Америкийн Номер #1 ТВ Шоу бол ...

Ёооё, ёоё, өнөөдөржингөө эвхэрч унатлаа инээлээ байна. Ойрд ингэж инээлгүй уджээ хөөрхий. Нээрэн xэн нэгэн ирээд таны үзэх хамгийн дуртай Америк ТВ шоу юу вэ гэж асуувал Saturday Night Live (Яг үгчилвэл Бямба Гаригийн Үдэш хэхэхэ махлаад хаясан шүү!) гэж түртэлгүй хэлэх юм шүү. Жүжигчид нь ёстой татаадаг гарууддаа. Зөвхөн нэвтрүүлгийн жүжигчид дангаараа тоглоод зогсохгүй энэ нэвтрүүлэгт Америкын бүх салбарын одууд (АНУ-ын од гэхээр дэлхийн од байх нь гарцаагүй) урилгаар оролцдогоороо хамгийн сонирхолтой юм. Энэхүү шоуны талаар товч танилцуулахад ерөнхийдөө инээдмийн пародия (хошин элэглэл, егөөдөл гэх юм уу даа) хэлбэрээр нэвтрүүлгээ явуулдаг бөгөөд долоо хоног бүрийн хагас сайны орой Америкын томоохон сувгуудын нэг болох NBC сувгаар гардаг байна.

Энэ зурагнууд үнэн донжтой, дэгжин байгаа биз? (Таньдаг од байна уу ?)

Өдөржингөө л инээж нус нулимастайгаа хутгалдлаа. Дээрээс нь бас гал дээр тос нэмнэ гэгчээр Эминэм ядаж байхад We Made You (Энэ блогын хажуу хавирганд байгаа) хэмээх шинэ хошин клипээ гаргаад арай хийж өндийж байсан хүнийг дахиад татаагаад унагачихлаа. Хөөш хадуурж явна, сэдэвтээ эргэн оръё. Энд амьдардаг болон амьдарч байсан андууд маань бол энэ шоуг андахгүй мэдэх байх аа. Сонирхуулж хэлэхэд энэ шоу маань та төсөөлдөө телевизийн урлагын хамгийн том шагнал болох Эмми авардсийг 19 удаа авч, 80 удаа нэр дэвшигдсэн байна даа наад чинь. Оросууд ч гэсэн бас энэ нэвтрүүлэгтэй төстэй Большая Разница гээд ТВ шоу хийдэг болсон байна билээ. Болсон ч юу байхавдээ, ер нь Oросууд чинь бас шооч хүмүүс шүү дээ.

Аан тийн мартахаасаа өмнө нэг юм сануулж хэлэхэд энэ шоу маань ихэнхдээ насанд хүрэгчдэд зориулсан юм шүү. Зарим бичкэн дүү нар маань үзэхэд хориотой болно. Xориод ч байх юу байхав дээ, гол нь нас чинь хүрээгүй болохоор инээхгүй байж магад. За олон юм донгосоод юу хийхэв энэ доор би өөрт таалагдсан шилдгийн шилдэг гэсэн бичлэгүүдийг орууллаа шүү. Бүгдийг нь гэвэл барагдаxгүй юм байна.

Та боддоо дэлгэцнээ гараад 34 жил буюу 34 сезон гарсан. Нэг сезонд нь хэд ч байгаа юм бэ дээ, бүү мэдээ. Мөн энэ нэвтрүүлгийн wallpaper-үүд нь тасархай санагдаад хавсаргалаа. Бас нэг зүйл сануулж хэлэхэд ихэнхдээ энд гарч байгаа реклам, үйл явдлуудыг хошин маягт оруулдаг болохоор өөр оронд суудаг андууд маань ойлгохгүй байж магадгүй шүү! Гэхдээ англи хэлтэй л бол инээхэд бэлэн шүү! Алчуур, матраасаа бэлдээрэй! Яаж байгаа юм тэгдэг нь ? Атирч унатлаа, нулимсаа гартал инээхийн өмнөх бэлтгэл гэж. хахаха



Шилдгийн шилдэг бичлэгүүд (Одуудыг олоорой!)








Илүү ихийг үзэхийг хүсвэл энд дарж үзээрэй.

4 СЭТГЭГДЛҮҮД:

  1. hahah eostoi ineedtei yum bnaa hehe~~
    ReplyDelete
  2. USA-с өөр рейонд байгаа хүнд үзэгддэггүй видооо байнөөөө


    үзэж чадсангүй :(
    ReplyDelete
  3. EEEEEEEEEE bas tiim yum baihneee, ter door ni tavisan link ruu orood ch bolku baina uu ? Ene linkeer http://bestsnl.vodpod.com/
    ReplyDelete