2009 оны Шилдэг Бүжгийн Хамтлаг

Posted by Tsegmee On Jun - 02 - 2009

Намайг арван жилд байхад л манай байрныхан танай байрныхантай бүжгээр өрсөлдөнө, маргааш хичээл тараад цэцэрлэгт тулаантай шүү! гээд л их л хөөрхөн тэмцээн болдог байж билээ. Охидууд, хөвгүүд гэлтгүй бүгд холилдож, эсвэл дангаараа охидоороо, эсвэл дан хөвгүүд гэж хэд хэдээрээ баг болж хуваагдаж байгаад л, тэр үеийн айхтар том систем хөгжмөө цэцэрлэгийн арын хаалганы хажуугын хавтан дээр хамаг чангаар нь орилуулж байгаад л, бүжгээр ана мана тулалддаг байсныг та санаж байна уу? Одоог бодвол чөлөөт цагаа ёстой зөв өнгөрөөж байсан юм шиг байгаа юм.

20 Долларын Үнэ Цэнэ!

Posted by Tsegmee On Aug - 30 - 2007

Өнөөдөр интернетээр аялаж байгаад Jonathan Renich гэгч америк оюутны үүсгэн байгуулсан EduRelief нэртэй Монголын ядуу амьдралтай хүүхдүүдэд сурах бичиг авч өгөх хандивийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж авлаа. Бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань төлөө хаа холын харийн хүн ийм сайхан буянтай үйлс бүтээж байгаад үнэхээр сэтгэл хөдөллөө. Jonathan Renich Монголд хүмүүнлэгийн шугамаар ажиллаж байхдаа монголын нэг сурагчийн жилийн сурах бичгийнх нь зардал ердөө 20-хон Доллар байдаг боловч

Твиттерийг алдаршуулъя !!!

Posted by Tsegmee On Mar - 24 - 2009

За хө цаана чинь Твиттер гээд дэлхийг донсолгож байгаа сонин жигтэй сайт гараад ирсэн байна шүү хүмүүсээ!!! Би ч хэд хоногын өмнө хэрэглээд үзлээ. Ер нь их сонирхолтой эд юм байна. Бараг аддиктед (addicted - донтох) болмоор туучий байна гээч. Ямар учиртай сайт вэ гэхэээр ерөөсөө их энгийн "Та одоо юу хийж байна вэ ?" (What are you doing?) гэсэн асуултанд 140 тэмдэгтэд багтаагаад л мессеж бичиж твиттер (энэ линк википедия дээрх тайлбар шүү) дээрээ байрлуулна гэсэн үг

Америкчуудаас суралцах зүйл их байна аа (4 хэсэг)

Posted by Tsegmee On Apr - 20 - 2009

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр өнөөдөр ёстой алдаж байж ухаарсан Америкчуудын нэгэн сурууштай занг та бүхэнтэйгээ хуваалцах санаатай. Энэ нөхөдүүд чинь үр хүүхдүүдээ багаас нь цагийг чанад мөрдүүлж сургадаг юм байна хөөш. Бага ангиас нь эхлээд л дээд сургууль хүртэл бүх хичээл, даалгавар нь тодорхой хугацаатай, тогтсон дэдлайн (deadline-эцсийн хугацаа) гэгч айхтар зүйлтэй байх юм. Ах баагий анх сургуульд орчихоод нөгөө л Монголдоо сурч байсан шиг ээ,

Outsourcing in Mongolia

Posted by Tsegmee On Jan - 09 - 2008

Өнөөдөр та бүхэнтэйгээ нэгэн сонирхолтой сэдвээр ярилцаж санаа бодлоо солилцое гэж бодлоо. Өнөөдрийн сэдэвт Монголд аутсорсингийн (outsourcing) салбарыг хөгжүүлэх боломж байгаа юу? гэсэн асуултанд хариулт олохыг зорьж энэ сэдвээр өөрийнхөө санал бодлыг толилуулахыг хичээлээ. Би уг нь энэ сэдвээр нэг бичлэг оруулая гэж бодоод л яваад байдаг юм. Яагаад ч юм тохироо нь бүрдэхгүй байсаар байгаад өдий хүрчлээ. Өнөөдөр харин их олзуурхууштай үйл явдал болж намайг энэ сэдвээр бичлэг оруулахад их дэм болж өглөө.

Ажил хайхдаа анхаарах хэдэн зүйлс

Posted by Tsegmee On Jan - 25 - 2009

За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна.

Амьдрал гэдэг чинь үнэндээ тийм ч амар эд биш юм аа андуудаа. Нэг алхам урагшлах тусам асуудлууд улам л ээдрээтэй болоод байх юм. Жишээ нь гэхэд Би, хэдхэн жилийн өмнө, зөв буруугаа ч ялгаж чадахгүй, эрх танхил явж байсан залуу ачтай буянтай аав, ээж, ах эгч нарынхаа тусламжтайгаар амьдралыг бодитоор харах нэг зөв алхам хийсэн юм. Энэ маань Америкт ирсэн явдал байлаа. Бодоод байхад энэ алхам миний амьдралд тохиолдсон хамгийн олзуурхууштай үйл явдал. Xэдий зөв алхамаа хийсэн ч гэсэн юм ямар нэгээр дуусдаг биш цаана нь маш олон асуудалд шийдвэр гаргах томоохон алхaмууд хүлээж байдаг юм байнаa.Гэхдээ нөгөө зөв буруугаа ч ялгаж чаддаггүй байсан үеээ бодвол (гадаад оронд ирээд юм үзэж нүд тайлаад ирэхээр, биеэ дааж амьдраад ирэхээр, өөрийгөө тэжээдэг болоод ирэхээр) одоо нэг юм муухан ялгаж салгадаг болоод ирж байх шиг байна аа. Энэ бол яалт ч үгүй миний амьдралд гарсан нэг томоохон дэвшилт юм.
Зарим андууд маань энэ Цэгмээ одоо зөв буруугаа ялгана гэж юу яриад байгаа юм бэ ? Мэдээжийн юм яриад байх юм? Энийгээ ялгаж чадахгүй хаагуур явж байсан хүүхэд вэ? гэж бодож магад. Ингэж бодож байгаа андууддаа хэлэхэд:
Хэдүүлээ амьдралыг далай доторхи мөсөн уул (iceberg) гэж бодъё л доо. Тэгэхэд тэр мөсөн уулын далайгаас ил гарсан хэсэг нь яахав тэр мэдээжийн зөв бурууг ялгадаг ойлголттой амьдрал байх гэж би бодож байна. Жишээ нь: бидний амьдралын оршил хэсэг болох аав ээжтэйгээ амьдарч санаа зовох зүйлгүй явсан тэр сайхан үе маань дээр хэлсэн тэр мөсөн уулын оргил хэсэг нь юм шиг санагдаад байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол энэ үед бид нарын жинхэнэ амьдралд хөл тавихад хэрэг болох оюун ухаан, бие махбодийг бэлдэж өгдөг нэг ёсны бэлтгэл хэсэг гэх юм уу даа.
За тэгээд харин бие даагаад, өөрийнхөө толгойг хариуцах болоод, өөрсдийнхөө амьдралыг авч явах дээрээ тулаад ирэх тэр л үед нөгөө бид нарын яриад байсан энгийн юм шиг зүйлүүд чинь ээдрэтэй, ярвигтай, толгой эргүүлэм, төөрөгдүүлэм болсон байна даа. Энэ л үеээс эхлээд таны амьдрал дахин шинээр эхлэж байгаа юм шиг, энэ л үед таны урьд нь төсөөлж байсан амьдралын тухай ойлголт чинь тэр мөсөн уулын жижигхэн хэсэг нь юм байна харин одоо энэ туулах гэж байгаа амьдрал чинь тэр мөсөн уулын их бие буюу усан доор байрлах нүсэр том суурь нь юм байна гэж бодож эхлэнэ - мэдэхгүй, чадахгүй, эргэлзэх, тээнэгэлзэх, бухимдах, шантрах зүйл олширч, нөгөө л зөв буруугаа ялгах асуудал чинь дахин хурцаар тавигдаж эхлэнэ дээ хөөрхий. Хэдүүлээ саяын хэлсэн зүйлээ жишээ нь дээр тайлбарлах гэж үзье л дээ. Жишээ нь: бидэн шиг гадаадад амьдарч байгаа ихэнхи залуучуудад маань тохиолддог нэгэн чухал асуудал бол:
..."Би ер нь цаашдаа эрдэм номын мөр хөөсөн дээр үү?" эсвэл "Хар ажил хийгээд хэдэн төгрөг хуримтлуулж байсан нь дээр юм уу ?" Аль нь зөв, аль нь буруу сонголт вэ ?... Үнэнийг хэлэхэд, энэ асуудлын уг үндсийг хараахан ойлгоогүй байгаа, яг ийм шийдвэр гаргах мөч тулаагүй байгаа хэн ч гэсэн мэдлэг нь хэрэгтэй гэж түүртэлгүй хэлэх нь ойлгомжтой. Яагаад гэвэл аав ээжүүд нь тэгэж сургасан, багш нар нь тэгэж заасан эсвэл мэдээллийн хэрэгслүүдээр тэгэж хэлж байсан болохоор.
Одоо хэдүүлээ энэ асуудал дээр манай залуусын сонгодог нийтлэг хэдэн замуудыг авч үзье.
1. Ирээд суралгүй шууд ажил дээр гарах,
2. Сургуульд орчоод дундаас нь хаях,
3. Гүрийж байгаад сургуулиа төгсөх

1. Ирээд суралгүй шууд ажил дээр гарах - Зөв буруугаа хараахан ялгаж чадахгүй байгаа нэгэн

Мэдлэг хэрэгтэй нь үнээн үнэн гэхдээ яг бодит амьдрал дээр ихэнхи залуус маань мэдсээр байж суралгүй зүгээр л хар ажил хийгээд явахыг нь зөв сонголт гэж ойлгоод байна. Яагаад тэр вэ ? Хэд хэдэн шалтгаан байж болох юм. (1) Гадаадад дөнгөж хөл тавьж байгаа залуус маань санхүүгийн эх үүсвэргүй ирэх нь ойлгомжтой. (2) Гэтэл яадаж байхад гадаадад сургуульд сурах төлбөр нь их өндөр байдаг. Тэгэхээр ихэнхи залуус маань юу гэж боддог вэ гэхээр " за яахав эхлээд ажил хийж байгаад бололцооны хуримтлалтай болоод ирэхийн цагт тэр сургууль соёлын талаар бодож үзье" гээд шууд ажиллаад эхлэж байгаа юм. Уул нь бол боддог л бодол. Гэтэл энд маш том сөрөг үр дагавар бидэнд анзаарагдахгүйгээр нөлөөлж байдаг гэнэ. Хүн байнга өөрийгөө хөгжүүлж байж (Жишээ нь өөрийгөө хөгжүүлнэ гэж оюун ухаанаа мэдлэгээр цэнэглэх, өдөр болгон шинэ ярвигтай асуудлуудтай тулгарах, бодож тунгаах, зэрэг) амьдралаа утга учиртай, урам зоригтой, идэвхи зүтгэлтэй, амжилт бүтээлтэй, болгож ирдэг гэнэ ээ. Харин зүгээр нэг хэвийн (толгойгоо гашилгаж, бодож тунгаах зүйлгүй) ХАР АЖИЛ-ыг удаан хугацаанд хийгээд ирэхээр нөгөө хүний чинь оюун ухаан хөгжихгүй зогсонги, үхмэл байдалтай болж ирдэг гэнэ ээ. Хамгийн аймшигтай нь энэ байдал удаан үргэлжлэх тусам нөгөө эрдэм боловсрол хөөх гэгээлэг бодол чинь бүдгэрсээр (холдсоор) биелэгдэхээргүй, хүршгүй хол даваа юм шиг санагддаг болох үзэгдэл юм.

2. Сургуульд орчоод дундаас нь хаях - Зөв буруугаа ялгаж чаддаг мөртлөө зөв сонголтоо хэрэгжүүлж (үйлдэлтэйгээ холбож) чаддаггүй нэгэн
За эдгээр залуус маань ямар ч л байсан аль нь зөв сонголт аль нь буруу сонголт гэдгээ ялгаж чаддаг болсон хүмүүс юм. Гэхдээ энэ замыг сонгосон залуус бүгдээрээ ялгаж чаддаг гэж хэлэхэд хэцүү юм. Яагаад гэхээр зарим залуус маань ямарваа нэгэн том шийдвэр гаргахад их эргэлздэг болсон байдаг. Энэ үед нөгөө ойр дотны аав ээж, хань ижил, ах эгч, найз нөхдийн санал зөвлөгөө их нөлөө үзүүлдэг байх гэж бодож байна. За ямартай ч өөрөө дангаараа зөв сонголтоо хийгээд эсвэл ачтай буянтай аав ээж, ах эгч, сайн нөхөдийнхөө зөвлөгөөгөөр сургуульдаа ороод авлаа гэж бодъё л доо. Орсон л бол бүх юм сайхан болно гэж юу байхав. Анхныхаа өдрөөс л эхлээд нөгөө өндөр шаардлага, зарчим, үүрэг хариуцлагууд (сургалтын төлбөрөө төлөх, хичээл даалгавараа хийх, цаг баримтлах,), ар араасаа урган гарч ирнэ дээ. Үүгээр ч зогсохгүй дайны хажуугаар дажин гэгчээр хүний нутагт байгаа бид чинь бор ходоодоо тэжээхийн тулд, байр сууцныхаа төлбөрийг төлөхийн тулд сурахынхаа хажуугаар зайлшгүй ажил хийх шаардлагатай болно. За тэгээд ч зогсчихгүй ээ, энэ улсын соёл заншилд дасан зохицох, хэлний проблем, гэр орноо санах, гээд л бум түмэн асуудлууд бас л араас дагаастай. Зайлуул бид чинь ямар урьд өмнө ийм их асуудлуудтай нэгэн зэрэг тулгарч байсан биш мөн ийм их ачаалал үүрж байгаагүй болохоор маш хүндээр тусаж байгаа юм. Хамгийн гол нь эдгээр асуудлуудтай халз тулаад ирэхээр аль нь зөв (хэрэгтэй), аль нь буруу (хэрэггүй) гэдгэээ мэдсээр байж тэрийгээ үйлдэлтэйгээ холбож (зөв сонголтоо хэрэгжүүлж) чадаагүйгээс болоод зарим андууд маань сургуулиа дундаас хаях тохиолдол нэлээдгүй гарч байна.

3. Гүрийж байгаад сургуулиа төгсөх - Зөв буруугаа ч ялгаж чаддаг, мөн зөв сонголтоо ч амьдрал дээр хэрэгжүүлж чаддаг (үйлдэлтэйгээ холбож чаддаг) нэгэн
Энэ замыг сонгож чадсан залуус маань хэцүү ч гэсэн тэр их олон бэрхшээлүүдтэй шантралгүй тууштай (тэвчээртэй) тэмцсэний үр дүнд нөгөө зовсны эцэст жаргана гэгчээр хүссэн зорилгоо биелүүлж сургуулиа төгсөж чаддаг байна. Дээр дурдсан (1,2-р замыг сонгосон) залуусаас эдгээр залуусын ялгарах хамгийн гол ялгаа нь тэд аль нь зөв (хэрэгтэй), аль нь буруу (хэрэггүй) гэдгэээ ялгаж чаддаг мөн зөв гэж үзсэн сонголтоо үйлдлээрээ бататгаж (амьдрал дээр хэрэгжүүлж) чаддаг явдал юм.
Хэхэхэ, за нэг юм бичье гэж бодож байсан санаануудаа бүгдэнг нь шингээх шиг боллоо. Харин тэр найруулга энээ тэрээ нь жаахан маруухан байж магад шүү. Гол нь хэлэх гэсэн санаагаа ойлгуулж байвал болох байх гэж бодоод л би ингээд өөрийнхөө бодол эргэцүүллээ бичээд байдаг ухаантай. Мөн энэ бичнэ гэдэг чинь хүний харилцааны чадварыг сайжруулдаг бөгөөд ялангуяа бодож санасан зүйлээ бүрэн илэрхийлж сурахад маш их хэрэгтэй эд гэж бодож байна. Ялангуяа бид нар шиг гадаад байгаа, шинэ соёлд дасан зохицох гэж хичээж байгаа, эх эцэг, хань ижил, үр хүүхэд, ах эгч, найз нөхдөөсөө хол байгаа хүмүүст маш их хэрэгтэй эд гэнэ дээ. Дотроо бодож явдаг, бухимдаж явдаг зүйлээ цаасан дээр буулгаад биччихэд маш их тайтгарал өгдөг гэнэ шүү. Та бүхэн санаа бодлоо чөлөөтэй солилцоорой.

19 Response to "Аль нь зөв, аль нь буруу сонголт вэ ?"

  1. Anonymous Said,

    ih heregtei medeelel boljee. bayrlalaa

     

  2. Манай залуу ч олон юмтай тулгараад аргагүй л сэдвээр бичиж дээ.

    би удахгйү ингээд сууж байнаа яахав

     

  3. Anonymous Said,

    Sainuu Tsegmee?
    Bi Mastert surahaar end ireed 2 sar garan bolj bna.Nuguu ui olon asuudal chin namaig bucheed awlaa, chuluutei ch amisgalj chadahaa boliloo(sanaa aldaw),,,,,
    hunii shunal gej hayzgaargui buguud bainga negees nuguuruu temuulj uuriiguu zowoodog eumbna.Uneheer chinii helseneer neg zereg heterhii olon asuudaltai uchirch, hereesee hetersen achaag uurch bgaa eum shig sanagdah ue zunduu.ter ued gantsaaraa l ingej zowj bgaa ch eum shig sanahdahiin. Uneheer ingej surch zudersenii etsest minii huseed bgaa ter saihan ireedui namaig tosch awah bolwuu,ahiad l asuudal, asuudal ar araasaa tsuwrah bolwuu,eur n yaj amidrah eostoi we? geed l yanz buriin l eum byasalgaj yawdag bolloo suuliin ued.Bi gantsaaraa ingeed bna uu? eswel..? neg saihan uramiin ug heleed uguuch Tsegmee

    FROM SOUTH kOREA

     

  4. eelen Said,

    eelen bainaa unshlaaaa mundag boljeee

     

  5. Tsegmee Said,

    HEY ANONYMOUS,

    uuriinhuu tuhai delgerengui huvaaltssand uneheer ih bayarlalaa, Bi ch gesen chamtai adilhan ter bum tumen asuudald dund orchood guriij yavna daa.
    1.Chamd l gej helehed ho ter asuudluudaa bitgii bainga bodood bai ho, bodood sanaa zovood baih tusam ulam tom uul ovoo shig bolood baih shig baina. Tegeheer zugeer l uildleeleeree hariul. Bas ih bodoh chin demii baidag yum baina shuu. Zarim zuild herev chi uneheer zuv gedgee medej baigaa bol zugeer l shuud heregjuul bitgii olon doloo yum bodood bai.

    2.Bas neg zuil helehed ter asuudluudaa bugdeng ni jagsaagaad tsaasan deer bichchih. Tegeed chuhlaas ni chuhal bus hurtel unelgee uguud, Hamgiin ehend bichsen asuudlaasaa ehleed shuud tolgoi daraallan ustga. hehehe

    3.Er ni chamd ergeed mgld ochihod yu heregtei ve gedgee sain bod ho. Bas dundaas ni hayaad ochvol za busad humuus yu heleh ni yamar hamaa baijuu gehed chi uuruu nasaaraa haramsah zuil bolno shuu gej bod.Medeej hamgiin chuhal zuil chin surguuli shuu dee.

    4.Bas neg zuil nemej helehed hun chin zavgui baih tusam ulam zav gargadag bolood baidag yum bilee. Yu gesen ug ve geheer ih asuudal tulgarah tusam zarimaas ni bieluuleed ireheer tendeesee hun chin iluu ih uram, zorig, erchtei bolood irdeg yum shig baina.

    5.Za bas neg hehe. Surah gedeg chin tiim ch sonirholgui zuil bish bishuudee. Hichneen hetsuu baisan ch gesen tendees yamar negen zuil surj avahaar sonirholtoi uramtai energytei boloh jisheenii. Aaan tiin tegeed chi chuhal zuilee orhichood chuhal bish zuiluud hiigeed baival tsaanaa l neg setgel gonsgor, uitgartai baidag yum bilee.Jishee ni: neg surj baisan zaluu bailaa gej bodii tegeed zalu shantraad surguulia orhiod har ajil deeer garchlaa gej bodii l dee. Tegehed ter zaluu hedii ajil hiigeed mungu hiij baigaa ch gesen tsaad setgeliin gund ni neg har tolbo, neg l setgel ni gonsgor baih jisheetei. Tegeheer iim amidral tuulahguin tuluuu guriigeed l bai naizaa.

    6. Bolj l ugvul chinii tuluu gej boddog oir dotniihoo humuustei - naiz, nuhud aaav eej, hani, ijildee, ah egchdee ene tulgarch baigaa asuudlaa sain yarij bai, Yarih durgui ch gesen yarih estoi shuu. Uurt tohioldoj baigaa buh asuudlaa yarij ted nartaigaa sanaa bodloo solilts.

    7. Bicheed bai. Bichih chin ih chuhal shuu. Chi uuriinhuu bodoj sanaj baigaa zuilee bugdeng ni tsaasan deeer buuulga. yu ch hamaagui. Zaaval utgatai, nairuulgatai baih albagui bich. Bi neg udaa buur uuriinhuu buh davuu sul taluudiig jagsaaj bicheed, tegeed setgel sudlaachid handdag yum uu gej bodood asuuj zuvluguu avii gej bodson buh asuultuudaa jagsaaj bichij baij bilee. Bicheed bai bicheed bai

     

  6. Tsegmee Said,

    Neeree neg zuil marchij.

    Anonymous bolon end comment uldeesen buh humuust helehed ter minii 10 bichleguud dund baigaa Soyoliin Shock 1,2 - aar hesgiig zaaval unshaarai. Anonymoust bol ih hereg bolj magad

     

  7. Anonymous Said,

    Dear Tegmee

    Tsag gargaj ih delgerengui hariu bichsend chin setgeleesee bayarlalaa.Unuudur harin bi eostoi olon eum bodoj shanalsangui unguruuluu ireed chamaas hariu bainuu geed harlaa. bainaaa(bayarlaw :)
    Yagaad eum bodoj shanalsangui geheer bi genet legtsend suuj bgaad uuruuruu baharhaw,yaj geheer huseed bsan ih surguulidaa oyutan boloood doctoriin outanuudtai hamt,medlegtei bagshiin legtsiig sonsoood( Leadership iin talaar legts baiw)chuluutei oilgoood suuj bgaagaaraa baharhaw.tegsen harin olon eum bodogdohoo baichih shig bolson. Chinii helseneer Mongold bga nz,etseg ehdee unengee helehed iim bn tiim bn geed eum yrij chadhgui bgaa yagaad geheer ted nar yag sain buren oilgohgui bh shig tegeed ch oilguulahiig neeh husehgui eum(ted nar namaig chadna gedegt ih itgedeg), yag namaig oilgoj chadah huntei l yrimaar sanagdaad,buruu bh ldaa ....
    Ireh hoer 7 honogt niileed 4n iltgel tawina. Chinii helseneer asuudla bodoj sanaa zowolguigeer or tsaasan deer bicheeed setgel amar ltgeldee beldii. Iltgelee bugdiig n saihan tawij duuchaad
    eu bolsonoo chamd bichnee, Durguitsahgui bizdee.

    za tur bye 1:08p.m

    FROM SOUTH KOREA

     

  8. Tsegmee Said,

    Deppsu neeree hedii iim ih problemtoi baigaa ch gesen negen bodliin saihan ch baih yumaa. Tedgeer asuudluudaa uuriinhuuruu shiidej baina gej bodohor yamar saihan gee ch. Za udahgui chamaig biden shig ingeed bicheed suuj baina gedegt itgej baina. Gadaadad surna gedeg surguuli surahaas tsaana ni amidraliin uhaan, bie daah chadvar uuriiguu avch yavah baidal geed l ih yum zaaj ugdug yum baina shuu bidend.

     

  9. Бафль Said,

    Олон залуус уншуустай гаргалгаатай сайхан бичжээ.

     

  10. gegeen Said,

    gogo post bn doo. success way ruu tolgoi gedger, magnai teneger tuustai zutgeed baigaarai. ard ni garch baij l amar jimer amidarna uu gehees, aij zugtval asuudliig bur l tomruuldag gejiishuu. ta nar chadnaa, chadaj ch yavaa, chadahiin toloo buhnee zoriulaad baigaarai. neg negnee saihan setgeleer demjeed, dem demendee baival ashtaiv dee. tsoglog baitsgaaya!

     

  11. neenee Said,

    Үнэхээр хэрэгтэй сайхан post байна. Асуудалгүй, саадгүй бэрхшээлгүй амьдрал өнгөцхөн бодоход сайхан байдаг байх гэж бодогддог ч олон зүйлийг өөрийн хүчээр даван туулж шийдэх үнэхээр сайхан. Өөртөө улам итгэлтэй болж илүү их бүүр их эрч хүч хар аяандаа л гарч ирээд байдаг шиг санагддаг шүү.

     

  12. Nom Delgereh Said,

    Zaluuchuud surah n zov gej heldgiin bas neg uchir n hunii bieiin baigalias zayasan surah chadvar zaluu nasand idevhitei,alivaag huleej avah chadvar ondor baidagtai holbootoi yum shuu. Uuniig bi ooriin bier tuulj baina. Shine zuil ulam ihiig surya gej bodovch sanavch, 18-25 nasand baisan shig neg unshaad l tolgoid ordog baisan ogt ugui bolson. Neg yumiig 10,20 dahin unshij baij tolgoid togtdog boljee.Baigaliin jamiig hen ch yu ch gej tsetserheed oorchilj davahgui shuu. Iimd zaluudaa l surval, bogino hugatsaand, arai ur buteeltei, ur duntei surah bolomjtoi shuu! Yum sur gesen bolohoos,yamar uul nuraagaad usiig erguul gej baigaa bish dee!Tevcheertei, tuushtai bai zaluuchuudaa!

     

  13. Tsegmee Said,

    Sanaa bodloo delgerengui huvaaltssan ta buhendee bayarlalaa.

     

  14. Anonymous Said,

    Hi. Tsegmee. bi chmaig bituuhendee unelj yvaa shuu. Hun yamar vaa asuudliig ooriiiin zorig uhaanaar davj garna gedeg. Ymarvaa temtseliin daraa diileed irehed saihan bdg shuu dee. Hicheel ch gesen utgagui hetsuu sanagdaj baivch guriij oikgood ireheed ym buhen oilgomjtoi bolood irdeg ym. Shantrahgui l baih hergetei. Saihan amidral ugtaj baigaa geed l zorigtoi uragshaa. Alivaa ymiig hoish tabih hamgiin buruu shuu. Tulgarsan asuudiig tsag hugatsaand l ooriinhooroo zov shiideh heregti. ooriin bodol oortoo zov gedeg biz dee. Hicheel nomoos gadna amidrald olon l berhsheel asuudal garnaa. Zov songolt hiine gedeg neleed hetsuu shuu . Za tegeed zorigtoi uragshaa.

     

  15. Anonymous Said,

    Saihan uram zorig ugsun ta buhendee bayarlalaa. Suuld comment uldeesen and maani uneheer unen ug hellee. Zarimdaa uneheer tevcheeriin chavhdas tasarchih geed baigaa yum shig baidiishuu. hehehe. Odoo l uhaan suuj baigaa hun chin davhar baahan asuudaltai tulgaraad ih emzeg huleej avdag yum baina. Uuruu sain tuluvshuugui baidag hajuugaar buun asuudluud urgaad garaad irdeg. Haaya ch estoi usee ch zulgaah deeree tulah geed baidag yum. Estoi nuguu shudee zuugaad nudee tas aniad l guriigeed bhaas.

     

  16. amaraa Said,

    tsegmee chi bidend heregtei iimerhuu chigleliin bichlegiig bolj ogvol olon oruulj baigaach. Nadad lab ih tus boloh yumaa.

     

  17. amaraa Said,

    tsegmee chi bidend heregtei iimerhuu chigleliin bichlegiig bolj ogvol olon oruulj baigaach. Nadad lab ih tus boloh yumaa.

     

  18. garidaa Said,

    saixan bichij. gexdee oyutnaar shyyd ireed ajild garch bgaa n' haritsangui tsuuhun baihaa. Harin surguulidaa yavj baigaad shantraad garch baigaa ni ihenh ni baigaa. Tegeed end USAd baigaa zaluus bas har tamhi ih hereglej bainaaaaaaa. Ohid huvguudgui aimar tatjiishdee. Zamaa aldaj duuslaa l daa. chinii soyoliin shok deer chin bichsen shig shantraad muu zurshild avtaj bh shig bna.

     

  19. Nasas Said,

    Neeree ene Jigigiin bichseniig bas comment uldeesen olon zaluusiiin bichseniiig unshaad ih zuil bodogdloo. iimerhuu zuilsiig unshih bolgondoo "zovlon dotroo talarkh" gedeg ug sanaand ordog yum "zovlonguigeer az jargal irehgui shuudee". Ingehed Mgl-d ireed amdarch bgaa gadaad zaluusiig yalanguiya American boys-g haraad hund hetsuu baigaa gej bodogddoggui shuu!!! magadgui ted mongtoi bolohooroo tegdeg gecen bodol baij boloh l doo, gehdee haraad baihnee mongond uchir baihgui bh shig bna TED: mash sergelen, huntei arga evee hurdan olno /taniltsana/, heregtei gazraa urgelj baij chaddag, biy biynee ih tanina, hamtdaa suugaad ih nohorloj chaddag, yor n bol ih community "ev negdeltei" baij chaddag humuus bas deerees n neg ih yumand sanaa zovood baihgui, yamarch yum hussen "ok" gedeg gants ug heleh bolovch tuuniih n tsaana uran setgelgee urgelj baij baidag yor n magtah zuil olon baina. Magadgui ter soyoliin shok-g davan tuulah chadvart n baij magadgui l dee. gehdee 2 oor undestnii huvid niigem soyliin asar oor yalgaa baina. medeej dundaas n iluu huchirheg soyol bii boldog n baigaliin shalgaral, Burhanii taalal shuudee. Bicheed baigaarai share hiigeed bgaarai zaluusaa

     

Post a Comment

    Шинэ Сэтгэгдлүүд

    Шинэ Бичлэгүүд

    Орос Кино

    Миний Тухай