Friday, August 8, 2008

THE WINNER IS ...?

Ийнхүү бидний хүссэн хүлээсэн мөч ирж нэвтрүүлгийн үзэсгэлэнт хөтлөгч Кэйт Дили дугтуйгаа задлах тэр мөчид зааланд байсан бүх хүмүүс амьсгаагаа түгжин сэтгэл догдлон хүлээж байна. Тэр дундаа Твич, Жошуа 2 дор бүрнээ өөр өөрсдийнхөө шившлэгийг уншиж тэсэн ядан хүлээж байгаа нь тодоос тод харагдана. Хөтлөгч: "Америкын шилдэг бүжигчнээр Тексасаас гаралтай 19 настай Жошуа шалгарлаа" гэж хэлэхэд зааланд хуран цугларсан үзэгчид тайзыг доргитол орлилдов. Уйлах нь уйлж, инээх нь инээж, үсрэх нь үсэрч үнэхээр бүх зүйл хяналтаас гарав. (хэхэхэ бичих гэж баллаж байна уу ? , ингэснээс видеог нь оруулсан нь хамаагүй дээр юм байна. Нөгөө дуулж байхаар утгыг нь ярьчих гэдэг шиг л. вха ха ха.)
Нээрээ үнэхээр санаанд оромгүй үйл явдал боллоо. Би уг нь охидуудаас түрүүлэх байх гэж бодсон хамгийн түрүүнд Кортни жийгдээд, дараа нь Кэйти маань жийгддэг байшт (Гэхдээ байшдээ Кэйти маань ганзага хоосонгүй шүү, шилдэг эмэгтэй бүжигчин болж 50 мянган доллар кармалаад авсийшо. Хөөрхий Кортниг өрөвдөөд байгаа юм. Юу ч үгүй тайзнаас буулгасаншдээ). Үзүүр түрүү булаацалдхаар Твич, Жошуа 2 үлддэг байгаа. Би хүнд цохилтонд оров. Хэсэгтээ шоконд ... Ноднингийн season 3 ч гэсэн яг л тийм юм болсон юм. Америкчууд ч бас л таавар мэт хүмүүс юмаа. Мэргэжлийн ур чадварыг харахаас илүүтэй үзэгчдийг хэр хөгжөөж баясгасан гэдгээс шалтгаалж саналаа өгөх шиг боллоо. Найжл гээд ерөнхий шүүгч нэгэнтээ хэлжийж билээ. "Энэ тэмцээн бол хэр сайн бүжиглэдгээрээ биш харин үзэгчдээ хэр сайн хөгжөөж байна гэдгээр тодорхойлогдоно" гэж. Нээрээ л энэ тэмцээний явцыг харжийхад яг л голыг нь олж хэлждээ гэж бодогдож байлаа. За тэр яахав ямартай ч ийнхүү 4 дэх удаагийн So You Think You Can Dance шоy маань өндөрллөө. Би нэлээд шинэ шинэ видео бичлэгүүд youtube playlist-дээ оруулсан байгаа шүү. Бүүр зарим нь саяхан хэдхэн цагийн өмнө болсон дугаарын ч бичлэгүүд байгаа. Маргаашнаас шүүгчдийн маань таалсан хамгийн шилдэг үзүүлбэрүүдийн бичлэгүүдийг оруулах болно. Дашрамд дурдахад сүүлийн финал тоглолт дээр бүх үеийн (all seasons) шилдэг бүжигчид маань үзүүлбэр үзүүлж мөн Jonas Brothers (Америкын өсвөр насны залуусыг байлдан дагуулж байгаа бойбанд) оролцож ая дуугаа өргөсөн нь онцлох содон үйл явдлууд боллоо. За ингээд түр бичлэгээ өндөрлөе дөө.(Хэлэхгүй бол хэл загтнаад болдгүй ээ. Энэ бичлэгүүд жаахан чанар муутай юм билээ. Гэхдээ байшдээ чанарыг сайжруулж үздэг нэг арга байна аа. Та яг үзэж байгаа видеоныхоо дэлгэцэн дээр дарахаар тусдаа цонх нээгдээд үндсэн youtube-ийн хуудасруу орно. Тэгээд бичлэгийн цонхны барууд доод талд watch in high quality гэсэн бичиг байгаа. Тэрэн дээр дарахад маш сайн чанартай гардаг юм шүү!!!. Ер нь цаашдаа youtube дээр бичлэгүүдээ үзэхдээ энийг ашиглаж байгаарай.)

Онцлох содон үйл явдлууд бичлэгнээс тэмцээний бүх видео бичлэгүүдийг үзээрэй !!!
Маргааш дэлхийн бүх улс үндэстнийг нэгтгэж чаддаг цорын ганц үйл явдал болох Олимп (Beijing 2008) эхэллээ. Монголоо төлөөлж оролцож байгаа бүх тамирчиддаа Алтан медаль энгэртээ зүүгээрэй гэж ерөөе!!!

0 comments: