Уйтгартай Амьдралаас Гарах Гарц

Posted by Tsegmee On Jul - 07 - 2009

Өчигдөр Revolutionary Road-ийг үзээд айхтар их юм эргэцүүлж боддог байна шүү хэхэ. Үнэхээр залуус бидэнд тохиолдож болох харахад энгийн хэрнээ, бидний амьдралыг ормонгоор нь эргүүлж болох ээдрээтэй нэгэн асуудлыг хөндсөн сүрхий кино болжээ. Энэ киног үзэхийг бүх андууддаа уриалж байна. Ялангуяа дөнгөж амьдралд хөл тавьж байгаа залуус дүү нартаа! Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Зарим нэг нь гадаадад гарч амьдрахыг гол зорилгоо болгосон байхад, зарим нэг нь хөл хөдөлгөөнт хотын амьдралаас зайдуу

Би ер нь хэзээ Монголдоо очих бол?

Posted by Tsegmee On Feb - 06 - 2009

Сая нэг андтайгаа мессенжердэж суусан чинь анд маань "чи хө хэдийгээр ирэх санаатай байна?" хэмээн энгийн хэрнээ, ярвигтай асуулт нэгийг тавив аа. Тэгсэн би "Харин л дээ, бодоод л байна" гэж хэлснээ "Сургуулиа төгсчөөд, хэдэн төгрөг цааш нь хийчээд, тэгээд боломж байвал мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилчаад очдог юм билүү!?" гэж нэлээн бодлогшронгуй бас нэг бодлын эргэлзэнгүй хариулж байх юм. Урьд нь чинь бол нэг жилийн дараа эсвэл сургуулиа төгсөөд л шууд чавхдаад очино гэж ам бардам хэлдэг байлаа.

"MONGOLS" gang-ын мөхөл

Posted by Tsegmee On Oct - 21 - 2008

Сая Los Angeles Times сонинг гальт гарчиглаад сууж байтал нэгэн зураг яалт ч үгүй нүдэнд туслаа шүү. Нэг биеэрээ дүүрэн шивээстэй, халзан толгой, бавгар сахалтай, том гүзээтэй бадируун нөхөр уртаа гэгчийн гинж дөнгөөр урдаа гавлуулчихсан, араас нь цагдаагийн тусгай ажилтан болтой дагчихсан зураг сонингийн нүүр дүүрэн шахуу тавигджээ. Тэгээд нөгөө зурагных нь тайлбарыг унштал "Сэжигтнээр татагдсан "Mongols" gang-ын гишүүн Холбооны ажилтнаар харгалзуулж яваа нь.

Твиттерийг алдаршуулъя !!!

Posted by Tsegmee On Mar - 24 - 2009

За хө цаана чинь Твиттер гээд дэлхийг донсолгож байгаа сонин жигтэй сайт гараад ирсэн байна шүү хүмүүсээ!!! Би ч хэд хоногын өмнө хэрэглээд үзлээ. Ер нь их сонирхолтой эд юм байна. Бараг аддиктед (addicted - донтох) болмоор туучий байна гээч. Ямар учиртай сайт вэ гэхэээр ерөөсөө их энгийн "Та одоо юу хийж байна вэ ?" (What are you doing?) гэсэн асуултанд 140 тэмдэгтэд багтаагаад л мессеж бичиж твиттер (энэ линк википедия дээрх тайлбар шүү) дээрээ байрлуулна гэсэн үг

Америкчуудаас суралцах зүйл их байна аа (4 хэсэг)

Posted by Tsegmee On Apr - 20 - 2009

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр өнөөдөр ёстой алдаж байж ухаарсан Америкчуудын нэгэн сурууштай занг та бүхэнтэйгээ хуваалцах санаатай. Энэ нөхөдүүд чинь үр хүүхдүүдээ багаас нь цагийг чанад мөрдүүлж сургадаг юм байна хөөш. Бага ангиас нь эхлээд л дээд сургууль хүртэл бүх хичээл, даалгавар нь тодорхой хугацаатай, тогтсон дэдлайн (deadline-эцсийн хугацаа) гэгч айхтар зүйлтэй байх юм. Ах баагий анх сургуульд орчихоод нөгөө л Монголдоо сурч байсан шиг ээ,

Ажил хайхдаа анхаарах хэдэн зүйлс

Posted by Tsegmee On Jan - 25 - 2009

За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна.

Твиттерийг алдаршуулъя !!!

Posted by Tsegmee On 3/24/2009
За хө цаана чинь Твиттер гээд дэлхийг донсолгож байгаа сонин жигтэй сайт гараад ирсэн байна шүү хүмүүсээ!!! Би ч хэд хоногын өмнө хэрэглээд үзлээ. Ер нь их сонирхолтой эд юм байна. Бараг аддиктед (addicted - донтох) болмоор туучий байна гээч. Ямар учиртай сайт вэ гэхэээр ерөөсөө их энгийн "Та одоо юу хийж байна вэ ?" (What are you doing?) гэсэн асуултанд 140 тэмдэгтэд багтаагаад л мессеж бичиж твиттер (энэ линк википедия дээрх тайлбар шүү) дээрээ байрлуулна гэсэн үг. Найзуудынхаа, гэр бүлийнхээ, хамт ажилдаг хүмүүсийнхээ хүрээллийг энд үүсгэчих юм бол хоорондоо товчхоон хэдэн үгээр сонин сайхнаа солилцож байхад их зүгээр юм. Нэг их сунжирсан юм бичсэнээс хэдхэн үгэнд багтаагаад бичих нь одоо үед их цаганд хэмнэлттэй эд шиг ээ. Их энгийн мөртлөө маш сонирхолтой юм байна.

Ялангуяа мань мэт шиг блог, сайт хөтөлдөг хүмүүст нэг их нүсэр юм бичих гэж хурааж, хурааж байснаас өдөр болгон хаана юу хийж яваагаа жижиг жижгээр болжмор шиг бичих нь их зүгээр санагдлаа. Тэгээд виджетийг нь над шиг блог/сайт дээрээ тавьчихад. (миний сайтны баруун талд байгаа update-ийг харж байгаа биздээ?). Ингэснээрээ ч сайтанд маань орж ирж байгаа зочидоо уйдаахааргүй юм байна. За тэгээд байна шүү дээ, бүртгүүлэх энэ тэрт нэг их саад болоод байх юм байхгүй юм байнөөөө. Нэг зүйл сонирхуулж хэлэхэд нөгөө том том Орон орны одууд чинь энд бөөнөөрөө бэлчиж байна гээч.

Жишээ дурдвал (өнөөдөр, миний л олсноор шүү!, цаана нь зөнд байгаа байх аа) Эллен гээд ток шоуны хост Эллен-ий хувийн твиттерийг нь би follow хийчлээ, Аштон Кучер гээд яагаав дээ нөгөө Панкт (Punk'd)-ийг хөтөлдөг Деми Муурын нөхөрийн твиттер байна гэм хөөш бас дагуул нь болчлоо. Шакил Онил маань саяхнаас хөтөлж эхэлсэн гэж өчигдөр надруу ярьж байна лээ. Одуудтай зүгээр нэг найзууд шиг шууд тулж ажилдаг болж байгаа нь бас их сайхан санагдлаа гэж. За тэгээд өөөр зөнд байгаа дөөөө. Обама агаа хүртэл байна лээ шүү!!! Би ганцаардчихлаа. Манай Монголчуудаас ер нь хүн амьтан энд байдаг юм болов уу ? Америкт ер нь энэ сайтны хамрах хүрээ, нэр хүнд суга дээшилж байгаа гэнэ, ёстой нөгөө цахиур хагалж байгаа эддээээ.

Бас нэг зарлалын чанартай зүйл дуулгахад эднийх үйл ажиллагаа нь өргөжөөд Сан-Франциско-дoo ажлын байр шинээр би болгож байгаа гэнэ шүү. Миний мэргэжлийн чиглэлийн юм харагдахгүй байна лээ. Гэхдээ та хэдээс Сан-д байдаг андууд байвал ийшээ ороод ажлын байрыг сонирхоод үзээрэй. Уг нь сая хичээлээ хийх гэж суусан хүн шүү дээ би, Тэгсэн гэнэт твиттеррүү давхиж ороод жолоогоо алдчлаа. Бас хөөрхөн аддиктед золиг байна шүү. хэхэххэхэ. За өөрсдөө ороод сонирхоод үз. Би нэрээрээ бүртгүүлсэн байгаа шүү хайгаад олоорой ! Хайгаад байх ч юу байхав дээ энд дараад миний хуудас руу ороод үзэж болно шүү.

16 Response to "Твиттерийг алдаршуулъя !!!"

  1. Javkhlan Said,

    dajgui ed shig sanagdav.

     

  2. Sorido Said,

    Dajgui l site baina. Burtguulchlee. Obamag dagachilaa hehe

     

  3. Энэ чинь харин зүгээр ч юмуу

     

  4. 3apaa Said,

    бүртгүүлчлээ.

     

  5. Anonymous Said,

    BURTGUULEE SHUU, CHAMAIG OLLOO

     

  6. Таны блог их гоё болжээ. Наадах чинь харин зүгээр сайт уу гүй юу

     

  7. Jenni Said,

    http://twitter.com/Giimaa follow me

     

  8. Anonymous Said,

    burtguulchlee

     


  9. gansukh Said,

    bi ch ug ni meleen deer burguulsen yum da gar utsaa holbolj boldguiee yahuu nohdoo gar utasnaasaa twitter -dej baigaa hun baina uu

     

  10. Anonymous Said,

    Sain uu? Twitter-r vijet uusgej chaddaggui ee. HTML code-g ni xaanaas avax ve.gyals tuslaach tegex uu.

     

  11. Tsegmee Said,

    suuld setgegdel uldeesen andad:
    http://twitter.com/widgets endees code-iig ni avaarai

     

  12. Tsegmee Said,

    Блог/Сайт дээрээ яаж твиттерийн үйджэт байрлуулах заавар!!!

    1. Твиттерийн бүртгэлээрээ ороод хуудасныха хамгийн доор байгаа APPs гэдэг рүү ор,
    2. Widgets гэдгийг сонго,
    3. Other гэдгийг сонгоод continue,
    4. Flash, HTML Widget-ийн аль нэгийг сонгоод continue дар,
    5. Би Flash-ийг нь жишээ болгож сонгоод орсон шүү! Тэгээд Interactive Flash сонголоo
    6. За одоо код чинь гарч ирнэ дээ. Style, Size хоёроо сонгоод кодоо copy-paste шүү дээ.

    Aмжилт!

     

  13. Hawk Said,

    Одуудыг дагаад баясчихдаг юм байгааздэ. Бүртгүүллэээ

     

  14. Өөрийн тань санал болгосноор би ч бас элсчихлээ.
    Таныг дагаж байгаа

     

  15. Anonymous Said,

    oird Tsegmeegiinhee site-d orj ireegui orj irsen saihan bnaaa neg l dotno

     

Post a Comment

    Follow Tsegmee on Twitter

    Шинэ Сэтгэгдлүүд

    Шинэ Бичлэгүүд

    Орос Кино

    Миний Тухай