Friday, August 8, 2008

Oнцлох содон үйл явдлууд (SYTYCD Season 4 FINAL)

Өчигдрийн оруулсан бичлэг маань нэг хоногын өмнө болж өнгөрсөн SYTYCD финал тоглолтыг ерөнхийд нь тоймлон хүргэсэн бол өнөөдөр энэ дугаарын онцлох содон үйл явдлуудын талаар тус бүрт багахан хэмжээний тайлбар өгч видео бичлэгүүдийг нь youtube playlist-дээ орууллаа.
1. Nigel Rocks!!! - Миний хамгийн их сонирхол татсан үзүүлбэр бол яалт ч үгүй Найжл-ын (энэхүү шоуны ерөнхий продюсер, шүүгч. Дашрамд дурдахад энэ эрхэм маань American Idol-ын ерөнхий продюсер-аар давхар ажилдаг юм.) бүжгийн академын сурагч хүүхдүүдтэй хамтарч үзүүлсэн бродвэй бүжиг байлаа. Хэдий нас өндөр гарсан ч гэсэн хүүхдүүдээсээ ялгарахгүй хурдан шаламгай хөдлөж байгаа нь үнэхээр бахархах сэтгэгдэл төрүүлж байлаа. (2-т орсон байгаа Top 4 - Second Guest Performance нэртэй видео)
2. Шилдгийн шилдгүүд - Бүх 4 season-ы шилдгийн шилдэг бүжигчид хамтран нэг тайзан дээр гарсан нь үнэхээр сонирхол татсан үйл явдал байлаа. Жишээ нь: Лорен (season 3), Сандра (season 1), Доминик (season 3), Донил (season 2), Лэйси (season 3) гэх мэт. (3-т орсон байгаа Former Contestants нэртэй видео)
3. ТОП 20 performance - Энэ жилийн шилдэг 20 бүжигчид маань дахин хамтдаа бүжиглэсэн нь бас л үзэгчдийг шуугиулсан үзүүлбэр байлаа. Ялангуяа төгсгөлийн хэсэг дээр шалгарч үлдсэн 4 голд нь зогсож үлдээд бусад оролцоргчид нь унаж байгаа нь тэмцээний гол утга санааг харуулж байлаа. (4т орсон Top 20 Group routine нэртэй видео)
4. Fantastic vs. PacMan - Брэйк дэнс-аар хичээлддэг 2 залуугын тулаан үнэхээр үзэгчдийг хөгжөөсөн бас зэрэг гайхшруулсан үзүүлбэр байлаа. (5д орсон Fantastic vs. Pacman нэртэй видео)
5. Jonas Brothers - Америкын өсвөр насны залуусыг байлдан дагуулж байгаа бойбанд Жонас Бротэрс оролцож ая дуугаа өргөсөн нь гал дээр давс нэмэх шиг үзэгчдийн шуугианыг улам бадраав. (6д орсон Jonas Brothers нэртэй бичлэг)
6. Judges' favorites - Шүүгчдэд таалагдсан бүжгийн үзүүлбэрүүд. (Аз болоход видео цуглуулгандаа бүх шилдэг үзүүлбэрүүдийг нь олж оруулж чадлаа шүү.)
За тэгээд бичээд байвал нүүр дүүрэн л юм болох юм шиг байна. Та өөрөө энэ доорх бичлэгүүдээс сонгоод эсвэл эхнээс нь дуустал нь үзээрэй. Нэг удаа л плэй дарахад арын бичлэгүүд нь автоматаар үргэлжлээд тоглоод явчих нь шүү. Тухлан сууж таалан соёрхоно уу.

2 comments:

ganaa_bj said...

Hey, Tsegmee duu mini sain uu?
Ter Nigeliig harsan, bishirmeer bujigledeg yum baina lee. Katee-g hasagdahad nulims garah duhsun. Huu maani shimten uzdeg gants show bolohoor haaya haaya hyalamhiiseer bur tanil bolchihjee, ene hedtei.

khaka said...

Sain uu,
Yaj ingej youtube-iin video-g oruulsan yum be?