Monday, April 21, 2008

Шалдар булдар

За хө өнөөдөр нэг бичлэг оруулъя байз. Энэ удаа онцгойлон сэдэв сонголгүй зүгээр л сүүлийн хэд хоногт өөрийн амьдралд дохиолдсон онцлох содон үйл явдлыг талаар энэ бичлэгт оруулахыг зорилоо.

Ажил
Нэг таатай ч гэх юм уу таагүй ч гэх юм уу мэдээ дуулгахад би дахин 2 ажилтай болсон. Хэдэн ногооныг нь бодохоор таатай ч юм шиг, хийх ажил, ачаалалыг нь бодохоор ямар юмны тааламж авах вэ дээ. Яг л урьдных шигээ тэрэгний морь шиг зүтгэж эхэллээ. Сүүлийн хэд хоног ч естой л хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явлаа гээд хэлчихэд хэлсдэх зүйл байхгүй байхаа. Жишээ нь: Нэг өдрийн цагийн хуваарь гэхэд ийм байна: 07:00 цагт шөнийн ажлаасаа бууна, 07:00-07:30 - өглөөний цай хөтөлбөр , 08:00 цагт гэртээ ирнэ. 08:00 - 12:00 хүртэл 4 цаг унтана. 12:00-12:30 - үдийн цай хөтөлбөр, 13:00 цагаас 2 дахь ажил дээрээ очно. 13:00 - 21:00 хүртэл ажиллана. 21:00 - 22:30 - амралтын цаг. (Машиндаа хоолоо иднэ, зав гарвал интернэттэй газар очиж жаахан сууна), 23:00-07:00 - Шөнийн буюу 1 дэх ажил дээрээ гозойно.
Гэхдээ өдөр болгон ийм хуваарьтай ажилдаггүй юмаа. 3 өдөр л яг ингэж давхарддаг юм. Бусад үед нь бол 2 ажил маань зөрж таардаг болохоор арай биенд амар. Гэвч амралтын өдөр гэж огт байхгүй болсон. (7/24)
Хичээл
Хүнд гар болж байгаа. Нэг хичээл интернэтээр авч байгаа. (Financial management for Nonprofit organizations) Даалгавруудаа цаг тухайд нь өгч амжихгүй л явна. Анх орж байснаа бодвол архагшаад хүнд гар болоод байнаа. Дөхүүлж байгаад болгондөө гэсэн юм яриад малгайгаа хажуулдуулчаад бохь тас тас хийлгээд сургуулийн коридороор ярвайгаад явжийшд. хэхэхэ
Сүүлд үзсэн кино
За энэ хэсэгт харин ч нэг ярих юм байгаа шүү. Сүүлийн хэд хоног хамгийн их давтамжтай гүйцэтгэсэн зүйл бол яаалтчгүй кино үзэх үйлдэл байлаа. Аз болоход нөгөө шинэ ажил маань овоо хийх зүйл бага байдаг юм байна. Тэгээд зав чөлөөндөө кино үзээд суугаад байх санаатай.Сүүлийн кинонуудаас:
1. Martian Child - Энэ их гоё кино байна лээ. Нэгэн өнчин хүүг Зохиолч залуу өргөж авснаар бүх үйл явдал эхлэндээ. Шинэ аав хүү хоёулаа их зовлон үзсэн болохоор нэг хэсэгтээ л тэдний хоорондын харьцаа үл ойлголцох байдалтай байна. Үргэлжлэлийг нь киноноосоо үзсэн нь дээр байхаа. Би өөрийн видео цуглуулгандаа хийсэн шүү. Энд дараад эсвэл энэ хажууд байгаа цонхон дээр дарж үзээрэй.
2. Dan in Real Life - Их амьдралтай кино. Бас нэг өрх толгойлсон 3 охинтой аавын тухай гарна. Хамаг бүхнээ хүүхдүүддээ зориулаад өөрийнхөө аз жаргалыг умартсан эгэл жирийн аавын амьдрал 3хан хоногийн дотор яаж өөрчлөгдөж байгаа талаар гарна. Үргэлжлэлийг нь киноноосоо үзсэн нь дээр байхаа. Би өөрийн видео цуглуулгандаа хийсэн шүү. Энд дараад эсвэл энэ хажууд байгаа цонхон дээр дарж үзээрэй.
3. The Brave One - Нэгэн аж жаргалтай хосын тухай киноны эхэнд өгүүлнэ. Жаргал дагаж зовлон гэгчээр нэгэн орой хос хоёр цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байгаад гэнэтийн дайралтанд өртөж үл бүтэх хэдэн залуусын зугаа болж зодуулж нөхөр нь тэр дороо амь насаа алдаж эмэгтэй нь хүнд байдалд орно. Энэ их уй гашууг яаж даван дуулж өөрийн сэтгэлийн шархаа ямар аргаар нөхөж байгаа талаар гарах маш сонирхолтой кино юм.Би өөрийн видео цуглуулгандаа хийсэн шүү. Энд дараад эсвэл энэ хажууд байгаа цонхон дээр дарж үзээрэй. Би ер нь зөгнөлт, адал явдал кино гэхээсээ илүүтэй амьдралтай бидний хэнд ч тохиолдолж болох үйл явдлын талар өгүүлсэн кинонууд үзэх их дуртай. Нэг талаасаа бидэнд сургамж болоод байх шиг санагддад юм. Танд л гэж хэлэхэд дээрх кинонуудыг узээд та харамсахгүй шүү. Завтай үедээ заавал үзэх кинондоо оруулаарай.
Сонсож байгаа дуу
Өөрийн IPod-доо дээр л нэг хэдэн монгол дуу хийсэн байсан тэрийгээ л байн байн давтаж сонсоор байгаад л таарлаа даа. Гэхдээ саяхнаас нэг дуу чихэнд хоногшоод байгаа. Шинээр л гарсан болтой. "Тэнгэрт харвасан од" гэдэг киноны дуу гэсэн.Та одоо сонсож байна уу? Хэрэв сонсохгүй байвал энд дарж сонсоорой. Бас нэлээд хэдэн шинэ монгол клипүүд өөрийн дууны цуглуулгандаа хийсэн шүү. Энд дарж эсвэл дээр байрлах цонхон дээр дарж шууд сонсоорой. Хийх зүйл уг нь их л байх юм. Блогтоо оруулмаар сонирхолтой сэдэвүүд орж ирээд л байна. Одоохондоо ажилдаа түүртээд тэр болгон цаг зав гаргаж чадахгүй байна. Хүн хүн өөр өөрийн гэсэн замаар явдаг болохоор зөвхөн өөрийнхөө тухай бичихэд ч гэсэн сонирхолтой байх шиг. Блогчин андуудынхаараа ойрын хугацаанд шур хийнээ. Бэлэн байгаарай
За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг үүгээр жаргаая даа. Ажилдаа явалгүй болохгүй нь
Бодлоо тэр чигээр нь буулгав

2 comments:

tsogtoo said...

Haaguur alga bolchdog zaluu ve, ter kinonuudiin 2iig ni lav uzsen yum baina. Ih dajgui kino shuu.
Za tur bye, minii blogoor orooroi

артаньян said...

ажиллаад байж дээ, залуудаа хөлс их гарвал дараа нь амар жимэр, аварга модны сүүдэрт, дуртай хүнтэйгээ хүүрнээд, дуртай юмаа уугаад суух цаг хангалттай гарна.