Уйтгартай Амьдралаас Гарах Гарц

Posted by Tsegmee On Jul - 07 - 2009

Өчигдөр Revolutionary Road-ийг үзээд айхтар их юм эргэцүүлж боддог байна шүү хэхэ. Үнэхээр залуус бидэнд тохиолдож болох харахад энгийн хэрнээ, бидний амьдралыг ормонгоор нь эргүүлж болох ээдрээтэй нэгэн асуудлыг хөндсөн сүрхий кино болжээ. Энэ киног үзэхийг бүх андууддаа уриалж байна. Ялангуяа дөнгөж амьдралд хөл тавьж байгаа залуус дүү нартаа! Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Зарим нэг нь гадаадад гарч амьдрахыг гол зорилгоо болгосон байхад, зарим нэг нь хөл хөдөлгөөнт хотын амьдралаас зайдуу

Би ер нь хэзээ Монголдоо очих бол?

Posted by Tsegmee On Feb - 06 - 2009

Сая нэг андтайгаа мессенжердэж суусан чинь анд маань "чи хө хэдийгээр ирэх санаатай байна?" хэмээн энгийн хэрнээ, ярвигтай асуулт нэгийг тавив аа. Тэгсэн би "Харин л дээ, бодоод л байна" гэж хэлснээ "Сургуулиа төгсчөөд, хэдэн төгрөг цааш нь хийчээд, тэгээд боломж байвал мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилчаад очдог юм билүү!?" гэж нэлээн бодлогшронгуй бас нэг бодлын эргэлзэнгүй хариулж байх юм. Урьд нь чинь бол нэг жилийн дараа эсвэл сургуулиа төгсөөд л шууд чавхдаад очино гэж ам бардам хэлдэг байлаа.

"MONGOLS" gang-ын мөхөл

Posted by Tsegmee On Oct - 21 - 2008

Сая Los Angeles Times сонинг гальт гарчиглаад сууж байтал нэгэн зураг яалт ч үгүй нүдэнд туслаа шүү. Нэг биеэрээ дүүрэн шивээстэй, халзан толгой, бавгар сахалтай, том гүзээтэй бадируун нөхөр уртаа гэгчийн гинж дөнгөөр урдаа гавлуулчихсан, араас нь цагдаагийн тусгай ажилтан болтой дагчихсан зураг сонингийн нүүр дүүрэн шахуу тавигджээ. Тэгээд нөгөө зурагных нь тайлбарыг унштал "Сэжигтнээр татагдсан "Mongols" gang-ын гишүүн Холбооны ажилтнаар харгалзуулж яваа нь.

Твиттерийг алдаршуулъя !!!

Posted by Tsegmee On Mar - 24 - 2009

За хө цаана чинь Твиттер гээд дэлхийг донсолгож байгаа сонин жигтэй сайт гараад ирсэн байна шүү хүмүүсээ!!! Би ч хэд хоногын өмнө хэрэглээд үзлээ. Ер нь их сонирхолтой эд юм байна. Бараг аддиктед (addicted - донтох) болмоор туучий байна гээч. Ямар учиртай сайт вэ гэхэээр ерөөсөө их энгийн "Та одоо юу хийж байна вэ ?" (What are you doing?) гэсэн асуултанд 140 тэмдэгтэд багтаагаад л мессеж бичиж твиттер (энэ линк википедия дээрх тайлбар шүү) дээрээ байрлуулна гэсэн үг

Америкчуудаас суралцах зүйл их байна аа (4 хэсэг)

Posted by Tsegmee On Apr - 20 - 2009

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр өнөөдөр ёстой алдаж байж ухаарсан Америкчуудын нэгэн сурууштай занг та бүхэнтэйгээ хуваалцах санаатай. Энэ нөхөдүүд чинь үр хүүхдүүдээ багаас нь цагийг чанад мөрдүүлж сургадаг юм байна хөөш. Бага ангиас нь эхлээд л дээд сургууль хүртэл бүх хичээл, даалгавар нь тодорхой хугацаатай, тогтсон дэдлайн (deadline-эцсийн хугацаа) гэгч айхтар зүйлтэй байх юм. Ах баагий анх сургуульд орчихоод нөгөө л Монголдоо сурч байсан шиг ээ,

Ажил хайхдаа анхаарах хэдэн зүйлс

Posted by Tsegmee On Jan - 25 - 2009

За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна.

Улиран одогч 20 хоног

Posted by Tsegmee On 2/13/2008
Хайрт блог минь, Чөлөөт ертөнц минь, Бяцхан диваажин минь, Чамайгаа би ямар их санаа вэ ?
Би гэдэг хүн өнөө маргаашаа давах гэж унан босон явтал нэг л мэдэхэд блогоосоо хол 20 хоногийг ардаа үлдээжээ. Үнэнийг хэлэхэд бичлэг оруулах зав байсан уу гэвэл байсааан нуугаад яахав. Гэхдээ яагаад ч юм тохироо нь бүрдэхгүй байсаар өдий хүрчлээ. Ер нь боломжгүй байсан ч гэсэн блогд минь саатаж байдаг андуудынхаа урмыг хугалахгүйг хичээж зарим хэсгийг нь шинэчлэж байя гэж бодлоо. Тэгээд өчигдөр шөнө ажил дээрээ дуу, видео цуглуулгаа сэргээж суугаад нэг мөсөн шинэ бичлэг нэмээд оруулая гэж ший дээд энэхүү тэмдэглэлээ бичиж сууна. Энэ дашрамд миний блогд саатаж байдаг бүх зочиддоо чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлэе! (Тэр дундаа шилдэг блогчин Ганаа эгч-дээ намайг эзгүйд ч гэсэн блогт минь comment үлдээж байсанд маш их баярлалаа). Өнгөрсөн 20 хоногт миний амьдрал ерөнхийдөө нэг жимээр хөврөх шив дээ. Ажлаас гэр, гэрээс ажил гэсэн үндсэн маршруттай. Хааяадаа Лос Анжелес орж найз нартайгаа уулзах, идэж уух зүйлсээ цуглуулах, хичээлдээ суух, төлбөр тооцоо хийх гэх мэтийн ажил амжуулах гэж л жимээсээ хальт хазайх юм. Бусад үед бол жимээрээ л гэлдэрч явна.
Сониноос сүүлийн үед би нэг чатанд орох дуртай болоод байгаа. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгт энэ хобби-хоо талаар төрсөн санал сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо. Нээрээ би энэ чатанд дуртай болоод зогсохгүй жоохон донтох талруугаа ороод байгаа. хэхэхэ. Орлоо, Найзууд дээр байрладаг энэ чатад маань над шиг л харь оронд сурч хөдөлмөрлөж байгаа Монгол залуус их ордог юм билээ. (Та хэрэв энэ чатруу орохыг хүсвэл энд дарна уу). Хүний нутагт амьдралаа дээшлүүлэх гэж ажиллаж, сурч байгаа нутаг нэгт андуудтайгаа уулзаж ярилцах ямар сайхан байдаг гээч. Хааяаа бүүр хэдэн цагаар чатлах үе гарна. Нээрээ Монголчуудын маань гишгээгүй газар, очоогүй улс гэж бараг байхгүй юмаа. Солонгос, Япон, Хятад, Герман, Франц, Польш, ОХУ, АНУ, Бельги, Турк, Энэтхэг гээд их олон орноос холбогдох юм билээ. Энэ чатны бас нэг онцлог нь зөвхөн бичээд зогсохгүй бас хоорондоо компьютерынхаа утсаар ярьж хүсвэл камераар ч бие биенийгээ харж болдогт байгаа болохоор илүү дотно, амьд харьцаа үүсгэдэг юм. Бид их олон сэдвээр ярилцана даа. Эх нутгынхаа талаар, улс оронд маань тулгамдаж буй асуудлуудын талаар, тэрнээс гарах арга замуудын талаар санал бодлоо солилцож, мэтгэлцэж, бүүр маргалдах тохиолдол ч гарна. Ер нь ихэнхдээ бол хамтдаа цагийг зугаатай өнгөрөөх л зорилготой байдаг юм. Хүний нутагт сурч, ажиллаж, амьдралынхаа төлөө тэмцэж байгаа нутаг нэгт ахан дүүс, үе тэнгийн андуудаа харахад үнэхээр бахархар сэтгэл төрдөг шүү. Хааяадаа өөрийн гэсэн эх орон гэж байхад яасан ч гэж бид ингэж харь оронд амьдарч байгаа юм бол гэж бодохоор эдгээр залуусаа өөрийн эрхгүй өрөвдөх юм. Хүний нутагт сайхан байна би эндээ үлдэнэ гэж хэлж байгаа ганц ч хүн би олж сонсоогүй. Бүгдээрээ л зорьсон хэргээ бүтээгээд эх орон, элгэн садан, амраг хань даа очноо гэсэн өөдрөг гэгээн мөрөөдэлтэй хүмүүс байна лээ. Тийм ээ, андууд минь! Зорьсноо бүтээгээд эх нутгийн зүг жолоо залах мөч та бидэнд удахгүй ирнэ гэдэгт би бат итгэлтэй байгаа шүү!
Өнгөрсөн 20 хоногт миний амьдралд тохиолдсон хамгийн олзуурхууштай зүйл бол яах аргагүй энэ чат байлаа. Энэ чатны ачаар би олон сайхан найз нартай болсоон.
Ингээд Гадаадад суугаа Монгол ахан дүүс минь дор бүрнээ эрүүл байж, зорьсон хэргээ бүтээгээд эх орондоо хурдан эргэж ирээрэй гэсэн сайхан ерөөлөөр энэ бичлэгээ өндөрлөе
Жич: Миний бие найруулан бичихдээ тааруу болохоор замбараагүй бичсэн байж магадгүй шүү. Та бүгд минь аль болох эвлүүлээд уншихыг хичээнгүйлэн гуйя. :)

8 Response to "Улиран одогч 20 хоног"

  1. Тэлмэн Said,

    wow, security hiideg mundag agaadaa happy valentinsday!

     

  2. Хэхэ, би дээр нэг ингэж блогоо учиргүй санаж, хайртай дуртайгаа илэрхийлж билээ. ЭХний өгүүлбэрүүдийг уншаад шууд инээлээ шд. лааг танил мэдрэмж наасан.

     

  3. Tsegmee Said,

    хэхэхэхэ, удаж удаж нэг юм бичлэгээ орууллаа. Тэгээд зүгээр нэг зураггүй ч юм уу эсвэл нэг танихгүй зураг тавьж байснаас гэж бодоод өөрийн маасгар зургаа хавсаргаж бичкээн сурпрайз болгов хэхэхэ. Энэ зургыг ажил дээрээ, утаснаасаа, тэгээд шөнө дунд авсан болохоор их тааруу гарсан байна лээ. Ямар сайн дааа нэг анд маани хөшигний цаанаас авсан юм уу гэж байхав дээ. кэкэкэккэкэ.
    Тэлмэн дүүд: Урьд нь зоригт дүү Тэлмэн маань бараг ганцаараа зургаа тавьдаг байсан бол одоо ах нь дүүгийнхээ армид нэгдсэн шүү. ккккк
    Дэпсү андад: Нээрээ блогоосоо хол байж байгаад нэг орж ирэхээр нэг их санасан юм шиг мэдрэмж төрөх юм билээ. Яг л нэг амьтай юм шиг сонин юм шүү. Энэ блог маань миний амьдралын салшгүй нэг хэсэг маань болсон юм байна гэдгийг энэ бичлэгээ оруулж байхдаа л мэдэрлээ.

     

  4. Zee,duugiinhee buleen zusiig haraad saihan bainaa.
    Ajil surguulia amjuulaad mundag duu shuu. Eruul mendee sain anhaarch baigaarai.
    Зорьсноо бүтээгээд эх нутгийн зүг жолоо залах мөч та бидэнд удахгүй ирнэ гэдэгт би бат итгэлтэй байгаа шүү! gej saihan helsen baina. Zaluuchuud ta nar buhniig chadnaa... Ter dundaa manai Tsegmee...

     

  5. Anonymous Said,

    bayrlalaa, Tsegmee. chinii tsugluulsan kino bolon videonuudiig baingiin uzegch bolood udaj bna. ...feel guilty,
    :)

     

  6. Anonymous Said,

    sain uu, chinii blogoor bainga ordog shuu, saihan bichleg olniig oruulaarai

     

  7. UrAaN Said,

    Zee sain baitsgaanuu?
    Tsegmee chinii blogoor bnga zochildog shu. Minii favorite listend bdag shu chinii blog url chin. hehe. Chinii blogiig unshihaar l ooriinhiigooo hotolmoor sanagdaggiiin. Daanch zalhuu ch yumuu? Neg l eheldeggui yum.

     

  8. gegeen Said,

    zooz. australia-s bas neg nemegdlee shuu, andaa

     

Post a Comment

    Follow Tsegmee on Twitter

    Шинэ Сэтгэгдлүүд

    Шинэ Бичлэгүүд

    Орос Кино

    Миний Тухай