Уйтгартай Амьдралаас Гарах Гарц

Posted by Tsegmee On Jul - 07 - 2009

Өчигдөр Revolutionary Road-ийг үзээд айхтар их юм эргэцүүлж боддог байна шүү хэхэ. Үнэхээр залуус бидэнд тохиолдож болох харахад энгийн хэрнээ, бидний амьдралыг ормонгоор нь эргүүлж болох ээдрээтэй нэгэн асуудлыг хөндсөн сүрхий кино болжээ. Энэ киног үзэхийг бүх андууддаа уриалж байна. Ялангуяа дөнгөж амьдралд хөл тавьж байгаа залуус дүү нартаа! Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Зарим нэг нь гадаадад гарч амьдрахыг гол зорилгоо болгосон байхад, зарим нэг нь хөл хөдөлгөөнт хотын амьдралаас зайдуу

Би ер нь хэзээ Монголдоо очих бол?

Posted by Tsegmee On Feb - 06 - 2009

Сая нэг андтайгаа мессенжердэж суусан чинь анд маань "чи хө хэдийгээр ирэх санаатай байна?" хэмээн энгийн хэрнээ, ярвигтай асуулт нэгийг тавив аа. Тэгсэн би "Харин л дээ, бодоод л байна" гэж хэлснээ "Сургуулиа төгсчөөд, хэдэн төгрөг цааш нь хийчээд, тэгээд боломж байвал мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилчаад очдог юм билүү!?" гэж нэлээн бодлогшронгуй бас нэг бодлын эргэлзэнгүй хариулж байх юм. Урьд нь чинь бол нэг жилийн дараа эсвэл сургуулиа төгсөөд л шууд чавхдаад очино гэж ам бардам хэлдэг байлаа.

"MONGOLS" gang-ын мөхөл

Posted by Tsegmee On Oct - 21 - 2008

Сая Los Angeles Times сонинг гальт гарчиглаад сууж байтал нэгэн зураг яалт ч үгүй нүдэнд туслаа шүү. Нэг биеэрээ дүүрэн шивээстэй, халзан толгой, бавгар сахалтай, том гүзээтэй бадируун нөхөр уртаа гэгчийн гинж дөнгөөр урдаа гавлуулчихсан, араас нь цагдаагийн тусгай ажилтан болтой дагчихсан зураг сонингийн нүүр дүүрэн шахуу тавигджээ. Тэгээд нөгөө зурагных нь тайлбарыг унштал "Сэжигтнээр татагдсан "Mongols" gang-ын гишүүн Холбооны ажилтнаар харгалзуулж яваа нь.

Твиттерийг алдаршуулъя !!!

Posted by Tsegmee On Mar - 24 - 2009

За хө цаана чинь Твиттер гээд дэлхийг донсолгож байгаа сонин жигтэй сайт гараад ирсэн байна шүү хүмүүсээ!!! Би ч хэд хоногын өмнө хэрэглээд үзлээ. Ер нь их сонирхолтой эд юм байна. Бараг аддиктед (addicted - донтох) болмоор туучий байна гээч. Ямар учиртай сайт вэ гэхэээр ерөөсөө их энгийн "Та одоо юу хийж байна вэ ?" (What are you doing?) гэсэн асуултанд 140 тэмдэгтэд багтаагаад л мессеж бичиж твиттер (энэ линк википедия дээрх тайлбар шүү) дээрээ байрлуулна гэсэн үг

Америкчуудаас суралцах зүйл их байна аа (4 хэсэг)

Posted by Tsegmee On Apr - 20 - 2009

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр өнөөдөр ёстой алдаж байж ухаарсан Америкчуудын нэгэн сурууштай занг та бүхэнтэйгээ хуваалцах санаатай. Энэ нөхөдүүд чинь үр хүүхдүүдээ багаас нь цагийг чанад мөрдүүлж сургадаг юм байна хөөш. Бага ангиас нь эхлээд л дээд сургууль хүртэл бүх хичээл, даалгавар нь тодорхой хугацаатай, тогтсон дэдлайн (deadline-эцсийн хугацаа) гэгч айхтар зүйлтэй байх юм. Ах баагий анх сургуульд орчихоод нөгөө л Монголдоо сурч байсан шиг ээ,

Ажил хайхдаа анхаарах хэдэн зүйлс

Posted by Tsegmee On Jan - 25 - 2009

За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна.

Шөнийн 4 цаг 11 минут: Сөөнгө хоолойтой баагий гэртээ орж ирэв. Өнөө шөнө чинь KOST 103.5аар ямар гоё гоё дуунууд явж байх юм бэ? Сая ажлаасаа ирж явах замдаа, машиндаа хоолойгоо сөөтөл л дагаж бахирлаа. Ядаж байхад цаад чинь ганц дууных нь ч үгийг бүхлээр нь мэдэхгүй гэжүга. Мэдэхгүй хэсэг явахаар нь ля ля ля, на на на, аа аа аа эсвэл шоооол өөр үг орлуулаад туучий шүү дээ хэхэхэ. Хамгийн гол нь зогсож болохгүй, хэрэв зогсвол гоё аяаа алдчих гээд байдаг аюултай хахаха. Жишээ нь доорхи листэнд орсон энэ дууг ингэж дуулж байх юм. Дахилтаас нь "Never gonna let you go, hold you ля ля ля, на на на" бас дунд нь нугалаа шүү юм гаргаад байгаа юм аа ХаХаХа.

Нээрээ ажлын шаардлагаас ч гэх үү дээ (жаахан хол), сүүлийн үед радио их сонсдог болоод байгаа. Тэр дундаа энэ ФМ-г би илүү сонсох дуртай. Дандаа л хуучны сайхан уянгалаг дуунуудыг явуулж байдаг юм. Үнэндээ хэлэхэд энэ ФМ-ийн ачаар урьд нь огт сонсож үзээгүй олон сайхан дуунуудыг олж илрүүлсэн шүү. Энэ радиод татагдаад байдаг бас нэг шалтгаан нь шөнийн нэвтрүүлгийнх нь хөтлөгч бүсгүй. Яаая татагдахгүй байхын аргагүй уяхан, намуухан, дөлгөөхөн хоолойтой доо. Амьдрал дээрээ сайхан ч бүсгүй байдаг байх гэж бодоод байгаа.

За ингээд та бүхэндээ нөгөө миний дагаж бахираад байсан хэдэн сайхан дуунуудыг плэйлист болгон хүргэж байна. Таалагдсан эсэх ээ доор сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй. Мөн өөрийнхөө таалагддаг дууныхаа линкийг ч гэсэн бичээрэй.


2 Response to "Миний Сонсох Дуртай Радио - KOST 103,5 FM"

  1. Досу Said,

    goyo duu bnaoo bi ch neeh duu sonsood bdaggui l tegehdee hamgiin sonhsoh durtai ganst duutai carpenteriiin close to you urd ni neeh tegj duu muu sonsood bdaggui bsan sonsoh ch zavgui bsiin boluu ali esuul solgoi hooloitoo ch yumuu medkuu odoo harin gert hiih yumgui bolson duu ih sonsdog bolood bgaa hehe

     

  2. XaPXyH Said,

    hi sain uu?
    mesenger id chin yu be?
    blog der maani uldecherei.

     

Post a Comment

    Follow Tsegmee on Twitter

    Шинэ Сэтгэгдлүүд

    Шинэ Бичлэгүүд

    Орос Кино

    Миний Тухай