Friday, May 16, 2008
Wednesday, May 7, 2008
Эвхрэн хөшин татан инээмой
Блогдоо нэг салхи оруулахгүй бол болохоо байлаа та минь ээ.Үнэнийг өчихөд би гэдэг хүн ойрдоо амин хувийнхаа ажилд анхаарлаа илүү хандуулаад хөөрхий муу блогоо хатавч хавьцаа зогсоочоод шоовдорлоод яваад байсан лүд байншт. Эвий минь, Өөлхий минь гэж (гальт эрхлүүлэв). Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, (хүлээсэн гэжхудлаа яриад юкэв зүгээр) өлзий ерөөл тэгширсэн энэ сайхан өдөр блог чинийхээ магнайг тэнийлгэхээр доорх хэдэн бичлэгээр өргөл барин мэндчилэв гэж. (дольдгинов)
Өчигдөр нэгэн буянт андын (Myshoobox) ачаар урьд хожид үзээгүй нэлээд хэдэн шог хошин нэвтрүүлэг үзэж хэсэгхэн хугацаанд ч гэсэн алжаал юугаан тайлж инээд хөөрөөр бялхав би. Тэгээд хөөр баяслаа ганцаар хүртээд юкэв та ч гэсэн инээхэд илүүдэхгүй гэж бодоод таалагдсан хэдэн хошин видеог түүвэрлэн инээдэн цэнхэр хадаг барьмой. Ганц гэм нь жаахан богино богинохон, олон тасархай бичлэгүүд байнам. Myshoobox андтай таарвал Та бичлэгээ бүхлээр тавьж болохсон болов уу гэж гуйх санаа агуулмой. Ямартай ч хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулан байж бидэндээ инээд бэлэглэж байгаа YouTube-ийн гишүүн Myshoobox анддаа (нэрийг нь мэдэхгүй болохоор ингэж дуудав) гүнээ талархсанаа илэрхийлэе!!!
Дашрамд дурдахад мань хүний цуглуулганд Монголын хошин урлаг анх үүсч хөгжсөн цагаас эхлээд өнөөг хүртэлх түүхийг өгүүлэхүйц маш олон сайхан дурсамжтай бичлэгүүд орсон байна лээ. (Одоогоор нийт 374 видео байна гээд боддоо)
Жишээ дурдабубас: Нөгөө Со, Бачка, Батзаяа, Чамка, Туяа гээд хошин урлагийн алтан харайцаануудын анх мандан гарч ирж байх үеийн түүхэн бичлэгүүд олноор орсон байнам. Нэгэн хоржоонтой зүйл сонирхуулбубас би гуай тэр үед юм мэдэхгүй жаахан бацаан байсан мөртлөө хошин шог үзээд инээж байгаа аав ээж 2-ыг хараад ойлгохгүй байж креслээсээ унан тусан элгээ хөштөл, эргэн хөрвөн инээдэг байсан гэжуга. За олон юм нуршаад юкэв Та зүгээр л доорх бидонуудыг толгой дараалан хяaруулан үзмой. Үзээд инээмой, Инээгээд хөшмой, Хөшөөд эвхэрмой, Эвхрээд босмой, Босоод дахин инээмой,... (Энэхүү үйлдлийг өдөрт дор хаяж 3 удаа давтан үйлдвээс таны лагшин тунгалаг оршмой!)
Та Myshoobox андыг мөн цуглуулгыг нь сонирхоё гэвэл энд тоншоод үтэр түргэн ормой!
Ээ тосоор гойж гэж мартах гэж байна хөөе, нээрээ энэ анд чинь бас вэбсайттай юм билээ. Энд нудран шур хийн ормой! (Яг энэ бичлэгийг мутарлаж суутал вэбсайтыг нь илрүүлдэг байншт. Ганбат гээд нэг сүрхий шавилган хүү байдаг болтой-дог-оо)
Уг нь блогдоо оруулчмаар бодож санаж явдаг сэдвүүд нижгээд л байдаг бөлгөө. Жишээ дурдабубас: Өөрийнхөө дотоод сэтгэл ертөнцийн талаар, юу бодож, юу хүсэж, юу төлөвлөж явдаг талаар мөн энэ Америк гэгч агуу гүрэнд ирээд тохиолдож буй саад бэрхшээлүүдээ нэг бүрчлэн сийрүүлж сэтгэл зүйн хувьд яаж хүлээж авч, хэрхэн тэмцэж байгаа талаар блог уншигч андуудтайгаа илэн далангуй шивэр авир хийж далан булчирхайгаа тоочмор л санагдах бөлгөө. Авч (Гэвч, Даанч гэсэн үгийг орлуулсан санаатай) би гэдэг хүмүүн чин урдах ажилдаа түүртэн шаналаад өдий болтол блог гэгч ай сав ертөнцдөө хангалттай цаг хугацааг зарцуулж үл чадмой. Гэхдээ бодож явахад бүтмой, сажилж явахад хүрмой гэгчээр энэхүү цөвүүн цагийг гаталж хөгжлийн мандалд хүрэх замдаа чадан ядан ч байсан хамаагүй блогтойгоо хийсэн андын тангаргаа үл тасламой гэж үнэнч пионерын андгай өргөмой.
Хаха... Бүүр хадуураад явжийна. Сониноос би блогчин андууддаа хандуулсан нэг их сүрхий уриатай болсон гэжүга. Ингээд энэ уриагаараа энэхүү бичлэгээ жаргаахгүй болбубас би гэдэг хүн хадууран салхидах шинж агуулмой.
Posted by
Tsegmee
at
8:38 AM
4
comments
Labels: Таны амралтанд


