Friday, December 28, 2007

С Новым Годом !

Шинэ жил дөхөөд ирсэн сэтгэл гэгэлзээд насан багын маань дурсамжууд хөврөөд елкоо засмаар санагдаад болдоггүй шүү. Өдий том болчоод елка засвал элэг доог болох байлгүй дээ хэхэхэ. Яаж хорхоогоо дарах вэ гэж бодоод сууж байсан нэг гоё санаа орж ирлээ шүү.
Хайрт блогоо гацуураа болгоод
Дуртай дуу, киногоо чимэглэлээ болгоод
Цасан цагаан дэлгэцэн дээрээ
Сүртэй том гацуур босгоёоо гэж.
За тэгээд елкны тоглоомоо тал талаас хайж нэлээд ч олон сайхан дурсамжтай кино, концертуудыг олж авлаа. Биднийг бага байхад шинэ жил дөхөөд ирэхээр л Оросын сайхан кинонууд (Кавказская пленница, Операция Ы, Ирония Судьбы, Москва слезам не верит гээд л) орой болгон гараад л за тэгээд шинэ жилийн шөнө бол үүр цайтал ОРТ, РТР сувгаар гарч байгаа баярын концертуудыг үзэж л шинэ жилээ угтдаг байж билээ. Тэр сайхан он жилүүдийг дахиад нэг дурсая гэж бодоод та бидний сэтгэлд хоногшсон орос кинонуудыг өөрийнхөө кино цуглуулгандаа http://tsegmeemovie.vodpod.com/ хийлээ. Мөн өнгөрсөн оны шинэ жилийн шөнө Оросын сувгуудаар гарсан концертуудыг дууныхаа цуглуулганд http://tsegmee.vodpod.com/ нэмлээ.


Та бүхэн шинэ жилээ баяр хөөр, аз жаргалаар дүүрэн угтаарай!

Thursday, December 27, 2007

I love VodPod

Өнөөдөр өөрийнхөө vodpod дахь видео цуглуулгаа жоохон цэгцлээд басчгүй төрөл төрлөөр нь ангилж гайгүй зохион байгуулалттай болголоо. Урьд нь бол тааралдсан кино, дуугаа хамтад нь холиод нэг pod-д (collection) хийчдэг байсан бол одооноос харин киног нь нэг под-д(Tsegmee's favorite movies) дууг нь тусдаа нэг под-д (Tsegmee's music videos) хийж байхаар боллоо. Ингэснээр танд ч гэсэн үзэхэд амар, надад ч гэсэн эмх цэгцтэй болж байгаа юм.
Энэ водпод гэдэг зүйл блог хөтлөж байгаа хүмүүст маш их тус болж байгаа эддээ. Юугаараа бусад видео цуглуулдаг сайтуудаас давуу байна гэхээр :

1. Таны хайж буй видеог Google video, Youtube, Dailymotion, Myspace зэрэг томоохон видео магнатуудаас нэгэн зэрэг хайдгаараа маш их цаг завыг хэмнэдэг юм.
2. Та бараг аль ч сайтанд байгаа видеог өөрийнхөө под-д оруулах боломжтой. (Жишээ дурдахад би энэ An Convenient Truth киног YouKu гээд нэг их танил биш сайтнаас олсон юм. Тэгээд embed tag кодийг нь аваад өөрийнхөө водподруу import-лоод оруулчихаж байгаа юм) Энэ бол надад таалагдсан хамгийн том давуу тал нь.
3. Та өөрийнхөө блог, сайтны загварт тохируулаад янз бүрийн дизайнтай widget авч болно. (widget гэдэг маань яг таны сайт дээр харагдах подны чинь загвар гэсэн үг)
4. Таны видео цуглуулга чинь бас өөрийн вэб хаягтай болно. Жишээ нь миний дууны цуглуулгын хаяг гэхэд http://tsegmee.vodpod.com/ , Киноных маань tsegmeemovie.vodpod.com гэх жишээтэй.
За ингээд дурдаад байх юм бол олон л давуу талуудтай даа.
Блогчин монгол ахан дүүст маань видео бичлэгүүдээ блогдоо, сайтдаа оруулахад бага ч гэсэн тус нэмэр болох болов уу гэсэн үүднээс энэхүү бичлэгийг орууллаа. Та хэрэв өөрийн водподтой болохыг хүсэж байвал www.vodpod.com гэсэн хаягаар ороод sign up хийгээд л цуглуулгаа эхлүүлж болно.
За одоо эргээд өөрийнхөө хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар сонирхуулая.
Дээр хэлсэнчлэн одооноос эхлээд би дууныхаа цуглуулгыг тусад нь (блогийн дээд талд хөндлөн байрлаж байгаа), харин шинээр киноны цуглуулга нээж өөрийнхөө олсон кинонуудаа хийж байхаар боллоо. (Цаашдаа бол блогийн маань баруун талд байрлаж байх болно).
My movie collection

Их сонирхолтой кинонууд нэмж оруулсан шүү. Жишээ нь 2002, 2003, 2004 онд шилдэг баримтат киноны төрлөөр Оскарын шагнал авч байсан бүтээлүүд, 2005, 2006 онд оскарт нэр нь дэвчиж байсан кинонууд, Саяхан манай энд нээлтээ хийсэн I Am Legend, The Golden compass уран сайханы кино, За тэгээд мэдээж, 2006 оны Оскарын шагналт An Inconvenient Truth, 2006 онд бас шуугиан тарьсан The Secret, танин мэдэхүйн байгал ан амьтдын тухай цуврал BBC кинонууд гэх мэт.
Үүгээр ч зогсохгүй цаашид өөрийн олж илрүүлсэн, таалагдсан кинонуудаа энэхүү цуглуулгадаа байнга нэмж байх болно оо.
My music video collection

Та миний дууны цуглуулгыг анзаарсан бол ихэнх нь орос дуу байгаа. Амьдралынхаа нэлээд хэдэн жилийг Орос гүрэнд өнгөрөөсөн болохоор орос дуу сонсох цуглуулах их дуртай. Болж л өгвөл шинээр гарсан дуунуудыг нь олоод сончих санаатай. Саяхан Оросын дууны ертөнцөд хэд хэдэн том үйл явдлууд болсон билээ. Жишээ нь Фабрика Звёзд 7, Золотой Граммофон 2007, RMA2007 (Russian Music Awards) гээд л. Би ч бас эдгээрээс хоцрохгүйг хичээж цаг тухай бүрт нь интернет-д тавигдсан видеонуудыг нь цуглуулгандаа хийхийг зорьдог юм.
Зөвхөн орос дуугаар ч зогсохгүй монголд, америкт, дэлхийд хит болж байгаа гол нь өөрт таалагдсан дуунуудаа зав л гарвал оруулж байгаа. Завтай үедээ сонирхоод үзээрэй!

Монголын бүх блогчиддоо шинэ жилийн мэнд хүргээд ирж буй шинэ ондоо үг нь хурц ухаан нь саруул байх болтугай!
Хараахан блогтой болж амжаагүй хүмүүстээ хурдан блогоо нээгээд бидэнтэйгээ нэгдээрэй гэж ерөөе!!!

Monday, December 24, 2007

THINK GLOBALLY

Өнөөдөр та бүхнийхээ амралтанд зориулж нэгэн сонирхолтой баримтат киног оруулахаар шийдлээ. Энэ бол АНУ дэд ерөнхийлөгч асан Al Gore-ийн An Inconvenient Truth гэдэг кино юм. Дэлхийн дулаарлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж мөн үүнээс гарах арга замуудын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн кино бөгөөд 2007 оны шилдэг баримтат киногоор шалгарч Oscar-ын шагнал хүртсэн юм. Ганц гэм нь энэ киног нэг их танил биш сайтнаас авсан болохоор жоохон удаан уншиж магадгүй шүү.
Al Gore гэдэг хүний талаар товч дурдахад 1993-2001 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. За мөн 2000 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж Жорж Бушын гол өрсөлдөгчийн нэг байжээ. Энэ хүний хамгийн сүүлд авсан хүндтэй шагналын нэг бол яах аргагүй энэ оны 12 сарын 10 авсан Энх тайвны Нобелийн шагнал (The Nobel Peace Prize) юм. Энэ шагналын талаар (ямар бүтээлээр энэ нэр хүндтэй шагнал авсан, ямар лекц уншсан зэрэг) дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Дашрамд дурдахад BBC-ийн David Attenborough-н байгаль ан амьтдын талаар сонирхолтой баримтат кинонуудыг vodpod-доо (or дээр байрлаж байгаа видео цонхноос) оруулсан шүү. Завтай үедээ үзэж алжаалаа тайлаарай.
Мөн 2006 онд дэлхий дахинд шуугиан тарьсан бүтээлүүдийн нэг болох Секрет киног блогдоо дахин оруулж байна. Та дээр байрлах видеоноос Нууц гэсэн нэртэй видео цонхон дээр дарж бүрэн хэмжээгээр нь үзээрэй. Хурдан үзэж авахгүй бол устгачихаж магадгүй шүү!
Хэрэв та миний бүх видео цуглуулгыг үзэхийг хүсвэл http://tsegmee.vodpod.com/ орж үзээрэй.

За киногоо үзэцгээе (An Inconvenient Truth)

Жич: Энэхүү видеог ямарч гацалтгүй үзэх хамгийн тохиромжтой арга бол play дарж эхлүүлээд жоохон уншуулж байгаад pause дараад зогсоочих. Тэгээд өөр ажил байвал хийж байгаад тодорхой хугацааны дараа эргэж play дараад үзэх юм бол гацалтгүй гарна. Яагаад гэхээр видео маань streaming болохоор server-ээсээ бичлэгээ хэсэг хэсгээр нь татдаг юм.
Танд шинэ жилийн гал халуун мэндийг хүргээд
Ирж буй шинэ ондоо ажил үйлс нь өөдрөг байж, ололт амжилтаар дүүрэн байх болтугай гэж ерөөе!

Wednesday, December 19, 2007

Наконец-то

Ура! Өнөөдөр нэг юм сүүлийн даалгавраа өгч хичээл гэдэг хүндхэн ачааг нуруун дээрээсээ аваад шидчихлээ. Өдрийн ажил маань ч гэсэн энэ долоо хоногоос эхлээд амарч эхлэж байна. (Нөгөө Кристмас Брэйk нь эхлэж байгаа нь). Яг хэрэгтэй үед нь зав чөлөө өгөөгүй юм байж миний хичээлийг дуусав уу гэсэн шиг маргаашнаас нь амарч байгаамдаа. Хүсэхэд хяснаа гэж...
Сүүлийн хоёр сар ч хичээлийнхээ хажуугаар хоёр ажил давхар хийгээд дэндүү гэхэд арай дэндүү ачаалалтай үе байлаа. Сүүлдээ бүүр өдөр шөнө, хөл толгойгоо ялгахаа байх шахуу л юм болсон. Өглөө болчлоо гээд сэрэхээр шөнө болж байх шиг, шөнө болж байна гэхээр өдөр болж байх шиг хэхэхэ. Естой нөгөө гөлийнө гэдэг шиг орон гаран болчдог юм билээ. Нойргүй явах шиг хэцүү юм гэж байхгүй юм билээ шүү хүмүүсээ!!! Одоо естой занаж байгаад, хоол ундаа арвихан шиг базааж аваад тэр Хясланг атаархтал нь хэд хоног зад унтаяаа гайгүй. Чамайгдаа !!!
Гэхдээ ичээндээ орохоос өмнө амжуулах бага сага ажил байнаа. Ямартай ч эхлээд энэ уул овоо шиг болсон хувцасаа угаах хэрэг гарч байх шиг байна. Энд ч харин хувцас угаана гэж нэг их түүртдэггүй юм билээ дээ. Хэдэн 25 цент (квартер-quarter) цуглуулаад бүх хувцас хунараа чихчих юм. Монголд байхад ч юм угаах гэж дайн болох нь холгүй юм болдог байж билээ. Би уг нь ээжид угаалгын машин авая гэж наснаасааа олон л хэлсэн авнаа л гэдийн, авнаа л гэдийн тэгээд л таг. Бидний аав ээжүүд ч төрөлхийн хөдөлмөрч улсууд болохоор гараараа угаахаас ер халширдаггүй бололтой тэр дөрвөлжин хайрцагийг авсан ч яалаа байсан ч яалаа гэсэн байртай л байх юм.
За тэгээд дараагаар нь ирэх семестрийн хичээлээ сонгох хэрэгтэй байнаа. Нэлээд ч олон хичээл авая гэж бодож байна. Нэгэнт л гүрийхээс хойш ажлынхаа хажуугаар хичээлээ бөөн бөөнөөр нь бөөндөж (давхардсан үг - 3) аваад дараа жилийн эцэс гэхэд сургуулиа дүүргэчих төлөвлөгөөтэй байна. Тэгээд цаана нь хэр хугацаа үлдэхнэв харж байгаад боломж гарвал хэдэн ногоон цааш хийгээд эх нутгийнхаа зүг гэдэн годон. Явж явж энэ л ер нь оптимальный вариант юм шиг байна. (мань мэт шиг оюутан хүмүүст)


Санаанд оромгүй Сюрприз
Өнгөрсөн бүтэн сайнд (за байз өглөөний 5 цагийн алдад юмуу даа) ажил дээр сууж байсан гэнэт утас дугардиймдаа. Дугаарыг нь харсан нэг л мэдэхгүй дугаар байнаа. Аюугүй бол manager гуай намайг гяхднуулдаж ярьж байгаа байх гэж бодоод соёлтой нь аргагүй Хэлло гээд авсан чинь "ФМ 107,5-аас ярьж байна. Танд төрсөн өдрийн мэнд хүргэе" гэдэг байгаа. Ах бүүр гайхцан. Юу билээ, яахаараа надруу монгол фм ярьдаг билээ гээд л нэг хэсэг хагас шокийн байдалтай. За тэгсэн юу юугүй "Та одоо манай эфиртэй шууд холбогдсон байна ингээд таны хайртаас чинь төрсөн өдрийн мэнд дэвшүүлээд (өөр бас их гоё гоё шүлэг уншсан юм аа) энэ дууг зориулж байна" гэнээ. Дуу ч явж эхэллээ..... За байз ямар дуу байлаа даа.....ямар ч л байсан төрсөн өдрийн дуу байсан (Gosh, I couldn't remember the name of the song, Honey! I am sorry, Honestly, I was still in slight shock at that time :)
Тэгэж тэгэж нэг юм шокноосоо хагас хугас гарлаа. За даа дуугаа дуусахаар тэгээд л утсаа тасалчихдаг байхдаа гээд бодож байсан чинь "Одоо харин та хайртдаа мэндчилгээ дэвшүүлээд дуу зориулаарай" гэнээ. хэхэхэ. Дахин
шокдвоо хөөрхий. Ямар ч бэлдсэн юм байхгүй, ядаж байхад ямар ч дуу санаанд орж ирдэггүй шүү... нэлээн удсаан. Тэгтэл харин азаар удаан сонсоод сэтгэлд хоногшсон юм уу нөгөө Лхагваагийн Сар шиг хол гэдэг дуу ашгүй орж ирээд тэгээд хам хум нэг мэндчилгээ хэлсэн болоод тэр дуугаа захиалсан. Их олон хүн сонссон байхдаа онигоо онигоо :) Бараг 20 мин дуу сонсож, ярьсан байхаа. хэхэхэ
Нэг иймэрхүү хөгжилтэй явдал болсон юмдаа. Анх удаагаа л фм-ийн эфирээр мэндчилгээ дэвшүүлж дуу захиалж байгаа маань энэ.
Эцэст
нь хэлэхэд ийм сайхан дурсамжтай сюрприз барьсан хайртдаа маш их баярласан шүү гэж хэлмээр байна. Зорьсон хэргээ бүтээгээд удахгүй чамдаа очноо.

За байз өөр юу бичих гэж бодож байлаа даа ... хммм...хммм...
Ерөөсөө санаанд орж ирдэггүй ээ. Дараа л санахаараа оруулахаас.

За та бүхэндээ санаанд оромгүй сюрпризээр дүүрэн байх болтугай гэж ерөөгөөд энэ бичлэгээ өндөрлөе.

Sunday, December 16, 2007

Үзэх дуртай сериал

Уг нь өнөөдөр жоохон хичээл харая гэж бодож байсан боловч залхуу гэж гай газар дороос гарч ирээд амар амар гэсээр байгаад хийлгэсэнгүй. Та минь ээ энэ залхуугаас ангижрах ямар арга чарга байна аа? Ямар нэгэн арга байвал хэлж өгч тус болооч ? Плийз
Харин нэг боломж гарсных (өөр юу гэдэг билээ энэ завшааныг ашиглаад) блогдоо өнгөцхөн цэвэрлэгээ хийж, тоос шороог нь гөвж шинэ бичлэг оруулая гэж бодлоо. Энэ удаагийн постондоо өөрийнхөө үзэх дуртай Still Standing комеди сериалын хэдэн ангийг орууллаа. Надад ч нэг их зурагт үзээд байх зав гардаггүй л дээ.Гэхдээ энэ сериал маань миний ажил багатай үеээр гардаг болохоор бага багаар үзсээр байгаад дуртай болчихсон юм. Яг ажил дээрээ ирээд ажлаа хүлээж аваад жигдэрч байхад гарч эхэлдэг юм. Их хөөрхөн сериал байгаа юмаа. Товчхондоо бол Чикаго-ийн дундаж нэгэн гэр бүлийн өдөр тутмын амьдралын үйл явдлыг жоохон хошин өнгө аяс оруулан гаргасан сериал юм. Ер нь бүх дүрүүд нь надад их таалагддаг. Аав нь их марзан нөхөр, Энэ айлыг ганц атгадаг хүн - Ээж, том хүү нь их ухаалаг, дунд охин нь жоохон айлгүй дүү, бага охин нь жоохон хэрсүү нөхөр бий. Ер нь их зөв гэр бүл байх шиг харагддаг. Яг нэг иймэрхүү гэр бүлтэй болчоод сууж байх юмсан гэж бодогдоод байдаг юм. Тэгээд ч бид нар шиг гэр бүлээ ирээдүйд зохиох хүмүүст их хичээл заахаар кино гэж боддог юм. За даа одоо үед энэ их сайхан вэб ертөнц байхад баахан юм тайлбарлаж бичих илүүц биздээ. Тэгсэнд орвол зүгээр эндээс дэлгэрэнгүй уншаарай гээд линкийг нь тавьчихсан дээр байх. Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Доор өөрийн таалагдсан хэдэн ангийг орууллаа.

За хамтдаа киногоо үзэцгээе!

Эхлээд үзэхэд аав ээж хүүхдүүддээ жоохон бүдүүлэг ханддаг юм шиг санагдаж магадгүй шүү. Гэхдээ наад 2 чинь гаднаа иймэрхүү дотроо бол үр хүүхдийнхээ төлөө их санаа зовдог хүмүүс байгаан :)

Яг хүүхдүүдээ пивдэх гэж байхад нь барьж авдаг хэсэг нь их хөөрхөн.

Дүү охин нь ахыгаа гангалах гэж байгаад хөмсгийг нь хусчихдаг хэсэг татаагаад хаясан хахаха.

Аав охин 2 ээж даргын тушаалаар хамтдаа цагаа өнгөрөөж байгаа нь их хөөрхөн санагдаад. (намайг охин шиг хөөрхөн хөөрхөн гээд байхаар та гайхаж магадгүй, үнэндээ орлуулаад арай эрдүү үг болгочихоё гэхээр олдохгүй байнаа яалтай билээ)

Найзыгаа хүүхэнтэй танилцуулах гэж эхнэртэй хамт хор найруулж байгаа гэсэн бас татаагаад хаячихдаг юм.

Нээрээ үзэж болохгүй байвал надад хэлээрэй. Хэрэв танд энэхүү сериал таалагдсан бол GUBA-руу ороод Still Standing гэж хайгаад бусад ангиудыг нь үзээрэй!

Tаны гэр бүл инээд хөөр аз жаргалаар үүрд бялхаж байх болтугай!

Sunday, December 9, 2007

Нэг хэвийн амьдрал

Блогдоо бичлэг оруулалгүй яасан их удчихваа. Уг нь болж өгвөл юу бодож санаж байна бүгдийг нь бичихийг хичээдэг юм л даа. Яагаад ч юм тохироо нь бүрдэхгүй байгаа юм уу, цаг заваа зохицуулж чадахгүй байгаа юм уу, ажил төрөлдөө түүртээд ч тэрүү нэлээн удаан бичлэг оруулсангүй ээ. Хамгийн гол нь миний вэб орон зайд зочилж байдаг та бүхнийхээ урмыг хугалж цаг завыг тань дэмий үрсэндээ түмэнтээ хүлцэл өчиж байна. Ер нь завгүй байсан гэдэг бол шалтгаан биш юм байна аа. Би өөрөө л цагаа зохицуулж чадахгүй байгаад гол учир оршиж байна. Цаашдаа энэ тал дээрээ түлхүү ажиллаж та бүхэнтэйгээ болж өгвөл байнга шинэ содон мэдээтэй уулзаж байхыг хичээнэ ээ.
Цэгмээгээр сонин сайхан юу байна?
За даа гоц гойд сонинсоод байх зүйлгүй дээ. Нэг л хэвийн амьдарлаар гэлдэрч явна. Яг л өвөл гарчдаг адууны жим шиг замаар л өдөр болгон явж байна даа. Ажил гэр, гэр ажил, ажил хичээл гэр гэсэн 3 үндсэн чиглэлтэй гэх юм уу даа хэхэхэ. Ойрдоо манай энүүгээр өвлийн урь ороод бороо хуртай сэрүүвтэр болчиж. Ажил дээрээ давхар өмдтэй л байхгүй бол ер нь жиндэх талруугаа болцон байна шүү. Гэхдээ бидэн шиг 4 улиралтай орны хүмүүст эндхийн өвөл юy ч биш л дээ. Харин халуун орноос ирсэн хүмүүс л их зүдэрч байх шиг байна хөөрхий. Зарим нь бороо орсон сургаар өдөн куртктэй яваад байх юм. Дөн өвлийн хүйтнээр Монголд аваачаад тавьчих юм бол осгож үхэх юм байна л даа гэж хөх инээд хүрч байлаа.
Хичээл маань ерөнхийдөө шувтрах талруугаа орчлоо. Одоо final paper, final exam 2-оо өгчвөл болох гээд байна. Худлаа үнэн санаа оноогоо хуваалцаад, чармайлттай юм шиг харагдаж байсан болохоор явц дээрээ гайгүй үнэлгээ авсан болтой. Эндхийн багш нар ч идэвхтэй оютнууддаа дуртай байдаг болтой. Аль орны гэлтгүй ялгаагүй дээ.
Хэдий хичээл дуусч байгаа ч гэсэн залгаад л дараагийн семестрийн төлбөр, байр оронгоо төвхнүүлэх энээ тэрээ гээд дахиад л шинэ шинэ асуудлууд ургаад гараад ирэх юм аа. Энэ сууж байгаа байр маань 2 сарын эхээр гэрээ нь дуусах юм гэсэн. Тэгэхээр одооноос л оромжоо хайж байхгүй бол болохгүй нь. Тоймтоогоос гэвэл иймэрхүү асуудлууд байна. За тэгээд өдөр тутамд тохиолддог үй түмэн бэрхшээлүүд ар араасаа цувраад хүлээж байна даа. Нээрээ Монголдоо байхдаа арай ч ингэж толгойгоо гашилгаж, санаагаа зовоож байгаагүй шиг санагдах юм. Дассан газрын даавуу зөөлөн гэж нутагтаа ч естой жаргадаг байсан болтой. Хурдхан сургуулиа төгсчөөд нутгийнхаа барааг харах юмсан.
Энэ америкт чинь мөнгө хуримтлуулна гэдэг естой мянгуужингийн үлгэр юм байна. Ялангуяа оюутнууд бол санах ч хэрэггүй юм байна. Үнэхээр гавал, тэтгэлэг энэ тэрт хамрагдсан оюутнуудад юу юм гэхээс мань мэт шиг хүмүүст бол саналтгүй юм байна хөөрхий. Уг нь хэдэн ногоон цааш нь хийгээд байдаг бол арай л урамтай байхсан. Даанч харамсалтай нь олсноо төлбөр, байр, хоол унд гээд өгсөөр багигаад шавхчих янзтай. За яахав толгойдоо бага ч гэсэн юм хийж байвал хэттээ болох байлгүй дээ,
Блог ертөнцөөр - Саяхан би нэг TOEFL-ийн блог нээсэн юм. Тэгсэн бас жоохон дутуу дулимаг л санагдаад байна. Яг хүссэн зүйлээ хийж чадахгүй байна. Жишээ нь зарим бүтцүүд нь жоохон онцгүй юмаа.Хуудас болгонд нь бичлэг оруулж болох байх гэсэн болдоггүй юм байна. Бас бичлэг дээрээ видео, аудио оруулахад хязгаарлагдмал сонголттой. Блогспот шиг шууд кодоо хуулаад тавьчихаж болохгүй юм байна. Ер нь энэ дээрээ нээсэн бол хамаагүй дээр байжуу гэж бодох боллоо. За ямартай ч нэг хэсэгтээ ингээд яваад үзэе. Тэгээд явцгүй байвал өөр арга бодохоос. Вэб сайттай болсон дээр байх гэж бодож байна. Хэдэн санаа нийлсэн залуустай хамтарчих юм бол юу байхавдээ дорхноо л босгоод ирнэ дээ. Танд ямар санаа байна? Надад зөвлөгөө өгвөл их талархана шүү.
Ойр зуурын сонин - Сүүлийн үед ерөөсөө кино энэ тэр үзсэнгүй гэхүү дээ. Тэргүүнээсээ уг нь татаад үзихдэг байсан чинь ойрд санаанд нийцэх кино байсангүй. Урьд нь үзэж байсан Монгол гэдэг киноогоо дахиж үзлээ. Ер нь киног дахиад үзчихэд нэг их буруудахгүй юмаа. Анх үзэж байхдаа анзаараарүй зүйлүүдийг дараа нь үзэхдээ илрүүлээд хөгжилтэй л байх юм. хэхэхэ. Сүүлийн үeд илүү таалагдаад сонсоод байгаа дуу гэвэл энэ бичлэгийн өмнө тавьсан Tarja -ийн (Урьд нь Nightwish хамтлагийн дуучин байсан харин одоо биеээ даан хүчээ сорьж байгаа) I walk alone (Энэ доор дуу, видео нь байгаа шүү, эсвэл дээр байгаа водпод руу ороод сонсоод үзээрэй!). Нээрээ миний блогийг нээхэд дуу явж байна уу ? зарим хүмүүс явахгүй байна гээд байсан ?
За нэг иймэрхүү сонинтой байх шивдээ.
Эцэст нь хэлэхэд миний блогын өдөр тутам шинэчлэгдэж байдаг ганц зүйл бол видеонууд маань байгаа юм шүү! Та завтай үедээ сонирхоод үзээрэй. ''

Saturday, December 8, 2007


My Winter Storm is the second solo studio album by the Finnish heavy metal soprano singer Tarja Turunen. The album was released by Universal Music on November 19, 2007. Both the single and the album are produced by Daniel Presley.



The radio version of the first single - "I Walk Alone" - is already playing on Finnish radio and the music video presenting Tarja's new characters created for this album is playing on MTV. Before the end of the year, Tarja has scheduled a minitour of 10 concerts in various European countries.
I WALK ALONE