Хүн болгон биедээ түрийвч гэх янз бүрийн загвар хийцтэй бяцхан хавтас, уут, сав авч явдаг билээ. Харин хэний түрийвчэнд юу байдгийг бид тэр болгон мэдэх боломжгүй юм. Бидний өдөр тутам хэрэглэдэг хэт энгийн юм шиг зүйл боловч дотор нь их олон төрлийн учир жанцантай зүйлс багтаж байх шиг. Ингээд өнөөдөр та бүхэндээ өөрийн хэтэвчээ нээж ямар эд зүйлс дотор нь явдгыг сонирхуулахаар зурган, тайлбартай бичлэгийг оруулж байна. Уг нь яг жинхэнээр зургийг нь аваад тавих боломж байсан боловч цаг заваас шалтгаалаад мөн зарим нэг хувийн мэдээллээ ил гаргах боломжгүй байсан учир жишээ зурагнууд тавьлаа. Та бүхэн маань ойлгох байх гэж найдаж байна. Миний хэтэвчинд:Жолооны үнэмлэх
За эндхийн жолооны үнэмлэх гэж нэг иймэрхүү дүр төрхтэй юм байна даа.Миний гол нэрийн хуудас гэж хэлж болно. Хаана л очно энэ үнэмлэхийг шаардана. Хэрэв та урьд нь машин барьж байсан эсвэл монгол, олон улсын жолооны үнэмлэхтэй бол Калифорнийн жолооны үнэмлэх авахад нэг их түүртээд байх юм байхгүй дээ. Яг л манайх шиг бичгэн, жолооны шалгалт өгөөд тэнцэх юм бол таны гар дээр шинэхэн үнэмлэх чинь очно. Калифорнийн жолооны үнэмлэхний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Дебит картХарилцах дансны карт гэх юм уу даа. Миний хамгийн их хэрэглэдэг карт бол энэ байгаа юм. Өдөр тутмын төлбөр тооцоогоо энэ картаараа хийнэ дээ. Мөнгө төгрөг тоолж толгойгоо гашилгана гэсэн юм байхгүй цаг хэмнээд, цэвэрхэн, естой амар эд юм билээ. Эндхийн ихэнх банкиуд харилцах данс нээхэд шимтгэл авдаггүй бөгөөд ийм карт, бас чек дэвтэр үнэгүй дагалдаж ирдэг юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Social Security Number (SSN)
За энэ их чухал дугаар байгаа юмаа. Ийм дугаартай болчих юм бол та ажил хайх, зээлийн карт авах, байр түрээслэх, машин авах гээд л бараг бүх зүйл нээлттэй болно гэсэн үг. Жолооны үнэмлэх шиг миний гол нэрийн хуудсуудын нэг. Хэрэв та оюутан бол ийм дугаар авахад нэг их хүндрэл байхгүй юм билээ. Сургуулийнхаа гадаад оюутны хэлтэс дээр очоод зохих өргөдлийн маягтууд бөглөөд тэгээд л бүсдыг нь тэд хийчихдэг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.Кредит карт

Дебит картаас ялгагдах гол онцлог нь та зээлээр тооцооо хийж болоход оршиж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол та юу хүссэнээ энэ картаар авах боломжтой гэсэн үг. Аан тийм нэг зүйл залруулахад хүссэн бүхнээ ч арай биш юмаа, таны зарцуулах хэмжээ хязгаарлагдмал шүү. Өөрөөр хэлэх юм бол та хэр сайн зээлийн түүхтэй байна төдий чинээ таны зээлээр зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Хамгийн гол нь сарын дотор эргүүлэн төлөх нөхцөлтэй. Эхэндээ би энэ картаар бараг таалагдсан болгоноо авдаг байлаа,тэгээд картынхаа төлбөрийг хийхэд л естой уур хүргэнэ дээ. Ийм их мөнгө үрчихсэн юм уу гээд л өөрийгөө зүхэх хэрэг гараад байдаг юм. хэхэхэхэ. Гэхдээ энэ картыг шал дэмий эд гэж хэлж байгаа юм бишээ. Зээлийн түүхтэй болох, (Энэ улсад хүн болгон өөрийн гэсэн зээлийн түүхтэй, тэгээд хэрэв зээлээ цаг тухай бүрт нь төлж байсан бол дараа дараагийн зээлийн хэмжээ нь нэмэгдэж, машин, байшин, бусад том хөдлөх, үл хөдлөх хөрөнгө авах, түрээслэхэд маш чухал нэмэртэй.) интернетээс юм худалдаж авах, бас заримдаа огт мөнгөгүй болцон үед эсвэл нэг том зүйл авах гэхээр таны хуримтлуулсан мөнгө хүрэхгүй байх үед ашиглахад тохиромжтой гэж боддог. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай
Оюутны үнэмлэх (Student ID)
Энэ миний гуравдагч нэрийн хуудас юм уу даа. Ихэнхдээ сургууль дээрээ л хэрэглэнэ дээ. Номын санд суух, сургуулийн гуанзанд хоол идэх, сургалтын төлбөр төлөх, янз бүрийн оюутны хөнгөлөлттэй үйлчилгээ авах үед л ашигладаг гэж болох юм. Та оюутан болсон л бол ийм үнэмлэхтэй болчихоно гэсэг үгдээ.Даатгалын үнэмлэх (Medical Insurance Card)

Англи нэрээрээ байсан нь дээр юм шиг байнаа, Монголруу орчуулахаар хачин хачин нэр гарч ирээд байна. Зэ энэ бол миний даатгалын дэвтэр гэсэн үг. Гэхдээ би нэг их ашиглаж үзээгүй ээ. Слава богу. Бие хар муудвал л ашиглах байлгүй дээ. түй түй муу ер. Гэхдээ байна ш дээ энэ ашигладаггүй зүйлийн төлөө би жил болгон 1000-аад доллар төлдөг гээд боддоо. Мөнгийг нь бодохоор өвдөөгүй ч гэсэн эмч дээр нь гүйж очоод үзүүлээд надад тариа хий, эм бичиж өг гээд байдаг юм билүү гэж бодоод байгаа. хэхэхэххэ.
Amazon.com карт
За энд бас нэг карт байна. Ихэнхдээ амазоноос юм авахаар болвол хэрэглэдэг юм. Бусад үед бол үхмэл байна даа хөөрхий. Тэгээд ч би энэ картны давхар эзэмшигч нь болохоор сарын тооцоо энэ тэрийг нь хийдэггүй юм. Картны гол эзэмшигчид картны тооцоогоо өгчдөг юм. Сонирхуулж хэлэхэд хэрэв та зээлийн карт авахад шаардлага хангахгүй байвал зээлийн карттай таньдаг найз, хамаатныхаа давхар эзэмшигч нь болоод тэр картаа хамтран эзэмшигч болох боломжтой байж магад шүү. Асуухад илүүдэхгүй.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарайААА карт (AAA member card)

Энэ карт бол машинтай хүмүүст зориулсан карт хэлж болноо. Таныг жолоо бариад явж байхад гэнэт машинд чинь гэмтэл гарах, дугуй хагарах, баттери дуусах, зэрэг санамсаргүй тохиолдолд картан дээр байгаа утсаар тусламж дуудаад холбогдох үйлчилгээг нь газар дээр нь авах боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.
Target gift карт
Автобусны билет (Bus pass)

Эндхийн автобусны билет нь хүртэл соронзон туузтай, уншуулдаг гэх юм уу даа. Нэг өдөр хэрэглэх автобусны билет нь 3 доллар гэж байна. Өдөртөө багтаад хүссэн чиглэлээр хэдэн ч удаа явж болно. Харин билетгүй, мөнгөө төлөөд зорчино гэвэл суух болгондоо 1,25 цент гээд боддоо. Тэгэхээр билетээ аваад явчихсан нь хамаагүй дээр байгаа юм. Аан тийм тэгээд энэ соёлт нийгэмд чинь кондуктор гэдэг тэр чимхээд нудраад байдаг авгай чинь байхгүй болчихжээ. Автусанд ороход жолоочийн хажууд билет уншдаг машин байх жишээтэй. Тэнд нь авсан билетээ гулгуулаад л болоо.Манай монголд ч гэсэн хэрэгжүүлэхэд боломжтой л санаа шиг санагддаг юм.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.
Korean Air Skypass
Энэ карт гуайн ид шидийг үзээгүй л явна. Уг нь инернетээс харахнээ корэан айрээр нисэх болгонд миний явсан км нэмэгдэж тэгээд тэр заасан хязгаарт нь хүрч чадах юм бол урамшуулал авах эсвэл нэг удаа үнэгүй нисэх зэрэг их олон ид шидтэй юм байхаа. Одоохондоо учрыг олж чадаагүй ч түрийвчинд маань явсаар л байна. Байнга ямар нисдэг бишдээ.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.Albertsons Savings карт

Энэ одоо бас л урамшууллын карт юм шиг байгаа юм. Над шиг өдрийн од шиг дэлгүүр ордог хүнд ч дээ ид шидийг нь үзэхгүй байгаад л нутаг буцах юм байлгүй дээ. Ихэнхдээ бэлэн, түргэн хоолны, пиццаны гарзруудаар явчихдаг болохоор дэлгүүр ороод юу ч авах юм билээ дээ. Хааяаа л нэг орж идэж үзээгүй, шинэ содон юм байвал авдаг юм.Аан тийм бас бэлэн мөнгө хэрэг болохоор ганц 2 юм авсан болж ордог юм. Сониноос карт хэрэглээд байхаар бэлэн мөнгөний гачигдалд орно гэсэн шинэ сонин үзэгдэл гардаг болоод байгаа. Жишээ нь: Зарим жижиг хоолны газруудруу хоол идэх гээд орохоор тэр картны машин энэ тэрийг нь тавьж чаддаггүй юм уу дандаа бэлнээр худалдаа хийнэ гээд ах баагийг жоохон сандаргаад авдаг юм. Өлсөж байгааг хэлэх үү ойр хавьд байгаа томхон дэлгүүрлүү, эсвэл АТМ машинтай газарлуу чавхдандаа. хэхэхэДэлгэрэнгүй мэдээллийг эндээс
2 долларын дэвсгэрт
10 төгрөг
Монгол хүн байна даа түрийвчиндээ улсынхаа мөнгөн дэвсгэртийг хийлгүй яахав. Хэдий мөнгө багатай ч гэсэн түрийвчээ хоосон байлгаж болдоггүй юм гэнэ лээ. Доллар, төгрөгөөр хэтэвч маань байнга дүүрэн байх болтугай гээд л хийж явдаг юм хэхэхэ. Нээрээ монгол дэвсгэртийн зургыг интернэтээс олох болов уу гээд эргэлзээд байсан чинь харин санасныг бодвол их олдож байна лээ. Бүүр зардаг юм байна гээч энэ гадаад хүмүүс. Бодвол тэр орон орны мөнгөн дэвсгэрт, зоос цуглуулдаг хүмүүс нь л авдаг байхдаа. Ebay дээр төгрөгийн дэвсгэрт, зооснууд маань хөөрхөн үнэд хүрдэг юм билээ. Та энд дараад орж сонирхоорой.
Эдгээрээс гадна хэтэвчинд маань чухал хүмүүсийн нэрийн хуудас, их дүнтэй тооцооны хуудас (юмыг яаж мэдхэв буцаах ч юм уу, эсвэл ямар нэгэн асуудал гарвал их хэрэгтэй байдаг юм),календар, өөрийн болон хайртын маань зураг (хайртыгаа санахаар зургийг нь гаргаж ирээд үзэх сайхан байдаг юм, өөрийн зураг бол ямар нэгэн бичиг баримт авахад хэрэг болж магад гээд л авч явна даа хэхэхэхэхэ өөрийгөө санана гэж юу байхав хэхэхэхэ) гээд овоо л их юм байдаг юм байна даа (одоо л мэдэв).
Дээрх тайлбаруудыг яг өөрийн мэдлэг, туршлага дээр тулгуурлаж хувь хүний өнцгөөс харж товчхон бичсэн болохоор зарим зүйл дээр дутуу дульмаг тайлбарласан байж магадгүй шүү.та дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл тус бүрийнх нь линк дээр дарж үзээрэй. (Хэрэв танд нэмж хэлэх зүйл, шүүмжлэл байвал доор байгаа коммент дээр бичээрэй).
За ингээд Таны, миний түрийвч үүрд түнтгэр байх болтугай гэсэн ерөөлөөр энэ бичлэгээ жаргаая даа.
Za Tsegmee duugiin eruul bat orshij aniagiinh ni turiivch tuntger baih boltugai.
Meduushtei saihan medeelel oruulsan baina. Bayarlalaa.
Bi bas $2-iin devsgert hadgaldag yum. Guilgeend baihgui bolood udaj baigaa gedeg baihaa?
Mongol mungunii huvid eejiinhee ugsun shinehen nogoon 500-tiig zarimdaa nutgaa sanasan uedee bas gargaad harchihnaa.
Zurguud bol oilgomjtoi.
Hehe, hugjiltei yum bichdegiin. Uuriiguu sanana gej yu baihav genee...
Чи чинь харин дажгүй юм биччихдэг гар уу гүй юу? Нэг ёсны хөөрхөн мэдээлэл болж өгч байгаа юм л даа хөө.
Чамд их олон карт байдаг юм байна шд. За надад юу юу байдагаа хэлэх үү.
1. Цалингийн карт: Манай компанийн цалингаа өгдөг карт гэхүү дээ. Гар дээр бэлэн мөнгө байхад их үрэгддэг талтай. Би ч их мөнгө үрдэг байдлаасаа бага багаар ангижраад байгаа шд.
2. Юнителийн карт байна. Барааг нь хараагүй удаж дээ хөөрхий. Сая л харлаа шд.
3. Цагаан Сараар ээжийн бичиж өгсөн мани-тай цаас байна. (ээжийг бичиж өгсөн гээд, бас мани заань байгаа болохоор хаяхаасаа бас айгаад. хэхэ, лаааааг сүжигтэй наасан)
4.Иргэний үнэмлэх. Уул нь авч явах аюултай гэдэг ч надад дандаа л байдаг юм. Хэтэвчээ алга болголоо гэхэд давхар бөөн зардал гарна гэсэн үүднээс шаардлагатай үед л авч явж бай гэдэг юм.
5.Эмчийн бичиж өгсөн эмний жор байна. Бурхан минь, ийм үнэтэй эмнүүдийг яаж авна даа.
6. 50 цент байна. Их л ховор байдаг гэсэн байх. Үнэн юм уу худлаа юм уу бүү мэд. БАйж л байдаг юм.
7. Ажилдаа ирэхдээ бүртгүүлдэг Цаг Бүртгэлийн карт. 1 минут хоцроход 200 төгрөг. Бас лайтай эдээ энэ чинь.
8. Миний хайртын зураг. Дандаа хамт байдаг ч зургыг нь хараад үнсдэг юм аа.
9. 2 доллар. 2-н дэвсгэрт. Чиний хэлсэнээр бол баяжууладаг эд юм байна шд тээ. Даанч тийм байхаа, хэтэвч мөнгөгүй хоосон болоогүй юм. хэхэхэ. Энэ 2-йн дэвсгэртийг бага ах надтай булаацалдаж юу болов оо. Өгчих өө, ах нь мөнгийг нь өгчихье гээд л....
10. За тэгээд хэдэн задгай мөнгөнүүд байна даа.
Ганаа эгч урдуур дайраад боль лдоо та одоо. Насаараа дээрэлхэчих юм.
Hi Tsegmee, Ih heregtei bichleg bna shuu, bi chiii site-iig uzeh durtai daamch ajliin suljee mash muu uchraas oroh geed bolohgui bdag da, Russian duunuudiig chin sonsmoor l bdag daanch bolohgui yum
USA-d baidag humuus ih zavtai bdag bololtoi odorjin chatlaad l goe yumoo
yamar goyo bichleg oruuldiin. ter oyutnii unemlehnii zurag tanai surguuliinh uu ?
neeree hunii turiivch ruu ongiih saihan blaa
sonirholtoi bichleg boljee, neg udaadaa turiivch ruugee ungiilguh altan bolomj olgosond tnx shuu.
Sain baitsgaana uu ? chin setgeleesee sanal bodloo huvaaltsaj dem ogsond bayarlalaa.
Ganaa egchid : Tanii blogoor say orloo. Yamar goyo bichleg oruulaavee. Хөвсгөрхөн цагаан цас...ээжийн тухай бодол
Yanztai bi tanii ter oruulsan duunuudiig chin dagaj jaahan duulav. hehheheh Tanii turiivch tuntiinee. Er ni tuntiih shinjindee ortson bna lee hehehehe.
Deppsu andad:
Turuuvchee neesend bayarlasan shuu. Neeree ter 50 centiig bi eroosoo harj baigaagui yum shig. Baidag l baihdaa ayagui bol. Za turiivch chin sain tuntiih boltugai. Oroi udesh garahdaa hanitai garch baigaarai busguichuulee. (Deppsugiin bichlegiig unshaad seremjluulev)
Nandiadaa:
Bi neeree bolj ogvol shineer garsan oros duunuudiig olood sonschih sanaatai baidag yum. Minii blogruu orohod hundreltei baival minii duunii tsugluulga ruu orood sonsoj bolno shuu!!!
Anonymoust:
Ter unemlehnii zurag bishee. Manai surguuliinh arai oor baidag yum. Gehdee eronhii zagvar ni bol neg iimerhuu.
Boljgono buyu telmen duudee: Hehehehe telmen duu yarih gej ballaj bnaa. Boljgono boljgono oolhondoo gej baina gesen uu ?
hehehhehe Tosoolood ineed hurev.
Tsegmee ih hunleg hun bha. Hun burt zoriulj tsag gargan hariult bicheed. Zarim uyed tsegmeegiin blogiig unshihaar ooriinhoo zalhuu bdalaas ichdeg yum....
Tsegmee chi The secret geed nom unshssan u? Bi ter nomiig haij bga yum l da. Haigaad neeh udaagui ee. Unshih sanaa bgaa yum gevel arai zov oguulber boloh bh. Nom neeh unshdaggui bolhoor nomnii linknuud sain medehgui yum. Link medej bval sendleerei...pls
harin manai tsegmee ih zuv bodoltoi hund tusarhuu ih saihan setgeltei zaluu sanagddag shuu. gesnees ene setgegdel dundaa holboos oruulaad bainaa? zaaj uguuch?
Болжгоноод:
Уг нь дүүдээ тэр сэтгэгдэлд яаж линк оруулах талаар шууд энд заагаад өгөе гэсэн чинь болдгүй шүү. Хөгтэй юм болж байнаа. Нөгөө кодийг нь энэ коммэнт-д бичээд оруулах гэхээр шууд линк болж гарч ирээд болдгүй. Бүүр аргаа бараад майл - рүү тайлбар явуулчлаа шүү. Нэг их хэцүү юм байхгүй юм билээ. Майлээ шалгаарай.
Ураанд:
Би тэр киног бүрэн эхээр нь өөрийн видео цуглуулгандаа оруулсан байгаа. Энд дарж орж үзээрэй. Их гоё кино шүү.
Za eronkhiidoo ijilhen l yumnuud yvdiin bn, Mongol 10 tugrug 2 dollar geh met
Hehe. Tnx for reply. Gehdee bi kino bish nom asuusan yum l da. Ochigdor harin Oor hunees olchihloo. hehe. Yag hevlegdsen nom helbereer ni.
hey zaluu yu baina daa.
chinii blogoor teneed toorch yavna. hehe
naiz ne today Margaash LAs vegas yavah geed yum hum tsugluulaad jaahan zavgu l bna. tegj baigaaad zavtai uedee Give ya shout.
Los Angels aar yavuul chamaar dairna aa. hehe
zalgaarai hu
bye
Goyo, heregtei medeeleltei bichleg boljee.
hi, huuh yamar ih card taim be :) daraa uuriinhuu turuuvchiig uhaj dotorhiig ni garj uzey baiz :)
sayhan hetevchee hayatsan mulga muuhai yum bolson. hamgiin hairtai zurganda haramsjiin. busad n odoo yaaltai. ergeed olj bolhiim shig bailee.