Уйтгартай Амьдралаас Гарах Гарц

Posted by Tsegmee On Jul - 07 - 2009

Өчигдөр Revolutionary Road-ийг үзээд айхтар их юм эргэцүүлж боддог байна шүү хэхэ. Үнэхээр залуус бидэнд тохиолдож болох харахад энгийн хэрнээ, бидний амьдралыг ормонгоор нь эргүүлж болох ээдрээтэй нэгэн асуудлыг хөндсөн сүрхий кино болжээ. Энэ киног үзэхийг бүх андууддаа уриалж байна. Ялангуяа дөнгөж амьдралд хөл тавьж байгаа залуус дүү нартаа! Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Зарим нэг нь гадаадад гарч амьдрахыг гол зорилгоо болгосон байхад, зарим нэг нь хөл хөдөлгөөнт хотын амьдралаас зайдуу

Би ер нь хэзээ Монголдоо очих бол?

Posted by Tsegmee On Feb - 06 - 2009

Сая нэг андтайгаа мессенжердэж суусан чинь анд маань "чи хө хэдийгээр ирэх санаатай байна?" хэмээн энгийн хэрнээ, ярвигтай асуулт нэгийг тавив аа. Тэгсэн би "Харин л дээ, бодоод л байна" гэж хэлснээ "Сургуулиа төгсчөөд, хэдэн төгрөг цааш нь хийчээд, тэгээд боломж байвал мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилчаад очдог юм билүү!?" гэж нэлээн бодлогшронгуй бас нэг бодлын эргэлзэнгүй хариулж байх юм. Урьд нь чинь бол нэг жилийн дараа эсвэл сургуулиа төгсөөд л шууд чавхдаад очино гэж ам бардам хэлдэг байлаа.

"MONGOLS" gang-ын мөхөл

Posted by Tsegmee On Oct - 21 - 2008

Сая Los Angeles Times сонинг гальт гарчиглаад сууж байтал нэгэн зураг яалт ч үгүй нүдэнд туслаа шүү. Нэг биеэрээ дүүрэн шивээстэй, халзан толгой, бавгар сахалтай, том гүзээтэй бадируун нөхөр уртаа гэгчийн гинж дөнгөөр урдаа гавлуулчихсан, араас нь цагдаагийн тусгай ажилтан болтой дагчихсан зураг сонингийн нүүр дүүрэн шахуу тавигджээ. Тэгээд нөгөө зурагных нь тайлбарыг унштал "Сэжигтнээр татагдсан "Mongols" gang-ын гишүүн Холбооны ажилтнаар харгалзуулж яваа нь.

Твиттерийг алдаршуулъя !!!

Posted by Tsegmee On Mar - 24 - 2009

За хө цаана чинь Твиттер гээд дэлхийг донсолгож байгаа сонин жигтэй сайт гараад ирсэн байна шүү хүмүүсээ!!! Би ч хэд хоногын өмнө хэрэглээд үзлээ. Ер нь их сонирхолтой эд юм байна. Бараг аддиктед (addicted - донтох) болмоор туучий байна гээч. Ямар учиртай сайт вэ гэхэээр ерөөсөө их энгийн "Та одоо юу хийж байна вэ ?" (What are you doing?) гэсэн асуултанд 140 тэмдэгтэд багтаагаад л мессеж бичиж твиттер (энэ линк википедия дээрх тайлбар шүү) дээрээ байрлуулна гэсэн үг

Америкчуудаас суралцах зүйл их байна аа (4 хэсэг)

Posted by Tsegmee On Apr - 20 - 2009

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр өнөөдөр ёстой алдаж байж ухаарсан Америкчуудын нэгэн сурууштай занг та бүхэнтэйгээ хуваалцах санаатай. Энэ нөхөдүүд чинь үр хүүхдүүдээ багаас нь цагийг чанад мөрдүүлж сургадаг юм байна хөөш. Бага ангиас нь эхлээд л дээд сургууль хүртэл бүх хичээл, даалгавар нь тодорхой хугацаатай, тогтсон дэдлайн (deadline-эцсийн хугацаа) гэгч айхтар зүйлтэй байх юм. Ах баагий анх сургуульд орчихоод нөгөө л Монголдоо сурч байсан шиг ээ,

Ажил хайхдаа анхаарах хэдэн зүйлс

Posted by Tsegmee On Jan - 25 - 2009

За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна.

За даа гарчиг нь хүндэтсэн бичлэг нэгийг оруулж суунам би. хэхэ. Та бүхэн маань манийг ямар онгироо баагий бэ гэж битгий буруугаар ойгоорой. Зүгээр л бас нэг талаас нь өөрийнхөө бодит байдлаа харуулах гэсэн юм. Бусдын л нэгэн адил дуулдаг хуурддаг, шүлэг уншдаг нэгэн болохоор хаая даа өөрийгөө бичкэн од хэмээн төсөөлж дуулсан дуугаа бичиж, уншсан шүлэгээ видео болгох дуртай нэгэн бөлгөө. Бас нэг өөр өнцгөөс харвал цаад Цэгмээ чинь одоо болтол ямар авъяастайгаа мэдээгүй яваа нэгэн болохоор амьхандаа авъяасаа нээж олох алхамуудаа хийж байгаа ухаантай. хэхэхэ. Ай мэдэхгүй ах баагий дуулахаар, яруу найргаар цааш явах болуу даа та минь ээ! хэхэхэ. Энэ талбаруудад бол ирээдүй бүрхэг л харагдаад байгаа юм. хэхэ. За яахав эхнээс нь ингээд өөрийгөө сориод байна гэдэг чинь өөрийгөө таньж мэдэх л гэсэн оролдлого хэмээн бодож та бүхэн маань хүлээцтэй хандмой хэмээн хичээнгүйлэн гуйнам би. Жаахан шүлэг уншуулсан чинь цаад Цэгмээ чинь яруу найрагч шиг уянгалуулаад байдаг болчиж. хэхэ За үг олдоод андуудаа уйдаах нь байна. Өөрийн уран бүтээлүүдээ доор хавсаргалаа. Нээрээ сонсохдоо дууг нь жаахан чангалж байгаад сонсоорой. Ах баагий жаахан туршлагагүйтээд дууных түвшинг тааруулж чадаагүй юм шиг билээ. Сорри. Инээх нь инээгээд, дооглох нь дооглоод, дагаж дуулах нь дуулаад, шүлэг унших нь уншаад, бишрэх нь за бишрэх хүн олдохгүй гэдэгт магадлал өндөр байна. Ямартай ч байсан цагийг сайхан өнгөрөөгөөрөй. Аан тийм та ч гэсэн бас өөрийнхөө дуулж байхыг, шүлэг уншиж байхыг өөрөө сонсож байсан уу ? Үгүй бол туршаад үзээрэй!! Өөрийнхөө талаар илүү ихийг мэднэ гэдэгт би эргэлзэхгүй байна.
Дэлгэрэнгүй...
Вау...(WOW) сүүлийн нэг сар юу юу ч болоод өнгөрөвдөө. Хэд хэдэн үйл явдал ах баагийг дайрчих шахаад өнгөрлөө гэм хөөш. Ямартай ч эдгээр үйл явдлын шуурган дундаас маньд хамгийн их хайр ивээлээ хүртээсэн зүйл бол яах аргагүй энэ семестер-ээ сурлагын онц сайн дүнтэй, талархалын бичигтэй, үлээвэр найрал хөгжимтэй дуусгасан явдал байлаа гэж. хэхэхэ (1 дүгээр үйл явдал). Уянгын халил шүү энэ бол. Хаая бас бичиж байхдаа, ах баагий давсалж юуны магад, тэр үед нь "яаж байна муу золиг минь!" гээд түнжин толгойг нь тоншоод аваарай даа, та. хэхэхэ. За тэр юукэв. Үнэнийг өчихөд блогдоо оруулах юмсан, олон түмтэйгээ хуваалцах юмсан, шагнал урамшуулал хүртэж юуны магад гэсэн сэдвүүд нэлээд хэд байгаа л даа. Гэхдээ ах баагий сүүлийн хэдэн долоон хоногт ч ёстой л хөл толгойгоо ялгахгүй болтлоо, унан босон гүйлээ байна. хэхэхэ за гүйлээ ч гэждээ, тэгэж худлаа бүлтрээд яахав: унах үедээ шороо бучигнуулаад л унадийн би, босох үедээ бол бас л шороо бучигнуулаад л босдийн би. Гэхдээ сүүлийн үед өөрийгөө ажаад байхнээ, овоо нэг юм энэ их олон бэршээлдээ бие махбодь нь дасан зохицоод тэр үү, унахдаа ч тэр уйлахгүй босоод ирэх нь олон, босохдоо ч тэр сэтгэл нь хөөрөөд тэнгэрт нисэх нь цөөн болж. Хамар хашааны эмээ, өвөө нар намайг одоо л нэг юм том болох эхнийхээ шатыг тавьж байна даа хэмээн өхөөрдөн ярьнам. Ай даа, нэг үе ч ёстой л сулралтай жинлүүр шиг л нэг унахаараа худгын ёроол хүртэл нь унадаг (тэр нь олон), хааядааа зайлуул, нэг босохоороо тэнгэрт тултал пуужинддаг (тэр нь цөөхөн) байж билээ. Сулралтай жинлүүр гэхээр хахаха эвгүй сонсднуу өнгөт одоо ? надад ч гэсэн арай эвгүй юм шиг санагднам. За яадаг юм тээ. Бас нэг өөрөөр тайлбарлахад, энд ирэхээс өмнө миний муу амьдрал ч - ээдээ мөн хэлбэлзэлтэй байж билээ. Яг л нөгөө зүрхний бичлэг хийдэг аппаратны зураас шиг гүэй мөн огцом огцом дээш, доош болдог байж билээ.
Тэгээд ах баагий хаая даа зуухныхаа дэргэд суугаад, өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодож байхад хүн амьдралдаа унасан ч, сэхсэн ч баланcтай (дарж тоглож) за уналаа гэхэд шүдээ зуугаад босоод ирдэг чадвартай байх хэрэгтэй юм байна гэдгийг голдоо ортол ухаарлаа байна.
Хээээе нэг мэдсэн чинь яриандаа халуураад гал дээр сүү тавьсанаа мартчиж байна. Одоо бүүр дэврээд хачин юм болж байгаа. Ингэдэг хөгшин шүүдээ би гэж. хэхэ. Жич: Жаахан тодруулж хэлбэл гал дээр тавьсан сүү гэдэг нь - бичих гэж байсан зүйлээ хэлж байгаа юм. Дэврээд хачин юм болж байгаа байх гэж - сэдвээсээ хадуураад явчиж гэж байгаа өчүүхэн санаа агуулнам би.
Ач хүүгийнхээ тусламжтайгаа эргэн сэдэвтээ ороод авлаа шүү. За хичээлүүдээ толгой дарааллан цааш нь харуулсан явдал бол өнгөрсөн хэдэн долоо хоногт болсон онцлох мэдээ байлаа. За тэгээд бас нэг сонирхолтой гэмээр юм уу нэгэн баяр бусдын нэгэн адил ах баагийг тойролгүй дайран өнгөрлөө гэм хөөш. Энэ бол маний өөрийнхөө хүчээр төрсөн өдөр байлаа гэж (2 дугаар үйл явдал болой). Ээжийн хажууд ингэж хэлүүл алуулсаан хахахаха. хэлж болохгүй шүү! Хэрэв хэлчих юм бол, би ч нөгөө Aглу шиг л бөгсөө гаргаад, уйлаад очихоос өөр аргагүй болийшүү. хэхэ.
Сурважлагч: Уучлаарай, CNN-ийн сурвалжлагч Умхум байна. Таниас нэг асуулт асуух гэсэн юм.
Ах баагий (БИ): За тэгдээ одоо яалтай билээ ийм олон сурвалжлагч бүчээд хаашаа ч зугтаах боломжгүй байгаа юм чинь. Асууудааа...
Сурвалжлагч: Тэгээд эрхэм гишүүн таны төрсөн өдөр ямархуу болж өнгөрсөн бэ? Та бидэнд энэ онцгой үйл явдлынхаа талаар газар дээрээс шууд санан дурсаач плиз...
Би: Хэээе! нээрээ тэр өөрийнхөө хүчээр төрсөн өдрийн баяр нижгэрдүү намууyхан болсоон. Эх нутагтаа байгаа аав ээж, элгэн садан, ирээдүйн хань ижил, төрөөгүй байгаа үр хүүхдүүд, ач зээ нартайгаа өглөө нь утас улайтал, амаа хататлаа яриад, орой нь энд байгаа ах эгч нартайгаа Итали ресторанд үдшийн зоог (ямар ч байсан шпагетти, гэхдээ их гоё урт нэртэй байсан юмаа. ямар юмны өндөгтэй, сармистай, мөөгтэй, гоймонтой гэлээ дээ - нээрээ тэр шпагетти чинь, нүгэлгүй олон төрөл байдаг юм билээ дээ) барьж, дараа нь Америкийн хамгийн том кинотеатр болох "Хамгийн том синема"-д орж Дэлхийн хамгийн цөөхөн оронтой тив болох "Австралия" тивийн нэрээр нэрлэгдсэн кино, ший үзэнгээ попкорноор амныхаа зугааг гаргаж, ах эгч нартайгаа шивэр авир хийн, сэтгэл багтам үзсэн болой. Тэр Николь бүсгүйн үзэсгэлэтэйг яаана, Тэр Х-манд тоголдог залуугын булчинтайг яаана. Гарж ирээд л мань Австрали явчаад ирлээ хэмээн баярлаж, зарим нь биднийхээ үгэнд итгэж, хий хоосон өөрсдийгөө хууран дэвхцэж байж билээ.
За тэгээд яахав киноны дараа, амьдралын жам есоор бүгдээрээ л гэр гэрлүүгээ яарцгааж, нөгөө эрхэм хүндтэй байсан, өөрийнхөө хүчээр төрсөн залуу чинь нэг мэдэхэд Рашаантын 18-д чичааныхаа дэргэд ганцаар зогсном. Сэрүүн салхи сэвэлзэж, заг бут урдуур өнхөрнө, .... төсөөлж байна уу....
Гэхдээ л Цэгмээ хүү дотроо хичээлээ дуусгасан шүү! гэж бодохоор, цаанаа л нэг баяр баясгалантай байгаа нь булбарайхан нүүрэн дээр нь тодхон мишээж байлаа гэж. хахахахаха. За цаашаа явах уу яахуу ? ааайн ? хэхэхэхэ татлаа шүү би энд, шалан дээр тийчилж байна..хэхэ...Тэгээд ч одоо энэ харанхуй шөнө хэн намайг тоох билээ, бүгд гэр гэртээ ороод хаалгаа хав түгжээд авсан юм чинь, ямар гудамжаар "Би өөрийнхөө хүчээр төрсөн шүү энэ өдөр!!!" гээд зүрхээ балбаад, тарзаандатлаа нь биш. Хайрт чичаанаа хөлөглөөд гэрийн зүг гэдэн годон. Ойр дотныхон маань сайхан баярлуулсооooн намайг зайлуул, гэхдээ одоо өөрөө өөрийгөө баярлуулна хэмээн бодож Цэгмээ хүү 7/11-ийг (24-н цагийн дэлгүүр байдий) зорьлоо. Өнөө шөнө нэг сайхан бодож санах зүйлгүй, хүйтэн пиав шимсэн шигээ сууя хэмээн бодон өөрийн уух дуртай Самуэл Адамс 6 пак авлаа шүү.
Яаанаа энэ түүх дуусахгүй нээ. Яадаж байхад төгсгөлийг нь яаж хийхээ мэдэхгүй байшдээ. авраарай....хэлп....помогите....ах тунг..... хахаха сүүлийнхийг нь бүлтэрсэн шүү. олон хэлтэй харагдах гэж сагсуурсан нэг хэлбэр бөлгөө. Тэгээд гэртээ ороод сайхан 2 хөнжилөө давхарлан нөмөрж сууж байгаад, үнэнч анд цахим машинаа асаагаад, хүйтэн пиаваа ширээн доогуураа тавьжийгаад суусан юмдаа би.... конец
Хүчээр дуусгахгүй бол болохгүй болоод албаар авцалдаагүй төгсгөл хийсэн болой. За 2 үйл явдлаа хүүрнэчихэв үү? Хичээл, Хүчээрээ төрсөн өдөр тээ. За лекцээ цааш нь үргэлжлүүлье. Жаргал дагаж зовлон гэгчээр бас нэг бичкээээн хар толбо ах баагийд хөөөрхөөөн гэгч нь шанаа өгдөг байшт.
За байз...2008 оны өвөл юмсан даг... За байз Кристмас болох гэж байсныг бодоход 12 сар юм байхдаа бодуул... Нөгөө эдийн засгийн хямрал нь ах баагийд шанаа өгснүү яасан нэг өдөр түр завсарлаад байсан нэг ажлын маань мэнэжер утас цохилоо шүү. (3 дугааааааар бүлэг) Хүүе хаая, яав ийв гэсэн одоохондоо ажлын байр байдгүй ёстой уучлаарай жаахан хүлээгдэх юм шиг байна гэсэн хариу сонслоо... гол харлааад л явчлаа... яааанаа ийнээ гэсэн чинь би чинь 2 ажил хийдэг гэдэгээ гэнэт санав. хахаха. Нэг ажил нь түр зогсоход, нөгөө ажил нь алтан багана мэт, Александрын баганаас өндөр мэт, дүнхийн зогсном... эээ дээ... ганц ажилтай байсан болуу?...энэ шуурганд хийсэх байлаа хэмээн... гонсгор ч гэсэн бичкээн сэтгэл уужрив. Гэхдээ үүгээр зогсохгүй ээ, ах баагий дээд шүүхэд давж заалдахаар өргөгдлөө өгчих санаа агуулнам. Юун төлөө хичээлээ дуусгасан билээ, дараа долоо хоногоос эрчимтэй ажлын байрны эрэл хайгуулд Кусто ахынхаа заасан замаар урагшаа!!! хэхэхэ.

За болий болий хахахха элэг хөшлөө... Одоохондоо ингээд бичлэгээ өндөрлье байз... Дараа зав гарахаараа үргэлжлүүлж ч магад, үргэлжлүүлэхгүй шоооол өөр юм бичиж ч магад шүү.... Би чинь хэдэн хормын санах ойтой хүн шүү... нөгөө Дрю шиг хэхэхэхэхэхэ

За түр бая гайз, Си Я
Заримтай нь шинэ жилээс өмнө таарахгүй байж юуны магад, Өөрийнхөө хүчээр тэмдэглэх Кристмас, Шинэ жил, Зарим нэгнийх нь хурим, хүчээрээ төрсөн өдөр, Баасангийн баяр, Үс үргээх (за арай ч үсээ үргээлгэж бгаа хүн байхгүй байлгүйдээ хэхэх) баярын мэнд шүү!!!!! оооол!!!!
Дэлгэрэнгүй...
Цаг хугацаа үнэхээр харвасан сум шиг өнгөрөх юм аа. Нэг л мэдэхэд 100 дахь бичлэгээ оруулаад сууж байх гэж. Өчигдөрхөн нь нээж байсан шиг санагдах юм... За ямартай ч миний хувьд энэ өдөр 100 дахь бичлэгээ оруулсан баярт өдөр бөгөөд Энэ удаад та бүхэндээ блогоо нээсэн цагаас хойш бичигдсэн шилдгийн шилдэг гэж үзсэн 10 бичлэгээ түүвэрлэн хүргэж байна. Хэрэв та таалагдсан бичлэгээ цааш нь уншихыг хүсвэл Дэлгэрэнгүй гэсэн линк дээр дарж эх бичлэг рүү нь ороорой!

1. Наранбаатарт болон English сурч байгаа бүх хүмүүст ! (July 2, 2007)
За сайн уу Наранбаатараа? Өөртөө тулгарч байгаа асуудлаа mglstudents_usa группын маань гишүүдтэй илэн далангуй хуваалцаж байгаад их баяртай байна. Энэхүү зөвлөгөөг Наранбаатартаа болон Англи хэл сурч байгаа бүх Монголчууддаа зориулав. Би чамд өөрийнхөө хэрэглэдэг Англи хэл эрчимтэй сурах шилдэг аргуудаа хэлж өгөе. Манай гишүүд маань ч гэсэн өөр өөрийн гэсэн арга барилтай байх. Тэр арга барилаасаа ч гэсэн чамтай хуваалцах байх гэж найдаж байна. Юуны өмнө Англи хэл сурна гэдэг бол цаг хугацааны асуудал гэж хэлмээр байна. 4 сарын дотор ямарч хэлийг төгс эзэмшинэ гэж байхгүй. Тиймээс энэ богино хугацаанд хэлнийхээ түвшинг хэр үр дүнтэй, хурдацтай өсгөх вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. ... Дэлгэрэнгүй

Google -ийг та бүрэн ашиглаж чаддаг уу ? (July 3, 2007) 2.
Сая интернетээр аялж яваад бид нарын хамгийн сайн мэддэг Google сайтны хараахан олны хүртээл болж чадаагүй байгаа зарим гайхалтай ид шидүүдийг олж илрүүлсэн юм. Магадгүй та бүхэн надаас өмнө мэддэг байсан ч байж болох юм. Тэгвэл энэ бичлэгээ хараад эдгээр ид шидүүдийг нь хэрэглэж үзээгүй байгаа хүмүүстээ зориулж байна. Хамгийн гол нь эдгээр онцлогууд нь таны алтан цагийг хэмнэхэд, мөн таны хайж байгаа мэдээллийг түргэн хугацаанд оновчтой олоход маш их чухал ач холбогдолтой юм шүү! Та Google-ийг тооны машин шиг ашиглаж үзсэн үү ? Та Google-ийг хэмжүүр хөрвүүлэгчээр ашиглаж үзсэн үү ? Та Google-ийг толь бичиг хэлбэрээр хэрэглэж үзсэн үү? Файлын хэлбэрийг оноож хайж чадах уу ? ... Дэлгэрэнгүй

3.Танд би 100,000 өгъе, Харин та надад 10 жилээ өгчих (July 4, 2007)
Таниас хэн нэгэн ирээд ингэж асуувал та юу гэж хариулах вэ? Бодох л ёстой асуудал.
За энэ асуудлын түр хойш нь тавиад (та бодож байгаарай) зарим нэг асуултанд эхлээд чадахаараа хариулах гээд үзье. Би сая орлоо-д тавигдсан "Монголруугаа буцаг цаг нь мөн !" гэсэн нийтлэлийг уншлаалдаа, тэгээд өөрийнхөө бодлыг та бүхэнтэйгээ солилцох санаатай энэхүү бичлэгээ орууллаа. Яагаад тэд харьд одов? Эрдэм сурах гэж үү ? Мөнгө олох гэж үү ? Энэ асуултанд би өөрийнхөө бодлоор хариулахыг хичээлээ. Үнэхээр энэ бол бидний өмнө тулгараад байгаа бодит асуудал. Үнэнийг хэлэхэд зүгээр нэг уриалан дуудаад харьд одсон Монголчууд эргэж ирэхгүй байх гэж бодож байна. Хэрэв та зөвшөөрчих юм бол амьдралын хууль хатуу болохоор хожуу та хичнээн тэр бум доллар өгье гэсэн ч танд 10 жилийг чин буцааж өгөхгүй. ... Дэлгэрэнгүй

Мөрөөдөх ашигтай юу ? (July 8, 2007) 4.
За та бүхэндээ өөрийнхөө саяхан уншсан 3 номоо (The Alchemist by Paulo Coelho, The Dreamgiver by Bruce Wilkinson, The Art of Happiness by the Dalai Lama) багцалж гол гол санаануудыг нь бичиж байна. Эдгээр номнууд нь ерөнхийдөө ганцхан гол утга санааг товойлгосон юм шиг надад санагдсан. Тэр нь "Хүн өөрийн зүрх сэтгэлээсээ урган гарсан мөрөөдөлтэй байх ёстой" гэсэн байгаа юм. Мөн "Хүсэл мөрөөдэлтэй хүн л өөрийнхөө амьдралыг утга учиртай аз жаргалтай, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, зориг тэмүүлэлтэй болгож байдаг" гэнэ л дээ. Тэгээд "Мөрөөдөл бол янз бүр байдаг эд хөрөнгийн (Би машинтай, мөнгөтэй, байшинтай болно), албан тушаал, эрх мэдлийн, хайр сэтгэлийн... гэх мэт". Гэхдээ хүний амьдралийг жолоодож, удирдаж байдаг ганцхан том мөрөөдөл байдаг. Тэр бол тухайн хүний зүрх сэтгэлээс урган гарсан мөрөөдөл. Энэ мөрөөдөл нь биелэгдэшгүй агуу том байх ёстой. ... Дэлгэрэнгүй

5. Outsourcing in Mongolia (January 9, 2008)
Өнөөдрийн сэдэвт Монголд аутсорсингийн (outsourcing) салбарыг хөгжүүлэх боломж байгаа юу? гэсэн асуултанд хариулт олохыг зорьж энэ сэдвээр өөрийнхөө санал бодлыг толилуулахыг хичээлээ. Би уг нь энэ сэдвээр нэг бичлэг оруулая гэж бодоод л яваад байдаг юм. Яагаад ч юм тохироо нь бүрдэхгүй байсаар байгаад өдий хүрчлээ. Өнөөдөр харин их олзуурхууштай үйл явдал болж намайг энэ сэдвээр бичлэг оруулахад их дэм болж өглөө. Амралтын өдөр тохиосных ямар ч л байсан нэг бичлэг блогдоо оруулна даа гэж бодоод бичлэгийнхээ сэдвийг хайгаад интернетээр тэнүүчилж явтал хэдэн сонирхолтой видео оллоо шүү.Уг нь манай монголчуудын чихэнд нэлээд хэдэн жилийн өмнөөс л энэ аутсорсинг гэдэг нэр томьёо сонсогдож эхэлсэн билээ. Зарим нэгэн улс төрчдийн амнаас энэхүү үг нэлээд л олон гарах боллоо. ... Дэлгэрэнгүй

What's in Tsegmee's wallet ? (February 20, 2008) 6.
Хүн болгон биедээ түрийвч гэх янз бүрийн загвар хийцтэй бяцхан хавтас, уут, сав авч явдаг билээ. Харин хэний түрийвчэнд юу байдгийг бид тэр болгон мэдэх боломжгүй юм. Бидний өдөр тутам хэрэглэдэг хэт энгийн юм шиг зүйл боловч дотор нь их олон төрлийн учир жанцантай зүйлс багтаж байх шиг. Ингээд өнөөдөр та бүхэндээ өөрийн хэтэвчээ нээж ямар эд зүйлс дотор нь явдгыг сонирхуулахаар зурган, тайлбартай бичлэгийг оруулж байна. Уг нь яг жинхэнээр зургийг нь аваад тавих боломж байсан боловч цаг заваас шалтгаалаад мөн зарим нэг хувийн мэдээллээ ил гаргах боломжгүй байсан учир жишээ зурагнууд тавьлаа. Та бүхэн маань ойлгох байх гэж найдаж байна. Миний хэтэвчинд: ... Дэлгэрэнгүй

7. "MONGOLS" gang-ын мөхөл (October 21, 2008)
Сая Los Angeles Times сонинг гальт гарчиглаад сууж байтал нэгэн зураг яалт ч үгүй нүдэнд туслаа шүү. Нэг биеэрээ дүүрэн шивээстэй, халзан толгой, бавгар сахалтай, том гүзээтэй бадируун нөхөр уртаа гэгчийн гинж дөнгөөр урдаа гавлуулчихсан, араас нь цагдаагийн тусгай ажилтан болтой дагчихсан зураг сонингийн нүүр дүүрэн шахуу тавигджээ. Тэгээд нөгөө зурагных нь тайлбарыг унштал "Сэжигтнээр татагдсан "Mongols" gang-ын гишүүн Холбооны ажилтнаар харгалзуулж яваа нь. Энэ холбооны гишүүд хүний амь бүрэлгэсэн, хар тамхи дамлан худалдсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан болон бусад зүйл ангиудаар яллагдаж байна." гэсэн тайлбар бичигджээ. За тэгээд бүүр хорхой хүрээд эх нийтлэлийг нь унштал үнэхээр сонирхолтой баримт мэдээллүүд тавигдсан байна. Ингээд та бүхэндээ уг нийтлэлийг өөрийн үгээр чадан ядан хөрвүүлэн хүргэе. ... Дэлгэрэнгүй

Соёлын Шок - Cultural Shock (1 хэсэг) (October 21, 2008) 8.
Өнөөдөр та бүхэнтэйгээ нэлээн ярвигтай сэдэв болох Соёлын Шок-ын талаар ярилцаж санаа бодлоо солилцохоор зэхлээ. Уул нь нэлээн дээрээс л энэ сэдвээр нэг бичлэг оруулъя гэж бодоод л яваад байсан юм. Даанч ажил төрөл ахуй амьдралдаа анхаарлаа хандуулаад өдий хурчлээ. Та бүхэн анзаарсан бол сүүлийн хэдэн сар миний блогд орсон бичлэгүүд гэж дандаа entertainment чиглэлийн бичлэгүүд орсон байгаа биз дээ. Уг нь бодож, тунгааж, толгойгоо гашилгаж байж бичсэн юм чинь илүү далайцтай, магадгүй над шиг адилхан бодож сэтгэж байгаа хүмүүст хэрэг болохуйц их ач холбогдолтой зүйл юм л даа. Цаашдаа л өөрийн бодол, сэтгэл шингэсэн бичлэгүүд оруулж байя даа. Одоо харин хэдүүлээ үндсэн сэдэвтээ оръё. Эхлээд ямарч байсан энэхүү ойлголтыг... Дэлгэрэнгүй

9. Соёлын Шок - Cultural Shock (2 хэсэг) (October 21, 2008)
Соёлын шокоос гарах ямар арга замууд байна ? - Үнэнийг хэлэхэд Соёлын Шокоос гарах эсэх зөвхөн ЧАМААС л шалтгаална. Зөвхөн "ЧИ" л энэ хямралаас гарах эерэг алхамуудыг хийх хүн. Эхний бичлэгийг оруулчаад би жаахан интернэтээр аялж энэхүү шокноос гарах арга замуудыг хайж үзлээ л дээ. Ганзага ч хоосонгүй шүү хэд хэдэн хэрэгтэй зөвлөгөөнүүд олж авлаа. Мөн номон дээрээсээ ч гэсэн зарим нэг арга ухааныг оллоо. Ингээд эдгээр арга замуудыг багцлан өөрийнхөө үгээр тайлбарлаж, мөн өөрийнхөө баримталдаг зарим зарчимтай хослуулан доор орууллаа. 1. Аливаа зүйлийг төгс хийх гэж битгий хичээ! Энэ бол жишээ нь Англиар ярьж сурж байгаа Монголчуудад их нийтлэг тулгардаг асуудал юм. Ихэнхи нь ярьж байхдаа дүрмийн алдаа хийчихвий, дуудлага маань ямар байгаа бол гээд л ... Дэлгэрэнгүй

Аль нь зөв, аль нь буруу сонголт вэ ? (November 10, 2008) 10.
Амьдрал гэдэг чинь үнэндээ тийм ч амар эд биш юм аа андуудаа. Нэг алхам урагшлах тусам асуудлууд улам л ээдрээтэй болоод байх юм. Жишээ нь гэхэд Би, хэдхэн жилийн өмнө, зөв буруугаа ч ялгаж чадахгүй, эрх танхил явж байсан залуу ачтай буянтай аав, ээж, ах эгч нарынхаа тусламжтайгаар амьдралыг бодитоор харах нэг зөв алхам хийсэн юм. Энэ маань Америкт ирсэн явдал байлаа. Бодоод байхад энэ алхам миний амьдралд тохиолдсон хамгийн олзуурхууштай үйл явдал. Xэдий зөв алхамаа хийсэн ч гэсэн юм ямар нэгээр дуусдаг биш цаана нь маш олон асуудалд шийдвэр гаргах томоохон алхaмууд хүлээж байдаг юм байнаa. ... Дэлгэрэнгүй Дэлгэрэнгүй...

АДМИРАЛЪ (2008)

Posted by Tsegmee On 12/02/2008 0 СЭТГЭГДЛҮҮД
Энэхүү кино нь түүхэн бодит баримт дээр тулгуурлаж хийгдсэн бөгөөд Цагаантны хөдөлгөөн-ий тэргүүн, Aдмирал Колчак-ын бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн байна. Киноны ерөнхий үйл явдал Октябрийн хувьсгалын үед (1912—1917) болох ба мөн энэ их дайн дажингийн хажуугаар Aдмиралын хайр дурлалын түүхийг зэрэгцүүлж харуулсан нь үзэгчдээс маш өндөр үнэлгээ авчээ. Сонирхуулж хэлэхэд энэ кино маань хоёрхон долоо хоногын өмнө (09 October) нээлтээ хийсэн гэхэд аль хэдийн Оросын бокс оффист 1-ээр байранд орж $ 23,371,438 орлогыг одоогийн байдлаар хуримтлуулаад байна.

Миний сэтгэгдэл: Энэ ёстой үнэн тасархай кино болжээ. Ойрын хэдэн жил би лав ийм сайхан зохиолтой, ийм чанартай зураг авалттай кино үзээгүй юмсан. Үнэхээр гайхалтай, хэлэх үг алга. Маш өргөн хүрээг хамарсан, маш их хөрөнгө мөнгө зарж хийсэн кино гэдэг нь яалт ч үгүй харагдаж байна. Тэр усан флотын байлдааны хэсгүүдийг, мөн Сибирт тулалдаж байгаа хэсгүүдийг ямар чадварлаг авсан байна вэ ? Вообще, Без слов!
Дахин дахин үзсэн ч уйдахааргүй кино байна. Энэ кино энэ жилийн сенсаци болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Энд дарж үзнэ үү! Дэлгэрэнгүй...
    Follow Tsegmee on Twitter

    Шинэ Сэтгэгдлүүд

    Шинэ Бичлэгүүд

    Орос Кино

    Миний Тухай