Tuesday, October 21, 2008

"MONGOLS" gang-ын мөхөл

Сая Los Angeles Times сонинг гальт гарчиглаад сууж байтал нэгэн зураг яалт ч үгүй нүдэнд туслаа шүү. Нэг биеэрээ дүүрэн шивээстэй, халзан толгой, бавгар сахалтай, том гүзээтэй бадируун нөхөр уртаа гэгчийн гинж дөнгөөр урдаа гавлуулчихсан, араас нь цагдаагийн тусгай ажилтан болтой дагчихсан зураг сонингийн нүүр дүүрэн шахуу тавигджээ. Тэгээд нөгөө зурагных нь тайлбарыг унштал "Сэжигтнээр татагдсан "Mongols" gang-ын гишүүн Холбооны ажилтнаар харгалзуулж яваа нь. Энэ холбооны гишүүд хүний амь бүрэлгэсэн, хар тамхи дамлан худалдсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан болон бусад зүйл ангиудаар яллагдаж байна." гэсэн тайлбар бичигджээ. За тэгээд бүүр хорхой хүрээд эх нийтлэлийг нь унштал үнэхээр сонирхолтой баримт мэдээллүүд тавигдсан байна. Ингээд та бүхэндээ уг нийтлэлийг өөрийн үгээр чадан ядан хөрвүүлэн хүргэе. Үнэндээ танд танин мэдэхүйн чиглэлэр энэ бичлэгээ хүгэхийг зорьсон болохоор үг бүрчлэн орчуулахаас зайлсхийж зарим нэг хэсгүүдийг нь арай энгийн хэлбэрт оруулан өөрийн үгээр буулгалаа. Зарим андууд маань энэ "Мongols" club-ын (холбоо, gang гэсэнтэй утга нэг) талаар мэдэхгүй байж юуны магад гэж бодоод энэ клубын талаар товч танилцуулга оруулчихлаа.
"Mongols" gang нь Америк дахь мотоциклчдын клубуудын нэг бөгөөд 1970-аад оны үед "Hells Angels" хэмээх байкеруудын холбооноос жийгдсэн хэсэг Латин нөхдүүдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан клуб юм. Өнөөдрийн байдлаар энэхүү холбоонд 500-600 гишүүд бүртгэлтэй бөгөөд ихэнхи гишүүд нь Калифорни мужын өмнөд хэсэгт оршин суудаг гэнэ. Ядаж байхад ах баагий яг тэр хавьд амьдардаг гэжүга. За тэр юукэв. Холбооны гол санхүүжилт нь Meth (methamphetamine, crystal, glass ) хэмээх хар тамхины худалдаанаас, мөн бусдаас татдаг хураамжаас орж ирдэг хэмээн албан бус эх сурвалжаас авсан мэдээлэл байдаг байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр гангстеруудын сүлд тэмдэг дээр нь манай Чингис Хааныг (яг ч адилхан биш л юм билээ, гэхдээ тэд нарын төсөөллөөр бол манай хааныг дүрсэлсэн ухаантай юм билээ) мотоцикл унуулан зурсан дүрс байдаг бөгөөд дээр нь том үсгээр MONGOLS гэж бичсэн байдаг гэж байгаа. Тэгээд бүх гишүүд нь ийм зурагтай арьсан хантааз өмсөж бусад клубуудээсээ ялгардаг байна. Бид Чингис хаан шиг хүчирхэг, зоригтой л гэсэн санаа агуулдаг юм шиг байгаа юм. Энэ клубын гишүүдийн хамгийн гол дайсан бол "Hells Angels"-ийнхан. Мөн үүгээр ч зогсохгүй Монголз клубын гишүүд нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэнгүүд бөгөөд ялангуяа Африкын Америкчуудыг үзэж чаддагүй бололтой. Бусад холбоодын нэгэн адил "Mongols"-ын гангстер(гишүүн) болгон өөрсдийн гэсэн таних тэмдэгтэй боловч тэрхүү таних тэмдгээ илэрхийлэх арга арай өөр байх жишээтэй. Жишээ нь: Клубынхээ төлөө хэн нэгний амь насыг хөнөөсөн бол биен дээрээ гавал, зөрүүлсэн яс шивүүлдэг байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр этгээдүүд нь маш хэрцгий гэмт хэргүүд үйлдэж байсан баримтууд олон гарч байсан байна. За товч танилцуулахад ийм байна. Одоо харин энэ холбооны тухай ямар мэдээлэл сонин дээр гарсан тухай түүвэрлэн хүргэе.
АНУ-ын хүчний байгууллагууд энэхүү gang-ын үйл ажиллагааг 3 жил гаруй уйггүй мөрдөсний эцэст нийтдээ 117 хуудастай 86 ширхэг нотлох баримтийг цуглуулж чаджээ. Ингээд эдгээр баримт нотолгоо дээр үндэслээд 10 сарын 21-нд буюу өнгөрсөн 2 дахь өдөр 1000 гаран холбооны болон цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцсон, California, Nevada, Oregon, Colorado, Washington, Ohio зэрэг мужуудыг хамарсан асар өргөн хүрээтэй баривчилгаа явуулж "Монголз" gang-ын 61 гишүүдийг хүний амь бүрэлгэсэн, хар тамхи наймаалсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, мөнгө угаасан, зөвшөөрөлгүй галт болон галт бус зэвсэг хэрэглсэн мөн бусад үндэслэлээр баривчилж мотоцикл болон бусад бүх хэрэгсэлийг нь хурааж авсан байна.
Холбогдох хүмүүсийн хэлснээр бол нотлох баримт цуглуулахад хамгийн их тус болсон зүйл бол "Хар бороо" хэмээх нууц ажиллагаа байсан бөгөөд энэ ажиллагааны хүрээнд АНУ-ын хүчний 4 тусгай ажилтан энэ холбоонд гишүүнээр элсэж дотор нь орж ажилласны үр дүнд энэ хэргүүдийг илрүүлж чаджээ. Энэ ажиллагаанд гар бие оролцсон нэгэн нууц ажилтны хэлснээр энэ холбоонд элсэхэд бас тийм ч амархан биш бөгөөд Клубын удирдлагууд нь шинээр элсэх гэж байгаа гишүүдээ тусгай хувийн мөрдөгч хөлсөлж тагнуулдаг, мөн полиграф (polygraph) тестээр шалгаж байж тэнцэхийн бол элсүүлдэг гэж мэдэгджээ. Мөн дээр хэлсэн 4 нууц ажилтнаас гадна, яг "Mongols" клубын жинхэнэ гишүүн хэдэн залуус ч гэсэн мэдээллэгчийн үүрэг гүйцэтгэж, хүчний байгуулагуудад тус болж байсан байна.
Нэгэн хуульчийн мэдэгдсэнээр бол зөвхөн энэ 61 гишүүдийг баривчлаад зогсохгүй энэ клубын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож, энэхүү холбооны нэр болох "Mongols"хэрэглэхийг хорьж, мөн Чингис Хааны дүрс бүхий энэ холбооны сүлд тэмдэгтэй хүрэм, хувцас өмссөн хүн болгоныг саатуулж, зайлшгүй тохиолдолд цагдан хорих ч саналыг шүүхэд мэдэгджээ. Хэрэв энэ санал дэмжигдэх юм бол "Mongols" gang-ын төгсгөл ирэх юм."Mongols" клубын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл албан ёсных нь сайт болох mongolsmc.com орж сонирхоорой. Та зүгээр сайт руу нь ороход Чингис хааныг минь ямар их шүтдэг нь харагдана даа.
"Hells Angels"клубын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрийнх сайт болох hells-angels.com орж үзээрэй.
Харин Лос Анжелес Таймс дээр гарсан эх нийтлэлийг нь уншихыг хүсвэл энд дарна уу.

5 comments:

Xalx said...

Iim garuud bas baidiimaa. Aimar hund garuud baindaa. Mongoliin mini neriig gutaasan zolignuudiig barivchilsan ni deer.

Pearle Deppsu said...

Сайн хүний нэрийг хэдэн үеэрээ худалдаж иднэ гэгчээр энэ бас гадгаад нөхдүүд ч яахав дээ нээрээ хэхэ

Anonymous said...

hmmm ter heden saihan motocikliig ni avchih yumsan. Huraagdsan mototsikluudiig ayugu bol une hyamdruulaad zarna daa.

mongol said...

Ene gangsteruudiin talaar deer ued dam damaa sonsoj baisan yum bn. Ternees bish harj yavsangui ee. evgui huiten tsaraitai nuhduud bn.

Anonymous said...

Mongols - гэдэг чинь. Тэнэгүүд гэж байгаа юм аа. Би бас анх гайхаад байсан чинь. Mongoloid билүү үгнээс гаралтай байсан байх аа. Та нар ямар ч байсан youtube дээрээ Mongols гээд хайгаад үзээрэй, баахан тэнэгтэж байгаа хүмүүсийн бичлэг гарна.