ХаХаХа, Айхтар нэр өгсөн байгаа биздээ. Энэ гарчигыг хараад л инээд хүрээд байх юм. Өнөөдөр бүх андуудаа Обамажуулах хөтөлбөрт хамруулна аа. Та нар ч гэсэн бүгд идэвхитэй оролцоно шүү! Ингэхэд Обама бид 2 ямар харагдаж байна? хахаха. Би лав өөрийгөө энэ хөтөлбөрт хамруулаад үр дүн нь энэ зураг. Таалагдсан болохоор бараг бүх account дээрээ тавьчихсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болохоор одоо харин таны ээлж! АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр Обамагын нүүр царай болж байсан, нэг үгээр хэлэхэд "алдаршуулсан" энэ гайхалтай зургыг та харахаараа л нэг болоо биздээ. Үргэлжлэлийг дэлгэрэнгүй дээр дарж уншина уу гэж хэлэхгүй бол зарим андууд маань дутуу умшаад байна, дутуу умшаад байна.Одоо харин Обамаг холдуулж байгаад энэ obamiconme.com сайтын тусламжтайгаар өөрийнхөө зургыг бүтээцгээе! Хэрэглэхэд ёстой амархан юм билээ. Та зургаа татаж орууллаа, өнгө байрлалаа сонголоо конец фильма.
За тэгээд дараа нь хэдүүлээ хэнийх нь зураг тасархай болж вэ? гэдгийг шалгаруулж, баярын бичиг, мөнгөн шагнал гардуулах нь ч арай худлаа байх аа. Зүгээр л сайхан биширч, цэвэр агаар бэлэглэе ээ. хэхэ
6 СЭТГЭГДЛҮҮД: