Англичуудыг бишрүүлж байгаа монгол бүсгүй
Өөрийнхөө авъяас чадварыг Англи улсад гайхуулж яваа жирийн нэгэн монгол бүсгүйн талаарх видеонуудыг энэ удаагийн бичлэгтээ оруулж байна. Britain's Got Talented (Монголоор бол Авъяаслаг Англичууд гэж нэрлэх юм уу даа- юу гэж орчуулахаа мэдэхгүй жаахан тээнгэлзэв.) гэдэг нэртэй Английн ТВ-ийн томоохон шоу тэмцээнд Лувсандорж Оюун гэдэг монгол оюутан уран нугаралтаараа шүүгчдийн гайхшралыг төрүүлж өндөр үнэлгээ авч байна. Эрэлхэг зоригтой авъяаслаг энэ бүсгүйгээрээ монголчууд бид бахархахаас өөр аргагүй. За олон зүйл нуршаад яахав гэж бодоод доорх бичлэгүүдийг оруулж байна.
Монголынхоо нэрийг гаргаж яваа Оюунаадаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье!

3 comments:
Ene ali hediin duustsan. Uur hvmvvs tvrvvlsen
Duu mini saihan naadah gej baina uu?
Bayariin mend hurgeh gej shurdhiiv...
Post a Comment