Saturday, October 20, 2007

Цэгмээ хаагуур юу хийгээд явна аа ?

Юуны өмнө миний блогд түр ч гэсэн саатаж, бичлэгүүдийг маань сонирхож, санал бодлоо хуваалцаж байдаг та бүхэндээ ГҮНЭЭ ТАЛАРХАЖ явдгаа хэлмээр байна. Надаар сонин гэвэл саяхнаас үндсэн ажлынхаа хажуугаар сургуулийнхаа кафе-д ажиллаж эхэллээ. Гайгүй орон тоо гарлаа гэхээр нь боломж гарч байгаа дээр нь гээд орчихлоо. 2 ажил давхар хийнэ гэдэг чинь бас хүнд л юм байна аа. Нэг хэсэгтээ ажиллаад л үзнэ дээ. Тэр тэнгэрт тулсан сургалтынхаа төлбөрийг хурдхан шиг төлж санаа амрах юмсан л гэж бодох юм. Өдөрт 16 цаг ажиллаад тэгээд үлдэх 8 цагаас 2 цагийг нь хичээлдээ зориулаад 6 цагийг нь унтаж өнгөрөөж байгаа болохоор ойрд блогоо ч сайн тордож чадсангүй, бас yahoo group - дээ ч гэсэн идэвхтэй оролцож чадахгүй байлаа.
За би энэ доор өөрийнхөө сүүлд үзсэн таалагдсан, кино, дуунууд, толгойд эргэлдээд байгаа санаа оноогоо товч бичлээ.
Сүүлд үзсэн кинонууд - Тэргүүн -ээс татаж авсан (ажил дээрээ зав гарахааар үздэг юм)
1. Die Hard 4 (Хамгийн их таалагдсан)
2. Transformers (Таалагдсан)
3. Bourne Ultimatum (Таалагдсан)
4. Balls of Fury (Яахавдээ л )
5. Rush Hour 3 (Уйдахгуй л юм билээ)
Сүүлд үзсэн хошин шог гэвэл энэ бичлэгийн өмнөх бичлэгт тавьсан байгаа.
Сүүлийн үед таалагдаж байгаа дуунууд

(За даа та бүхэн миний водпод, аудио бокс-оос дуунуудыг харчихаж байгаа байхаа)
Гэхдээ тэр дундаас хамгийн их таалагдсан дуу гэвэл Өнөөдөр нэмсэн Серебро хамтлагийн "Дыши" дуу. Их гоё аялгуутай үг нь ч гэсэн гоё юм билээ. Хэд хоногтоо л амандаа дүнгэнэх байхаа хэхэхэ. Та ч гэсэн энэ дээр байгаа миний vodpod -ноос сонсоод үзээрэй.
Монгол дуунаас гэвэл Энхмэнд-ийн "Хамдтаа дуулая гэсэн юм" гэдэг дууг нэг мэдэхэд аялцан явж байдийн бас Буянтогтох -"Алтан хавчаар" (аудио дотор байгаа шүү сонсоорой) хаая орж ирээд байдийн.
Ойрд Толгойд орж ирээд байгаа санаануудаас гэвэл:
Би энэ блогийнхоо хажуугаар өөрийнхөө үзэж байгаа хичээлүүдийнхээ (Management) талаар дэлгэрэнгүй мэдээлэл, өөрийнхөө хийсэн даалгавар, судалгаа энэ тэрээ тавьдаг нэг блогтой болдог юм билүү гэж бодоод байгаа. Адил мэргэжилтэй болон сурч байгаа, мөн бизнес эрхэлдэг хүмүүст сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс л. Энэ ер нь ямар санаа болоо ??? та бүхэн саналаа comment-д бичиж үлдээгээрэй.
За нэг иймэрхүү л сонинтой байх шивдээ. Найруулан бичихдээ тааруухан шүү. Эвлүүлээд уншаарай хэхэхэ.
Юу санасан ХЯЗГААРГҮЙ (есөн гэхээр хязгаарлаад байх шиг санагдаад) ХҮСЭЛ чинь сэтгэлчлэн бүтэх болтугай!!!

Friday, October 12, 2007

Хамтдаа инээцгээе !

Өмнөх бичлэг маань жоохон гунигийн аястай байсан бол харин өнөөдөр инээд хөөр цалгисан бичлэг оруулж байна. Ерөнхийдөө бол би чинь оптимист талыг баримталж, өөдрөг үзлээр аливаад ханддаг. Ер нь бүх хүмүүсийг аливаад эерэгээр хандаж байгаасай ч гэж хүсэж явдаг хүн.
За тэгээд инээд хөөртэй зүйлд тэр дундаа хошин шогт бол бүүрч нугасгүй шүү дээ. Их сайхан алжаал тайлах шиг болдог юм. Энэ удаад өөрийнхөө бараг үзэж амжаагүй байгаа цоо шинэхэн (цоо шинэ гэдэг нь миний хувьд урьд огт үзээгүй гэсэн утгаар л бичлээ) гэсэн хошин шогуудыг orloo , imeem - ээс түүвэрлэн оруулж байна. Хамтдаа үзэж хамтдаан инээцгэе гэж бодлоо.
Уг нь водпод-оо ашиглаад бүх хошин шогуудыг нэгтгээд нэг цонх болгоод (урьд оруулсан Funny video шиг) тавьчихая гэж бодсон чинь водпод маань жоохон техникийн сааталтай байх шиг байна. Дараа нь хэвийн болохоор нь эргүүлээд водподчино оо.

Shalgalt Mask Production

Student Mask Production

Sumiin tsagdaa Mask production

MASK Production (Ninja)


Comedy Art (Ambii, Hurlee, Baatarhuu...)


TV Cocktail Surprise


Mask Production


Shine ue production

за даа зарим зочид маань аль хэдийн үзчихсэн видеонууд ч байгаа байх. Өөр уг нь олон олон шинэ шинэ хошин шогууд монголдуу, он-айр, тв25, ядий, тэргүүн, он-толь гэх мэт сайтууд дээр нэмэгдсэн байна лээ. Даанч блог дээрээ байрлуулахад жоохон хүндрэлтэй байх юм. Та бүхэн завтай үедээ дээрх сайтууд ороод үзээгүйгээ үзэж аваарай.

Таны гэрт инээд хөөр үүрд бялхаж байх болтугай!

Wednesday, October 10, 2007

Сэгсгэр ч гэсэн ИЖИЙ минь, Сиймхий ч гэсэн ГЭР минь

Сүүлийн хэдэн өдөр ажилдаа дарагдаад ерөөсөө блогоо шинэчлэж чадсангүй ээ. Яг л нэг цэцэг тарьж байгаа юм шиг байнга л усалж тордож байхгүй бол гундчих гээд байдаг эд юмаа энэ блог чинь. Гэхдээ л би блогоо хөтлөх дуртай. Миний бас нэг орон зай болж , чөлөөтэй бодож сэтгэх, шинийг эрэлхийлэх хүслийг маань байнга бадрааж байдаг юм. Ойрын хэдэн өдөр тэнгэр хангай бүрхэг, за тэгээд ажилдаа ядраад ч тэрүү төрсөн нутаг, ижий аавыгаа санагалзаад сэтгэл жоохон гэгэлзээд байх боллоо. Ер нь бол гэрээ санадаг сезон нь эхэлцэн юм шиг байна хэхэхэ. Зарим хүмүүст ингэж хэлвэл юун нялх юм энээ тэрээ гээд л авч өгөх байхдаа. Харин адилхан нутгаасаа хол амьдарч байгаа хүмүүс л сайн ойлгож магад. За энэ ч яахав тэгэсгээд л хэвэндээ орох биздээ. Хамгийн гол нь бүгдээрээ элэг бүтэн эрүүл энх л байвал болох нь тэр. Нэг л мэдэхэд нутаг буцах цаг болчихсон байна даа.Сэтгэлийнхээ энэхүү багахан гунигийг доорхи сайхан шүлгүүдээр л тайлж сууна даа Би.


"Миний Шүтээн"- Р.Чойном, УГЖ Сосорбарам

Нуулгүй хэлэхэд Чойномын "Миний шүтээн"-ийг сонсоод хамар шархираад эвгүй болоод ирж байна лээ шүү. Сосорбарам үнэхээр нүдэнд харагдтал уншиж байна.
Танд хэрэв энэхүү шүлгийн үг нь хэрэгтэй бол энд дарж уншаарай

"Би хаана төрөө вэ ?"- Б.Явуухулан, УГЖ Сосорбарам



Энэ шүлгийг би бараг өглөө болгон ажилдаа явахдаа сонсдогдоо. Нутгийн маань цэлмэг тэнгэр, цэнгэг агаар, уужим тал, уул хад, гол горхи гээд л бүгд нүдэнд харагдах шиг болдог юм.
Танд хэрэв энэхүү шүлгийн үг нь хэрэгтэй бол энд дарж уншаарай

"Жаргал, зовлон"- Р.Чойном, УГЖ Сосорбарам

... Эрдэм сурах сансандаа хүрэх хоёр л Энэ насны жаргал гэлтэй ...
Энэ үнэхээр маргашгүй үнэн гэж би боддог
Танд хэрэв энэхүү шүлгийн үг нь хэрэгтэй бол энд дарж уншаарай