MAKSIM
Өнөөдөр та бүхэндээ өөрийн сонсох дуртай нэгэн дуучны намтар уран бүтээлийн талаар товч өгүүлэх гэсэн юм.Өчигдөр орой ажлаа тарж ирчээд дууныхаа цуглуулгаас орос дуу сонсож суутал нэлээн дээр оруулж байсан Максимын хэдэн дуу үнэхээр сайхан мэдрэмж төрүүллээ. Ёстой л сонсоод сонсоод уйддаггүй сайхан дуунууд байгаа юм. Максим (Жинхэнэ нэр нь Марина Максимова) талаар товч өгүүлэхэд Оросын Татарстан мужын Казань хотод төрсөн бөгөөд хүүхэд ахуй наснаасаа хөгжим сонирхож, дууныхаа үг ая ыг өөрөө бичдэгээрээ бусад дуучдаас ялгаатай юм. Оросын эстрад ертөнцөд хөл тавиад удаагүй ч өсвөр үеийн залуусыг аль хэдийн өөрийнхөө дуу хоолойгоор байлдан дагуулж чадсан мөн гаргасан цомогууд нь Оросын поп ертөнцөд байгаагүй хэмжээгээр борлогдож бас нэгэн шинэ рекордыг тогтоосон билээ. Мөн энэхүү дуучин маань өнгөрсөн 3 сарын 22 нд өөрийнхөө болон үзэгч фэнүүдийнхээ хүссэн хүлээсэн тайлан тоглолтоо Москвагийн хамгийн томд тооцогдох Олимпийский цэнгэлдэх хүрээлэнд хийсэн билээ. Тоглолтын бүрэн бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарж орж үзээрэй эсвэл дээр байгаа миний дууны цуглуулгаас орж үзээрэй. Нээрээ энэ дуучин маань ая үгийг нь өөрөөө зохиодог бөгөөд гаргасан дуу болгон нь ХИТ болдог болохоор үнэхээр бишрэхээс өөр аргагүй юм. Дашрамд дурдахад өөрт таалагддаг болон Орос-т ХИТ болж чадсан дуунуудын клипыг энэхүү бичлэгтээ хавсаргаж орууллаа. Надад хамгийн их таалагддаг дуу нь "Мой рай", "Трудный Возраст", "Знаешь ли ты" гурав нь. Тийм ч учраас цуглуулганыхаа хамгийн эхэнд байрлууллаа. Танд ч гэсэн таалагдана гэж найдаж байна. Үгнүүдийг нь оруулах гэхээр зай их эзлэх гээд байсан болохоор линкийг нь энд орууллаа шүү. Maksim - Lyrics - Ийшээ ороод дууных нь нэрээр хөөгөөд үгнүүдийг нь олж аваарай. За олон зүйл нуршаад яахав хэрэв та энэ дуучны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахийг хүсвэл албан ёсны вэб сайт болох maxi-m.ru ороорой.

6 comments:
Sain baina u,
Youtube-ees video-oo yaj ingej oruuldag yum be? Helj ugj tus bolooch, mash ih bayarlalaa.
Hey sain uu, Ingej video tsugluulga bolgoj oruulahiin tuld chi ehleed youtube deer account neesen baih shaardlagatai. Tegeed accountaa neesnii daraa uuriin tsugluulah gej baigaa videonuudaa youtubeees haij olood tegeed playlistee hiine. Hiisniihee daraa my account tsesnii create player gesen heseg ruugee orj zagvaraa songood playlistee songood tegeed code-iig uusgeh huulaad blog/website deeree tavidag yum.
Za amjilt husii!! asuuh zuil baival asuugaarai
Yostoi ih bayarlalaa.
Huue hezeedee bichleg oruulchihvaa... Uchigdur tanaihaar shurdhiigeed garsan yum...
Duug ni sonsloo, goyo duuldag yum bainaa. Yer ni orosiin hool olon jil horoosniih, oros duund durtai gej...
Ganaa egch minii muu blogoor zochilsond tnx shuu. Uchigdur sand mund ene bichlegiig oruulsiin. Tegeed unuudur bichsen zuilee ergeed harsan chin neleen l olon aldaa baina. Za yahav yahav. Baigaa yum baigaagaaraa tuuh bolon uldeg huurhiis. Bi ch gesen orost amidraliinhaa heden jiliig unguruusun bolohoor oros duu ih sonsoh durtai. Bolj l ugvul shine garsan duunuudiig ni sonschih sanaatai baidiin. Saihan shuu tsaanaa l neg goe medremj turuud baidiin. Tegjiigaad tanii blogoor shagainaa.
Post a Comment