2057 он
Өнөөдөр та бүхэндээ шинжлэх ухааны үндэслэлтэй нэгэн сонирхолтой цуврал баримт киног толиулах гэж байна. Одоогоос 50 жилийн дараа бидний хүрээлэн буй орчин, шинжлэх ухаан дэвшил ямар байх бол гэж та ер нь төсөөлж үзсэн үү? Жишээ нь: Бидний унадаг машинууд тэр үед нисдэг болох болов уу ? Анагаах ухааны хөгжил дэвшилт бидний амьдрах хугацааг уртасгаж чадах болов уу ? Тэр үед бидний хүрээлэн буй орчин яаж өөрчлөгдөх бол? Робот үнэхээр бидний ахуй амьдралд тус болж чадах болов уу? гэсэн маш олон асуултууд бидний тоглойд цөөнгүй орж ирдэг билээ.Тэгвэл эдгээр асуултын хариуг олох үүднээс Discovery Channel бодит баримт, судалгаан дээр тулгуурласан 2057оны Дэлхий, 2057 оны Хот, 2057 оны Бие махбодь гэсэн 3 ангит баримтат кино бүтээсэн байна. Энэ киног би хувьдаа 50 жилийн дараа ямархүү амьдрал биднийг угтах вэ гэдэгт анх удаа бодит төсөөлөл өгөх гэсэн зоригтой алхам болсон бүтээл гэж дүгнэж байна. Энэхүү баримтат кино маань АНУ-д 2007 оны 1 сарын 28нд цацагдаж тухайн үедээ нэлээн шуугиан тарьсан юм.
Бидний хүрээлэн буй орчин ямар байх вэ? сансрын лифт гэнэ үү? Үл үзэгдэгч цэрэг ? Ирээдүй шатахуун түлш, эрчим хүч ямар байх вэ ?
Тэр үед бидний амьдралд робот ямархуу байр суурь эзлэх бол? Жолоочгүй машин гэнээ ? Нисдэг машин? Бусад Ямар ямар дэвшилтэд технологи бүтээгдэх болоо?
Нисдэг түргэний тэрэг? Бидний эрүүл мэндийг хянадаг хувцас?, Хиймэл эд эрхтэн, Эрхтэн хэвлэж гаргадаг болно гэнээ цаана чинь, Бүрэн роботжсон хагалгаа, Бидний амьдралыг уртасгах анагаах ухааны ололтууд

1 comments:
Goyo medeelel tavisand bayarlalaa. khaka.blogspot.com
Post a Comment