Блогчдын нэгдсэн сүлжээ
Миний блогоор тухлан саатаж байгаа танд энэ өдрийн амар амгаланг айлтгая!
Сая ажил дээрээ сууж байтал нэгэн санаа зурс хийн толгойд орж ирлээ. Энэхүү санаа маань блог хөтөлдөг Монголчуудад хамааралтай юм. Гэхдээ зочин та ч гэсэн энэ санаан дээр сэтгэгдлээ хуваалцаж, зөвлөгөө өгч болно шүү!
Блогчин андуудаа! Бүгдээрээ нэгдсэн нэг холбоотой болвол яасан юм бэ ? Холбоо гэхээр нэг их нүсэр сонсогдоод байж магадгүй. Зүгээр л эхний шатанд нэг Yahoo групптэй болвол яасан юм бэ? (Хүн болгон дор хаяж нэг Yahoo ID-тай байдаг болохоор Yahoo-г сонголоо)Ингэж бодоод би нэг ийм mongolblog нэртэй групп нээчлээ. Хэрэв та Mонгол блогчдын группт нэгдэхийг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй. Бүртгүүлэхэд нэг их зүйл шаардагдагдаад байхгүй бүх хүмүүст нээлттэй байх болно.Хэрэв блогчид маань e-mail, messenger ID -раа холбогдоод авбал нэлээд олон давуу талуудтай байгаа юм. Заримаас нь дурдвал:
1. Блогтойгоо холбоотой шинэ содон мэдээ, мэдээлэл хоорондоо дамжуулах,
2. Зарим нэг асуудлаар санаа бодлоо солилцох,
3. Бие биентэйгээ дотно танилцах,
4. Шинэээр блог нээж байгаа болон блог сонирхогч залуустаа зөвлөгөө өгөх,
5. Уралдаан тэмцээн, Оны шилдэг блогчин шалгаруулах гэх мэт арга хэмжээнүүд албан есоор зохиох (Энэ санааг нэгэн блогчин анд (Ганбаа) гаргаж бас ч үгүй хэд хэдэн удаа шилдэг блогчинг шалгаруулж байсныг санаж байгаа байх)
6. Цаашлаад албан есны холбоо энэ тэр байгуулах талаараа ч ярьж болох юм шүү дээ.
Энэ санаа маань зүгээр ч нэг ороод ирсэн санаа биш юмаа. Би гэдэг хүн энэ блогчдын халуун тогоонд ороод нэг их удаагүй байгаа бөгөөд зав чөлөөнөөсөө шалтаалаад нэг их олон блогоор орж чаддаггүй юм. Тэгээд нэг зав гарахаар болж өгвөл бүгдэнгээр нь орчих санаатай байдагч цаг их ордог болохоор мэддэг хэдэн блогоороо ороод л таарах юм. Хараад байхнээ блогчид маань тус тусдаа өөр өөрийн гэсэн хүрээтэй (санаа нийлдэг гэх юм уу, эсвэл найзуудын, ажлын, мэргэжил нэгт гэх мэт хүрээтэй) тэгээд тэр тойрогтоо л эргэлдээд байгаа болохоор тэр болгон олон хүнд хүрч чадахгүй байх шиг. Жишээ нь: Банжиг-ийн блогчид (gogo-ийнхэн, blogspot-ийнхон, wordpress-ийнхэн ч ялгаагүй) гэхэд ихэнх нь яг л дотроо бие биентэйгээ харьцаад бусад сайт-д байгаа блогчидтойгоо тогтмол харьцаж чадахгүй байгаа юм уу гэж санагдаад байна. Хэрэв та бид нэгдсэн нэг сүлжээтэй болчвол бие биенээ илүү таниад мөн дээр хэлсэн давуу талуудаа ашиглаад олныг хамарсан, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж болох юм. Аан тийм хэрэв танд энэ санаа таалагдсан бол өөрийн таньдаг блогчин андууддаа уламжлаарай.



3 comments:
tegie oo tegie sanaliig chin demjij bna, bie bieteigee dotno gegch ni taniltsay aaiiiiin
Dajgui sanaa baina. Gehdee blog sonirhdog murtluu bloggvi hvmvvs negdej boloh yy ?
Tsegmeeg demjij bainaa, bi tanaihaar bainga orj sonirholtoi olon yum unshdag ch gesen setgegdlee bainga uldeej chaddaggui yum aa. Chinii neriig uur deeree linkeltsen baigaa shuu, durguitsehgui biz dee.
Post a Comment