За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна. Уг нь би 2 ажилтай байсан юм аа, тэгсэн саяхнаас энэ эдийн засгийн хямрал нь маньд нөлөөлсөн үү яасан мэдэхгүй, ямарч л байсан нэг ажлаасаа түр чөлөөлөгдөөд авсан шүү.Энэ оронд чинь ажилгүй бол амьдралгүй хойно, ялангуяа гадаад оюутнуудад бол сургалтын төлбөр, орон байр, гээд л өч төчнөөн зардал гардаг болохоор, яалт ч үгүй 2 ажил хавсаргаж хийхгүй бол болохгүй хорвоо байна аа. Тиймээс сүүлийн хэдэн долоо хоног, мөн ч их сонин сэтгүүл эргүүллээ, нэлээн ч олон газраар орлоо, нэлээн ч удаан интернет-ээр ажил хайлаа. Ээ дээ, гүэй мөн ярвигтай эд юмаа, энэ ажил хайх гэдэг чинь. Нөгөө хуримтлуулсан хэдэн бор төгрөг маань цөөрөөд болдгүй, нөгөө сургалтын төлбөр, байрны мөнгөө цаг тухайд нь төлмөөр байдаг гээд л үнэн дарамттай юм билээ. Гэхдээ яах вэ зайлуул, Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр бас нэлээд хэдэн газар өргөгдлөө өгсний үр дүнд, саяхнаас ганц, нэг газрууд нь утас цохиж ярилцлаганд урьж байх юм. Тэгээд эндээсээ урамшиж, ажил хайхад хэрэг болчихмоор, анхаарууштай хэдэн мэдээллийг доор сийрүүлэн бичлээ.
1. Юуны өмнө ажил хайхдаа хэзээ ч шантарч болохгүй юм байна лээ шүү!!! За даа, хэрэв үнэхээр ажилгүй бол амьдралгүй болох дээрээ тулсан бол, шантрах ч боломж олгохгүй дээ. Тиймээс яалт ч үгүй тэвчээртэй, тууштай хайх хэрэгтэй. Сүүлийн үед миний баримтлах болсон зарчим бол арван газар өргөгдлөө өгөхөд нэг нь гарцаагүй ажилд авна гэсэн зарчим байгаа юм. хэхэ. Бас хөөрхөн л зарчим байгаа биздээ ? Дээр хэлсэнчлэн би нэлээд хэдэн газар өргөгдлөө өглөө л дөө. Тэгээд бүгдээрээ л хариу өгөх юм байх гэж горьдоод байсан байдаггүй шүү. Ганц, хоёрхон газар нь л эргэж холбоо барих юм билээ. Тэгэхээр байна шүү дээ, олон газар өргөгдлөө өгөх тусам чамайг ажилд авах магадлал өндөр болно гэсэн энгийн онол үйлчлээд байна цаана чинь хөөш.
2. Онцгой анхаарах бичиг баримтууд - Энэ оронд ажил хайгаад явж байхад, компаниудын хамгийн нийтлэг шаарддаг зүйл бол яах аргагүй Resume (Өөрөөр бас CV - Curriculum Vitae) байна. Энд ч гэлтгүй дээ, Монголд ч гэсэн ажил хайж байхад ямар ч газар Resume нэхдэг болсон байна билээ. Мөн Resume-гээр зогсохгүй Cover Letter (манайхаар бол өргөгдөл шиг гэхдээ арай дэлгэрэнгүй бичнэ гэсэн үг), Гурван Үеийн Түүх, гээд л компани болгон өөр өөрийн гэсэн шаардах бичиг баримтуудтай байх юм.
Нэг жишээ хэлэхэд: Саяхан шиг санагдаж байна, би gogo.mn дээр гарсан Мобиком Корпорацийн хөрөнгө оруулагчдын нэг болох Японы KDDI Корпорацид дадлагажигч - ажилтан ажилд авна гэсэн нэг зарлал баннерыг харлаа л даа. Сонирхоод бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг нь харж байхад Англи, Монгол хэл дээр бичсэн CV (Resume), 3-н үеийн түүх гэсэн харагдана билээ. Сануулж хэлэхэд би энд та бидний мэдэх нийтлэг бичиг баримтуудыг дурдсангүй шүү. (Жишээ нь: анкет, хуучин ажлын газрын тодорхойлолт, диплом, гэрчилгээ гэх мэт.).
Хамгийн гол нь та бидний ямархуу бичихээс их зүйл шалтгаалах бичиг баримтуудыг онцлон бичлээ. Яагаад гэвэл ажил олгогчидод хамгийн түрүүнд таныг ямар хүн бэ гэдгийг таниулах гол зүйл чинь дээрхи бичиг баримтууд шүү дээ. За тэгээд энэ зөвлөгөө маань зөвхөн ажил хайж байгаа хүмүүст зориулаад зогсохгүй, одоо ажилтай байгаа хүмүүст ч гэсэн мэдэхэд илүүдэхгүй байх гэж бодож байна. Ирээдүйд юу болохыг таашгүй болохоор ямар нэг шалтгаанаас болоод ажлаасаа гарлаа гэхэд ажил хайх хэрэгтэй л болж таарна биздээ. (Түй, түй тийм юм битгий тохиолдосой доо). Тэр үед нь бичнэ гэж бодож байхаар одооноос нэг тогтсон cover letter, resume, 3н үеийн түүхээ Монгол, Англи хэл дээр бичээд авсан дээр байх шүү. Тэгээд яахав явц дундаа, шинэчлэх бичиг баримт байвал шинэчлээд явбал их хэрэгтэй мөн цаг ч их хэмнэх юм шиг санагдаад байгаа.
Би лав Монголд байхдаа, иймэрхүү мэдээлэл хомс болоод ч тэр үү, ямар ч туршлагагүйгээсээ болоод ч тэр үү, мөн ч их цаг алдсан юм шиг санагдаад байгаа юм. Ажилд л ороод авбал, мөнхөд тэндээ хадагдах юм шиг санаж, урьд нь бүрдүүлж байсан бичиг баримтууддаа хайхрамжгүй хандсанаас болоод нэг газар очдог дахиад л шинээр resume, өргөгдлөө шал өөр хэлбэрээр бичих болдог, дараа нь дахиад нэг газар очдог дахиад л шинээр хам хум бичих болоод байдаг байж билээ. Одоо харин зориуд цаг, зав гаргаж байгаад нэг тогтсон, чанартайхан шиг Resume, Cover Letter, 3н үеийн түүхээ бичээд компьютер дээрээ хадгалчихъя гэж бодоод байгаа юм. Нэг зүйл хэлэхэд энэ хэсэгт би дээрхи бичиг баримтуудыг зүгээр л дурдаад өнгөрлөө шүү. Зав гарвал дараагийн бичлэгтээ тус бүрт нь дэлгэрэнгүй мэдээлэл оруулахыг хичээнэ ээ.
3. Ажлын ярилцлаганд орохдоо анхаарах зүйлс - Хэрэв та ярилцлаганд орохоор уригдсан бол яалт ч үгүй нэгдүгээр шатаа амжилттай давсан байна гэсэн үг. Баяр хүргэе! Нэгдүгээр шат гэдэг маань таны бүрдүүлсэн бичиг баримтыг шалгаж, нягтлах шат гэж хэлж болох юм. Таны бичиг баримт тухайн ажил олгогчид таалагдсан эсвэл сонирхол татсан болоод л таныг ярилцлаганд дуудаж байна гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ дээр хэлсэнчлэн өргөдөл өгсөн газар болгон тань уруу (ингэж бичдэг билүү? аан?) хариу өгнө гэж битгий горьдоорой. За даа, арван газар өгөхөд ес нь огт хариу өгөхгүй, нэг нь л хариу өгнө гэж бодох хэрэгтэй. хэхэхэ. Үнэндээ энэ арай ч хатуу харьцуулалт юм уу ? хэхэ. за яадаг юм чанга даа зүгээр тээ? Ярилцлаганд орохдоо:
- Маш цэмцгэр, албан ёсны хувцаслах хэрэгтэй шүү! Анхны уулзалт, анхны сэтгэгдлээс ажилд орох эсэх чинь шалтгаална гэдэг нэг ч их худлаа зүйл биш гэдгийг сайн анхаараарай!
- Өөртөө итгэлтэй бай ! Ямар ч тохиолдолд үг яриагаа өөртөө итгэлтэй, чанга ярих хэрэгтэй. Битгий хулгай хийчихсэн хүн шиг үгээ зөөж ядаад, ийш тийшээ бүлтэгнээд байгаарай. хэхэ. Аан тийм бас нэг зүйл сануулахад хүнтэй харьцахдаа нүд уруу нь (нэг сонин байна аа, энэ зөв үү?) эгц харж харьцаж сураарай!. Ялангуяа Америкт ажил хайж байгаа залууст маш их хэрэгтэй зүйл шүү!. Америкчууд нүдрүү нь эгц харж байгаад ярьж байгаа хүнийг их үнэлдэг юм билээ. Үүгээрээ ч гэсэн би өөртөө ямархуу итгэлтэй хүн бэ гэдгээ илэрхийлж болох юм.
- Чөлөөтэй бай, Битгий биеээ бариад байгаарай! - Энгийн, чөлөөтэй гэхдээ нэг их хэтрүүлэлгүй жоохон албан ёсны аястай суух хэрэгтэй. Хэээээв нэг өчнөөн жил ажилчихсан, туршлагатай бизнесмэн хүн шиг суух хэрэгтэй. хэхэ. Бас номхон комманд өгчихсөн юм шиг эсвэл гавлуулчихсан аятай суугаад байв аа ! сайхан мэдээрэй ! хэхэхэ. Ярьж марихдаа сайхан гар мараа хөдөлгөдөг бол хөдөлгөөд чөлөөтэй байх хэрэгтэй. (Гэртээ байгаа юм шиг ч арай сэрүүднэ шүү хүүхдүүдээ)
- Инээмсэглэл - За энэ их чухал шүү. Зөвхөн ярилцлаганд гэлтгүй хаана ч явсан хүнтэй жаахан инээмсэглэл тодруулж харьцахад нэг их илүүдээд байх зүйл үгүй. Харин ч ихэнхи асуудлууд таны талд шийдэгдэх, эерэг үр дүн авчирдаг ид шидтэй зүйл хэмээн амжилтанд хүрсэн хүмүүс хүүрнэх юм билээ. Сүүлийн үед би өөрийнхөө инээмсэглэл дээр түлхүү ажиллаж байгаа. Толинд сайхан харж байгаад л янз янзаар инээж байгаа юм даа. Яаж инээмсэглэвэл надад илүү зохиж байна гэдгээ та ч гэсэн над шиг олж илрүүлэх хэрэгтэй шүү!
Бас л нөгөө тогтсон resume-тэй болно гэдэг шиг тогтсон нэг инээмсэглэлтэй болох хэрэгтэй. Ярилцлаганд ирээд, ажил олгогчтойгоо мэндлэхдээ ч тэр, ярилцаад сууж байхдаа ч тэр аль болох инээмсэглэл нүүрэндээ туяаруулж байх хэрэгтэй шүү. Гэхдээ нэг зүйл сануулж хэлэхэд хэтрүүлвээ!!! сайхан мэдээрэй!!! Эгдүүцэж байгаа юм шиг, эсвэл дооглож байгаа юм шиг гачин сэтгэгдэл төрүүлнэ шүү. хаха. Юуууун нөгөө ажилд орох хэхэхэ. За тэр яахав. Яагаав дээ та мэдэндээ, гудамж талбайд явж байхад нэг их сайхан инээмсэглэдэг хүмүүс таардаг даа. Цаанаа л нэг буянтай, сайхан сэтгэлтэй хүн гэж бодмоор. Ээ дээ, тэр л инээмсэглэлээ та нүүрнээсээ олох хэрэгтэй. Бидний иxэнхи маань өөрт тохирсон инээмсэглэлээ илрүүлж чадахгүй, эсвэл тоохгүй байдаг болохоос биш, уул нь би хүн болгонд тийм сайхан инээмсэглэл тодордог гэж боддог шүү.
За одоохондоо нэг иймэрхүү л зүйл хэлж чадах байна даа. Үнэндээ ажил хайх тал дээр маниасаа илүү туршлагатай, хал үзэж халуун чулуу долоосон андууд зөндөө байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тиймээс боломжтой бол та бүхэн энэ сэдвээр надтай чөлөөтэй санал бодлоо солилцоорой. Хэн нэгэнд маань тус болж юуны магад тийм ээ?

Sain uu, Tsegmee.
Duugiin suuliin heden bichleguud ih uguujtei, jintei boljee. Uuriin turshlaga, medlegee busadtaigaa huvaaltsaj baigaa chini tun ch talarhuushtai saihan hereg baina.
Ajild orohod anhaarah zuiluudiig ih engiin, saihan bichjee. Ter bichig barimtaa ertnees beldeed tavichih chini yostoi zuv arga shuu, tee? Yarsan uyed bichig tsaas haij iish tiishee guihgui.
Dahiad tsuvral bolgood zunduu bichleg oruulaarai.
Amjilt husye.
Harin tiimee, tegeed bas tsag zavaaa buur zoriulj baigaad dumughun shig resume, cover letter, 3n tuuh ene entertei bolood avbal mun ch ih heregtei yum shig ee. Tegeed bain bain shinchleed, shuusiig ni shahaad yavaad baival ulam l jintei bichig barimtuudtai bolno gsen ug.
chamd mash ih bayarlalaa daraagiin niitleldee CV resumiin talaar todorhoi niitlehiig hicheegeeree nadad yamar ch turshlaga bhgui bolhoor chamaas surah yum ih bnaa chamd ajil surlagiin ondor amjilt husyee
Би бас 2 ажилтай байсан, байхгүй. хэхэ, одоо энэ хамгийн голдог ажлаараа л мөнгө олж байна даа нээрээ.
удахгүй бас шинэ ажлын эрэлд гарнаа
just wanna thank u!
Таны блогын бичлэгүүдийг илүү олон хүнд хүргэх зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлт байвал ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.
MONGOTEI BOLOHIIG HUSSEN HEN BUHEND:
- Интернет сїлжээнд холбогдсон ажил эрхэлдэг байх
- Интернетийг єдєрт 2-оос доошгїй цаг ашигладаг байх
- Гэрээрээ ажил эрхлэхийг хїссэн хїн.
Энэ ажлыг хийхийн тулд таниас ямарч тєлбєр хєлс шаардахгїй. Та зєвхєн mouse-ныхаа товчлуурыг дараад л Хэрэв дургїй байгаа бол одоо ч гэсэн та ухарч болно. Гэвч таньд харамсах цаг ирнэ гэж итгэлтэйгээр би хэлэх байна.Одоо л ихлэхгїй бол шїї....
Миний таньд танилцуулж буй Cashfiesta programm нь нэг тєрлийн интернет зарын самбар бєгєєд зар сурталчилгааг нь интернетээр авч їзсэнийхээ тєлєє мєнгє авч байгаа юм гэдгээ хамгийн тїрїїнд ойлгож авах хэрэгтэй. Cashfiesta site-д гэрийн хаягаа л сайн бичиж єгєх хэрэгтэй.
Би анхны цалингаа нэг сар хїлээсэн. Шуудангаар илгээнэ гэсэн мєнгє байдаггїй.Харин 2 сарын дараа хїссэн захиагаа хїлээн авч дугтуйгаа нээтэл...зїїд биш байгаадаа гээд хацраа чимхэж їзэхэд хїрсэн шїї.Чекээ аваад банкинд очлоо... Мєнгє солиулах хураамж 4700 won тєлєєд 1,854,200 won авсан шїї.Дараа сард нь дахиад нэг дугтуй ирлээ.Энэ удаад 2,158,400 won...1 цагт 0,6-0,8$. 1 цагт 600 оноо. Таны сїлжээний гишїїдийн онооны мєнгє бас нэмэгдэнэ. Долоо хоногт 10$, сард 100$, 3 сард 1000$, нэг жилд 10,000$.Хамгийн гол нь тасралтгїй ажиллаж байж энэ мєнгє байнга орж ирнэ гэдгийг санаарай!"
За одоо хэрхэн элсэх талаар зааж єгье.http://www.cashfiesta.com/php/...winner999
хаягийг хуулж аваад address цонхон дээр байрлуулж уншуулаад анкет бєглєх хуудас гарна.
***Authentication Information
1.login ID---Гишїїнээр элсэн орох нэр (3-аас дээш їсэг)
2. password---нууц їг (4-єєс дээш їсэг)
3. verify password---нууц їгийг давтаж бич
***First, tell us where we can send your checks
4.first name---нэр (англи галигаар)
5.Last name---овог (англи галигаар)
6. Street address---мєнгєний чек хїлээн авах газрын хаяг ,тоот, байрны дугаар,хороо, хороолол, дїїрэг гэсэн дарааллаар бичээрэй.
jishee ni: 44-33, 2r horoo,5r horoolold, chingeltei
7. City---хотын нэр
8. Zip/postal code---шуудангийн дугаар дунд нь байдаг зураасыг орхиж бичнэ. Жишээ нь: 123-123 бол 123123 хэрвээ шуудангийн хаяггїй бол хаягтай болтлоо 123123 гэж бичээд хаягтай болоод сольж болох юм.
9. State---хоосон орхи АНУ-д амьдардаг хїмїїст зориулагдсан.
10.province---хоосон орхи.
11. Country---амьдарч байгаа орныхоо нэрийг сонгоно. (Singapur, Mongolia, South korea)
12. E-mail address---E-mail хаягаа їлдээ.
verify E-mail address---E-mail хаягаа дахин бич.
***please tell us more about yourself
13. -year of birth: тєрсєн он, сар, єдєр
-gender: хїйс
-education: боловсрол
-annual household income: жилийн дундаж єрхийн орлого /аль нэгийг сонго/
-Industry: ажил мэргэжил /аль нэгийг сонго/
-Title:албан тушаал /аль нэгийг сонго/
*Additional Information
14. Please tell us about your interests. (check all that apply):----интернетийг ямар зорилгоор ашигладаг вэ:? (3-аас доошгїй сонго)
15. what you search for or buy online (check all that apply) -----------online-аар авах хїсэлтэй зїйлс (3-аас доошгїй сонго)
16. Earn cash by subscribing to receive special offers and announcements from our partners. Please read our privacy policy and will be keft comfiden.---- e-mail хїлээн авах уу. /тэмдэглэ/
17. Preferred check size: -авах мєнгєний хэмжээг 50$-оос эхлээрэй.Хамгийн доод тал нь 50$ цугларахад илгээнэ гэсэн їг шїї.
18. Referred by: танилцуулсан хїний нэрийг буюу winner999 -гэж бичээрэй.Танилцуулсан хїний чинь nick буюу нэр байж таньд ч надад ч ашигтай байх болно.
19. I have read and understand the member agreement:- -->Гишїїний гэрээг зєвшєєрч байна. (Заавал тэмдэглээрэй)
20.Submit registration-->submit дарахад та гишїїнээр элсэх болно.
Зарим тохиолдолд орохгїй цонх хэвээрээ байгаад байж магадгїй тэгвэл 2 тєрлийн шалтгаан байна гэсэн їг.
а) Анкетны асуултын хариу дутуу юм уу буруу бол....error гэсэн улаан бичигтэй цонхны хариултыг засаж бичээд дахиад submit товчлуурыг дар.
б) Эсвэл гишїїний нэр чинь давхацсан байгаа ....... шинэ нэр оруулаад submit.
21.Гишїїн болонгуут Сongretulation Fiesta гэсэн цонх гараад зїїн доод талд шар єнгєтэй хайрцганд download гэсэн їг харагдана.Тїїн дээр дарж компьютортоо уг
программыг суулгаарай.
Мєнгє хэрхэн хурааж буйгаа мэдье гэвэл
a) Fiestaboy нэртэй бяцхан євгєн дэлгэцийн зvvн дээд талд зарын самбарын буланд алхаж байгаа. Дэлгэцийн баруун доод талд цагны хажууд ногоон єнгийн $ тэмдэг гарсан байх бєгєєд тус тэмдэг ногоон єнгєтэй байх vед мєнгє хураагдаж байна гэсэн vг юм.
smiley Fiestaboy гэнэт сууж орхих буюу зарын самбар дээгvvр гvйх, мєн $ тэмдэг улаан єнгєтэй болвол та mouse-ныхаа сумаар зарын самбар дээгvvр хэдэнтээ гvйлгээд аваарай. Гvйж байгаа Fiestaboy дээр нэг удаа дарж байж байранд буцааж аваачих юм шvv. Онож дарахгvй бол зарын цонх нээгдэх учир онож дарахыг хичээгэрэй. Тус vйлдэл нь зарын самбар дээр даруулахын тулд юм шиг байгаа юм.
Анхаарах зvйл
1. Тус зарын самбарыг унтраах vед Fiestaboy дээр mouse-ныхаа баруун товчлуур дээр дараад гарсан цонхны доод талд байх exit дээр дарна. Гарч ирсэн цонхноос хураасан оноогоо лавлаж хараад товчлуурыг дарж тvр хvлээнэ. Оноо буюу хийсэн ажлын чинь хєлс санамжинд хадгалагдаж байгаа нь тэр. Илvv тодорхой тайлбар хvсвэл тус site-ы info center>demo-оос хараарай. Зургаар маш сайн тайлбарласан байгаа.
2. Анх суулгасан cashfiesta.exe программаа устгалгvй байлгаж vлдээрэй.
РС-гээ унтраагаад асаахад уг cashfiesta.exe-аа дахин уншуулдаг юм шvv.
3. Заримдаа РС гэнэт down болох тохиолдол байдаг аж. Энэ vед оноо санамжинд хадгалагдахгvй. Тиймээс боломжтой санасан vедээ энгийн аргаар хадгалаад байх боломжтой. Fiestaboy дээрээ mouse-аа байрлуулаад баруун товчлуур дээр нь дараад change user-г дарна. Оноогоо хадгалсны дараа буцаж password-oo бичээд ороорой. Энэ нь зvгээр л урьдчилан сэргийлэх арга гэдгийг бодолцоно уу. Хураасан оноо, мєнгєний хэмжээг шалгая гэвэл
- Site-н эхлэл хуудаснаас Member руу ороод My account руу орно - statistics хураасан оноо болон урьсан гишvvдийн тоо
- Paid points Value (US$): тєлбєр хийгдсэн онооны хэмжээ.
- Unpaid points Value (U$$) : тєлбєр хараахан хийгдээгvй байгаа онооны хэмжээ
- Unpaid points from previous periods: єнгєрсєн сарын vлдэгдэл оноо
- FiestaBar: сурталчилгааны самбараас орсон оноо
- Referrals : уригдсан гишvvдээс орсон оноо
- Games : тоглоом тоглож орсон оноо
- send e-mails : e-mail suljee ashiglasanaas orson onoo
- Received e-mail : e-mail сvvлжээ ашигласнаас орсон оноо
- Free offers : ивээн тэтгэгч site-д бvртгvvлж олсон оноо
- TOTAL : нийт оноо буюу нийт мєнгє
- Referral lever Number of referrals: таны гишvvдийн урьсан тоо
- Edit profile : гишvvний анкет шинэчлэх
----- нууц дугаараа мартвал.
- My Account руу ороод Forgot your password? дээр дараад ID болон e_mail хаягаа бичээрэй.. info ceneter -->fiesta caculalater хэсэг руу орж тооцож болно. Жишээ нь таны урилгаар элссэн хvн єдєр бvр 3 цаг fiestabar(сурталчилгааны самбар)-г ажиллуулдаг бол, эхний урьсан 3 хvн тус бvр мєн 3 хvнийг урьж оруулсан бол (та>>3хvн>>9хvн>>27хvн>>81хvн >>243>>729>>2187>>6561)нэг сард 6963$, 1 жилд 83577$ олох боломжтой гэсэн тооцоо гарч байна. Та хичээвэл бoтэхгoй гэсэн юмгoй. Урьж оруулсан гишvvдийнхээ шагналыг авахын тєлєє сард 9000 онооноос доошгvйг авсан байх ёстой, гэхдээ мартав аа 9000 оноо нь долоо хоногтл авах оноо учир санаа зоволтгvй. Тус site-г сурталчилахдаа, хvмvvсийн ихээр ордог site-ийн чєлєєт самбар, мєн e-mail list, ажлын зар бvхий хуудас дээр илгээгээрэй. Харин site-н хаягийг бичиж vлдээхдээ єєрийн ID-г сольж бичихээ мартав аа. Энэхvv захиаг дуустал нь уншсан танд баярлалаа. Бvгдээрээ хамт ажиллаж мєнгє хуримтлуулахын тєлєє.... урагшаа. Танд амжилт хvсье. Одоо шууд site-д элсэн оръё гэвэl http://www.cashfiesta.com/php/join.php?ref=bbsaisхаяг дээр дараарай. Миний урилгын дагуу тус site-д орсноороо winner999 буюу алтан гишvvн болох эрхтэй болно. Орчуулсан захидал болон сурталчилгааны захиаг минь дуустал нь уншсан танд баярлалаа. Таныг олз омогийн тэнгэр ивээх болтугай
Зөвлөгөөг чинь уншлаа. Энэ зун би виз гарчихвал АНУ-д 3 сар ажиллаж магадгүй байгаа юм, явж гэмээнэ таны энэ бичсэн их хэрэг болох эд байна.