Уйтгартай Амьдралаас Гарах Гарц

Posted by Tsegmee On Jul - 07 - 2009

Өчигдөр Revolutionary Road-ийг үзээд айхтар их юм эргэцүүлж боддог байна шүү хэхэ. Үнэхээр залуус бидэнд тохиолдож болох харахад энгийн хэрнээ, бидний амьдралыг ормонгоор нь эргүүлж болох ээдрээтэй нэгэн асуудлыг хөндсөн сүрхий кино болжээ. Энэ киног үзэхийг бүх андууддаа уриалж байна. Ялангуяа дөнгөж амьдралд хөл тавьж байгаа залуус дүү нартаа! Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Зарим нэг нь гадаадад гарч амьдрахыг гол зорилгоо болгосон байхад, зарим нэг нь хөл хөдөлгөөнт хотын амьдралаас зайдуу

Би ер нь хэзээ Монголдоо очих бол?

Posted by Tsegmee On Feb - 06 - 2009

Сая нэг андтайгаа мессенжердэж суусан чинь анд маань "чи хө хэдийгээр ирэх санаатай байна?" хэмээн энгийн хэрнээ, ярвигтай асуулт нэгийг тавив аа. Тэгсэн би "Харин л дээ, бодоод л байна" гэж хэлснээ "Сургуулиа төгсчөөд, хэдэн төгрөг цааш нь хийчээд, тэгээд боломж байвал мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилчаад очдог юм билүү!?" гэж нэлээн бодлогшронгуй бас нэг бодлын эргэлзэнгүй хариулж байх юм. Урьд нь чинь бол нэг жилийн дараа эсвэл сургуулиа төгсөөд л шууд чавхдаад очино гэж ам бардам хэлдэг байлаа.

"MONGOLS" gang-ын мөхөл

Posted by Tsegmee On Oct - 21 - 2008

Сая Los Angeles Times сонинг гальт гарчиглаад сууж байтал нэгэн зураг яалт ч үгүй нүдэнд туслаа шүү. Нэг биеэрээ дүүрэн шивээстэй, халзан толгой, бавгар сахалтай, том гүзээтэй бадируун нөхөр уртаа гэгчийн гинж дөнгөөр урдаа гавлуулчихсан, араас нь цагдаагийн тусгай ажилтан болтой дагчихсан зураг сонингийн нүүр дүүрэн шахуу тавигджээ. Тэгээд нөгөө зурагных нь тайлбарыг унштал "Сэжигтнээр татагдсан "Mongols" gang-ын гишүүн Холбооны ажилтнаар харгалзуулж яваа нь.

Твиттерийг алдаршуулъя !!!

Posted by Tsegmee On Mar - 24 - 2009

За хө цаана чинь Твиттер гээд дэлхийг донсолгож байгаа сонин жигтэй сайт гараад ирсэн байна шүү хүмүүсээ!!! Би ч хэд хоногын өмнө хэрэглээд үзлээ. Ер нь их сонирхолтой эд юм байна. Бараг аддиктед (addicted - донтох) болмоор туучий байна гээч. Ямар учиртай сайт вэ гэхэээр ерөөсөө их энгийн "Та одоо юу хийж байна вэ ?" (What are you doing?) гэсэн асуултанд 140 тэмдэгтэд багтаагаад л мессеж бичиж твиттер (энэ линк википедия дээрх тайлбар шүү) дээрээ байрлуулна гэсэн үг

Америкчуудаас суралцах зүйл их байна аа (4 хэсэг)

Posted by Tsegmee On Apr - 20 - 2009

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр өнөөдөр ёстой алдаж байж ухаарсан Америкчуудын нэгэн сурууштай занг та бүхэнтэйгээ хуваалцах санаатай. Энэ нөхөдүүд чинь үр хүүхдүүдээ багаас нь цагийг чанад мөрдүүлж сургадаг юм байна хөөш. Бага ангиас нь эхлээд л дээд сургууль хүртэл бүх хичээл, даалгавар нь тодорхой хугацаатай, тогтсон дэдлайн (deadline-эцсийн хугацаа) гэгч айхтар зүйлтэй байх юм. Ах баагий анх сургуульд орчихоод нөгөө л Монголдоо сурч байсан шиг ээ,

Ажил хайхдаа анхаарах хэдэн зүйлс

Posted by Tsegmee On Jan - 25 - 2009

За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна.

In Abroad: Women Are Stronger Than Men

Posted by Tsegmee On 6/25/2009
Та энэ гарчигтай санал нийлж байх юм уу? хэхэ, Нийлэхгүй байж ч болно шүү! Би л лав энд ирснээсээ хойш ажиглаад байхад Америкчууд эмэгтэйчүүдэд маань биднээс арай л илүүтэй хандаад байх шиг санагдах юм. (Дулмаа минь л бодогдоод байх юм даа гэдэг шиг мэгшин уйлав БИ, хахаха дараагийн өгүүлбэрийг бичих гэсэн инээд хүрээд байх юм. за бичье дээ). Би Америкчуудад гоморхосондоо, эмэгтэйчүүддээ атаархасандаа, энэ сэдвийг хөндөөгүй юм шүү нөхөдөө хэхэ. Харин аливаад аль болох обжектив байж, юмыг өөр өнцөгөөс нь харах гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн энэ бичлэгийг мутарлаж сууна. Асуулт номер 2: Ганц Америкт гэлтгүй бусад гадаад орнуудад оршин суугаа эмэгтэйчүүдийн маань ихэнхи нь тэндээ аль хэдийн хөлөө олчихсон, эрчүүдээсээ илүү харц дээгүүр, додьгор алхаж байгаа гэдэгтэй та бас санал нийлэх юм уу?

Миний Хариулт: Нөгөө "Ээ дээ энэ хүүхнүүд үү" киноны Дорж шиг Надад бол яг л тэгэж харагдаад байгаа юмдаа. хэхэ. За тэгээд энэ асуудлын үнэн учир, шалтгааныг олох гэж Цэгмээ хүү нэлээн бодолд дарагдсан болтой, хөмсгөө зангидан, цайгаа алгуурхан ойчин, зуухныхаа хажууд өвдөглөн сууна. Бодож бодож бодын шийр дөрөв гэгчээр доорхи шалтгаанууд л байж болох юм гэж Цэгмээ хүү, нам гүмийг үргээн ийн өгүүлрүүн:

Нэгдүгээр шалтгаан болой: Ер нь эмэгтэй хүнийг сул дорой, туяахан согоо, танхил цэцэг гэж эрэгтэйчүүд, бас эмэгтэйчүүд өөрсдөө ч тэгэж боддогоос болоод Америкчууд манай эмэгтэйчүүдийг алган дээрээ арай дэндүү бөмбөрүүлээд байна аа. Жишээ нь: Асуугаагүй байхад л АНУчууд манай охидуудыг тал талаас нь яаж байна ийж байна?, юу хэрэгтэй вэ? ус уух уу ? бие нь зүгээр үү? хэрэг болвол дуудаарай? гээд л гүйж очоод байх юм аа. Би бараг "Наад хүн чин Асуугаагүй байхад та нар нээрээ гүйж очоод байх юм" гэж хэлчих нь холгүй байдийшт.

Хоёрдугаар шалтггаан бөлгөө: За тэгээд Америк эрчүүд бол тэр гүйж очиж байгаа хүмүүсийн 60-70 хувийг эзэлж байгаа юмдаа. Арга ч үгүй биздээ, нөгөө байгаль эхийнхээ хуулиар эр хүйстэн чинь хэзээд эм хүйстэндээ татагдаж байдаг хойно. Гал дээр тос гэгчээр, зарим хүн амьтнаас сонсохнээ Америк залуус Ази охидууд их сонирходог гэлцэх юм. Энэ үнэн үү та минь ээ? За тийм бол ч улаа эргэтэл гүйгээд байхаас яахавдээ хөөрхийс...(шазуураа зуув хахаха)

Гуравдугаар шалтгаан ажгуу: Гэтэл яасан нөгөө хөөрхий хэдэн Монгол эрчүүдийг маань хэн тоож байна? хэн ч тоохгүй байшдээ үнэндээ. (Ихэр татан уйлав хаха) За энэ ч арай худлаа байх аа. Оюутан андууд бол мэдэж байгаа даа, яалт ч үгүй бидний "money = маани" гэж айхтар хүчтэй юмыг сургууль маань авчихсан болохооор эндхийн ажилчид нь амьхандаа урд хойгуур гүйгээд л байдаг юм зайлуул. Ер нь Мөнгөтэй холбоотой бол тооцохгүй ээ, болье.Үнэндээ мөнгө харуулах л юм бол эр ч, эм ч бай хэн ч гэсэн гүйгээд л очих нь ойлгомжтой. Харин жишээ нь ийм ситуацид л яг мөн чанар нь цухуйдаг байхгүй юу: Гудамжны зүүн үзүүрт нэг хөөрхий залуу машан нь эвдрээд таг, гудамжны нөгөө үзүүрт нэг их хөөрхөн Монгол бүсгүй машан нь эвдрээд таг. Дунд нь автобусны буудал дээр баахан Америк эр, эм залуучууд зогсож байна гээд төсөөлье. За тэд хэнрүү нь эхэлж гүйх вэ ? Хэлдээ та? хэлээч хахаха. Мэдээж бүгд (эм,эр гэлтгүй) манай эмэгтэйрүү гүйнэ. Яагаад гэвэл тэр бүсгүй нэг их өрөвдөлтэй царайлчихсан, алаг нүдэндээ доголон нулимстай зогсож байгаа болохоор нь өрөвдөхгүй хэн байх юм бэ. Харин манай залууг маань "Арчаагүй амьтан эр юм байж" гэж ширэв хийж харчаад яваад өгдийшдээ та нар! ахаххахаха татаж уналаа би.

Дөрөвдүгээр шалтаан болой: За тэгээд мэдээж бас л байгалийнхаа хуулиар эмэгтэйчүүд маань үнэндээ эрчүүдээ бодвол илүү тэвчээртэй, шазруун, амьдралын ухаан илүү, сэргэлэн, үзэсгэлэн гоо болохоор хэний ч урд ойгуур бүлтгэнэж гүйж байгаад зорьсон ажилаа бүтээчихдэг юм. Манай эрчүүд бол зайлуул угын жаахан дүүнг, нэрэлхүү, хүн үг хэлэхээс нааш дугардаггүй болохоор ангайчөөд л, шүлсээ гойжуулж явсаар байгаад л ажил бүтсэн юм байхгүй, тоож байгаа хүн мааш цөөхөн. Үнэндээ хэлэхэд тэр цөөнх дотор голчлон Америк сайхан эрчүүд л тус болдиймдаа. Эр хүн эр хүндээ хайртай байдаг гэдэг чинь юниверсал зүйр цэцэн үг юм билээшдээ. хэхэ та мэдэх үү ? хахаахха

Хахахах за больеоо болиошдээ, татаж уналаа бас бууж өгье, бас айхтар урт бичлэг болоод та нарыгаа уйдааж магадгүй дуусгая. Эцэст нь хэлэхэд эмэгтэйчүүд минь дээ та нар сайн явж болно оо, бид сайн яваад чинь үнэхээр ч баярлаж явдаг аа, гэхдээ эр хүн гэдэг чинь та нарын л тусламжтай од шиг гялалзаж, уул шиг ханхайдаг амьтад шүү дээ, чихдээд ч болтугай дагуулаад яваарай биднийгээ. Энэ мсжээрээ би хэнээс ч, юу ч хүсээгүй бөлгөө. Анхаарал тавьсанд баярлалаа. Реклам, Зар Сурталчилгааны Алба. хахахаххаха

Жич: Бас зарим үгнүүдийг албаар дүрмийн алдаатай бичсэн шүү, Эр юм байж ингэж бичээд гээд муулаад байв аа та нар хэхэхэ


*Энэ бичлэгийн нэр дэндүү урт болчихож уу ? Ямар нэгэн нэр хайрлаач плиз

7 Response to "In Abroad: Women Are Stronger Than Men"

  1. gerel Said,

    hahahahaha tataadag hun chi chin, hehehehe

     

  2. Хэхэхэхэ. Яг үнэн. Бичлэг таалагдлаа.

     

  3. "Би л лав энд ирснээсээ хойш ажиглаад байхад Америкчууд эмэгтэйчүүдэд маань биднээс арай л илүүтэй хандаад байх шиг санагдах юм" гэсэнтэй бол ерөнхийдөө санал нийлж байна. Бусад тайлбарлах гэсэн шалтгааныг бол сайн ойлгохгүй байна. Миний бодлоор бол хөгжингүй орны эр, эмийн амьдралыг үзэх үзэл болон хэтэвчний байдал ерөнхийдөө адил тул эрчүүд нь дорой буурай орны эмэгтэйчүүдийг амарчлах хандлага ажиглагддаг гэж үздэг. Иймээс тайланд, филиппин, монгол мэтийн орны эмэгтэйчүүдийг хошгируулах санаа цухалздаг гэж боддог. Сорри бүсгүйчүүдээ ...

     

  4. Anonymous Said,

    Тийшт. Тийм их анхаарал, халамжийг хэн ч хүсийшт. Манайхан эмэгтэйчүүдээ дээр гарчих вии гэж доош нь хийсээр байгаад өөрсөддөө дургуй болгочихсон. Гадныхан хайрлаж чадаад байгааг нь хараад атаа, хорсол нь хөдлөж хүүхнүүдээ элдэвээр доромжилно. Гэхдээ Монгол Women are more correggious than men. Sorry pалуучууд аа

     

  5. Chimedee Said,

    "Эр хүн эр хүндээ хайртай байдаг гэдэг чинь юниверсал зүйр цэцэн үг юм билээшдээ? хэхэ та мэдэх үү" уучлаарай би мэдэхгүй байна. Тайлбарлаад өгөхгүй юү?

     

  6. Итгэл Said,

    хахаха .. америкчууд их "царай хардаг" байхнээ ... хахах

     

  7. Anonymous Said,

    whaha ямар хөөрхөн бичдийн чихдээд явмаар санагдав.mn whaha

     

Post a Comment

    Follow Tsegmee on Twitter

    Шинэ Сэтгэгдлүүд

    Шинэ Бичлэгүүд

    Орос Кино

    Миний Тухай