Saturday, November 17, 2007

Ийм нэг санаа байна аа

Сүүлийн хэдэн сар байнга л толгойд орж ирээд байдаг нэг санаагаа та бүхэнтэйгээ хуваалцаж санал бодлоо солилцох гэсэн юмаа.Анх нээгдсэн цагаас эхлээд л манай группт TOEFL шалгалтын талаар группын гишүүдээс болон зочидоос цөөнгүй асуултууд тавигдаж байсныг та бүхэн анзаарсан бизээ.
Тэгээд би ингэж бодлоо л доо ер нь энэ шалгалтаа хамтраад бэлдчих нэг газартай болоод (Жишээ нь БЛОГтой болоод) тэндээ TOEFL-той холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, хичээл, Ebook, software, сургалтын материал, тест, асуулт хариулт гээд л олон төрлийн зүйл тавьдаг болвол яасан юм? Энэ ер нь ямар санаа байна аа? Би нэг жишээ болгож wordpress дээр http://etoefl.wordpress.com/ ийм хаягтай нэг блог нээсэн юм. Та бүхэн ороод сонирхоод үзээрэй. Гэхдээ дотор нь ямар ч бичлэг оруулаагүй байгаа шүү!, Зүгээр л иймэрхүү юм байвал гэж жишээ болгож байгаа юм.
Би өөрөө хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг болохоор ганцаараа иймэрхүү блог ажилуулна гэхэд үнэхээр хүч хүрэхгүй байгаа юм. Тэгээд л гавьтай хийж бүтээсэн юм байхгүй Худлаа хий хоосон санаа л яваад байдаг. (бас нэг өөрийн блогтой ухаантай тэрийгээ тордох гэж наян юм болж байна хэхэхэ) Тэгээд энэхүү санааг хэрэгжүүлэх надтай хамтарч ажиллаасай гэж та бүхнээсээ гуйх гэсэн юм. Урьд нь TOEFL өгч байсан эсвэл одоо бэлдэж байгаа хэн ч энэ блогийн автор болж болно оо. Олуулаа л байх тусам бидний хийж бүтээд үйлс далайцтай өргөн цаг хүрээг хамарч чадах юм.
Уг нь та бидэнд ашигтай овоо л хэдэн давуу талууд харагдаад байгаамдаа.
1. Хүн болгон TOEFL-ийн аль нэг хэсэг (Listening, Reading, Speaking, Writing) дээр илүү чадвартай байгаа даа. Эдгээр чадвараа бусадтайгаа хуваалцаж чадах юм бол бие биенийхээ дутууг нөхөөд маш их үр дүнтэй байгаа юм.
2. Олуулаа хөтлөх тусам блог маань байнга шинэчлэгдэж бас нэг авторт ноогдох ачаалал нь төдий хэмжээгээрээ багсаад яваандаа илүү л их хүн сонирхдог болох байхдаа.
3. За тэгээд бидний хамгийн эцсийн зорилго бол СУРАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ ЗАЛУУСТАА чадах чинээгээрээ бага ч гэсэн тус дэм болох болохоор нэг талаасаа маш их буянтай үйлс хамтдаа бүтээх юм байгаа юм. (буян энэ тэр гээд Нэг их сүртэй хэлчив үү дээ хэхэхэ).
Хамтарч ажилуулна гэхээр нэг их том нүсэр ажил юм шиг танд санагдаж магад. ТИЙМ БИШ ШҮҮ!!! Блог гэдэг чинь хэн ч хөтөлчихөөр ердөө энгийн. Ганц гайхамшиг нь бүх зүйлийг нь (web domain, web загвар,) үнэгүй бэлдээд өгчихсөн ердөө бичлэгээ оруулах л дутуу байдагт оршдог юм.Тэгэхээр та зөвхөн бичих санаагаа олоод л post-лоход боллоо гэсэн үг. (Юм бичээд зогсохгүй, видео, аудио, янз бүрийн хэлбэрийн файлууд гэx мэт бүх төрлийн мэдээлэл оруулах боломжтой)

За тэгээд хэрэв та энэхүү санааг дэмжиж, хамтарч ажиллах хүсэлтэй байвал mongoloron@yahoo.com хаягаар эсвэл группдээ-mglstudents_usa@yahoogroups.com (эсвэл дээрх хаягаар блогруу ороод comment) message бичиж болно шүү. Урьд нь энэ шалгалтыг өгч байсан эсвэл одоо яг бэлдэж байгаа бол их сайн байна.

Жич: Өчигдөр группдээ явуулсан энэхүү захиаг блогдоо бүрэн эхээр нь тавьж байна. Тa энэ санааг дэмжиж байна уу?
Санал сэтгэгдэлээ доор comment-д үлдээвэл би их талархах болно оо.

Friday, November 9, 2007

Долоо хоногийн тойм

Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр 1 ажлаасаа амарч байгаа болохоор жоохон зав гараад тэгээд хичээлээ хийхээсээ өмнө өнгөрч буй долоо хоногт миний амьдралд болсон онцлох содон үйл явдлуудыг зах зухаас нь та бүхэндээ хүргэх санаатай энэхүү бичлэгээ оруулж байна.

Хоосон амлалт
Нэг дэх өдөр 3 цагийн алдад ангийн маань нэг залуу надруу утасдаж байна. Өнөөдөр завтай бол хамт номын санд сууж хичээлийнхээ талаар жооохон ярилцая гэнээ. Үнэндээ над шиг 2 ажил хийж байгаа хүнд ямар зав байх вэ дээ. Гэхдээ уулзаж ярилцах надад ч бас хэрэгтэй байсан учир яаж ийгээд зав гаргана гэж бодоод тэгэе өдөр 3 уулзая гээд хэлчихлээ шүү. За тэгээд цаг ч боллоо. Ангийн анд маань залгаж байна номын сангийн үүдэнд уулзая гэж байна. Тэгсэн би яахав ядарч үхэх гэж байгаа хүн (шөнө нь ажилчихсан, үргэлжлүүлээд өдөр 3 хүртэл нийтдээ 16 цаг хөл дээрээ зогсчихсон) үнэхээр чадахгүй нээ маргааш яг өдийд уулзая гээд аятайхан ойлгуулаад хэлчихлээ. За маргааш яг нөгөө цагтаа найз (за даа шинэхэн анги болохоор бие биенээ сайн таниагүй байгаа) маань дахиад л залгаж байна за уулзах уу ? Би байдгүй ээ бас ядарсан зовсон оо хэлээд хойшлуулсан. Тэр өдрөөс хойш надруу ярихаа байчихлаа. Арга ч үгүй биздээ хий хоосон амлаад байгаа хүнд чинь хэн итгэх вэ дээ. Би уг нь хамт хичээлээ хийх хүсэл их л байсан юм. Одоо аягүй бол энэ найдваргүй түнш юм байна гээд зайгаа авч байгаа байлгүй дээ.
За тэгээд эцэст хэлэхэд эндээс би юу хальт мульт ухаарсан гэхээр ер нь хэрээ мэдэж, бололцоогоо харж байгаад хүнд амлалт өгч байх хэрэгтэй юм байна.

Блог ертөнцийн сонин хачин
Өнгөрч буй долоо хоногт голчлон зочилсон айлууд гэвэл
Тэлмэн дүүгийнх - Цуурай гээд хамгийн сүүлийн бичлэг нь их сургамжтай нийтлэл болсон байна лээ. Их олон хүн уншаасай гэж бодож байна.
Ганаа эгчийнх - За эгчийн үг эрдэнэ гэж үнэхээр ухаалаг бодууштай сайхан нийтлэлүүдийг нь уншлаа, бага ч гэсэн зүйлийг ойлгож авсан байх гэж найдаж байна.
Болд найзынх - Болдынхоо блогд орох их дуртай болоод байгаа. Яагаад гэвэл бид 2-н бодож явдаг зүйл их ойролцоо юм билээ бас дээр нь нэмж хэлэхэд Монголоо гэсэн сэтгэлтэй болох нь бичлэг болгонд шингэсэн байдаг учраас.
Мика найзынх - Микаагийн энэ долоо хоногт шилдгээр шалгарсан бичлэгүүдийг харахгүй бол естой болохгүй шүү дээ.
За тэгээд миний блогоор зочилдог бусад бүх хүмүүсийнхээ санал сэтгэгдэл, урам дэмээр хөглөгдөж явдаг шүү гэж хэлмээр байна.

Өөртөө итгэлтэй байсны хүчинд
Дөрөв дэх өдөр орой 6 цагт хичээл маань болж өнгөрлөө. Ангийн хамт олон бүгд хуран цугларчээ. 2 дахь удаагаа уулзаж байгаа байдал. Хоорондоо нэг их сайн танилцаж чадаагүй л явна. Дандаа л ажил төрөлтэй хүмүүс болохоор зав чөлөө ч байдаггүй бололтой. Би ч овоо анх удаа уулзаж байснаа бодвол овоо илэн далангуй байх аястай байна. Өнөөдөр нэг их сэдэвсээд байх юм байхгуй юм шиг байна.Багш маань биднийг хэдэн групп болгон хуваагаад ашигт малтмалын салбарт хамгийн том компани болох БиЭйчПи биллитон, Хятадын үйлдвэрлэгчдийн хоорондох харилцааны талаар хэдэн мэдээлэл өгөөд удирдлагын түвшинд зарим асуудлуулдад шийдвэр гаргах үүрэг өглөө дөө(За энэ сэдэв гол бишээ)Би ч энэ боломжийг ашиглаж өөрийгөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэе би гэж ямар хүн бэ гэдгийг бусаддаа бага ч гэсэн таниулая гэж бодсон тэр чигээрээ групптээ идэвхтэй оролцож хамтрагчдаасаа ч тодорхой дэмжлэг авч чадлаа. Яг иймэрхүү нөхцөлд англи хэл дээр санаа бодлоо тодорхой оновчтой хүргэж чадна гэхэд над шиг хүнд бол хэцүү л байсан. Гэхдээ хамгийн гол нь би өөртөө итгэлтэй (би энэ хүмүүсээс дутах зүйл байхгүй, аль нэг талаараа давуу гэдгээ мэдэж байсан) байсан болохоор тэдгээр хүмүүст тодорхой хэмжээгээр санаа бодлоо ойлгуулж, анхаарлыг нь татаж чадсан юм.
Ингээд эцэст нь дүү нартаа юу хэлэх гээд байна вэ гэхээр Хүн өөрийгөө үнэлж, бусдаас ямар нэг талаар илүү гэдгээ мэдэрч, хэлний проблемоос үл хамааран өөртэй итгэлтэй байж чадах юм бол анги хамт олондоо тодорхой хэмжээгээр байр сууриа олж өөрийгөө таниулж хамгийн гол нь өөрийгөө улам хүчирхэг болгодог юм байна гэдгийг энэ өчүүхэн жишээгээр ойлгуулах гэсэн юм.

Америкийн багш нар оюутнаас гол нь юу хүсэн хүлээж байдаг вэ ?
Анх орсноос хойш уулзсан багш болгон ерөнхийдөө бол ганцхан зүйлийг л хүсдэг юм байна гэдгийг ойлгож авлаа. Оюутан хүн заавалчгүй номон дээр бичсэнээр эсвэл багшийн заавар зөвлөгөө хэлснээр явах есгүй харин тэрний оронд бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлдэг, асуудалд олон өнцөгөөс хандаж байдаг оюутанг л их дэмждэг юм байна. Ер нь бодоод байхнээ энэ үнэхээр зөв бодлого юм байна. Энэ их сургууль, колледж чинь энгийнээр хэлэх юм бол ирээдүйд бидэнд тохиолдох маш олон төрлийн бэрхшээлийг яаж туулах аргачлалуудыг чиглэл чиглэлээр нь л заадаг юм байна. Жишээ нь management-ийн хичээлүүд чинь гол нь бизнесийн амьдралд тулгарсан ямар нэг бэрхшээлд ямар нэг байдлаар хариу өгч чадахад, тэр шийдвэр оновчтой байх магадлалыг ихэсгэхэд л зориулагдсан байдаг юм байна. За бүүр энгийн мэдээжийн жишээ авахад Анагаахын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд гэхэд ерөөсөө л өвчин гэдэг асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэгт чиглэгдэж байгаа шүүдээ.
Ингээд эцэст нь хэлэхэд америк багш нар оюутнуудаа бодит амьдрал дээр гараад ямар нэгэн асуудал тулгархад (хувийн амьдралд ч бай, ажил дээр ч бай) буруу ч бай зөв ч бай шийдвэр гаргахад бэлэн байх л тэр чадварыг олгохыг зорьдог юм байна гэж бодлоо. Энэ бол хамгийн зөв санаа. Монгол багш нар маань ч гэсэн энэ нь дээр анхаарлаа хандуулах цаг аль хэдийн ирсэн байхаа

Сонирхол татсан монгол мэдээ
Дөрөв дэх өдрийн орой Хичээлээ тарж ирчээд жоохон монгол мэдээгээ сонирхлоо. Тэгсэн нөгөө эрээд олохгүй эрдэнэ, монголньюс-ийнхээ хаяг-г дахиад олоод авлаа шүү. Хаанаас авлаа даа байз?? Ааан тийн хамагмонголын линкүүд дотор гүйж явна лээ. Тэгээд дуртай сайтруугаа ороод мэдээ гарчиглаваа. Тэгсэн бас нэг нүдэнд туссан мэдээ бол яах аргарүй Юлия Савичева -гийн монголд хийсэн тоглолт байлаа. Овоошдээ бас Болоошдээ л гэж бодоод мэдээг нь уншаад бас тоглолтынх зурагнуудыг нь gogo-д үзээд эцэст нь хүмүүсийн үлдээсэн комментуудыг уншсан дандаа л гутаасан доромжилсон зүйлүүд ийм хүн авчраад байхдаа ядийн гээд бичиж өгчээ. Гүэй миний хувьд бол би нэг их энэ дуучныг шүтээд байдаггүй ч гэсэн овоошдээ л гэж бодож байна. Гадаад соёлыг тодорхой хэмжээгээр монголд мэдрүүлэх боломжийг бидэнд олгож байна шүү дээ. Хэрэв сонирхолгүй хүн бол үзэхгүй байж болно ш дээ. Харин маргааш нь тэр дургүй байсан хүмүүсийн сонирхдог дуучин нь ч юмуу хүрээд ирвэл тэд ямар хариу өгөх болоо хэхэхэ. Нээрээ манай монголын соёл урлаг нэг дороо л эргэлдээд байх шиг. Ерөөсөө толгойгоо ажиллуулж шинийг эрэлхийлж байгаа юм байхгүй. Эстрад нь ч тэр бараг нэг хэвийн, салсан хагацсан дуу эсвэл хуулсан хуулбарласан дуу клип нь гэсэн дандаа нэг хэвийн эд хөрөнгөөрөө жаал гайхуулсан, хошин шог нь ч тэр дандаа нэг зүйлээ хэлбэрийг нь өөрчлөөд л тоглоод байх. Тиймээс энэ гадаадын хүмүүс яаж сэтгэж, яаж тоглож байна, ямар шинэ санаа байна иймэрхүү тоглолтууд үзэж жаал судалмаар юм шигээ.
За ингээд энэхүү бичлэгээ энэ долоо хоногт хамгийн их сонссон дуугаараа та бүхнийхээ сонорыг мялаагаад өндөрлөе дөө. (Үг нь, үйл явдал нь жоохон гунигтай ч гэсэн аялгуу нь их сэтгэлд хүрээд байгаа юм.)

Энэ Баясгалангийн дуулсан хувилбар (Цахилж яваа гөрөөс киногоор клипээ хийсэн байна)


Энэ Эрдэнэтунгалаг-ийн дуулсан хувилбар (Өөрийнхөө амьдралаас үндэслэн хийсэн гэнэ - сонин.мн -с хальт уншлаа, нэг олзуурхууштай юм гэвэл бас энэ дуучин маань хөөрхөн сайттай юм байна.Овоошдээ! Нэр нь дээр нь дараад орж сонирхоорой)

Uuchlaarai, ene bichleg maan' garah bolomjgui bolson tul ta www.on-air.mn-luu orj uzeerei
Надад бол аль аль нь таалагдаад байгаа. Харин танд аль нь илүү хүрч байна?

Хичээлээ харахгүй бол болохоо байлаа
Та бүхэн санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай!

Friday, November 2, 2007

LA явчаад ирлээ

Дээр би нэг LA явсан тухайгаа бичнэ ээ гээд таг болсонг зарим зочид маань анзаарсан байж магад. Уг нь бичнэ гэж бодож байсан зав гарахгүй байгаад тэгээд бас нэлээн дээр очсон тухайгаа бичхээр бас жоохон онцгүй юм уу гэж бодоод больчихсон юмаа.
Харин өчигдөр оройны ажлийнхаа амралтийг нь тааруулаад завгүй ч гэсэн хүчээр зав гаргаад өдрийнхөө ажлаас хэдэн цагийн чөлөө аваад LA явчаад ирлээ. Муу найзтайгаа уулзана уулзана гэж худлаа ярьсаар байгаад бас ажил, хичээл намайг хүлж хаячаад ерөөсөө боломж олгохгүй байгаад уулзсангүй удаж. Уг нь гэрээс гарахдаа нэлээн л эрт гарсан юмсан тэгсэн traffic jamгуайд ороод "bumper to bumper" гэж мөлхөсөөр байгаад бараг цаг гаран явж очсон байхаа. Уг нь бөглөөгүй бол хурдны замаар 20-30 мин зай байгаа юм л даа. Ер нь энэ хурдны замны үндсэн утга нь алдагдчихжээ. Калифорнийн ард иргэд багтаж шингэх зайгүй шаваад тэгээд хүн болгон бараг шахуу машинтай болохоор хурдны замыг удааны зам болгочжээ хөөрхий. Тэгээд гарах газаргүй түгжирчихсэн болохоор зам дээр юу хийхэв утасныхаа аппаратаар блогдоо тавих ганц 2 зураг дардаг баатар болсон. Утасных юм болохоор пиксел энэ тэр нь муу дээрээс хөдөлгөөнтэй авахаар хачин хачин бүрсийсэн зураг гарсан байна лээ. Энэ ганц нэг жишээ зураг.

За энэ яг бөглөрөөд байж байгаа байдал. нөгөө 70-80 майлтай явдаг зам чинь ийм л болцон байна шүү дээ.
Лос Анжелес -г бас холоос харахад нүргэлээд л утаа хөшиглөөд бас л сүрдмээр харагддаг юм байна лээ шүү. Үнэр нь хүртэл нэг өвөрмөц. Би нэг сайн авч чадаагүй, харанхуй болж байсан тэгээд бас хөдөлгөөн дунд, муу камертай болохоор нэг иймэрхүү л юм гарлаа даа.

За тэгээд нэг юм мөлхөн барин байж зорьсон газартаа хүрч муу найзынхаа гэгээн дүрийг харлаа шүү. Нэлээн турчаа юу даа гэмээр цонхийсон царайтай болцон байна лээ. Ажилдаа дийлдээд тэр байлгүй дээ зайлуул.Намайг ирэх сургаар найз маань 2 өдрийн өмнөөс бэлдсэн сурагтай хэхэхэ. Ойрд уулзаагүй юм болохоор бас сэтгэл жаахан хөдлөөд хэлэх үг олдоггүй ээ, сайн уу -гаас цааш байдаггүй ээ. Нэг хэсэгтээ дүүлий дөмб царайлж байгаад нэг юм сэврээ нь гарсан уу яасан ярьж өглөө дөө. Ажил ямар байна, Хичээл дажгүй, түрээс хэдийг төлж байна, эндхийн монголчуудаар сонин сайхан?, мөнгө хэр хийж байна?, сургалтын төлбөр чинь хэд байна, монголруу ярьж байна уу ? Ху намын дарга Баяр болсон гэлүү? Үсээ засуулсан юм уу ? энэ кинонуудыг үзсэн үү ? ... гээд л буулж халж байнаа. Би бас айлд яаж зүгээр очихов гээд гэрийн хажуугийн Смарт анд Финал-аас авсан хальт нэг хайрцаг Хайнэкэн -аа гаргаад ширээн дээр нь тавилаа. Тэгсэн бүүр ч уур амьсгал дулаараад инээд хөөр цалгиад ирлээ шүү. хэхэхэ За тэгээд гартаа beer барьсан шигээ хааяа нэг шимчихээд л эрүү амаа бэлүүдэж өгч байна даа. Кино-ны талаар яриад эхэлж байна: Чи Трансформерс үзсэн үү, би үзсэн зэрлэг юм билээ, Дай Хард-ийг үзсэн үү, Үзэлгүй ядийн, зэрлэг юм билээ, Харин чи тэгвэл Монгол үзсэн үү ? Ямар ? Нөгөө Сергей Бодров-н 2007 онд хийсэн гэсэн чинь ҮГҮЙ гэж байна шүү (овоошдээ би яллаа).

Би laptop дээрээ хадгалсан байсан болохоор найздаа сюрприз болгож үзүүллээ. Ганц гэм нь орос хэл дээр болохоор би орчуулагчийн үүрэг гүйцэтгэх болсон нь жоохон тийм. Ааая эхлээд овоо кино таалагдаж байгаа болтой яаая лаг баагий тоглосон байна ш дээ, энэ нөгөө өвөрмонголын чингист тоглодог хүн Есүхэй-д тоглож байгаа юм байна ш дээ гээд л. Тэгсэн яг дундаас нь эхлээд гэнэт дургүй нь хүрчихэв болтой. Яахаараа манай Монголын Их Эзэн Чингис хаан Хятадад хоригдсон байдаг билээ. Би нууц товчоогоо их уншсан. Тийм л зүйл лав байгаагүй гээд л. Үнэндээ хэлэхэд уурлах нь зөв түүхэн үйл явдлыг тэр чигээр нь буулгаж байх естой байхгүй уул нь. За тэгээд киногоо дуусгалаа хөөрхөн ч халаад амьдрал ярьж эхэлвээ. Найзууд маань бид 2-оос бусад нь бүгд л гэр бүлтэй, үр хүүхэдтэй болоод аль хэдийн амьдралаа зохиогоод явж байна. Зарим нь бүүр 2 дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэх гээд эхнэрийнхээ дээлийн захыг мушгаад сууж байна. Тэгсэн бид 2 яасан энд ингээд мөнхийн оюутан царайлчаад л суугаад байдаг. Хэзээ ер нь гэр бүл зохиох вэ гээд л хамгийн контровершл асуудал хэлэлцлээ дээ. Энэ ч ер нь одоо болтол оновчтой хариу гардаггүй эцэс төгсгөлгүй сэдэв байгаамдаа. Анзаархнээ муу найз маань амархан мэлтэгнэдэг болоо юу даа. Юм л бол мэлмэрэх гээд. Надтай уулзаад их хөөрсөн байх л даа зайлуул. Beerээ ч ууж дууслаа гарч салхилваа (Нэг юм жич хэлэхгүй бол болохгүй юм шиг санагдаад байна аа. Бид 2-ыг уудаг нөхдүүд байна гэж битгий бодоорой хүмүүсээ. Жоохон хошин аяс оруулах гээд л хүндрүүлж бичсэн юм хэхэхэ).

LA чинь естой их хөлийн газар болохоор байшин барилга нь бараан халтартсан юм шиг л харагдаж байна лээ. Кореатаунд болохоор монголчууд их байдаг юм билээ. Бид нарааас нэлээд залуу байх гэмээр хэдэн охид хөвгүүдтэй хальт тааралдав. Шоудах гэж яваа болтой. Ер нь сонсоод байхнээ зарим монголчууд маань их шоуддаг гэнэ дээ, нөгөө олсон хэдэээ шоудаад л дуусгачихдаг болтой. Уул нь бол хөлсөө дуслуулан байж олсон мөнгөө зөв зүйлд зарцуулбал зүгэээр л юм шиг санагдах юм. За даа тэр хүн мөнгөө яаж үрнэ үү надад ямар падлий байхавдээ хүний хэрэгт хушуу дүрсэн болно яршиг зүгээр. Найз бид 2 дэлгүүр хүргүүлчээд тэгээд салцгаасандаа.

Орой очсон-г хэлэх үү тэгээд л нэг хальт хажуулж аваад өглөө гараад гэрийн зүг гэдэн годон. Харин буцах замдаа жаахан будилж очсоон. Орох естой байсан хурдны замаа өнгөрөөд бүүр өөр зүглүү далийгоооооооооооооод явчихдаг байгаа. хэхэххэ Тэгээд тэр замаасаа гараад буцаж эсрэг урсгалруу нь ороод эргээд нөгөө хурдны замруугаа орлоошдээ. Уг нь ажил дээрээ 10 гэхэд гозойж байх ёстой хү н чинь нэлээн хоцорч 12 гэж байхад ажил дээрээ ирсэн. Бас нээрээ түгжээ гэж нэг юманд орчоод мөлхсөөөөөөөөр харьсандаа. Харин азаар босс, бас ажлынхан маань их сайхнаар хүлээж авч надад их урам өглөө.

Ер нь ямар ч ажил хийдэг байсан хамт олны уур амьсгал их чухал байдаг юм байна шүү. Өөдөөс инээгээд л угтахаар чинь нөгөө хүндээ ямар сайхан урам өгч байдаг гэж бодно. Дүү нартаа захиж хэлэхэд анх орсон өдрөөсөө эхлээд хамт олонтойгоо их дотно харьцаа үүсгэж, байнга тусламжийн гараа сунгаж байх хэрэгтэй шүү. Тэгэхээр аяндаа хамт ажилдаг хүмүүс чиний төлөө гэсэн сэтгэлтэй болж ажлын үр бүтээмж тэр хэмжээгээр дээшлэнэ гэсэн үг. Нэгэн ухаант хүний (Хэнийг нь санахгүй байгаа болохоор) хэлсэн нэг сайхан үг байдагдаа. Чи хүнд туслах юм бол тэр хүний сэтгэлт чиний төлөө цэцэг ургана гэдэг байхаа. (Ерөнхийдөө багцаалдаад л хэлчлээ). Бас хүнээр хайрлуулая гэвэл өөрөө эхлээд хүнийг хайрлаж сур. Үнэхээр үнэн үг юм байна гэдгийг одооноос л хагас хугас ойлгож эхлэж байна аа. За тэгээд ажил дээрээ ирээд бас хэдэн цаг чардайчаад гэрийн бараа гэж сайхан зүйлээ файнэли харлаа даа.

Аан тийм нээрээ гэртээ ирээд майлээ шалгаад, хичээл шалгаад, мэдээ хальт хараад байж байтал нэг их таагүй мэдээ хамагмонгол-оос уншлаа. Өнгөрсөн шөнө буюу 11- сарын 1-нд орой 10 цагийн алдад Аламеда, Оакланд-д манай монголын цэцэг цэврүү шиг нэг хөөрхөн охин бусдын гарт амь үрэгдсэн их харамсалтай хэрэг гарсан байна. Хэдэн өсвөрийн банди нар л буудсан гэнэ. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж Сан Франциско Хрониклоос орж уншаарай.
Хайран сайхан охин, үнэхээр харамсахын дээдээр харамсаж байна. Ар гэрийнхэн төрөл төрөгсдөд нь гашуун эмгэнэл илэрхийлэе. Дахиж ийм амшигт явдал бидний чихэнд бүү сонсогд!!! Хөх тэнгэр биднийг мөнхөд ивээх болтугай! Ум мани бад ми хум

Уг нь ийм таагүй зүйл бичмээргүй л байлаа, даанч та бүхэндээ сэрэмжлүүлэг, болгоомжлол болж магад гэсэн үүднээс л тавьлаа. Уучлаарай.