"Hyazgar" - "Хязгаар" - "Desert Dream" (2007)
Урьд өмнө үзэж сонсоогүй 2007 онд хийгдсэн "Хязгаар" (Desert Dream - олон улсын нэр нь) гадаад найруулагчтай, Монгол жүжигчид тоголсон (За Монгол кино гээд хэлчихэд яадаг юм.) киноны тухай Энх Одын блогноос сонслоо. Гэхдээ татаж авах линкүүдийг нь тавьсан байсан болохоор тэднийхээс үзэж чадсангүй. Тэгээд бүүр сониуч зан хөдлөөд internet-ээр энэ киноны тухай мэдээлэл хайтал харин аз болоход киног нь онлайн-аар шууд үзэх боломж олдлоо. Сонирхуулж хэлэхэд киноны зохиолыг Лу Жан хэмээх хятад нөхөр найруулсан болтой. Гол дүрүүдэд нь та бидний сайн таних Бат-Өлзий (Өнгөт инээд), Энхтуул, Баясгалан, Мөнхжин, Мягмарнаран, Номин гэх мэт залуу жүжигчид мөн Солонгос жүжигчидтэй хамтран тоголсон гэнэ. Бас ч үгүй нэлээд хэдэн олон улсын чанартай кино фестивалиудад нэр дэвшсэн сурагтай. Зах зухаас нь дурдвал: 2008 оны Asian Film Awards-д шилдэг найруулагчийн номинацид, 2007 оны Берлины Олон улсын кино фестивальд Алтан Баавгай (Golden Berlin Bear)тус тус нэр дэвшсэн байна. Энэ кино маань ихэнхдээ Европын орнуудаар (Герман, Испани, Франц, Англи улсуудаар) тоглогдож мөн хажуугаар нь олон улсын кино фестивалиудад оролцож яваа гэнэ. Азиас гэвэл зөвхөн Хонг Конг-д тоглогдсон байна. Харамсалтай нь яг албан есных нь сайтыг олсонгүй. Гэхдээ жаахан дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ийшээ орж болох юм.Үнэндээ хэлэхэд би үзэж амжаагүй байгаа болохоор яг киноны үйл явдлыг нь өөрийн болгож хэлж чадахгүй байнам. Хэдүүлээ тойрч сууж байгаад хамтдаа үзэхээр учир нь олдох байлгүй дээ. За үг олдож үхэр холдлоо киногоо үзэх минь.
2 хэсэг

1 comments:
kinog ni olj tavisand thanks zavtai bolohooroo uzye baijz
Post a Comment