2009 оны Шилдэг Бүжгийн Хамтлаг

Posted by Tsegmee On Jun - 02 - 2009

Намайг арван жилд байхад л манай байрныхан танай байрныхантай бүжгээр өрсөлдөнө, маргааш хичээл тараад цэцэрлэгт тулаантай шүү! гээд л их л хөөрхөн тэмцээн болдог байж билээ. Охидууд, хөвгүүд гэлтгүй бүгд холилдож, эсвэл дангаараа охидоороо, эсвэл дан хөвгүүд гэж хэд хэдээрээ баг болж хуваагдаж байгаад л, тэр үеийн айхтар том систем хөгжмөө цэцэрлэгийн арын хаалганы хажуугын хавтан дээр хамаг чангаар нь орилуулж байгаад л, бүжгээр ана мана тулалддаг байсныг та санаж байна уу? Одоог бодвол чөлөөт цагаа ёстой зөв өнгөрөөж байсан юм шиг байгаа юм.

20 Долларын Үнэ Цэнэ!

Posted by Tsegmee On Aug - 30 - 2007

Өнөөдөр интернетээр аялаж байгаад Jonathan Renich гэгч америк оюутны үүсгэн байгуулсан EduRelief нэртэй Монголын ядуу амьдралтай хүүхдүүдэд сурах бичиг авч өгөх хандивийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж авлаа. Бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань төлөө хаа холын харийн хүн ийм сайхан буянтай үйлс бүтээж байгаад үнэхээр сэтгэл хөдөллөө. Jonathan Renich Монголд хүмүүнлэгийн шугамаар ажиллаж байхдаа монголын нэг сурагчийн жилийн сурах бичгийнх нь зардал ердөө 20-хон Доллар байдаг боловч

Твиттерийг алдаршуулъя !!!

Posted by Tsegmee On Mar - 24 - 2009

За хө цаана чинь Твиттер гээд дэлхийг донсолгож байгаа сонин жигтэй сайт гараад ирсэн байна шүү хүмүүсээ!!! Би ч хэд хоногын өмнө хэрэглээд үзлээ. Ер нь их сонирхолтой эд юм байна. Бараг аддиктед (addicted - донтох) болмоор туучий байна гээч. Ямар учиртай сайт вэ гэхэээр ерөөсөө их энгийн "Та одоо юу хийж байна вэ ?" (What are you doing?) гэсэн асуултанд 140 тэмдэгтэд багтаагаад л мессеж бичиж твиттер (энэ линк википедия дээрх тайлбар шүү) дээрээ байрлуулна гэсэн үг

Америкчуудаас суралцах зүйл их байна аа (4 хэсэг)

Posted by Tsegmee On Apr - 20 - 2009

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр өнөөдөр ёстой алдаж байж ухаарсан Америкчуудын нэгэн сурууштай занг та бүхэнтэйгээ хуваалцах санаатай. Энэ нөхөдүүд чинь үр хүүхдүүдээ багаас нь цагийг чанад мөрдүүлж сургадаг юм байна хөөш. Бага ангиас нь эхлээд л дээд сургууль хүртэл бүх хичээл, даалгавар нь тодорхой хугацаатай, тогтсон дэдлайн (deadline-эцсийн хугацаа) гэгч айхтар зүйлтэй байх юм. Ах баагий анх сургуульд орчихоод нөгөө л Монголдоо сурч байсан шиг ээ,

Outsourcing in Mongolia

Posted by Tsegmee On Jan - 09 - 2008

Өнөөдөр та бүхэнтэйгээ нэгэн сонирхолтой сэдвээр ярилцаж санаа бодлоо солилцое гэж бодлоо. Өнөөдрийн сэдэвт Монголд аутсорсингийн (outsourcing) салбарыг хөгжүүлэх боломж байгаа юу? гэсэн асуултанд хариулт олохыг зорьж энэ сэдвээр өөрийнхөө санал бодлыг толилуулахыг хичээлээ. Би уг нь энэ сэдвээр нэг бичлэг оруулая гэж бодоод л яваад байдаг юм. Яагаад ч юм тохироо нь бүрдэхгүй байсаар байгаад өдий хүрчлээ. Өнөөдөр харин их олзуурхууштай үйл явдал болж намайг энэ сэдвээр бичлэг оруулахад их дэм болж өглөө.

Ажил хайхдаа анхаарах хэдэн зүйлс

Posted by Tsegmee On Jan - 25 - 2009

За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна.

Outsourcing in Mongolia

Posted by Tsegmee On 1/09/2008
Өнөөдөр та бүхэнтэйгээ нэгэн сонирхолтой сэдвээр ярилцаж санаа бодлоо солилцое гэж бодлоо. Өнөөдрийн сэдэвт Монголд аутсорсингийн (outsourcing) салбарыг хөгжүүлэх боломж байгаа юу? гэсэн асуултанд хариулт олохыг зорьж энэ сэдвээр өөрийнхөө санал бодлыг толилуулахыг хичээлээ. Би уг нь энэ сэдвээр нэг бичлэг оруулая гэж бодоод л яваад байдаг юм. Яагаад ч юм тохироо нь бүрдэхгүй байсаар байгаад өдий хүрчлээ. Өнөөдөр харин их олзуурхууштай үйл явдал болж намайг энэ сэдвээр бичлэг оруулахад их дэм болж өглөө. Амралтын өдөр тохиосных ямар ч л байсан нэг бичлэг блогдоо оруулна даа гэж бодоод бичлэгийнхээ сэдвийг хайгаад интернетээр тэнүүчилж явтал хэдэн сонирхолтой видео оллоо шүү.

1. "30 days outsourcing in India" гэсэн нэртэй нэвтүүлэг бөгөөд нэгэн Компьютерийн программч мэргэжилтэй Америк залуу outsourcing гэдэг зүйлээс болж ажлаасаа халагдана. Өөрийнхөө ажлыг эргүүлж авахын төлөө бас ямар хүмүүс ажлыг нь булааж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулахаар Энэтхэг явж тэнд амьдарсан 30 хоногынхоо талаар өгүүлж байгаа юм. (Энэ видеог би өөөрийн водподдоо хийсэн байгаа. Та сонирхвол http://tsegmeemovie.vodpod.com/ руу ороод эсвэл энэ баруун талд байгаа видео цонхноос олоод үзээрэй. Олон хүн үзээсэй гэсэн үүднээс мөн энэ бичлэгдээ ч гэсэн тус видео давхар орууллаа. Аль өөртөө тохиромжтойг нь сонгоод үзээрэй.)

2. Discovery Channel-aaс гаргасан "The other side of outsourcing" - бас л Энэтхэгийн outsourcing-ийн салбарын талаар мөн энэ шинэ салбарын хөгжил жирийн энэтхэгчүүдийн амьдрал яаж нөлөөлж байгаа талаар маш сонирхолтой мэдээллүүд харуулсан нэвтрүүлэг юм. (Энэ видеог би өөөрийн водподдоо хийсэн байгаа. Та сонирхвол http://tsegmeemovie.vodpod.com/ руу ороод эсвэл энэ баруун талд байгаа видео цонхноос олоод үзээрэй. Олон хүн үзээсэй гэсэн үүднээс мөн энэ бичлэгдээ ч гэсэн тус видео давхар орууллаа. Аль өөртөө тохиромжтойг нь сонгоод үзээрэй.)
Эдгээр нэвтрүүлгүүдийг үзээд ер нь яагаад монголд outsourcing-ийн салбарыг хөгжүүлж болохгүй гэж ? гэсэн бодол толгойд орж ирж энэ сэдвээрээ та бүхэнтэйгээ санаа бодлоо хуваалцая гэж бодоод энэ бичлэгээ орууллаа.


Уг нь манай монголчуудын чихэнд нэлээд хэдэн жилийн өмнөөс л энэ аутсорсинг гэдэг нэр томьёо сонсогдож эхэлсэн билээ. Зарим нэгэн улс төрчдийн амнаас энэхүү үг нэлээд л олон гарах боллоо. Тэр дундаа Зандаахүүгийн Энхболд бол анх энэ аутсорсингийн талаар ярьж эхэлсэн хүн гэж хэлж болох юм. Хачирхалтай нь одоо болтол дорвитой арга хэмжээ авсан юм алга. Арга хэмжээ аваагүй ч гэждээ зайлуул юм хийж л байгаа байх л даа, хүчин мөхөсдөөд байгаа юу, дэмжих хүмүүс цөөн байна уу лав л бидний нүдэнд харагдаж гарт баригдах зүйл одоогоор алга л байна.

Баахан л аутсорсинг гээд яриад байдаг ер нь
энэ юу гэсэн үг юм бэ ?
Outsourcing гэдэг нь энгийн үгээр бол аль нэг байгууллага зардлаа багасгах үүднээс гадны орноос интернэт, цахилгаан холбоогоор дамжуулан хямд ажиллах хүч хөлсөлж байгааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол та бараг эх орондоо бүүр цаашлах юм бол гэртээ сууж байгаад л гадаадын компанид ажил хийж болно гэсэн үг.

Өнөөдөр дэлхийд энэхүү аутсорсингоор хамгийн их ашиг, амжилт олж түүнийгээ дагаад иргэдийнх нь амжиргаа нь хурдацтай дээшилж байгаа улс бол яах аргагүй Энэтхэг улс юм. Хэрэв та Энэтхэгийн аут сорсингийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж (Outsourcing in India -from wiki) үзээрэй. Хэрэв та аутсорсингийн чиглэлээр хамгийн их ашиг олж байгаа компаниудын жагсаалтыг харая гэвэл энд дарна уу. Салбартаа хамгийн хүчирхэгт тооцогдох Microsoft, IBM, American Express, АОL, Siemens, Тоshiba, Sony, гэх мэт том компаниуд Энэтхэг, Филиппин зэрэг улсуудаас ажиллах хүч авах сонирхол өдөр ирэх тусам нэмэгдсээр л байна.

Юу ингэж энэ улсуудруу татаад байна вэ?
гэхээр Хямд Ажиллах хүч. Жишээ аваад үзэе л дээ. Дундаж америк ажилчинд цагт 15 доллар төлж байна гэж төсөөлөе, тэгэхэд Энэтхэгт яг энэ хүнтэй адилхан ажлын бүтээмжтэй, чадвартай хүн 2 доллараар ажиллах сонирхолтой байна. Ингэхээр компаниуд зардлаа багасгаж ашигаа нэмэгдүүлэх зорилгоор америкчуудаа цомхотгож оронд энэтхэгээс ажилчин авах сонирхолтой болж байгаа юм. Хэрэв манай залуучууд англи хэлнийхээ мэдлэгийг маш эрчимтэй дээшлүүлээд Outsourcing хийх боломжтой мэргэжлээр боловсрол эзэмшиж чадах юм бол энэ том хөдөлмөрийн зах зээлээс өндөр цалинтай ажил олох боломж маш их байна. Энэ их том гүрнүүд л гэхэд аутсорсингоос сая саяаар ажлын байр олж байхад манай монголчуудад бол уг нь хэдхэн мянга л байхад улсад маань маш их том дэвшилт авчрах юм.

Ямар ажил аутсорсингоор хийх боломжтой вэ ?

Tехник технологи хөгжсөн өнөө үед бол бараг ямар ч ажлыг хийх боломжтой болчихсон байна дөө. Өдөр ирэх тусам л шинэ шинэ ажлын байрууд үүсч байна.
Өнөөдрийн байдлаар энэхүү аутсорсингийг хамгийн их өргөн хэрэглэж байгаа салбарууд гэвэл:
  • call center,(телемаркетинг - telemarketing)
  • customer service, customer support center (хэрэглэчийн үйлчилгээний газар),
  • information technology (мэдээллийн технологи),
  • хүний нөөц (human resource),
  • бизнес судалгаа (business research, marketing research), гэх мэт маш олон салбар нэрлэж болноо.
Хамгийн их өргөн тархсан ажил гэвэл:
  1. бүх төрлийн компьютерийн мэргэжилтэн, (computer programmer, web designer, computer engineer, animation, gaming industry)
  2. харилцагчийн үйлчилгээний ажилтан, (customer call representative, online customer chat representative, customer service manager, phone operator)
  3. бүх төрлийн, бүх салбарын инженер
  4. бизнес, маркетингийн ажилтан (business analyst, researcher, manager,)
  5. хуульч гэх мэт (lawyer, adviser, consulting officer)
Үүгээр ч зогсохгүй маш олон төрлийн мэргэжлүүдийг дурдаж болно. Сонсохнээ зарим монгол залуучууд маань аль хэдийн энэ аутсорсингийн үр шимийг хүртэж гадаадын томоохон компаниудад монголоосоо ажиллаж байгаа гэнэ шүү. Ялангуяа компьютерийн мэргэжилтэй залуус. Харин харилцагчийн үйлчилгээний чиглэлээр бол сонсогдоогүй. Уг нь энэ чиглэлийн ажлыг монголд хэрэгжүүлбэл олон хүнийг хамруулах боломж ихтэй байгаа юмдаа. Яагаад гэхээр энэ ажил маань нэг их нарийн мэргэжил шаардаад байх юм байхгүй. Хамгийн гол нь англи хэлээр чөлөөтэй ярьж байхад болж байгаа юм.

Үргэлжлэл бий...

12 Response to "Outsourcing in Mongolia"

  1. jagdag Said,

    их хэрэгтэй зөв сэдэв хөндсөн байна. япон болон америкаас монгол руу тодорхой хэмжээгээр аутсорсинг хийгдээд хэдэн жил болж байгаа. мэдээж хурдац, хамрамж, боловсон хүчин гээд маш олон зүйл нөлөөлж байгаа. энэ талаар судалж нийтлэлдээ оруулаарай!

    монголын засгийн газраас анхаарч тусгайлан бэлтгэсэн орчин ч үүсгэж бий болгох зэргээр ажиллаж буй. инкубатор гэж нэрлэдэг байх аа.

    японоос энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд овоо ажиллаж байгаа. боловсоэ хүчин бэлтгэх тал дээр сүүлийн үед нилээд анхаарч байх шиг.

    миний мэдэхээр хамгийн анх одоогоос 10 жилийн өмнө японы хөрөнгө оруулалттай нэг компани бий болж байсан. одоо хүртэл сүхболд гуай захирлаар нь ажилладаг байх шүү.

    дээр нь нэмэхэд сүүлийн 5-6 жилд инкубатораар чамгүй олон жижиг компаниуд бойжиж байгаа.

    миний хувийн зүгээс энэ чиглэлээр цөөн хэдэн прожэкт хэрэгжүүлсэн.

    монголд outsourcing хөгжүүлэхэд хамтран зүтгэж болно шүү. keep in touch!

     

  2. naraa129 Said,

    Манай mglstudents_usa группт ирсэн Нараагийн e-mail-ийг бүрэн эхээр нь энэ бичлэгийн комментод орууллаа. Нарааг дургүйцэхгүй байх гэдэгт итгэж байна.

    Sain baina uu Mongolchuudaa!

    Namaig Naraa gedeg. Bi oyutan. Boston hotod surj baigaa.
    Onoodor Tsegmeegiin beltgesen medeelelliig unshaad Outsourcing in
    INDIEA iim hurdatstai hogjij baigaag harlaa. Bi 2006 ond Komputeriin
    Technik, Managementiin Ih (KTMS) surguiliig Komputeriin uhaanii
    Medeelliin system mergejleer togsson. Er ni mongold ug salbar hogjij
    ehleed neleen hugatsaa ongorood baigaa. Olon mongol zaluuchuud
    outsourcing in IT salbart amjilttai ajillaj baigaa. Tedgeeriin neg
    boloh Grapecity in Mongolia companid bi surguilaa togsood ajillaj
    baisan. Outsourcing department maani Japan -nii IT company-aas ajlaa
    awj hiideg baisan. Mon mongoldoo bank sanhuugiin salbart olon shine
    program hangamjiin buteegdehuuniig hangadag baigaa. Ug niitleliin
    video- noos harhad enethegchuud ih sharguu ajillaj baina. Manai
    mongolchuud ch gesen ingej sharguu ajillah chadwartai baidag. Ter
    tusmaa eh orondoo. Tiimees Outsourcing in Mongolia salbariig zowhon
    IT salbart bus busad salbaruudad ch mon hogjuulwelye! !!

    Thanks for your attention
    Naraa

     

  3. Аанхаан, яг зөв хөө. Бидний хувьд бол их боломж л доо. Ялангуяа би IT-н чиглэлээр сурч байгаа болохоор.

     

  4. S.Erdenebat Said,

    Сайхан бичжээ.
    Аутсорсингийн талаар хүмүүс ойлголттой болж байгаад би их баяртай байна. Би Монголын МТ-ийн асуудлыг хариуцдаг төрийн байгууллагад яг аутсорсинг хариуцсан ажилтанаар ажилладаг.

    Дээр Энхболд гишүүний талаар дурьдлаа. би энэ талаар бяцхан залруулга хийе гэж хүслээ. Энхболд гишүүн Монгол улсад аутсорсингийг хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулж буй хүн. түүний хийсэн хамгийн сүүлийн ажил бол аутсорсингийг хөгжүүлэх аутсорсингийн чиглэлээр ажиллах 2000 мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2008 онд улсын төсвөөс 2 тэр бум төгрөгийг гаргуулж чадсан энэ мөнгө зарцуулагдаад эхэлвэл монголб аутсорсинг хурдацтай хөгжих эхлэл тавигдах юм.

    мөн төрөөс аутсорсингийг дэмжихээр маш олон ажлууд хийж байгаа жишээлбэл:

    МТҮПийн дэргэдх МТ-ийн инкубатор, бид өнгөрсөн онд МТ-ийн гадаад аутсорсингийг хөгжүүлэхэд баримтлах чиглэлийг батлуулсан Мөн гадаад аутсорсингийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж дуусган УИХ, Засгийн газраар батлуулах гэж байна.

    За ингээд яриад байсал зөндөө их хуудас болхоно ээ. дараа үргэлжлүүлэе түр баяртай

     

  5. tuulaas Said,

    Манай mglstudents_usa группт ирсэн Tuul-ийн e-mail-ийг бүрэн эхээр нь энэ бичлэгийн комментод орууллаа. Tuul-г дургүйцэхгүй байх гэдэгт итгэж байна.

    hi,

    chinii hiij bui ajild setgel hangaluun baidgaa yunii
    turuund temdeglehiig husej baina,

    ene tuhai bi bas bodoj baidag yum,zondoo olon yum hiih
    tuhai bodoj bgaa bolovch yag yunaas yaj ehlehee sain
    medehgui bas hentei hamtrahaa bas medehgui l bna,mon
    mongo sanhuugiin asuudal geed l.

    mongold dor hayaj 1 hun mash idevhteigeer bidnii
    heleltsej yariltasaj baigaag medeelj uhuulj baih
    heregtei gej boddog yum.

    anyway thank you,
    Tuul

     

  6. Tsegmee Said,

    Jagdag:
    ih delgerengui comment uldeesend bayarlalaa. unendee helehed bi outsourcing chigleleer neg ih mergeshsen hun bish bolohoor jiriin negen huvi hunii untsguus harj ene sedveer uuriin sanal bodloo soliltsoj baigaa yum. harin ta bugdeesee l iluu ih medeelliig olj avch baina. Tsaashdaa ene sedveer bolomjtoi uedee chadlaaraa research hiij baihiig bodno oo. Er ni manai uls maani Japan ulstai l ene chigleleer ih dotno ajillaj baigaa yum baina daa.

    S.Erdenebat:
    ene sedveer delgerengui medeelel ugsund bayarlalaa. Tegvel ih l yum hiigeed baigaa yum bna. Gehdee neghen salbart (computeriin chigleleer) ene oursourcing mani ovoo hugjij baigaa yum baina. Harin busad salbaruudad jishee ni ter call center, customer support chigleler mongold hugjih bolomj baina uu.
    Yag jiriin ard irgediin chihend bol ene outsourcing incubator geed baigaa ugnuud ni maani ih hol hundii sonsogdood baigaan. Ta buhen olond hurgeh zar surtalchilgaa, tanitsuulga medeelel hiih yamar arga hemjeenuud avch baigaa ve? uuriin chin blog ruu orj uzlee, ih sonirholtoi heregtei medeelluud tavisan baina lee. daraa orj tuhtai unshij sudalnaa.

    Pearle Deppsu:
    Chi yag IT-iin haluun togoond butsalj baigaa hun baina mongold er ni her ih olon zaluuchuud outsourcing achaar ajiltai bolj baigaa boloo.

    Naraa129:
    Neeree outsourcingiin chigleleer mongol boditoi arga hemjee avahgui baina gej arai ch helj bolohgui yum baina. Computeriin mergejiltei zaluuchuud maani olnoor ene salbart huch sorij baigaag chinii zahianaas bas minii blogd comment uldeesen zaluusaas medlee. Gehdee l odoohondoo ene salbar tsuuhun humuusiig hamarch, jijighen hureed uil ajillagaagaa yavuulaad baih shig sanagdahiin. Jishee ni Bi businessiin chigleleer suraltsaj baina l daa. Tegeheer bid nar shig computeriin bus mergejiltei humuust bol outsourcing ur shim haraahan hureegui l baina l daa.Minii bodloor ene outsourcingiig ih olon salbart heregjuulj olon huniig hamruulah yum bol mongoliin maani hugjild tomoohon devshilt avchrah yum shig sanagddag. Ter Enethegiig har l daaa. Bangalore gedeg hot ni gehed 10 jiliin umnu balgas shahuu l hot baisan gej baigaa. Odoo tegsen shil toli bolson mash olon barilguud barigdaj, Amerikiin tom tom companiud uil ajillagaa ali hediin oruulaad irtsen baina sh dee. Enetheg bol gantshan computeriin chigleleeer bish, telemarketing, customer service chigleleer iluu ih olon hun hamruulj chadaj baigaa baihgui yu. Yagaad geheer ene salbaruudad zaaval nariin mergejil shaardaad baihgui Angli helnii tuvshin undur baihad l ajild oroh uud haalga neegdej baigaad baina.Tegeheer mongold ch gesen edgeer salbaruudiig hugjuulj, iim ajild ajillah chadvartai zaluus bol olon baigaa. Helnii problemtoi baigaa zaluuchuudiig ni ene chiglelleer (outsourcing) surgalt seminart hamruulah ch bolomj baigaa.
    Za ene sedveer tsaashdaa bainga sanal bodloo soliltsoj baina gedeg naidaj baina.

    Tuul:
    Harin tiimee bi ch gesen chinii adilaar ih olon sanaa baidag bolovch haanaas ni ehlehee medehgui l yavj baina.
    Hamgiin gol ni hamtraad, demjeed yavah humuus tsuuhun baigaa bolohoor neg ih ur uguujuu uguhgui baih shig. Ug ni chi bid 2 shig olon hun negdej chadah yum bol olon sanaagaa uralduulj, shuuj tungaaj, ali onovchtoi sanaliig ni heregjuulj dorvitoi arga hemjee avch chadah yum shig sanagddag.

    Mongold baigaa zarim zaluuchuud maani udur tutmiinhaa ajild hamag anhaarlaa tuvluruuleed edgeer ireeduitei asuudluudad neg ih ach holbogdol uguhgui baih shig sanagddag.

    Yamarch l baisan ingeed heduulee hoorondoo sanal bodloo soliltsoj ehlej baina gedeg hamgiin chuhal alham yum. Tsaaashlaad negdsen zohion baiguulalttai bolood hun bolgon idevhi zutgel gargaj chadah yum bol edgeer sanaanuudaa amidral deer heregjuulehed oirhon l baina gej bodoj baina.

    Za tsaashdaa sanal bodloo soliltsoj hamtran ajillana gedegt itgej baina

     

  7. ganga Said,

    Delhii booronhii bish nom unshaad manaid ene ajil ehelbel manai zaluus chadna daa gej bodoj baisan. Ajliin ehlel tavigdaad baigaad bayartai baina. Tsemeeheregtei saihan medeelel oruuljee.

     

  8. Хамгийн ойрын жишээ гэвэл миний найз залуу Америк руу outsourcing хийдэг компанид ажилдаг, би бас өөр нэгэн тийм үйл ажиллагаа явуулдаг газар ажиллаж байсан, тэнд бол 100д хүмүүс ажиллана шүү дээ. Мөн Мэдээлэл Технологын Үндэсний Паркын Инкубатор үйлчилгээнд хэдэн ч компани байдаг юм бүү мэд. Одоо бас миний ажиллаж байгаа газар удахгүй outsourcing хийнэ гээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо IT-н чиглэлээр сурч байгаа гаруудад бол бөөн боломж байгаа гэсэн үг. Гагцхүү энэ бүхэн өөрсдөөс нь л шалтгаална даа

     

  9. misty Said,

    энэ талын мэдээлэл их хэрэгтэй бас хөгжүүлэх ёстой юмнуудын нэг дээ. :)
    http://erkardo.blogspot.com/ блог дээр бас хөндөж тавьсан байдаг юм. take a look

    За амжилт :)

     

  10. tsesci Said,

    Er ni bol haanaas ehlehee medehgui bga humuus Elance ch yum uu getafreelancer deerees ajil oloh geed uz l de bi oroldool yavj l baina Er ni boloh l yum shig Yumioig engiinees ehleh heregtei Hen negeniig harah bish yag odoo l ehleh heregtei sh de. Harin BUgdeeree hariutslagatai bh heregtei Mongol programistud ner hundiig unagaj bolohgui l bh heregtei tegeel buh yum ok bolno shu de

     

  11. Anonymous Said,

    Hi bugedene n ene odriin mend hvrgie. Namaig Udwal gedeg. Bi ene jil togsoh kursiin oytan ediin zasgiin chigleleer suraltsdag.Bi yg chigleleer diplomoo bichij bga yum gewch nadad hangalttai medeelel olddoggvi. Nadad tuslaach. Minii bodloor ene salbariig hogjvlbel mongold ih ashig tustai gj bodoj bna . Mon tvvnchlen minii negen adil vvnd sonirholtoi suraltshiig hvsej bga zaluuchuud olon bii. Bid yag haana handah we todorhoi helj ogooch.Mon blogtoo mash delgerengvi medeelel tawiad hvmvvst ilvv ih oilgolt ogoh heregtei baihaa. Tsaashdiin ajild chin ondor amjilt hvsie.
    JICH*Nadad medeelel ogch tuslah hvn baiwal ene e-mail rvv bicheerei ymarch medeeg durtaiya hvleen awna shvv please. narantuya_udwal@yahoo.com

     

  12. Anonymous Said,

    sain baina uu zaluusaa tsegmeed bayarlalaa. udwaliin xuvid xusvel nad ruu e.bayasgalan@googlemail.com gesen xaygaar email bichij medeelel soliltsii

     

Post a Comment

    Шинэ Сэтгэгдлүүд

    Шинэ Бичлэгүүд

    Орос Кино

    Миний Тухай