Wednesday, July 30, 2008

Ганц, хоёр, гурав, дөрөвхөн үг солиодхоё

Хэээе сайн уу залуусаа, Нөгөө л шоуныхаа талаар ганц хоёр шинэ мэдээлэл та нартаа өгөх гээд ороод ирлээ. Өчигдөр, уржигдар 2 дуртай шоугаа үзлээ байна. Эхний өдөр нь оролцогчдынхоо бүжгийн үзүүлбэрүүдийг үзээд, дараагийн өдөр нь тэдгээрийн үзэгчдээс авсан үнэлгээг танилцуулдаг гэх юм уу даа. Өчигдөр 2 хүн дахиж хасагдлаа. Зайлуул нөгөө Чэлси, Mark 2 маань гарчдаг байна шүү. Тэр хоёрт би гүэй мөн их найдлага тавьж байсан юм даа. Одоо Кати (Ази охин шүү, сонирхвол нэрэн дээр нь дараад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай), Кортни (хөөрхөн охин шүү), Твич (комеди хип хапаар бол тэрийг барах хүн байхгүй дээ), Жошуа гэсэн 4 залуу шөвгөрөн үлдсэндээ. Эдгээр дотроос түрүүлэх магадлалтай хүний тоонд бол Кортни, Кати 2 охин яалтчгүй орно гэжүга. Нөгөө 2 залуу маань ул нь өөрийн стиль болох хип хопоороо бол улаан хөлтийг урдуураа гаргахгүй дээ. Харин бусад төрлийн жишээ нь самба, танго, контемпорари, вальс, ча-ча, жазз (чадкү ч гэсэн бүжиг үзсээр бгаад овоо тэр талын мэдээлэлтэй болоод байна цаадах чинь) энэ тэр дээрээ маруухан байнаа. Наадам хурдан болоосой гэдэг шиг дараа долоо хоног хурдан болоосой. Финалыг нь үзчихвэл ч ээ дээ нэгэн зуурын жаргал амталмой. хэхэхэ
За үг алдаж үхэр холдлоо гол юмаа мартах гэж байна. Доор байгаа шоуныхаа бичлэгүдийг би байнга шинэчлэж байгаа шүү андуудаа. Зав чөлөөтэй үедээ үзэж алжаа юугаан тайлмой.

Онцлох содон үйл явдлууд бичлэгнээс тэмцээний бүх видео бичлэгүүдийг үзээрэй !!!


Read more...

Thursday, July 17, 2008

So You Think You Can Dance (TOP 10)

Та бүхэндээ энэ өдрийн түмэн амар амгаланг ирэн мэндчилье! Блогдоо бичлэг шиг бичлэг оруулалгуй нэлээд хугацаа өнгөрсөн байна шүү. Ажил төрөлдөө түүртээд ч тэрүү ихэнхдээ өөртөө таалагдсан, сүүлд үзсэн видеонуудаараа блогоо услаж байлаа. Яагаад услаж байна гэж бичив гэж зарим нэг уншигч маань асууж юуны магад. Би нэлээн дээр оруулсан нэгэн бичлэгтээ блог гэдэг бол яг цэцэг шиг байдаг юм билээ гэж хэлжийсэн шиг санагдаж байна. Харин цэцэгчин нь би өөрөө. Тэгээд цэцэгээ байнга л усалж тордохгүй бол амархан гундчих гээд байдаг эд билээ. Сүүлийн хэдэн сар ч муу блог маань их л ангаж цангасан байхдаа зайлуул. Өнөөдөр харин зав гарсных сайн гэгч нь услаад авъя (ингэж бичдэг билүү ?) байз. За үндсэн сэдэвтээ оръё. Та энэ баруун талд оруулсан зургийг харжийнуу ? (чаталсаар байгаад ингэж бичдэг болсон байна шүү дээ. Ул нь бол харж байна уу гэж бичих ёстой гэжүга) Наад зураг чинь миний хамгийн их үзэх дуртай ТВ шоуны маань зураг байнам. So You Think You Can Dance гэдэг нэртэй FOX сувгаар 3,4 өдөр гардаг бүжгийн тэмцээн. Ээ дээ мөн ч сайхан energetic (эрч хүчтэй) шоу даа. Гэхдээ хааяа даа ажил төрлийн нөхцөл байдлаас болоод зарим ангиудыг нь үзэж чадахгүй байгаа. Хүсэхэд хясна гэгчээр яг ажил дээр байхад гарахыг нь яана. Аз болоход интернет гэж сайхан ертөнц өнгөрснийг маань харуулж ирээдүйг маань харуулах нь холгүй байх юмдаа.Өчигдөр харин дуртай шоугаа бүхлээр нь үзэх алтан боломж тохиолоо. Одоо ч тэмцээн маань естой ид дундаа оргил үе дээрээ явж байлээ дээ. Америкын 10-н шилдэг бүжигчин (Top 10 dancers) үлдсэн гээд хэлчихэд нэг их хэлсдэхгүй байхаа. За тэр дундаас миний шүтээд байгаа хэд хэдэн бүжигчид байна. Chelsie, Courtney, Katee, Kherington, Will (Хэрэв та эдгээр оролцогчдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус бүрийнх нь нэрэн дээр дараад орж үзээрэй). За даа бараг энэ 5-ын хооронд л хамгийн гол өрсөлдөөн гарах байх. Бас нэмээд хэлчихэд энэ удаагийн Season 4 шоу маань ерөнхийдөө эмэгтэйчүүд давамгайлсан тэмцээн гээд хэлчихэд ч гэсэн буруудахгүй байх. Эрчүүд нь их сул байлээ. Ганц залуу л гялалзаад байгаа юм. Тэр нь дээр хэлсэн Will. Ёстой л бүжгийн төлөө төрсөн амьтан байна лээ дээ. Тэгэхээр 4 охин, нэг залуугын хооронд (4 girls vs. 1 boy) гол дайн болох байх. Харж л байя даа. Хэн хүчээ дайчилж, шантралгүй хөдөлмөрлөж чадсан нь энэ тэмцээний ялагч болж алдар хүндийн тавцанд гарах байх. Өнөөдрийнхөө бичлэгийг нэлээд өвөрмөц сонирхолтой болгох үүднээс зурган болон видео бичлэгүүд давхар хавсаргаж орууллаа. Зургаа бол slide.com дээр бэлдээд оруулчлаа. Ганц гэм нь миний блогийг Google Reader-ээр уншдаг андуудад маань харагдахгүй байж магад. Тэгвэл байшдээ энэ линк дээр ороод эсвэл зурган дээр нь дараад үзэж болно шүү.
Нээрээ би Mонголын NTV сувгаар гараад байгаад энэ шоуны монгол хувилбар болох "Би Бүжиглэж Чадна" (Энэ тэмцээний талаарх бичлэгүүдийг хайсан чинь орлоо дээр хэдэн дугаар нь байна.
Гэхдээ төлбөртэй болохоор та бүхэн карт авч байж л үзэх байхдаа.) гээд шоуг сонирхлоо. Нэлээд ч хэдэн ангийг нь харлаа. Ул нь манай Монгол охид хөвгүүд маань сайхан л бүжиглэдэг юм билээ. Гэхдээ нэлээд хэдэн юм дутагдаад байгаа нь тодоос тод харагдаж байна лээ. Юу вэ гэхээр жүжиглэх чадвар, өөртөө итгэлтэй байдал, яг сэтгэлээсээ бүжиглэж чадахгүй нэг л биеээ бариад байгаа юм шиг шинж ажиглагдсан. Эндхийн бүжигчид, залуучууд яаж бүжиглэж байна гээч. Яаааяа... (бишрэв) тэр өөртөө итгэлтэй байгаа байдал, тэр дүрдээ уусаж байгаа байдал, тэр биеээ тайзан дээр чөлөөтэй авч яваа байдал гээд л. Үнэхээр гайхалтай. Манай Монгол залуучууд маань эдгээр шоунуудыг үзэж суралцаж байгаа байх гэж найдаж байна.
Харин видео бичлэгүүдээ youtube.com дээр playlist хэлбэрээр бэлдэж орууллаа. Өчигдрийн болсон ээлжит дугаарыг бараг бүрэн эхээр нь оруулсан байгаа. Видеонууд маань богино богинохон бичлэгтэй ч гэсэн playlist болгочихоор шууд залгаад дараагийн бичлэг нь автоматаар тоглоод явчих болохоор та бүхэн санаа зоволтгүй. За ингээд олон зүйл нуршилгүй видео бичлэгүүдээ толилуулъя.

Онцлох содон үйл явдлууд бичлэгнээс тэмцээний бүх видео бичлэгүүдийг үзээрэй !!!
Энэ удаагынхаа дугаарыг ийнхүү жаргаая даа. Дараа дахин уулзатлаа түр баяртай.


Read more...

Monday, July 14, 2008

Баабар, Бямбасүрэн, Лхагвасүрэн

Үг студи үзүүлж байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт улстөрч Баабар, Бямбасүрэн, Лхагвасүрэн нар оролцлоо.
Part 1

Part 2



Read more...

Tuesday, July 1, 2008

Англичуудыг бишрүүлж байгаа монгол бүсгүй

Өөрийнхөө авъяас чадварыг Англи улсад гайхуулж яваа жирийн нэгэн монгол бүсгүйн талаарх видеонуудыг энэ удаагийн бичлэгтээ оруулж байна. Britain's Got Talented (Монголоор бол Авъяаслаг Англичууд гэж нэрлэх юм уу даа- юу гэж орчуулахаа мэдэхгүй жаахан тээнгэлзэв.) гэдэг нэртэй Английн ТВ-ийн томоохон шоу тэмцээнд Лувсандорж Оюун гэдэг монгол оюутан уран нугаралтаараа шүүгчдийн гайхшралыг төрүүлж өндөр үнэлгээ авч байна. Эрэлхэг зоригтой авъяаслаг энэ бүсгүйгээрээ монголчууд бид бахархахаас өөр аргагүй. За олон зүйл нуршаад яахав гэж бодоод доорх бичлэгүүдийг оруулж байна.





Монголынхоо нэрийг гаргаж яваа Оюунаадаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье!


Read more...