Wednesday, October 29, 2008

Бүх одод саналаа өгөхийг уриалж байна !

Өнөөдөр та бүхэндээ шинэхэн гарсан маш сонирхолтой видеог бэлдлээ. Энэхүү видео нь 11 сарын 4-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд америкчуудаа ялангуяа залуусыг идэвхтэй оролцуулахад чухал хөшүүргэ болохуйц их нөлөөтэй видео болсон бөгөөд зарим мэдээллийн хэрэгслүүд маш өндөр үнэлж байна. Хамгийн сонирхолтой нь энэ видеонд та бидний хайрлаж хүндэлж шүтэж явдаг дэлхийн хамгийн том том одууд оролцсон болохоор яалт ч үгүй хүмүүсийн анхаарлыг татаж байгаа билээ. Энэ видео саяхан гарсан юм шиг байх юм. Гэхдээ видеоны талаарх мэдээллүүд бол саяхан л тавигдсан байх юм. Жишээ нь НБС дээр ингэж өгүүлэв. Видео маань миний олсноор бол 2 төрлөөр хийгдсэн байна.


Эхний хэсэгт нь бидний танил одууд болох - Тom Cruise, Cameron Diaz, Leonardo DiCaprio, Snoop Dogg, Harrison Ford, Julia Roberts, Will Smith, Steven Spielberg, and Justin Timberlake.


Дараагийн хэсэгт нь мөн дэлхийн хэмжээний одууд болох - Amy Adams, Tatyana Ali, will.i.am, Jennifer Aniston, Kevin Bacon, Maria Bello, Halle Berry, Selma Blair, Kate Bosworth, Kevin Connolly, Courteney Cox, Ellen DeGeneres, Leonardo DiCaprio, Jaime Foxx, Jonah Hill, Djimon Hounsou, Dustin Hoffman, Anthony Kiedis, Ashton Kutcher, Adam Levine, Laura Linney, Eva Longoria, Tobey Maguire, Demi Moore, Esai Morales, Natalie Portman, Giovanni Ribisi, Sarah Silverman, Ethan Suplee, Kyra Sedgwick, Michelle Trachtenberg, Usher, and Forest Whitaker.

Манайхан ч гэсэн уг нь иймэрхүү сурталчилгаа хийж болно шүү дээ. Бас л авууштай санаа.


Read more...

Tuesday, October 21, 2008

Соёлын Шок - Cultural Shock (2 хэсэг)

Соёлын шокоос гарах ямар арга замууд байна ?
Үнэнийг хэлэхэд Соёлын Шокоос гарах эсэх зөвхөн ЧАМААС л шалтгаална. Зөвхөн "ЧИ" л энэ хямралаас гарах эерэг алхамуудыг хийх хүн. Эхний бичлэгийг оруулчаад би жаахан интернэтээр аялж энэхүү шокноос гарах арга замуудыг хайж үзлээ л дээ. Ганзага ч хоосонгүй шүү хэд хэдэн хэрэгтэй зөвлөгөөнүүд олж авлаа. Мөн номон дээрээсээ ч гэсэн зарим нэг арга ухааныг оллоо. Ингээд эдгээр арга замуудыг багцлан өөрийнхөө үгээр тайлбарлаж, мөн өөрийнхөө баримталдаг зарим зарчимтай хослуулан доор орууллаа.
1. Аливаа зүйлийг төгс хийх гэж битгий хичээ! Энэ бол жишээ нь Англиар ярьж сурж байгаа Монголчуудад их нийтлэг тулгардаг асуудал юм. Ихэнхи нь ярьж байхдаа дүрмийн алдаа хийчихвий, дуудлага маань ямар байгаа бол гээд л наян юм бодно шүү дээ. Энэ чинь нөгөө төгс ярих гээд байгаа оролдлого. Тэгэхээр алдаатай ч бай, дуудлагатай ч бай хамаагүй ярь. Тэр хэл гэдэг юм чинь ярьж байж, туршиж байж, давтаж байж, хэрэглэж байж, алдаж байж сайжирдаг юм.
2. Битгий дуурай, битгий хуул - Өөрийнхөөрөө л бай! - За энийг бол надад хамт ажилдаг нэг өвөө маань хэлж байсан. Ёстой толгойд ороод байгаа юм даа. Тэр өвөө уран барималч хүн юм байна л даа тэгээд яг өөрийнхөө бүтээлтэй холбож тайлбарлаж байгаа байхгүй юу.
Өвөө: Ах нь байна шүү дээ залуу байхдаа нэрд гарах гээд, хүмүүст танигдах гээд алдартай уран бүтээлчдийн хийсэн бүтээлүүдийг яг ижилхнээр хуулаад, ёстой хамаг авьясаа гаргаад хийсэн ёрөөсөө ижилхэн болохгүй юм билээ.Тэгээд дараа нь яг өөрийнхөө бодол санааг шингээгээд, загвар шийдлийг хэнийг ч хуулалгүйгээр өөрөө зохиогоод нэг вар хийсэн чинь хүмүүсээс маш их өндөр үнэлгээ авсан юм гэж хэлж билээ. Тэгэхээр байна шүү дээ андуудаа хичээлийнхээ даалгаврыг хийхдээ ч тэр, ажилаа хийхдээ ч тэр, Англи хэлээр ярихдаа ч тэр яг л өөрийнхөө бодол санааг шингээж гүйцэтгэх хэрэгтэй юм шиг байгаа юм.
3. Өөрийнхөө хянаж чадах юманд л анхаарлаа хандуул! - Өөрөөр хэлэх юм бол хийж чадах зүйлээ, урдаа байгаа зүйлээ л хий, битгий өнгөрсөн эсвэл өөрчилж болохгүй эсвэл чадал хүрэхгүй зүйлийг оролдоод бай гэсэн санаа шиг байгаа юм. Тэр элий балай улс төр, улсын төсөв мөсөв-ийн талаар санаа зовох яахав. Ямар ч байсан энэ шокноосоо гараад ав.
4. Юу чухал, юу чухал биш гэдгээ ялгаж салгаж сурах хэрэгтэй! - Өөрөөр хэлэх юм бол битгий хэрэггүй зүйлд цаг хүчээ зарцуулаад бай гэсэн үг. За энэ ч гэсэн их чухал арга байна лээ. Надад нэг эгч маань хэлж байж билээ. Би чинь нэг хэсэг хичээлдээ түүртээд тэрнээсээ халшраад интернет-д хамаг цагаа үрээд байдаг байсан буруу юм билээ. Тэртээ тэргүй хийхээс хойш битгий юмыг хойш нь тавь. Одоо хийчхээд дараа нь сэтгэл хангалуун өөрийгөө зугаацуулахгүй юу тээ. Юу чиний амьдралд чухал гэдгээ ялга гээд байгаа. Жишээ нь сурдаг оюутан байлаа гэж бодъё л доо. Тэгсэн ах баагий шиг хичээлээ хаячаад интернетэд суугаад байя гэж бодъё. Үнэндээ хэлэхэд тэр хүн юу чухал гэдгээ ойглохгүй л яваад байна гэсэн үг. Хичээл нь хамгийн чухал зүйл шүү дээ.
5. Бэрхшээлээс битгий зугтаад байгаачээ! - Зугтаад л, халшраад л, тойроод л, хойш нь тавиад л яваад байх тусам тэр бэрхшээл чинь цасан бөмбөг өнхрүүлдэг шиг улам томроод л араас чинь хөөгөөд байна гэсэн үг шүү дээ. Жишээ нь: Англи хэл сурахаас битгий халшраад бай. Амархан юм гэж байхгүй. Tэгэхээр өдөр бүр бага багаар сураад, давтаад, туршаад л бай. Энэ ирчээрээ хэдхэн сар явчихад л шал өөр болно шүү. Мөн энэ юм сурна гэдэг үнэхээр гайхамшигтай эд юмаа. Яагаад гэхээр хүн чинь сурсныхаа хирээр улам тэрнээсээ таашаал аваад амтшаад явчихдаг юм байна шүү дээ.
6. Хэн нэгэнд бэрхшээлээ ярь!- Өөрийгөө нээ, юу бодож санаж яваагаа нэгд нэгэнгүй хэл, битгий хав дараад, би ярих дургүй гээд яваад бай. Наад дотроо хадгалаад яваад байгаа юм чинь чиний дотор удах тусам чамайг улам идээд байгаа байхгүй юу? Гэр бүлийнхээ хүнд ч юм уу, Монголд байгаа аав ээждээ ч юм уу? (Би энийг хэрэглэж байгаа хэхэхэ), найздаа ч юм уу, эсвэл Сэтгэл судлаачид ч байсан болно шүү дээ.
7. Тусламж гуй! - Хүнээс юм гуйх дургүй чинь хамаагүй зүгээр л гуйх хэрэгтэй. Багшаа надад ийм бэрхшээл тулгараад байх шиг байна би яах вэ ? Ахаа, Эгчээ, Ааваа, Ээжээ, Миний ханиа надад ийм тулгараад байнаа яах вэ ? Надаа туслаач ?
8. Нэг газар бүгдийг нь бич! - За энийг би бас хэрэглэж байгаа ёстой дажгүй арга байна лээ. Чамд одоо ямар бэрхшээлүүд байна тэрийгээ бүгдийг нь жагсаагаад бичээрэй. Сэтгэхүйн ч бай, бодит амьдралын ч бай бүх бэрхшээлээ бичээд бай. Ганц хан бэрхшээл гэхгүй толгой дотор чинь юу л болж байна бүгдийг нь бичээд бай. Жишээ нь: миний сайн муу чанар, юунд дуртай, юунд дургүй гээд л. Энэ арга бол өөрийнхөө мэдрэмжийн илэрхийлэх хамгийн эрүүл үр дүнтэй арга юм.
9. Энэ гадаад соёл, гадныхны амьдралын хэв маяг энэ тэрийг битгий зүгээр л ажиглаад бай. Маргаашнаас шууд амьдралд нь биерээ оролц! Жишээ нь чи фитнесст яваx дуртай бол маргааш очоод шууд бүртгүүл, Конки-гоор гулгах дуртай бол каток ороод гулга, Гитар дарах дуртай бол гитар худалдаж ав. Америкийн хамгийн сайхан зүйл бол юу хүссэнээ авч болдог, юу дуртайгаа хийж болдог нь гоё доо. Ингээд ирэхлээр чинь хүн чинь дуртай юмаа хийж тэндээсээ таашаал аваад мөн хажуугаар нь нийгэм олон нийттэй бага багаар харьцаад эхэлж байгаа байхгүй юу.
10. Чалчаад бай чалчаад бай чалчаад бай! Хэнтэй ч хамаагүй. Чатанд ороод танихгүй хэн нэгэнтэй ч юм уу, ойр дотныхонтойгоо ч юм уу.
11. Өөрийгөө зоригжуулж сурах хэрэгтэй! Би л гэхэд өөрийгөө зоригжуулах хэдэн уриа үг гэх юм уу олж авсан. Жишээ нь:
- Be yourself! -Өөрийнхөөрөө л бай,
- Think positive! - Юумыг дандаа эерэг талаас нь бодож бай
- Never, never, never give up! - Хэзээ ч, Хэзээ ч, Хэзээ ч, битгий бууж өг
- Do it in your own way!- Өрийнхөө бодлоор аливаад ханд, Өөрийнхөө бодож байгаагаар юумыг хий.
- Define your things and action and decide which one is the most important thing in your life - Юу чухал юу чухал биш гэдгээ ялгаж сур.
- Look forward, Don’t look backward - Урагшаа ирээдүйгээ л хар битгий өнгөрсөнөө бодоод бай!
- Trust yourself/Be confident - Өөртөө итгэ, Өөртөө итгэлтэй бай
- Don’t worry too much, Just face the problem and act - Аливаад битгий их санаа зовоод бай. Зүгээр л бэрхшээлтэйгээ халз тул!

За ингээд тоочоод байх юм бол их л арга замууд байгаа биздээ. Тэгээд бас хүн болгон өөр өөрийн гэсэн аргуудтай байгаа байхаа. Хэрэв та бүхэн боломжтой бол энэ доор сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй. Та бидний бичсэн зүйлийг ганц ч гэсэн хүн амьдралдаа хэрэгжүүлвэл аштай юу даа. За ингээд энэхүү бичлэгээ нэгэн сайхан ерөөлөөр өндөрлье дөө.

Монгол ахан дүүсийн минь ухаан нь саруул мэлмий нь тунгалаг байх болтугай!!!


Read more...

Соёлын Шок - Cultural Shock (1 хэсэг)

Өнөөдөр та бүхэнтэйгээ нэлээн ярвигтай сэдэв болох Соёлын Шок-ын талаар ярилцаж санаа бодлоо солилцохоор зэхлээ. Уул нь нэлээн дээрээс л энэ сэдвээр нэг бичлэг оруулъя гэж бодоод л яваад байсан юм. Даанч ажил төрөл ахуй амьдралдаа анхаарлаа хандуулаад өдий хурчлээ. Та бүхэн анзаарсан бол сүүлийн хэдэн сар миний блогд орсон бичлэгүүд гэж дандаа entertainment чиглэлийн бичлэгүүд орсон байгаа биз дээ. Уг нь бодож, тунгааж, толгойгоо гашилгаж байж бичсэн юм чинь илүү далайцтай, магадгүй над шиг адилхан бодож сэтгэж байгаа хүмүүст хэрэг болохуйц их ач холбогдолтой зүйл юм л даа. Цаашдаа л өөрийн бодол, сэтгэл шингэсэн бичлэгүүд оруулж байя даа. Одоо харин хэдүүлээ үндсэн сэдэвтээ оръё. Эхлээд ямарч байсан энэхүү ойлголтыг онолын талаас нь та бүхэндээ тайлбарлах гээд үзье байз. Би энэ семестерт Харилцаа ба Удирдлагын алдаанууд гэсэн хичээл авлаа л даа. Тэгсэн яг нөгөө ахын бодож явдаг тайлбарлах гээд тайлбарлаж чаддаггүй Соёлын Шок-ын талаар үздэг байгаа. Яг ч Cultural Shock гэж нэрлэхгүй байгаа юмаа. Миний номон дээр бол PCD (Perceived Cultural Difference Symptom) буюу Disfunctional Strategy Situation (DSS)гэсэн байгаа юм. Гэхдээ шинж чанар, бүтэц нь бол яг ижилхэн байна л даа. Тэгээд тэндээсээ хэдэн онолын мэдэгдэхүүнийг ашиглаж та бүхэндээ тайлбарлах гэж хичээе.

Соёлын Шок гэж юу вэ ?
Соёлын шок гэдэг нь хоёр өөр соёл, ёс заншилтай хүмүүс хоорондоо харилцаанд ороход үүсдэг хямрал бөгөөд энэ нь зөвхөн бодит харилцаанаас үүсээд зогсохгүй, бас бодит бус харилцаанаас ч үүсэж болох юм л даа. Ганцхан хямралаар зогсохгүй энэ шоконд орсон хүнд айдас төрөх, үл ойлгогдох байдал, өөртөө итгэлгүй болох, өөрийгөө үнэлэх чадвар нь буурах зэрэг маш олон шинж тэмгийг нэрлэж болно. Бодит бус харилцаа гэж юу гэсэн үг вэ гэхээр хүн удаан байсан нэг орчиноосоо шилжиж нөгөө орчинд ороход ч гэсэн хэлж ярихгүйгээр шинэ орчны шинж чанаруудыг өөртөө тусгаж байдаг юм. Ер нь байна шүү дээ ярихаас бусад бүх эрхтэнүүдээрээ мэдэрдэг биет бус харилцаа гэх юм уу даа. Жишээ нь: шинэ орчинд ороход хүн чинь харна, үнэртэнэ, мэдрэнэ, хүрнэ, гээд л . Эдгээд харилцаануудыг л бодит бус харилцаа гээд байгаа юм.

Ямар хүчин зүйлүүд соёлын шоконд нөлөөлдөг вэ ?
За энэхүү шоконд их олон хүчин зүйлүүд нөлөөлж болох юм л даа. Энэ удаа ерөнхий нийтлэг хүчин зүйлүүдийг нь хэлэхийг хичээе.
1. Гадаад хэлний мэдлэг дутагдах - За энэ бол яалт ч үгүй 1 номерын бэрхшээл байгаа юм. Ягаад гэвэл харилцаанд орох хамгийн гол хэрэгсэл бол хэл.
2. Тухайн хүний дотоод зан чанар - Энд бол яг тухайн хувь хүн ер нь хэн бэ гэдгээс шалтгаалж шоконд орох эсэх нь харагдана л даа. Жишээ нь: Манай монгол залууст байдаг хамгийн нийтлэг чанар бол муу зүйлд их автамтгай, мөн өөртөө их итгэлгүй хүмүүс байдаг. Энэ ганц хан хувь хүний буруу биш маш олон зүйл нөлөөж байгаа юм л даа. Нийгэм, гэр бүлийн хүмүүжил гээд л.
3. Тухайн хүний харилцааны чадвар - За энэ бол манай Монголчуудад тохиолддог бас л нийтлэг шинждээ. Ер нь манайхан чинь нэг их яриад, өөрийнхөө бодол санааг илэрхийлээд байдаггүй хүмүүс шүү дээ. Энэ бол туйлын буруу зүйл юм. Хичнээн даруу дөлгөөн ч гэсэн ярьдаг байх хэрэгтэй. Хүн болгонд ярих гэж л ам заясан болохоор даруу ч бай, ноомой ч бай, ярих дургүй ч бай, яриа хүмүүст дургүй ч бай одоогийн нийгэмд тэр тусмаа гадаадад ярианы чадвар зайлшгүй хэрэгтэй.
4. Бие даах чадвар - Гадаадад суралцах гэж ирж байгаа ихэнхи залуус маань бие дааж сураагүй байх нь ойлгомжтой. Гадаад оронд чинь сурахын цаана чинь бас амьдрал гэж юм өрнөж байдаг болохоор яалтчгүй өөрийнхөө амьдралыг авч явах хэрэгцээ гарна даа. Нөгөө дайны хажуугаар дажин гэгчээр oрчиндоо дасаж ядаж байдаг, cурах гэж ядаж байдаг, бас дээрээс нь амьдралаа авч явна гээд маш их ачаалал ирж байгаа юм даа зайлуул. Тэгээд бас манайхан чинь ядуу орны хүмүүс болохоор Монголоос тэтгүүлээд ажил хийхгүй сургуульдаа явна гэж үлгэрийн далай.
5. Туршлага - энэ бас их нөлөөлнө. Ядаж л урьд өөр орон яваад үзсэн хүн чинь амьдрах арга ухаанаа олно шүү дээ. Харамсалтай нь Гадаадад ирж байгаа ихэнхи Монголчууд маань нутгаасаа ч гарч үзээгүй зарим нь зайлуул Улаанбаатар хотруугаа ч орж үзээгүй шууд нисээд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр яалт ч үгүй энэ хүчин зүйл соёлын шоконд нөлөөлж байгаа юм.

Ямар хүмүүст соёлын шок тохиолдож болох вэ ?
Ер нь ямар ч хүмүүст тохиолдож болно доо. Гэхдээ ихэнхдээ оюун ухаан төлөвшөөгүй, өөрийгөө бүрэн удирдаж сураагүй, урьд өмнө энэ хямралыг мэдэрч үзээгүй залуу хүмүүст тулгардаг юм шиг байгаа юм. Хамгийн тод жишээ бол: одоо гадаадад сурж ажиллаж байгаа залууст ялангуя гадаад оюутнуудад маань нийтлэг тулгарч байгаа асуудал юм. Би ч гэсэн энэ шоконд орчихсон л явж байх шиг байна. Өөрийнхөө энэ асуудлаар энэ бичлэгийн төгсгөлд эсвэл дараагийн хэсэгт чадвал бичнээ.

Соёлын шоконд орсноо яаж мэдэх вэ ? Шинж тэмдгүүд
Дараах шинж тэмдгүүд илэрч болох юм.
1. Шүүмжлэгч - Тухайн байгаа орчин соёлоо их шүүмжилдэг болж магадгүй юм.
2. Гомдоллогч - Ямар нэгэн зүйлд их гомдолдог болох.
3. Ажлын үр бүтээмж буурах. Жишээ нь: сурж байгаа оюутан бол сурлагтаа муудах, сонирхол нь буурах, гэх мэт.
4. Гэрийн буга - гэрээс гарах хүсэлгүй болох.
5. Нийтэч бус - Шинэ орчны хүмүүстэй харилцаанд орохоос айдаг болох гэж бас болох юм. Жишээ нь: Америкт байдаг Mонгол залуу хэлнийхээ проблемоос болоод Америкчуудтай болон өөрийн эргэн тойронд байдаг хүмүүстэйгээ харилцаанд орохоо байх.
6.Өөртөө итгэлгүй болох - Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах гэж бас болох л юм. Өөрийгөө их голдог болох, өөрийнхөө хийсэн зүйл сэтгэл хангалуун бус, Өөрийгөө бусдаас доогуур гэж байнга боддог болох, гэх мэт.
7. Тухайн орны хэл сурахаас татгалзах, бууж өгөх, хаях
8. Өөрийгөө хамгаалах чадваргүй гэж бодох гэх юм уу даа - Тухайн амьдарч буй шинэ орчин, орондоо өөрийгээ аюулгүй гэж бодож чадахгүй байх. За байз feel unsafe, insecure гэдэг юмда.
9. Хэн нэгэн ухаантай хүнээс зөвлөгөө авахыг их хүсдэг, эрэлхийлдэг болох.
10. Гэрлүүгээ, эх оронлуугаа буцахыг байнга бодох. За энэ бол гадаадад байгаа манай залууст байнга тохиолддог шинж тэмдэг дээ. Ингэж л бодож байгаа бол соёлын шоконд л байгаад байна гэсэн үг.

Соёлын шок ямар хор уршигтай вэ ?
Би дээр зухас дурдаад өнгөрсөндөө энэ хямралаас болоод маш муу үр дагаварууд гарч болох юм.Гэхдээ илүүдэх юу байхав энд ч гэсэн бичлээ.
1. Гадаад орчин-д бол нэг их хор уршиг тариад байгаа анзаарагдахгүй байж болох юм. Гэхдээ л тодорхой хугацааны дараа гараад л ирэх ёстой. Нийтлэг гадаад орчинд тарих хор уршигыг энд тоочлоо.
- Ажлын бүтээмж муудах- Жишээ нь: Сургуулиа орхих, ажлаа хаях гэх мэт
- Бусадтай харилцах нь багасах - Бусдаас өөрийгөө тусгаарлах
- Найз нөхөдгүй болох
- Ямар нэгэн муу зуршилд автагдах (Архинд орох, хар тамхи татах, тамхинд орох гэх мэт) За ингээд тоочоод байвал их л хор уршиг гарч ирэх байхдаа.

2. Дотоод буюу яг тухайн хүний оюун ухаанд нөлөөлөх хор уршиг гэвэл
-Өөртөө итгэлгүй - Адаар зантай - Их шүүмжлэгч - Жожиг - Ганцаардмал - Өөрийгөө үнэлдгүй гэх мэт муу зан чанарууд гарч ирж болох юм.

За түр энэ бичлэгээ ингээд өндөрлөхгүй бол нэлээн нуршуу урт юм болох гээд байна. Дараагийн хэсэгт энэ шокноос яаж гарах арга замуудыг өөрийнхөө мэдэхээр мөн бусад эх сурвалжуудаас олсон мэдээллүүдээ багцлаад тавьнаа. Мөн та ч гэсэн надтай хамт ямар ямар арга замууд байдаг талаар бичиж болно шүү дээ. Та хэрэв урьд өмнө энэ хямралд орж байсан бол бидэнд их л хэрэгтэй чухал зөвлөгөө өгнө дөө. Санал, зөвлөгөөгөө сэтгэгдэл дээр бичээрэй!!!


Read more...

"MONGOLS" gang-ын мөхөл

Сая Los Angeles Times сонинг гальт гарчиглаад сууж байтал нэгэн зураг яалт ч үгүй нүдэнд туслаа шүү. Нэг биеэрээ дүүрэн шивээстэй, халзан толгой, бавгар сахалтай, том гүзээтэй бадируун нөхөр уртаа гэгчийн гинж дөнгөөр урдаа гавлуулчихсан, араас нь цагдаагийн тусгай ажилтан болтой дагчихсан зураг сонингийн нүүр дүүрэн шахуу тавигджээ. Тэгээд нөгөө зурагных нь тайлбарыг унштал "Сэжигтнээр татагдсан "Mongols" gang-ын гишүүн Холбооны ажилтнаар харгалзуулж яваа нь. Энэ холбооны гишүүд хүний амь бүрэлгэсэн, хар тамхи дамлан худалдсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан болон бусад зүйл ангиудаар яллагдаж байна." гэсэн тайлбар бичигджээ. За тэгээд бүүр хорхой хүрээд эх нийтлэлийг нь унштал үнэхээр сонирхолтой баримт мэдээллүүд тавигдсан байна. Ингээд та бүхэндээ уг нийтлэлийг өөрийн үгээр чадан ядан хөрвүүлэн хүргэе. Үнэндээ танд танин мэдэхүйн чиглэлэр энэ бичлэгээ хүгэхийг зорьсон болохоор үг бүрчлэн орчуулахаас зайлсхийж зарим нэг хэсгүүдийг нь арай энгийн хэлбэрт оруулан өөрийн үгээр буулгалаа. Зарим андууд маань энэ "Мongols" club-ын (холбоо, gang гэсэнтэй утга нэг) талаар мэдэхгүй байж юуны магад гэж бодоод энэ клубын талаар товч танилцуулга оруулчихлаа.
"Mongols" gang нь Америк дахь мотоциклчдын клубуудын нэг бөгөөд 1970-аад оны үед "Hells Angels" хэмээх байкеруудын холбооноос жийгдсэн хэсэг Латин нөхдүүдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан клуб юм. Өнөөдрийн байдлаар энэхүү холбоонд 500-600 гишүүд бүртгэлтэй бөгөөд ихэнхи гишүүд нь Калифорни мужын өмнөд хэсэгт оршин суудаг гэнэ. Ядаж байхад ах баагий яг тэр хавьд амьдардаг гэжүга. За тэр юукэв. Холбооны гол санхүүжилт нь Meth (methamphetamine, crystal, glass ) хэмээх хар тамхины худалдаанаас, мөн бусдаас татдаг хураамжаас орж ирдэг хэмээн албан бус эх сурвалжаас авсан мэдээлэл байдаг байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр гангстеруудын сүлд тэмдэг дээр нь манай Чингис Хааныг (яг ч адилхан биш л юм билээ, гэхдээ тэд нарын төсөөллөөр бол манай хааныг дүрсэлсэн ухаантай юм билээ) мотоцикл унуулан зурсан дүрс байдаг бөгөөд дээр нь том үсгээр MONGOLS гэж бичсэн байдаг гэж байгаа. Тэгээд бүх гишүүд нь ийм зурагтай арьсан хантааз өмсөж бусад клубуудээсээ ялгардаг байна. Бид Чингис хаан шиг хүчирхэг, зоригтой л гэсэн санаа агуулдаг юм шиг байгаа юм. Энэ клубын гишүүдийн хамгийн гол дайсан бол "Hells Angels"-ийнхан. Мөн үүгээр ч зогсохгүй Монголз клубын гишүүд нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэнгүүд бөгөөд ялангуяа Африкын Америкчуудыг үзэж чаддагүй бололтой. Бусад холбоодын нэгэн адил "Mongols"-ын гангстер(гишүүн) болгон өөрсдийн гэсэн таних тэмдэгтэй боловч тэрхүү таних тэмдгээ илэрхийлэх арга арай өөр байх жишээтэй. Жишээ нь: Клубынхээ төлөө хэн нэгний амь насыг хөнөөсөн бол биен дээрээ гавал, зөрүүлсэн яс шивүүлдэг байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр этгээдүүд нь маш хэрцгий гэмт хэргүүд үйлдэж байсан баримтууд олон гарч байсан байна. За товч танилцуулахад ийм байна. Одоо харин энэ холбооны тухай ямар мэдээлэл сонин дээр гарсан тухай түүвэрлэн хүргэе.
АНУ-ын хүчний байгууллагууд энэхүү gang-ын үйл ажиллагааг 3 жил гаруй уйггүй мөрдөсний эцэст нийтдээ 117 хуудастай 86 ширхэг нотлох баримтийг цуглуулж чаджээ. Ингээд эдгээр баримт нотолгоо дээр үндэслээд 10 сарын 21-нд буюу өнгөрсөн 2 дахь өдөр 1000 гаран холбооны болон цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцсон, California, Nevada, Oregon, Colorado, Washington, Ohio зэрэг мужуудыг хамарсан асар өргөн хүрээтэй баривчилгаа явуулж "Монголз" gang-ын 61 гишүүдийг хүний амь бүрэлгэсэн, хар тамхи наймаалсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, мөнгө угаасан, зөвшөөрөлгүй галт болон галт бус зэвсэг хэрэглсэн мөн бусад үндэслэлээр баривчилж мотоцикл болон бусад бүх хэрэгсэлийг нь хурааж авсан байна.
Холбогдох хүмүүсийн хэлснээр бол нотлох баримт цуглуулахад хамгийн их тус болсон зүйл бол "Хар бороо" хэмээх нууц ажиллагаа байсан бөгөөд энэ ажиллагааны хүрээнд АНУ-ын хүчний 4 тусгай ажилтан энэ холбоонд гишүүнээр элсэж дотор нь орж ажилласны үр дүнд энэ хэргүүдийг илрүүлж чаджээ. Энэ ажиллагаанд гар бие оролцсон нэгэн нууц ажилтны хэлснээр энэ холбоонд элсэхэд бас тийм ч амархан биш бөгөөд Клубын удирдлагууд нь шинээр элсэх гэж байгаа гишүүдээ тусгай хувийн мөрдөгч хөлсөлж тагнуулдаг, мөн полиграф (polygraph) тестээр шалгаж байж тэнцэхийн бол элсүүлдэг гэж мэдэгджээ. Мөн дээр хэлсэн 4 нууц ажилтнаас гадна, яг "Mongols" клубын жинхэнэ гишүүн хэдэн залуус ч гэсэн мэдээллэгчийн үүрэг гүйцэтгэж, хүчний байгуулагуудад тус болж байсан байна.
Нэгэн хуульчийн мэдэгдсэнээр бол зөвхөн энэ 61 гишүүдийг баривчлаад зогсохгүй энэ клубын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож, энэхүү холбооны нэр болох "Mongols"хэрэглэхийг хорьж, мөн Чингис Хааны дүрс бүхий энэ холбооны сүлд тэмдэгтэй хүрэм, хувцас өмссөн хүн болгоныг саатуулж, зайлшгүй тохиолдолд цагдан хорих ч саналыг шүүхэд мэдэгджээ. Хэрэв энэ санал дэмжигдэх юм бол "Mongols" gang-ын төгсгөл ирэх юм."Mongols" клубын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл албан ёсных нь сайт болох mongolsmc.com орж сонирхоорой. Та зүгээр сайт руу нь ороход Чингис хааныг минь ямар их шүтдэг нь харагдана даа.
"Hells Angels"клубын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрийнх сайт болох hells-angels.com орж үзээрэй.
Харин Лос Анжелес Таймс дээр гарсан эх нийтлэлийг нь уншихыг хүсвэл энд дарна уу.


Read more...

Monday, October 20, 2008

Хэдэн сайхан кино орууллаа шүү

1. За энэ кино байна шүү дээ 1972 онд бүтээгдсэн бөгөөд дээх нь явуулсан санал асуулгаар Оросын ард түмний хамгийн хайртай кинонуудын нэгээр тодорсон байна. Киноны үйл явдал Дэлхийн 2-р дайны үед болох бөгөөд сумангын ахлагч Федот Васковын удирдлаганд 5 сайн дурын бүсгүй байлдагч (Ихэнх нь зайлуул дөнгөж сургуулиа төгссөн цэл залуухан охидууд) нарыг илгээснээр энэхүү киноны үйл явдал эхлэндээ. Ээ дээ мөн ч үзэсгэлэнтэй, сайхан бүсгүйчүүддээ. Мань ахлагч сайндаа ч ингэж эмэгтэйчүүдийг сумандаа авсын биш хангалтгүй үнэлгээ авсны улмаас мань хунийг шийтгэж дээрээс өгсөн тушаал хэхэхэ. Тэгээд цаашаагаа ёстой жинхэнэ үйл явдал өрнөнө дөө. Орос эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдээс дутахгүй эрэлхэг чин зоригтой, авхаалж самбаатай. гэдгийн нэгэн илэрхийлэл болж энэ кино бүтээгдсэн байна. Үргэлжлэл...
2. Энэ удаа та бүхэндээ Оросын усан флотын "Славянки" нэртэй шумбагч онгочны баг бүрэлдэхүүнд тохиолдсон сонирхолтой үйл явдлын талаар өгүүлэх тус киног толилуулж байна.Мөн гол үйл явдлын хажуугаар жирийн нэг Орос усан цэргийн аж амьдрал, хайр дурлалын тухай өгүүлэх энэ кино 2004 онд ОРТ телевизын захиалгаар бүтээгдэж байжээ.

Үргэлжлэл...



3. За өнөөдөр та бүхэндээ залуу ч гэсэн хэдийнээ Оросын ард түмний хайртай жүжигчдийн нэг болсон Алексей Чадовын тоголсон 4 ангит киног хүргэх гэж байна. Энэхүү кино үйл явдал мөн л Дэлхийн 2-р дайны үед болох бөгөөд Оросын цэрэг эрсийн бас нэгэн баатарлаг үйлс, хайр дурлалын тухай өгүүлэх болно.

Үргэлжлэл...


Read more...

Monday, October 13, 2008

Энийг үзээд инээхгүй байхыг чинь харнаа

Ёоооооо хаха.... хаха сая санаандгүй явж байгаад энэ хэдэн видеог (арван хэдэн видео байгаа шүү) үзчихсэн чинь инээдээ зогсоож чадахаа байчлааа.... хахаха.... арга чарга байна уу яаж зогсоодог юм бэ? .... хахахаха
Энэ нөгөө ТВ-ийн чухал царайлдаг товарищууд хүртэл инээдээ барьж чадахгүй байхад ...хахаха....

За болъёоооооо..... плиз.... намайг зогсоогоод өгөх хүн байна уу?... хаха... хамаг дотор эрхтэн хумигдчлаа.... элэг хөшчихөөд босож чадахгүй байнаа....хахаха



Read more...

Friday, October 10, 2008

Д'Артаньян ба Шадар Гурван Цэрэг

За өнөөдөр та бүхэндээ нэгэн сонин бэлэг бэлдлээ. Биднийг бага балчир байхад сургуулийн амралтаар гардаг байсан Д'Артаньян ба шадар 3 цэрэг хэмээх киног та бүхэндээ толилулахад бэлэн боллоо. Бага настай минь салшгүй холбоотой энэ ховор киног олсондоо туйлын их баяртай байнам. Сонирхуулж хэлэхэд энэ кино маань анх 1978 онд 3 ангитайгаар Д'Артаньян ба шадар 3 цэрэг хэмээх нэртэй бүтээгдэж байжээ. Дараа нь 1992 онд "Мушкетёры двадцать лет спустя" - Шадар цэргүүд 20 жилийн дараа (300 мин буюу ойролцоогоор 4 ангитайгаар), 1993 онд "Тайна королевы Анны, или Мушкетёры тридцать лет спустя" - Анна хатны нууц буюу Шадар цэргүүд 30 жилийн дараа (тус бүр 79 мин, 2 ангитай) бүтээгдэж байжээ. Гэхдээ миний сэтгэлд хамгийн тод үлдсэн нь энэ өнөөдөр оруулж байгаа ангиуд нь юм.Ингээд бүгдээрэээ киногоо тухлан сууж таалан сонирхоцгоое!
Үргэлжлэл...


Read more...

Tuesday, October 7, 2008

ДИВЕРСАНТ

Энэ кино маань 4 ангитай бөгөөд 2003 онд Оросын ОРТ телевизээр анх удаа үзэгчдийн хүртээл болж байсан билээ. Киноны үйл явдал мөн дэлхийн 2-р дайны үед болдог бөгөөд тухайн үед Оросын цэргийн тагнуулын тасаг яаж ажиллаж байсан талаар энэ киноноос үзээрэй. Эхлээд энэ кино маань 4 ангитай гарсан боловч үзэгчдээс их өндөр үнэлгээ авч 2007 онд дахин 10 ангитай 2 бүлэг нь бүтээгдсэн байна. Олдуул дараагийнхаа дугаарт оруулнаа.

Үргэлжлэл...


Read more...

Friday, October 3, 2008

Өнөөдөр та бүхэндээ Оросын кино урлагын тэнгэрт хоромхон ч гэсэн хамгаас тод од болон гялалзсан, мөн тэр дорхноо биднээсээ солир мэт харван одсон авьяаслаг залуу жүжигчин Сергей Бодров-ын уран бүтээлээс цуврал болгон толиулах гэж байна. Энэ залуу маань Брат, Брат-2, Война, Восток, Медвежий Поцелуй зэрэг олон сайхан киноны дүрээр бидний зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн юм. Энэхүү цувралын салхийг нээж Бодровт маань хамгийн их алдар хүндийг авчирсан " Брат " киног та бүхэндээ зориулж байна.
Үргэлжлэл...


Read more...

Thursday, October 2, 2008

Хурдхан үзээд аваарай!

За цаана чинь нөхөдөө!!! хэдэн хөөрхөн Mонгол кино интернетэд тавигдсан байна шүү. Шалавхан орж үзээрэй. Устаж юуны магад.

[Надтай Гэрлээч] - Энд дараад шууд үз

[Сайн уу, Aмьдрал минь] - Энд дараад шууд үз

[Аз Жаргал, The Bad Boy] - Энд дараад шууд үз


Read more...