Олимпоо хаанаас үзэх вэ ?
Олимпынхоо тоглолтын бичлэгүүдийг чанарын өндөр түвшинд мэргэжлийн ур чадвартай хөтлөгчөөр тайлбарлуулж үзэхийг хүсэж байна уу ? Тэгвэл NBCOlympics.com руу ороорой. Энэхүү сайт маань Олимпын тоглолтыг дамжуулах албан ёсны эрх авсан АНУ-ын телевизын сайт юм:
- Нээлтийн ажиллагаанаас өгсүүлээд олимпын эргэн тойронд болж байгаа үйл явдлын бичлэгүүд бүрэн эхээрээ (Хэрэв нээлтийн ажиллагааг үзэж чадаагүй бол эндээс үзэж болно, бас Хятадын соёл, урлаг, зан заншил, түүхийн талаарх баримтат кинонууд)
-Бүх төрлийн тэмцээний бичлэгүүд бүрэн хэмжээгээр (Хэрэв та Монголынхоо тамирчдын тоглолтын бичлэгүүдийг дахиж үзмээр байвал спортынх нь төрлийг сонгоод тамирчны нэрийг сонгоход холбогдох видеонууд нь гараад ирнэ. Нээрээ өчигдөр манай Түвшинбаярын алтан медаль авсан талаарх бичлэгийг оруулсан байна лээ. Хэрэв та бичлэгийг үзэе гэвэл Монголын анхны алт энэ нэрэн дээр дараад үзээрэй)
- Оролцогч орнуудын танилцуулга (Жишээ нь Монголын талаарх мэдээлэл, Олимпын түүхэнд хичнээн медаль авч байсан, одоо энэ олимпод ямар амжилт үзүүлж байгаа гээд л бүх төрлийн мэдээлэл багтаж байна - энд дараад үзэж болно)
- Олимпод оролцогч бүх тамирчдын танилцуулга (Жишээ нь: Монголд анхны олимпын алтан медаль авчирсан Түвшинбаярын танилцуулга)
- Яг энэ мөчид болж буй тэмцээнүүдийг шууд онлайнаар үзэх боломж (Би Түвшинбаярынхаа алтын төлөөх тоглолтыг энэ сайтаар дамжуулан яг тэр мөчид шууд онлайнаар үзлээшт. Америк хөтлөгч тайлбарлаад л сайхан байлаа)
- Алдартай тамирчидтай хийсэн ярилцлагууд (Жишээ нь өчигдөрхөн Бээжингийн олимпоос 7 дахь алтан медалаа энгэртээ зүүсэн Майкл Фелпстэй хийсэн ярилцлага - энд дараад үз, мөн Гимнастикийн ганцаарчилсан тоглолтоор алтан медаль авсан Настя Люкин, мөнгөн медалийн эзэн Шон Жонсон нартай хийсэн ярилцлага гэх мэт - - энд дараад сонирхож болно)
- Олимпын спонсор компаниудын гайхалтай рекламууд (Жишээ болгоод Виза-гийн рекламуудыг багцлаад яг энэ доор байрлуулчлаа. Play дараад бүгдийг нь үзэж сонирхоорой. Хэдий реклам ч гэсэн нэгийг бодогдуулсан их сайхан бүтээлүүд болсон байна лээ)
За тэгээд тоочоод байвал их дэлгэрэнгүй мэдээ мэдээллүүд, урд хожид үзэж байгаагүй тайзны ардах зурагнууд, олимпын хөгжилтэй, өрөвдөлтэй, харамсмаар агшингууд (Нээрээ сониноос Фелпс, Жонсон 2ийн зэрэгцэж зогсоод авахуулсан зургийг харсан чинь инээд хүрээд. Энд дээр зургыг нь тэсэлгүй тавьчихлаа (Баруун гар талаас Домогт Майкл Фелпс, Гимнастикийн дэлхийн аварга Шон Жонсон зүүн гарт нь) эсвэл Энд дараад галлерейг нь бүхлээр үзээрэй)
Би ерөөсөө энэ сайтнаас салахаа байсан. Бараг зурагт харахаас хавьгүй дээр юм билээ. Тэгээд бас тэр бээжингийн олимпын албан есны сайтааас хэд дахин илүү юм байна. Сануулж хэлэхэд видеонуудыг нь үзэхийн тулд Microsoft Silverlight 2.0 гээд програм суулгасан байх хэрэгтэй. Гэхдээ санаа зоволтгүй ээ, өөрсдөө шууд линкийг нь өгсөн байгаа, эхлээд download хийж PC дээрээ суулгаад дараа нь install хийгээд л саадгүй шууд гарна.
Эцэст нь хэлэхэд зүгээр л ороод үз.
Read more...


