Ирония Судьбы. Продолжение (2007 онд гарсан шинэ анги)
Хэлэхгүй бол хэл загатнаад байх юмаа. Уг нь жаахан байлгаж байгаад оруулaя гэж бодсон ч Today тэвчээрийн чавхдас тасарч ганц нандигнан хадгалж байсан киногоо оруулахаар шийдлээ гэж хэхэхэ. За тэр марзагнах яахав. Өнөөдөр та бүхэндээ Ирония судьбы или С лёгким паром (1975) киноны 2 анги болох 2007 оны 12 сард нээлтээ хийсэн Ирония судьбы Продолжение хэмээх нэгэн сонирхолтой киног оруулахаар зэхлээ. Сонин байгаа биз тэртээ 1975 онд хийж байсан киноны 2 дугаар ангийг өнгөрсөн жил хийх гэж. За тэгээд ч зогсохгүй энэ кино маань Оросын кино прокатанд 49,810,659 долларын орлогоор номер 1т явж байгаа нь ямархүү кино болсон бэ ямархүү хүлээлттэй байсан бэ гэдэг нь харагдаж байгаа байх. Киноны үйл явдал маш сонирхолтой өрнөнө. Эхнийхээ анги дээр гарч байсан агуу жүжигчид маань бас хамтран тоголсон гэж байгаа. Ерөнхийдөө өмнө гарсан киноныхоо үйл явдлын үргэлжлэл болгож тэр үед гарч байсан дүрүүдийн үр хүүхдүүдийнх нь хооронд үйл явдал өрнөнө дөө гээд хэлчихдэг юм уу. Гол дүрүүдэд нь та бидний сайн мэдэх Константин Хабенский (Адмирал, Ночной дозор, Дневной дозор), Елизавета Боярская (Адмирал), Сергей Безруков (Бригада, Участок, Адмирал), алтан үеүүдээс гэвэл Андрей Мягков (Служебный Роман, Ирония судьбы или с легким паром,), Барбара Брыльска (Ирония судьбы или С легким паром-1975) Үнэндээ би ч өөрөө үзээгүй л явна. Өөрөөсөө харамлаад л та нартаа л үзүүлэх юм даа гэж өвчигнөх ч яахав. За алив андууд наашаа суу, дүү нар гялс гүйгээд гал тогооноос попкорноо аваад ир би түр паузлаад байж байя гэжоо. хэхэ. За бүгд байраа эзэлсэн бол ингээд киногоо тухлан сууж таалан соёрхоцгооe! Үргэлжлэл...

2 comments:
THANKS A BUNCH FOR POSTING THIS MOVIE! Ene kinoni urgeljlel baidgiig chamaas l medlee.
Ene kinog huuteigee hamt suuj uzeed ih taalagdsan shuu. Duudee mash ih bayarlalaa.
Neg asuuh yum garaad. Kino video oruulah talaar turshlagatai bolohoor chini yum zaalgah geed ee. Egch ni hed honogiin umnu neg naizaasaa Mongoliin tuhai bichleg avsan yum. Terniigee uzeed ih taalagdsan tul blogtoo oruulah gesen gatschihaad baina. Zuvluguu uguuch. ganaabj@yahoo.com hayagaar mail bichij bolno.
Post a Comment