Tuesday, September 23, 2008

Үзэхэд илүүдэхгүй кино "Нууц"

Та бүхэндээ 2006 онд шуугиан тарьсан бүтээлүүдийн нэг болох "Нууц" хэмээх баримтат киног дахин толилуулж байна. Дахин толилуулах болсон шалтгаан гэвэл урьд оруулсан байсан бичлэгүүд маань бүгд устсан болтой. Харин сая интернэтээр тэнэж яваад дахин нэг шинэ эх үүсвэрээс энэхүү киноны бүрэн бичлэгийг олж авлаа.Одоо устгах нь гайгүй байж болох юм. Ямар ч байсан дахиад үзээд авахад илүүдэхгүй дээ. Урьд Монгол хэл дээр үзэж байсан бол одоо эх хэл Англи хэл дээр нь үзээрэй. Энэ кино маань зүгээр нэг үзэгчдээ зугаацуулахыг зорьсонгүй харин тэдний амьдралыг өөрчлөхийг зорьсноороо тухайн оныхоо цахиур хагалсан бүтээл болж чаджээ. Киногоо үзээд хэрэгтэй зөвлөгөөнүүдийг нь амьдралдаа аль болох хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
Эцэст хэлэхэд та бүхэн болж өгвөл гадаадын алдартай бүтээлүүдийг (Ном ч бай, кино ч бай) болж өгвөл эх хэл дээр нь үзэж байхыг хичээж байгаарай. Ер нь ихэнхи алдартай бүтээлүүд англи хэл дээр гардагдаа. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл одоо үед Англи хэлийг хүссэн ч бай хүсээгүй бай заавал сурах хэлний нэг юм. Орчуулаад л хаячихаар эх бүтээлийнхээ утгийг нь гажуудуулаад хүчгүй болгоод хаячихаад байгаа юм. За харин Англи хэл сурч байгаа андууд маань энэхүү киног бага багаар давтаж үзвэл киногоо ч ойлгоод бас давхар хэлээ ч сайжруулаад авах юм байгаа юм. За нуршаад яахав киногоо үзэцгээе!!!

3 comments:

secret said...

wow ene kinog angli hel deer ni uzii gej bodood baisan ym. thanks

Anonymous said...

bayrlasan shuu tsegmee. goe kino baina.

Жаргал said...

баярлалаа,даан ч англи хэл дээр маруухан яаж сайжруулхаа мэддэггүйээ