгжиж яваа улс учир тийм цаг ирж л таараа..
Ядаж Монголчууд Үндсэн хуулиа сайн мэддэг эрх үүрэг, хариуцлагаа ухамсарладаг байгаасай. Хүмүүс наад захын мэдлэг хомс учраас наад захын юман дэр тоглуулаад яваад байдаг. Хуулиа харж байгаасай....л гэж хэлмээр байна...