2009 оны Шилдэг Бүжгийн Хамтлаг

Posted by Tsegmee On Jun - 02 - 2009

Намайг арван жилд байхад л манай байрныхан танай байрныхантай бүжгээр өрсөлдөнө, маргааш хичээл тараад цэцэрлэгт тулаантай шүү! гээд л их л хөөрхөн тэмцээн болдог байж билээ. Охидууд, хөвгүүд гэлтгүй бүгд холилдож, эсвэл дангаараа охидоороо, эсвэл дан хөвгүүд гэж хэд хэдээрээ баг болж хуваагдаж байгаад л, тэр үеийн айхтар том систем хөгжмөө цэцэрлэгийн арын хаалганы хажуугын хавтан дээр хамаг чангаар нь орилуулж байгаад л, бүжгээр ана мана тулалддаг байсныг та санаж байна уу? Одоог бодвол чөлөөт цагаа ёстой зөв өнгөрөөж байсан юм шиг байгаа юм.

20 Долларын Үнэ Цэнэ!

Posted by Tsegmee On Aug - 30 - 2007

Өнөөдөр интернетээр аялаж байгаад Jonathan Renich гэгч америк оюутны үүсгэн байгуулсан EduRelief нэртэй Монголын ядуу амьдралтай хүүхдүүдэд сурах бичиг авч өгөх хандивийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж авлаа. Бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань төлөө хаа холын харийн хүн ийм сайхан буянтай үйлс бүтээж байгаад үнэхээр сэтгэл хөдөллөө. Jonathan Renich Монголд хүмүүнлэгийн шугамаар ажиллаж байхдаа монголын нэг сурагчийн жилийн сурах бичгийнх нь зардал ердөө 20-хон Доллар байдаг боловч

Твиттерийг алдаршуулъя !!!

Posted by Tsegmee On Mar - 24 - 2009

За хө цаана чинь Твиттер гээд дэлхийг донсолгож байгаа сонин жигтэй сайт гараад ирсэн байна шүү хүмүүсээ!!! Би ч хэд хоногын өмнө хэрэглээд үзлээ. Ер нь их сонирхолтой эд юм байна. Бараг аддиктед (addicted - донтох) болмоор туучий байна гээч. Ямар учиртай сайт вэ гэхэээр ерөөсөө их энгийн "Та одоо юу хийж байна вэ ?" (What are you doing?) гэсэн асуултанд 140 тэмдэгтэд багтаагаад л мессеж бичиж твиттер (энэ линк википедия дээрх тайлбар шүү) дээрээ байрлуулна гэсэн үг

Америкчуудаас суралцах зүйл их байна аа (4 хэсэг)

Posted by Tsegmee On Apr - 20 - 2009

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр өнөөдөр ёстой алдаж байж ухаарсан Америкчуудын нэгэн сурууштай занг та бүхэнтэйгээ хуваалцах санаатай. Энэ нөхөдүүд чинь үр хүүхдүүдээ багаас нь цагийг чанад мөрдүүлж сургадаг юм байна хөөш. Бага ангиас нь эхлээд л дээд сургууль хүртэл бүх хичээл, даалгавар нь тодорхой хугацаатай, тогтсон дэдлайн (deadline-эцсийн хугацаа) гэгч айхтар зүйлтэй байх юм. Ах баагий анх сургуульд орчихоод нөгөө л Монголдоо сурч байсан шиг ээ,

Outsourcing in Mongolia

Posted by Tsegmee On Jan - 09 - 2008

Өнөөдөр та бүхэнтэйгээ нэгэн сонирхолтой сэдвээр ярилцаж санаа бодлоо солилцое гэж бодлоо. Өнөөдрийн сэдэвт Монголд аутсорсингийн (outsourcing) салбарыг хөгжүүлэх боломж байгаа юу? гэсэн асуултанд хариулт олохыг зорьж энэ сэдвээр өөрийнхөө санал бодлыг толилуулахыг хичээлээ. Би уг нь энэ сэдвээр нэг бичлэг оруулая гэж бодоод л яваад байдаг юм. Яагаад ч юм тохироо нь бүрдэхгүй байсаар байгаад өдий хүрчлээ. Өнөөдөр харин их олзуурхууштай үйл явдал болж намайг энэ сэдвээр бичлэг оруулахад их дэм болж өглөө.

Ажил хайхдаа анхаарах хэдэн зүйлс

Posted by Tsegmee On Jan - 25 - 2009

За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна.

Соёлын Шок - Cultural Shock (2 хэсэг)

Posted by Tsegmee On 10/21/2008
Соёлын шокоос гарах ямар арга замууд байна ?
Үнэнийг хэлэхэд Соёлын Шокоос гарах эсэх зөвхөн ЧАМААС л шалтгаална. Зөвхөн "ЧИ" л энэ хямралаас гарах эерэг алхамуудыг хийх хүн. Эхний бичлэгийг оруулчаад би жаахан интернэтээр аялж энэхүү шокноос гарах арга замуудыг хайж үзлээ л дээ. Ганзага ч хоосонгүй шүү хэд хэдэн хэрэгтэй зөвлөгөөнүүд олж авлаа. Мөн номон дээрээсээ ч гэсэн зарим нэг арга ухааныг оллоо. Ингээд эдгээр арга замуудыг багцлан өөрийнхөө үгээр тайлбарлаж, мөн өөрийнхөө баримталдаг зарим зарчимтай хослуулан доор орууллаа.

1. Аливаа зүйлийг төгс хийх гэж битгий хичээ!
Энэ бол жишээ нь Англиар ярьж сурж байгаа Монголчуудад их нийтлэг тулгардаг асуудал юм. Ихэнхи нь ярьж байхдаа дүрмийн алдаа хийчихвий, дуудлага маань ямар байгаа бол гээд л наян юм бодно шүү дээ. Энэ чинь нөгөө төгс ярих гээд байгаа оролдлого. Тэгэхээр алдаатай ч бай, дуудлагатай ч бай хамаагүй ярь. Тэр хэл гэдэг юм чинь ярьж байж, туршиж байж, давтаж байж, хэрэглэж байж, алдаж байж сайжирдаг юм.

2. Битгий дуурай, битгий хуул
- Өөрийнхөөрөө л бай! - За энийг бол надад хамт ажилдаг нэг өвөө маань хэлж байсан. Ёстой толгойд ороод байгаа юм даа. Тэр өвөө уран барималч хүн юм байна л даа тэгээд яг өөрийнхөө бүтээлтэй холбож тайлбарлаж байгаа байхгүй юу.
Өвөө: Ах нь байна шүү дээ залуу байхдаа нэрд гарах гээд, хүмүүст танигдах гээд алдартай уран бүтээлчдийн хийсэн бүтээлүүдийг яг ижилхнээр хуулаад, ёстой хамаг авьясаа гаргаад хийсэн ёрөөсөө ижилхэн болохгүй юм билээ.Тэгээд дараа нь яг өөрийнхөө бодол санааг шингээгээд, загвар шийдлийг хэнийг ч хуулалгүйгээр өөрөө зохиогоод нэг вар хийсэн чинь хүмүүсээс маш их өндөр үнэлгээ авсан юм гэж хэлж билээ. Тэгэхээр байна шүү дээ андуудаа хичээлийнхээ даалгаврыг хийхдээ ч тэр, ажилаа хийхдээ ч тэр, Англи хэлээр ярихдаа ч тэр яг л өөрийнхөө бодол санааг шингээж гүйцэтгэх хэрэгтэй юм шиг байгаа юм.

3. Өөрийнхөө хянаж чадах юманд л анхаарлаа хандуул!
- Өөрөөр хэлэх юм бол хийж чадах зүйлээ, урдаа байгаа зүйлээ л хий, битгий өнгөрсөн эсвэл өөрчилж болохгүй эсвэл чадал хүрэхгүй зүйлийг оролдоод бай гэсэн санаа шиг байгаа юм. Тэр элий балай улс төр, улсын төсөв мөсөв-ийн талаар санаа зовох яахав. Ямар ч байсан энэ шокноосоо гараад ав.

4. Юу чухал, юу чухал биш гэдгээ ялгаж салгаж сурах хэрэгтэй!
- Өөрөөр хэлэх юм бол битгий хэрэггүй зүйлд цаг хүчээ зарцуулаад бай гэсэн үг. За энэ ч гэсэн их чухал арга байна лээ. Надад нэг эгч маань хэлж байж билээ. Би чинь нэг хэсэг хичээлдээ түүртээд тэрнээсээ халшраад интернет-д хамаг цагаа үрээд байдаг байсан буруу юм билээ.
Тэртээ тэргүй хийхээс хойш битгий юмыг хойш нь тавь. Одоо хийчхээд дараа нь сэтгэл хангалуун өөрийгөө зугаацуулахгүй юу тээ. Юу чиний амьдралд чухал гэдгээ ялга гээд байгаа. Жишээ нь сурдаг оюутан байлаа гэж бодъё л доо. Тэгсэн ах баагий шиг хичээлээ хаячаад интернетэд суугаад байя гэж бодъё. Үнэндээ хэлэхэд тэр хүн юу чухал гэдгээ ойглохгүй л яваад байна гэсэн үг. Хичээл нь хамгийн чухал зүйл шүү дээ.

5. Бэр
хшээлээс битгий зугтаад байгаачээ! - Зугтаад л, халшраад л, тойроод л, хойш нь тавиад л яваад байх тусам тэр бэрхшээл чинь цасан бөмбөг өнхрүүлдэг шиг улам томроод л араас чинь хөөгөөд байна гэсэн үг шүү дээ. Жишээ нь: Англи хэл сурахаас битгий халшраад бай. Амархан юм гэж байхгүй. Tэгэхээр өдөр бүр бага багаар сураад, давтаад, туршаад л бай. Энэ ирчээрээ хэдхэн сар явчихад л шал өөр болно шүү. Мөн энэ юм сурна гэдэг үнэхээр гайхамшигтай эд юмаа. Яагаад гэхээр хүн чинь сурсныхаа хирээр улам тэрнээсээ таашаал аваад амтшаад явчихдаг юм байна шүү дээ.

6. Хэн нэгэнд бэрхшээлээ ярь!
- Өөрийгөө нээ, юу бодож санаж яваагаа нэгд нэгэнгүй хэл, битгий хав дараад, би ярих дургүй гээд яваад бай. Наад дотроо хадгалаад яваад байгаа юм чинь чиний дотор удах тусам чамайг улам идээд байгаа байхгүй юу? Гэр бүлийнхээ хүнд ч юм уу, Монголд байгаа аав ээждээ ч юм уу? (Би энийг хэрэглэж байгаа хэхэхэ), найздаа ч юм уу, эсвэл Сэтгэл судлаачид ч байсан болно шүү дээ.

7. Тусламж гуй!
- Хүнээс юм гуйх дургүй чинь хамаагүй зүгээр л гуйх хэрэгтэй. Багшаа надад ийм бэрхшээл тулгараад байх шиг байна би яах вэ ? Ахаа, Эгчээ, Ааваа, Ээжээ, Миний ханиа надад ийм тулгараад байнаа яах вэ ? Надаа туслаач ?

8. Нэг газар бүгдийг нь бич!
- За энийг би бас хэрэглэж байгаа ёстой дажгүй арга байна лээ. Чамд одоо ямар бэрхшээлүүд байна тэрийгээ бүгдийг нь жагсаагаад бичээрэй. Сэтгэхүйн ч бай, бодит амьдралын ч бай бүх бэрхшээлээ бичээд бай. Ганц хан бэрхшээл гэхгүй толгой дотор чинь юу л болж байна бүгдийг нь бичээд бай. Жишээ нь: миний сайн муу чанар, юунд дуртай, юунд дургүй гээд л. Энэ арга бол өөрийнхөө мэдрэмжийн илэрхийлэх хамгийн эрүүл үр дүнтэй арга юм.

9. Энэ гадаад соёл, гадныхны амьдралын хэв маяг энэ тэрийг битгий зүгээр л ажиглаад бай. Маргаашнаас шууд амьдралд нь биерээ оролц!
Жишээ нь чи фитнесст яваx дуртай бол маргааш очоод шууд бүртгүүл, Конки-гоор гулгах дуртай бол каток ороод гулга, Гитар дарах дуртай бол гитар худалдаж ав. Америкийн хамгийн сайхан зүйл бол юу хүссэнээ авч болдог, юу дуртайгаа хийж болдог нь гоё доо. Ингээд ирэхлээр чинь хүн чинь дуртай юмаа хийж тэндээсээ таашаал аваад мөн хажуугаар нь нийгэм олон нийттэй бага багаар харьцаад эхэлж байгаа байхгүй юу.

10. Чалчаад бай чалчаад бай чалчаад бай!
Хэнтэй ч хамаагүй. Чатанд ороод танихгүй хэн нэгэнтэй ч юм уу, ойр дотныхонтойгоо ч юм уу.

11. Өөрийгөө зоригжуулж сурах хэрэгтэй!
Би л гэхэд өөрийгөө зоригжуулах хэдэн уриа үг гэх юм уу олж авсан. Жишээ нь:
- Be yourself! -Өөрийнхөөрөө л бай,
- Think positive! - Юумыг дандаа эерэг талаас нь бодож бай
- Never, never, never give up! - Хэзээ ч, Хэзээ ч, Хэзээ ч, битгий бууж өг
- Do it in your own way!- Өрийнхөө бодлоор аливаад ханд, Өөрийнхөө бодож байгаагаар юумыг хий.
- Define your things and action and decide which one is the most important thing in your life - Юу чухал юу чухал биш гэдгээ ялгаж сур.
- Look forward, Don’t look backward - Урагшаа ирээдүйгээ л хар битгий өнгөрсөнөө бодоод бай!
- Trust yourself/Be confident - Өөртөө итгэ, Өөртөө итгэлтэй бай
- Don’t worry too much, Just face the problem and act - Аливаад битгий их санаа зовоод бай. Зүгээр л бэрхшээлтэйгээ халз тул!

За ингээд тоочоод байх юм бол их л арга замууд байгаа биздээ. Тэгээд бас хүн болгон өөр өөрийн гэсэн аргуудтай байгаа байхаа. Хэрэв та бүхэн боломжтой бол энэ доор сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй. Та бидний бичсэн зүйлийг ганц ч гэсэн хүн амьдралдаа хэрэгжүүлвэл аштай юу даа. За ингээд энэхүү бичлэгээ нэгэн сайхан ерөөлөөр өндөрлье дөө.

Монгол ахан дүүсийн минь ухаан нь саруул мэлмий нь тунгалаг байх болтугай!!!

9 Response to "Соёлын Шок - Cultural Shock (2 хэсэг)"

  1. Urangoo Said,

    hi tsegmee chinii ene bichsen zuiliig unshaad uneheer heregjuulmeer sanadlaa.Bi amerikt bish solongost surch bgaa.yagl deerh bdaltai bna.harin garah arga zamiig medsendee bayartai bna nen yalanguya"bitii tugs bh gej hichee"
    gesen zuwluguu.
    Chamd bayarlaa tsaashid olon goe zuil blogtoo tawij bgaarai bye

     

  2. Urangoo Said,

    hi tsegmee chinii ene bichsen zuiliig unshaad uneheer heregjuulmeer sanadlaa.Bi amerikt bish solongost surch bgaa.yagl deerh bdaltai bna.harin garah arga zamiig medsendee bayartai bna nen yalanguya"bitii tugs bh gej hichee"
    gesen zuwluguu.
    Chamd bayarlaa tsaashid olon goe zuil blogtoo tawij bgaarai bye

     

  3. Anonymous Said,

    Yasan unen ug be, bi ehnii hesegiig ni unshsan yag minii amidrald toxioldood bga zuil bxii, end ireed odoo barag 3 jil bolj baina. Odoo boltol shoknoosoo garagui l baih shig baina. Zarim mongolchuud maani ali hediin buugaad ugtsun surguulia hayaad helnii kurs bolgood har ajil hiigeed yavj baina. Tegee l gadaaduud dund orohoos aigaad mongolchuudtaigaa l hamt amidrach haritsaand orj baina da.Minii bodloor hamgiin gol ni hun uuruu uuriiguu hyanaj surah l baih gej bodoj bn.

     

  4. Urangoo Said,

    tsegmee hicheelee hiihgui chinii blogtoi taniltsaad hamag tsagaa barchlaaa he he gehdee ih taalagdaj bna tsaashid bnga shaigaj bnaaa. Amjilt

     

  5. Tsegmee Said,

    Hey Urangoo sain uu, chi chin minii tanidag Urangoo mun uu dee. hehehe Chi blogtoi bol nadaa linkee uguurei. Chamd harin ene shocknoos garah yamar arga uhaan baina. Teriigee bidentei huvaaltsaach.

     

  6. gegeen Said,

    http://gegeen.wordpress.com/2008/10/24/2007/12/10/what-about-culture-shock/

    Тэгвэл та гэрээсээ хол явах гэж буй эсвэл аль хэдийн гэрээ санаад эхэлсэн бол дараах зөвлөгөө танд тус болно.

    1. Юуны түрүүнд та явах гэж буй бол сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй.

    2. Тэгээд бодит байдлыг байгаагаар нь хүлээн ав. Энэ ийм байх ёстой, тийм байх ёстой гэж бүү бод. Эерэг хандлагатай байх хэрэгтэй.

    3. Тэгээд анх очингуутаа хүмүүстэй сайхан харилцах хэрэгтэй. Тантай адил анх очиж байгаа оюутнууд олон бий. Анх очсон даруйдаа найзын хүрээллээ бүрдүүл. Эс тэгвэл та ганцаараа үлдэх аюултай. Тэд адилхан гэрээсээ хол байгаа тул танд их тус болно.

    4. Гэрийхэнтэйгээ холбоотой бай. Тэгээд сайхан байгаагаа хэл. Эс тэгвээс гэр бүлийхэн тань танд санаа зовох болно. Хэн нэгэн таны төлөө санаа зовох нь таныг мөн хэцүү байдалд оруулдгийг санаарай.

    5. Олон төрлийн, олон хүрээний найзуудтай болох хэрэгтэй. Жишээ нь бүжгийн дугуйлангийн найз, спортын найзтай бол. Тэгэх юм бол та олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдэд оролцох ба ингэснээр та орчиноосоо сайхан мэдрэмж авах болно. Хамгийн гол нь та өөрийгөө хөгжөөж, уйдаахгүй байх ёстой. Хүн ганцаардаж, уйдхаараа л гэрээ санаж эхэлдэг.

    6. Хичээлдээ хүчин чармайлт гарга. Энэ бол таны гол зорилго. Дээр хэлсэнээр хичээл хүнд санагдах, амжилтгүй сурах зэрэг нь гэрээ санахад хүргэдэг гол хүчин зүйл гэдгийг санаарай. Тиймээс хичээлээ сайн хийх хэрэгтэй.

    7. Өөрийн сонирхолоо хөгжүүл. Гэртээ хийдэг байсан хоббинууд болон шинэ зүйл оролд, сур. Хамгийн гол нь өөрийгөө хийх юмтай байлга. Жишээ нь манай оронд далай байхгүй учир та усан дээр гулгаж байгаа хүмүүсийг тв- нээс л хардаг байсан биздээ. Тэгвэл та таны очсон орон далайтай бол яагаад үүнийг оролдож болохгүй гэж? Мөн нийтийн клубуудуудад оролц.

    8. Мөн боломжтой бол цагийн ажил хийх хэрэгтэй. Энэ нь таныг завгүй байлгаад зогсохгүй таны санхүүгийн асуудлыг шийднэ. Гэрээсээ ирэх мөнгийг хүлээгээд суух нь таны хийх үйлдлүүдийг хязгаарлах болно. Гэхдээ мөнгө гээд хичээлээ мартаж болохгүйг санаарай.

    9. Мөн та сургуулыхаа багш нартай холбоотой бай. Багш нар гадаадаас ирсэн оюутнуудад ихэнхдээ сайн байдаг гэлцдэг. Та үүнийг өөрийн давуу тал болгон ашиглах хэрэгтэй.

    10. Эцэст нь хэлэхэд хэрвээ та оюутны байранд амьдардаг эсвэл амьдрах бол өрөөний найзтайгаа сайн харилцаатай байх нь чухал. Та тухайн хүнтэй удаан хугацаанд хамт амьдрах учир хэн хэндээ тав тухтай байдлыг бий болгох хэрэгтэй. Жишээ нь өрөөний ариун цэврийн асуудал. Анх танилцахдаа өрөөг цэвэр байлгахад ямар арга хэмжээ авах ёстойгоо шийд. Хувиар ч гаргаж болно шүү дээ. Ингэж эхлээд асуудлыг шийдэх нь дараа гарах асуудлуудаас зайлсхийхэд тань танд тус болдог юм.

    Ямар ч тохиолдолд, ямар ч нөхцөлд тухайн хүний юманд хандах хандлага асуудлыг шийддэг гэдгийг санаарай. Тиймээс өөдрөг, эерэг хандлагатай байх хэрэгтэй.

    genee

     

  7. Anonymous Said,

    Cultural shock ch yah argagui bidend tohiolddog gehdee biye biyendee ter bolgon delgeed baidaggui ooroor helbel bi yag ene shock-nd orchihjee gej tomyolj chaddaggui asuudal shu. Tuunees gadna ta buhend ESL baihiin berhsheelee garsan hun baival turshlagaasaa huvaaltsaach. Yaj yag ooriinhoo perfect bodson yumaa perfect ilerhiileh ve English deer. Hir udaan hugatsaaanii daraa iim chadvartai boloh bol? Hezee yaj Americ-chuudiin joke-iig buren oilgoj terend ni erguulj joke hiih chadvartai boloh be? Turshlagaasaa huvaaltsaach?

     

  8. Tsegmee Said,

    Hey anonymousaa.

    Unendee helehed yag tedii ediid chi tugs bolchino gesen oilgolt hel surahad baihgui. Mun alivaad jishee ni angli heleer yarihdaa ch gesen bitgii tugs yarih gej hichee and mini zugeer l bodoj sanaj oilguulj baival boloo. Bi ch gesen odoo boltol angli helnii problemtoi l baina. Gehdee anh baisan tuvshneesee deerdsen baih gej bodoj baina. Yum surna gedeg chin baga bagaar, alham alhamaar saijirnuu gehees hezee 100% tugs bolno gej baihgui.

    Setgegdel uldeesend tnx.

     

  9. ih saihan bichleg bolson baina. hamgiin gol n' soyoliin shooknoos yaj garah ve gedegt olon arga zamiig ugsun n' taalagdaj bain.

    Hyn uuruu uuriige bainga zorigjuulj baih heregtei gedeg unen shy. Hyn bolgon uuriinhee am'draliig udirdaj avch yavaa bolhoor ene n' uragshaa yavhad hamgiin chuhal.

    Mun, hymyystei bainga yar'j bai gedeg ynen shy. Ene n' busad hymyysiig hyndelsnees eheldeg gej bi boddog um. Yamar ch hyn bai bid nart dor hayaj neg heregtei um helj/zaaj ugdug um. Busad hyniig hyndelsnii uudnees yar'had nuguu hyn maan' ch gesen setgel undur buguud chamd durtaya sanal setgelee huvaaltsdag jisheetei. Ygyi umaa gehed chi neg hynd ch gesen uram ugluu l gesen yg shy de.

    =) zaya

     

Post a Comment

    Шинэ Сэтгэгдлүүд

    Шинэ Бичлэгүүд

    Орос Кино

    Миний Тухай