Америкчуудаас суралцах зүйл их байна аа (3 хэсэг)

Өнөөдөр та бүхэнтэйгээ Америкчуудаас суралцах зүйл их байна аа хэмээх цуврал бичлэгээ гэдэг юм уу даа, (нийтлэл гэчихээр нэг их сүрхий бичдэг хүн шиг болчих гээд байх юм, эргэцүүлэл гэхээр жаахан ойлгомжгүй сонсдоод болдоггүй хэхэхэ, гүэй мөн гэцүү юм аа даа) үргэлжлүүлэн хүргье. Би нээрээ сүүлийн үед бас жаахан хойрог зан гаргаад байна аа. Энэ завшааныг ашиглаад өөрийгөө жаахан шүүмжлээд авъя гэж үү. Уул нь бичих сэдвүүд овоорчихоод байгаад байна аа. Тэгээд яадаг гэхээр ах баагий бичихээсээ халшираад тойроод яваад байгаа юм. Гол халшираад байдаг зүйл нь гэвэл нэг зүйл бичих гээд суухаараа нэлээн их цаг зарцуулдаг юм аа. Арга ч үгүй биздээ би ямар юм хум бичиж байсан туршлагатай биш. Гэхдээ нэг зүйл ажаад байхад анх бичиж байсан бичлэгүүдээ бодвол сүүлийн бичлэгүүд маань улам боловсронгуй болоод байгаа юм шиг санагдаад байгаа шүү. Би хүртэл ингэж сайжраад байхыг бодоход энэ блог хөтлөнө гэдэг мөн ч хэрэгтэй эд юм аа. За сэдэвтээ орцгооё!

4. Америкчууд хүнээ дээдэлж чаддаг хүмүүс
Америкт амьдарч байгаа болон амьдарч байсан хүн бүхэн энэ нь дээр санал нэг байна гэдэгт би эргэлзэхгүй байна. Үнэхээр Америкт эрх чөлөөг бүрэн мэдэрч чаддаг ч гэсэн бас түүнийгээ дагаад иргэний хариуцлага гэж зүйл хүн бүрт өндрөөр тавигдаж байдаг юм. Xэрэв иргэнийхээ эрх үүргийг ухамсарлалгүй хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн л бол бултах газаргүй, хийсэн хэргийнхээ төлөө хатуу шийтгэл хүлээнэ дээ. Гэхдээ xичнээн өндөр шаардлага тавьдаг ч гэсэн тэрнийхээ хэрээр ард иргэддээ анхаарал халамжийг харамгүй үзүүлж чаддаг хүмүүсдээ. Тиймдээ ч тэр үү, Америкийн хүчний байгууллагууд (Цагдаа, Гал унтраах алба, Түргэн тусламж) ард иргэдийнхээ дунд маш өндөр нэр хүндтэй бөгөөд иргэдийнхээ амгалан тайван байдлыг дээд зэргээр хангаж чаддаг юм билээ. Дээрхи мэдээллээ бататгахын тулд өөрт тохиолдсон гэх юм уу даа, ажиглагдсан хэдэн бодит явдлыг өөрийнхөө үгээр та бүхэндээ хүргэх гэсэн юм.

Үйл явдал 1
- Өнгөрсөн тав дахь өдрийн шөнө 3 цагийн орчимд, ажил дээрээ цонхоор хараад зогсож байсан гудамжинд нэг хүүхэн л байдаг чангаараа уйлж харагдав. Яасан юм бол доо, тавь дахь өдөр болохоор баяраа хэтрүүлж тэмдэглээд согтчихсон яваа нөхөр үү гэж бодсон чинь арай л биш байгаад байна аа. Хэн нэгэн л гомдоосон, дээрэмдсэн, эсвэл гар хүрсэн болтой. Би ч тэр дор нь утсаа аваад 911 рүү залгаж болсон явдлыг тэр чигээр нь хэлээд байрлалыг хэлчихээд утсаа тавьчихлаа. Бас тэр үед мань шиг нэг санаа нь зовсон залуу л болтой тэр хүүхэн лүү гүйж очоод юм яриад зогсоод байна, бодвол яасан ийсэн гээд л асууж байгаа байхдаа.

Тэгсэн за даа бараг намайг утастаад 5 минут ч болоогүй байхаа, нэг Цагдаагийн машин дуу, дохиогоо хангилууд ороод ирэх нь тэр. Ямар хурдан ирж байна аа, гээд л баярлах, гайхах зэрэгцээд зогсож байтал дахиад араас нь нэмж 2 цагдаагийн машин, нэг түргэний тэрэг, нэг Гал коммандын тэрэг давхиад ороод ирэх нь тэр. Пэээх, базарваань хумпад нэг хүн дээр арай их юм биш үү гэж дуу алдахаа шахаж байна лээ шүү.хэхэ. Аргагүй шүү дээ, би ямар урьд өмнө ийм зүйл харж байсан биш.

Ялангуяа Монголд бол дуудлага өгөхөөр яадаг билээ, юуун 4,5 машин ирэх, нэг нь ирж чаддагүй биздээ хэхэхэ. За тэгээд нөгөө цагдаа нар, түргэн, галынхан нь гарч ирээд л нөгөө хүүхэн дээр чинь тал талаас нь овоорчиж байна билээ. Бодвол бие нь яаж байна, яав ийв гээд л шалгааж байсан байх. Тэгээд л нэг их удалгүй хүүхнээ телешка гэдэг билүү, өвчтэй хүн зөөдөг тэргэн дээрээ хэвтүүлээд түргэнийхээ тэргэндээ оруулаад л бүгд комманд өгсөн юм шиг дуу дохиогоо хангинуулаад алга болно билээ. Ээ дээ, тэр ард иргэдийнхээ төлөө зүтгэж байгаа хүмүүсийг хараад үнэхээр хамар шархирч, нулимс унагамаар бахдалтай байна лээ шүү. Ялангуяа тэр уйлж байсан хүүхэнд ямар сайхан байсан бол оо ?

Үйл явдал 2
- Дээр хэлсэнчлэн энэ Америк агаа нар чинь буруу зүйлийг хорьхоосоо илүүтэй ойлгуулахыг илүүд үздэг хүмүүс юм билээ. Яаж байна гэхээр байна шүү дээ, Америкын зурагт, радио, интернетээр залуусруу (ялангуяа өсвөр насныханд) чиглэгдсэн тамхины хор хөнөөл, архины хор хөнөөл, хар тамхины хор уршигын талаар, мөн бэлгийн зөв хүмүүжлийн талаар мөн ч их сурталчилгаа явах юм даа. Зөвхөн муу зуршлуудаас урьдчилан сэргийлэээд зогсохгүй, бас залуучуудынхаа улс төрийн идэвхийг дээшлүүлэх, иргэний эрх зүйн боловсрол дээшлүүлэх, хүнлэг ёсны талаар ч гэсэн алсын бодлоготой сурталчилгаанууд их явах юм аа.Гэхдээ энэ бүх сурталчилгаануудыг дан ганц улсаас санхүүжүүлээд гаргаад байхгүй байх шиг байгаа юм.

Тэгэхээр энэ тал дээр Америк төр засаг нь ямар бодлого баримталдаг вэ гэхээр энэ чиглэлээр (тамхи, архи, хар тамхи, бэлгийн хүмүүжил, иргэний боловсрол гэх мэт) үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус болон төрийн бус байгуулагууд, мөн сүмийн чиглэлээр хандив, тусламж үзүүлдэг байгуулагуудад үйл ажиллагаагаа явуулахад нь бусад ААН-ээс давуу, хөнгөлттэй эрх олгож өгдөг байна. Жишээ нь татварын хөнгөлөлт үзүүлэх, тавьсан бизнес санал хүсэлтийг нь нэн тэргүүн шийдэж өгөх, үйл ажиллагаагаа явуулах таатай орчин бүрдүүлэх, хандив, хөрөнгө оруулалт хийх, улсын байгуулагуудтай харьцах харилцаа шууд, хөнгөлөлтэй хэлбэрээр явуулах гээд тоочоод байвал маш их дэмжлэгүүд байна. Нэг бодит жишээ хэлэхэд:

Манай нэг анд маань хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж үзүүлэх нэгэн ашгийн бус байгуулагад ачааны машины жолооч хийдэг юм байна л даа. Тэгээд тэр анд маань юу гэж ярьсан гэхээр жишээ нь хувийнхаа машиндаа бензин тос авах, засвар, үйлчилгээ хийх, дугуйгаа солих зэргээс гарах зардлыг нь дор хаяаад 50 хувиар хөнгөлөлтийн купон өгдөг гэнэ ээ. Тэгээд л тэр купоноороо тухайн байгуулагатай гэрээт компаниуд дээр очоод л хямдралтай үйлчилгээгээ авах боломжтой юм гэнэ.

Хөөе, нэг мэдсэн бүүр хадуураад явах гэж байна. Юу гэж хэлэх гэсэн гэхээр байна шүү дээ, тэр иргэний зөв боловсрол олгох реклам сурталчилгааны ихэнхи хувийг нь ашгийн бус, төрийн бус байгуулагууд явуулдаг бөгөөд энэхүү үйл ажиллагааг нь улсаас нь дэмжиж, тодорхой хэмжээний хөнгөлөлт, урамшуулал олгодог систем байна аа. За ингээд та бүхэндээ жишээ болгож хэдэн сайхан реклам, сурталчилгаа энд хавсаргалаа. Үзээд ямар санаа илэрхийлж байна гэдгийг та доор сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй.

Холбоотой бичлэгүүд:
Америкчуудаас суралцах зүйл их байна аа (4 хэсэг)
Америкчуудаас суралцах зүйл их байна аа (2 хэсэг)
Америкчуудаас суралцах зүйл их байна аа (1 хэсэг)

5 СЭТГЭГДЛҮҮД:

  1. сайхан хувь хүний эрхийг дээдэлдэг улс шиг санагддын.

    тэгсэн би түргэн дуудсан чинь яасан гээч. амьсгаадаад наад яриа чинь сонсогдохгүй байна, дараа залгаарай гэж авдын. юууууууууууууууууу вэээээ, би тэгээд зүв зүгээр суужээж түргэн руу дуртай дух царайлаад залгах уу.

    нэг бодлын хэтэрхий инээдтэй шүү
    ReplyDelete
  2. Хүний эрхийг ингэж дээдэлдэг газарт бол амьдраад л баймаар. Гэвч эх орон минь дэндүү элгэмсэг, дэндүү... гээд бичээд байвал яваад л байх
    ReplyDelete
  3. Өөдөө заяат Монгол түмэн минь
    Өргөн дэлгэр сайхан шинэлээрэй

    Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр
    Шинэхэн ногооны үнэртэй энх золгосны баяр XVII жарны Харшилт хэмээх Шороон Үхэр жилийн сар шинийн мэндийг хүргье.

    Золгож буй ондоо элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Өвгийн үеэс уламжлан ирсэн
    Өндөр их суу билэг тань
    Өлзий хутгаар мөнхөрч
    Өнөд жарган орших болтугай.
    Өндөр тэнгэртээ сүүгээ дээжилж
    Өтгөс дээдэстээ хадагтай золгох
    Өнөр Монголын минь заншил
    Үеийн үед дэлгэрэх болтугай

    Хурай хурай хурай
    ReplyDelete
  4. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.. :-)
    ReplyDelete
  5. хүн гэдэг амьтантай яаж харьцах, яавал болдогийг дээд зэргээр судалчихсан улсаад аливаад шинжлэх ухаааны талаас ханддаг байх, манай Монголчууд ч гэсэн нүүдэлчин соёлынхоо ачаар нилээдгүй зүйлийг нь амжуулж чаддаг шүү
    ReplyDelete