Thursday, September 27, 2007

Hidden Camera (Funny Videos)

Ta END daraad minii vodpod ruu orj funny bichleguudiig uzne uu

Уншихад илүүдэхгүй

Hey залуусаа цаана чинь terguun.com дээр нөгөө алдартай Rich Dad Poor Dad (Баян Аав Ядуу Аав) номыг (англи хэл дээр) тавьсан байна лээ. Тэгээд би тэндээс татаж аваад mglstudents_usa группын хуудсан upload хийгээд оруулчлаа. Устгачихдаг юм болов уу яадаг юм бол. Ямартай ч та доорх линкээр ороод уншаарай. PC дээрээ хадгалчаад дараа нь аажуу уншсан дээр байхаа даа.
Баян Аав, Ядуу Аав
Энэ номыг нэг биш нэлээн хэд уншихад ер нь гэмгүй шүү. Аливаа номыг эх хэл дээр нь уншвал ойлгомжтой бүрэн утгыг нь гаргаж чаддаг юм. За тэгээд англи хэл сурч байгаа хүмүүст бол ёстой тохирох ном. Хэллэг нь их энгийн болохоор ойлгоход амархан.

Tuesday, September 18, 2007

Beatbox-ийн гайхамшиг


Францын Nouvelle Star (American Idol-н хувилбар) нэвтрүүлгийн шалгаруулалтанд оролцогч нэгэн залуу. Яаж олон дууны өнгийг нэгэн зэрэг хослуулан гаргаж байна аа. Үнэхээр гайхалтай.

Sunday, September 16, 2007

Амархүүгийн оролцсон Oросын нэгэн цэнгээнт нэврүүлэг

Монголын нэрийг Орос оронд гаргаж яваа Борхүү Амархүүгийн маань оролцсон нэгэн сонирхолтой цэнгээнт нэвтрүүлгийн бичлэгийг сая санаандгүй Youtube ухаж байгаад олж авлаа. Энэ нэвтрүүлгийн талаар товч дурдахад Оросын ТНТ сувгаар гардаг "Звёзды Против Караоке" гэдэг нэртэй цэнгээнт нэвтрүүлгийн гол агуулга нь нэвтрүүлэгт оролцож байгаа одууд 2 тал болон хуваагдаад жирийн үзэгчдийн болон нэвтрүүлэгчийн өгсөн дууг эсрэг багаасаа өрсөж тааж дараа нь тэр дуугаа караокетой дуулж үзэгчдийг хөгжөөдөг орост нэлээн алдартай нэвтрүүлэг юм.
Энэ нэвтртүүлэгт Амархүү маань зүгээр ч нэг одуудтай оролцсонгүй. Харин "ФАБРИКА ЗВЁЗД-3"-н финалд шалгарч байсан Андрей Киреев, Юлия Михальчик 2-той эсрэг тал болон оролцож байгаагаар их сонирхолтой болсон байна лээ. Яагаад Гэхээр Амархүү маань "Народный Артист"-аас гарсан, Харин эсрэг талын оролцогчид "Фабрика Звёзд" гэдэг бас дуучин од болгодог шоу-ны бүтээгдэхүүнүүд болохоор дотроо бол нэр хүндээ бодоод жинхэнэ ана мана үзэлцсэн байх гэж бодож байна. Ер нь оросуудын дунд энэ 2 шоу-ны аль нь илүү вэ, аль нь дутуу вэ гээд байнга л маргаантай байдаг юм.
Энэ шоу-ны бичлэгийг Youtube-д тавьсан буянт хэнбyгай маань 6 хэсэг болгон таслан upload хийсэн болохоор нэг их олон юм шиг харагдаж магадгүй шүү. Уул нь уг нэвтрүүлгийн ургэлжлэх хугацаа цаг хүрэхгүй л юм байгаа юм.



1.Звёзды против Караоке - Part 1

2.Звёзды против Караоке - Part 2

3.Звёзды против Караоке - Part 3

4.Звёзды против Караоке - Part 4

5.Звёзды против Караоке - Part 5

6.Звёзды против Караоке - Part 6

Thursday, September 13, 2007

АНУ-ын хамгийн их үзэгчтэй ТВ Шоу

Уучлаарай, Ойрдоо жоохон зав муутай байгаад блогдоо шинэ бичлэг оруулж чадсангүй ээ. Өнөөдөр харин овоо зав гараад удахгүй нийтлэгдэх сэдвүүдийн дараалал есоор АНУ-ын хамгийн их үзэгчтэй "America's Got Talent" ТВ ШОУ-ны талаар товч танилцуулга болон хамгийн шилдэг мөн өөртөө илүү их таалагдсан видеонууд-г оруулж байна. Өнөөдрийн оруулж байгаа сэдэв маань яг АНУ-д байгаа монголчуудад бол жоохон сонирхолгүй байж магадгүй шүү. Яагаад гэхээр зурагтаар үзчихэж байгаа болохоор. Харин эх орондоо болон бусад гадаад оронд байгаа монголчуудад маань сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс л энэ бичлэгийг орууллаа.
Юуны өмнө та бүхэндээ энэхүү шоуны талаар товчхон танилцуулах гэсэн юм. За даа бараг улс болгон иймэрхүү төрлийн шоу зохион явуулдагдаа. Гэхдээ хамгийн анх энэ шоуны санаа 1949 онд Англиас үүссэн юм байна.
Харин Америкт 2006 оны зун NBC ТV-ээр энэ шоуны эхний Season нь эхэлж байжээ. Ерөнхийдөө шоуны гол агуулга нь жирийн зон олноос төгс авьястанг олж илрүүлэх, ОД болгох л зорилготой. Нийтдээ гурван үндсэн шүүгчтэй, гэхдээ хамгийн гол шүүгчид бол яалтчгүй үзэгчид билээ. Энэ тэмцээнд түрүүлсэн оролцогч нь 1 сая долларын шагнал авах боловч мөнгөн шагналаас илүүтэй нэр хүнд олж авах нь оролцогчдийн хувьд хамгийн том шагнал юм. Өнгөрсөн зунаас эхэлсэн гэхэд 2 season гараад дуусчихсан (August 21, 2007) бөгөөд одоо 3 дахь season - оо зарлачихаад (Summer 2008) байж байна.
За нэг их олон зүйл нуршаад яахав тэрний оронд тэмцээний Season 1, 2 багцлаад хамгийн сонирхолтой, шилдэг гэсэн видеонуудыг та бүхэндээ үзүүлье. Хэрэв та энэхүү шоу-ны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл албан есны сайт руу нь (дээр show-ны нэр дээр дараад) эсвэл энэ дараад Wiki-ээс ороод аваарай.

America's Got Talent Season 1 (2006)


1. The Miller brothers (Cole age 20, L.D age 12) Энэ надад их таалагдсан оролцогчид. Ялангуяа тэр дүү нь Л.Д 12-той гэхэд их авьяастай (Harmonica-аар лаг тоглож байгаа биз) бас хэвлүүхэн амьтан байна лээ. Finale-d шалгарсан боловч түрүүлж чадаагүй.

2. Quick change magic(David and Dania)Энэ үнэхээр гайхалтай үзүүлбэр. Яаж ингэж хурдан сольж байна аа. Бодоод бодоод олохгүй байгаамдаа. Үнэхээр чадварлаг хийж байгаамаа. Дашрамд хэлэхэд энэ видео Youtube дээр 19,957,035 удаа үзэгдсэн байна гээд боддоо. Гэхдээ л финалд шалгараад түрүүлж чадаагүй.

3. America's got talent - Season 1 ялагч Bianca Ryan (age 11). Ийм жоохон хүүхдээс яаж ийм чадалтай хоолой гарч байнаа. Та анзаарсан бол би дандаа оролцогчдийн шалгаруулалт анх орж байсан performance-ийг нь тавьж байгаа. Учир нь тэдний хамгийн анхны үзүүлбэрүүд нь илүү чанартай байсан болохоор.

America's Got Talent Season 2 (2007)


1.Cas Haley - (singer/guitarist from Arlington, Texas) Их өвөрмөц хоолойтой залуу байна лээ. Аман хүзүүдсэн хүн дээ.

2.Butterscotch -(beatboxer/singer from Davis, California). USA-iin хамгийн алдартай эмэгтэй beatboxchin болсон байхаа. 3 дугаар байранд оров.

3. Lilia Stepanova (Contorsionist&Archer)За энэ оролцогч нэг дээгүүр орж чадаагүй л дээ. Гэхдээ Youtube дээр харин 1,6 сая хүн үзсэн байна. хэхэхэ ихэнх нь эрэгтэй хүмүүс байна гэсэн. Царайлаг тэгээд уран нугарангаа нум сум харвана гэхээр эрчүүдийн сонирхолыг таталгүй яахавдээ. Манай Монголын авьяаслаг нугараачид энэнээс гоё үзүүлбэр сэтгэх юм бол Америкт од болоход амархан дөө нээрээ.

4.Season 2-ын ялагч Terry Fator - (ventriloquist(huuheldeind duu oruulagch)/impressionist/singer from Dallas, Texas)Амаа хөдөлгөхгүй яаж ингэж дуулж, юм ярьж бас дээрээс нь дууны өнгөө тийм хурдан сольж байна аа.

За өнөөдрийн оруулсан видеонууд маань таньд таалагдсан гэдэгт итгэж байна. Санал сэтгэгдлээ comment дотор үлдээгээрэй.

Friday, September 7, 2007

Сэтгэлд хоногшсон орос киноны дуунууд

Монголчууд бид орос кино үзэж хүмүүжсэн хүмүүс гээд хэлчихэд нэг их хэлсдэхгүй байх. Ялангуяа бидний үеийнхэн бүүр цэцэрлэгт байхаасаа орос хүүхэлдэйн кино (Ну Погоди, Чебурашка, Винни Пух, ...) үзэж, за тэгээд арай том болоод сургуульд яваад ирэхээрээ хичээлийнхээ амралтаар (Семьнадцать Мгновений весны, Три Мушкетера...), ахлах ангидаа ороод арай жоохон амьдралтай (Москва слезам не верит, Ирония судьбы Кавказская Пленница, ...) кино үзэж л том болсон хүмүүс шүү дээ.Тийм болохоор яаж ч мартах билээ дээ. Хааяа эдгээр кинонуудын дууг сонсохоор сайхан сайхан дурсамжууд санаанд орж ирээд байдаг юм. Хэд хоногийн өмнө би русское радио-гийн website-аас "Aмьдрал нулимсанд дургүй" киноны "Александра" дууг сонсоод их сайхан сэтгэгдэл төрсөн юм. Тэр үед Online радио сонсож байсан болохоор ганц хан удаа яваад л өөр дуу руу шилжчихсэн. Бүүр дахиад сонсмоор санагдаад тэр оройжингоо internet-ээс дуртай киноныхоо дуунуудыг жаал хайлаа. Овоо ч хэдэн дуунууд олж авлаа. Шөнөжингөө сонслоо. Тэр шөнө эргээд бага насандаа очсон юм шиг л сэтгэгдэл төрж байсан. Ингээд та бүхнийхээ амралтанд зориулж эдгээр дуунуудыг сонсгоё гэж бодоод доор дуртай хэдэн дуугаа мөн кинонуудыг нь үзэх линкийн хамт тавьлаа.

Эдгээр дуунуудыг сонсоод танд ямар сэтгэгдэл төрсөн, ямар дурсамжаа сэргээсэн талаараа comment-д бичиж үлдээгээрэй.

1. Москва слезам не верит (Амьдрал нулимсанд дургүй) - Александра
Та энэ кино-г бүхлээр нь үзэе гэвэл энэ линкээр орж үзээрэй (Жич: Та Snapshot ашиглаад шууд миний блог дээр ч үзчихэж болно. Линкэн дээр mouse-аа байрлуулахаар жижиг цонх гарч ирнэ тэгээд play дарахад шууд гарч эхлэнэ)
1 хэсэг - /Москва слезам не верит/
2 хэсэг - /Москва слезам не верит/

2.Служебный роман - "Моей душе покоя нет"
Та энэ кино-г бүхлээр нь үзэе гэвэл энэ линкээр орж үзээрэй
1 хэсэг /Служебный роман/
2 хэсэг /Служебный роман/

3. Кавказская Пленница(Кавказад болсон явдал)- Песня про любви
Та энэ кино-г бүхлээр нь үзэе гэвэл энэ линкээр орж үзээрэй
"Кавказад болсон явдал" кино

4.Семьнадцать Мгновений весны (Хаврын 17 учрал) - Мгновения

5.Семьнадцать Мгновений весны - Я прошу
Та энэ кино-г бүхлээр нь үзэе гэвэл энэ линкээр орж үзээрэй
"Семьнадцать Мгновений весны" сериал Их олон ангитай болохоор зүгээр л линкүүдийг нь тавьлаа. Та өөрөө ангийг нь сонгоод үзээрэй.

6. Бриллиантовая рука (Эрдэнэс нуусан гар) - Песня про зайцев
Та энэ кино-г бүхлээр нь үзэе гэвэл энэ линкээр орж үзээрэй
"Бриллиантовая рука" кино

7. Мои года /Киноны нэрийг нь мартчихжээ/

8. Летят Журавли - Журавли (киноны монгол нэрийг мэдэхгүй юм байна)

9. Юун хүүхэлдэйн кино вэ гэж бодож магад. Гэхдээ энэ дуу ч гэсэн бидний сэтгэлд хоногшсон шүү дээ/ Песенка крокодила Гены (Чебурашка)

За тэгээд өөр зөндөө олон сайхан дуунууд байдаг юмаа. Даанч нэрийг нь мартчиж. Уг нь ая нь сонсвол санах л байхдаа.
Хүн хүний сонирхол өөр болохоор миний зарим тавьсан дуунууд таалагдахгүй байж магад. Та хэрэв дуртай мультфильм, киноныхоо нэрийг мэддэг бол Google-руу ороод орос нэрээр нь хайхад л гараад ирнэ. (Жишээ нь Операция "Ы", "Четыре танкиста и собака", "Ну погоди" гэж бичээд хайхад л болно )

Wednesday, September 5, 2007

С.Болдын Блогоос (Уншууштай бичлэг)

Өнөөдөр нутаг нэгт монголчуудынхаа блог ертөнцөөр аялаж яваад их уншууштай, бодууштай нэгэн бичлэгийг Сандагдоржийн Болдын Блогоос http://boldsandagdorj.blogspot.com/ уншлаа. Тэгээд энэхүү бичлэгийг олон хүнд хүрээсэй гэсэн үүднээс зохиогчоос зохих зөвшөөрлийг (бичлэгийг нь блогтоо тавих эрх) нь авч өөрийнхөө блог дээр бүрэн эхээр нь тавьж байна. Энэ бичлэгийг анх уншаад надад ихэд таалагдсан учир өөрийнхөө бодлыг С.Болдтой хуваалцах үүднээс нэлээн дэлгэрэнгүй comment үлдээсэн юм. Энэ сэтгэгдлээ та бүхэнтэйгээ ч гэсэн хуваалцая гэж бодоод давхар хавсаргалаа. Та бүхэн доорх тэмдэглэлийг уншаад өөрсдийн санал сэтгэгдэлээ үлдээнэ гэдэгт итгэж байна.

Жирийн боловч хэвийн бус eдeр
9-р сарын 3 - Oнeeдeр Монголын бvх цэцэрлэгийн багачууд болон бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын хичээлийн шинэ жил эхэлсэн eдeр байлаа. Oглeeнeeс эхлээд vдэш болтол Улаанбаатарын бvх л зам тvгжрэв. Цэцэрлэг сургуульд нь хvргэж eгeх хvvхэд надад байх биш, тиймээс энэ eдeр миний хувьд eглee ажилдаа явдаг жирийн л нэг eдeр. Гэхдээ Монголын жирийн ард иргэдийн амьдралыг илvv их мэдэрсэн eдeр болж, тэр чанараараа хэвийн бус eдeр гэж нэрлэмээр бодогдов.
Oглee намайг машины гараж руу явах замд хvvхдээ хeтeлсeн янз бvрийн хvмvvс ойрмогхон хvvхдийн цэцэрлэг рvv хvvхдvvдээ хvргэхээр яаран зeрнe. Эдгээр хvмvvсийн хvvхдvvд дунд баяртай, гунигтай, урамшсан, тунирхсан, инээсэн, уйлсан янз бvрийн хvvхдvvд байх ажээ. Тэдэн дунд хvvхдээ уйлуулан чирч гулдрах ууртай бvсгvй нvдэнд тусав. Хvvхдийг нь хараад eрeвдeeд эхээс нь eмeeрч золтой л эвгvй харилцаа vvсгэчихсэнгvй. Гэхдээ тvргэн зан гаргахыг урьтал болголгvй тэр бvсгvйд буруу vйлдэл хийж буйг нь зvгээр л харцаараа ойлгуулахыг ихэд хичээлээ. Надаас гадна ахимаг насны нэгэн эмэгтэйгээс санаа зовсон уу мeнeeх бvсгvй надруу нэг сvрхий харснаа хvvхэддээ арай зeeлeн хандаж эхэллээ. Энэ бvхнээс юу гэж бодов гэвэл манай нийгэмд хvн хэдийгээр нийгмийн асар их стресс дарамтан дунд байвч хэнд ч, юунд ч буруугvй хvvхдvvдэд тэрхvv нийгэмд бухимдсан уур уцаараа гаргаад баймааргvй санагдана. Хvvхдийг хэлмэгдvvлэх нь хvvхдvvдийн эсрэг хийсэн гэмт хэрэг биш гэж vv?
Ажилд явах замд хотын хeдeлгeeн эрс ихэссэнийг мэдрэв. Тэр тусмаа явган хvний гарцаар гарах гэж айж, сандарч байгаа хvмvvсийг, хvvхдvvдийг ихээр eрeвдeв. Тэдэнд зам тавин зогсохоор хажуугийн эгнээгээр зорчин буй машинууд зам тавилгvй, явган хvний гарцан дээр хурд саан зогсох бус, харин ч хаазаа гишгэн сигналдаад давхин одох юм. Oнeeдeр хичээлийн шинэ жил нь эхэлж буй сурагчдаа хvндлээд нэг eдeр ч гэсэн уур уцаараа дарж, замын хeдeлгeeнд галзуурсан мэт зорчихоо тэвчин, хvлээцтэй, амгалан тайван зорчих ухамсар Улаанбаатарын машинтай иргэдэд байсангvй. Цvнхээ vvрсэн жаахан охиныг гарцаар гаргахгvй айлгаж сандаргаад болохгvй болохоор нь би замын хоёр эгнээг бараг хeндeлсeж байгаад охиныг зам хeндлeн гаргачихсанд арын машинууд сигналдах нь сигналдаж, заримынх нь жолооч нар хажуугаар шахан намайг хараан зvхэв. За энэ ч яахав Улаанбаатарын жирийн л нэг eдрийн дvр зураг.
Орой ажлаа тарчихаад 3-р хороололд байрлах нэгэн зоогийн газраар орлоо. Энд голдуу дундаж буюу дунджаас доогуур орлоготой Улаанбаатарын иргэд маш ихээр vйлчлvvлдэг нь мэдрэгдсэн тул тэдний юу идэж, юу ууж, ямар сэдвээр eeр хоорондоо ярилцаж, яаж бие биедээ ханддагийг мэдрэх гэж vvгээр зориуд зочилсон юм. Нэг оройн хоол 2100-2500 тeгрeг гэнэ. Идэж болохоор л хоол боловч амин дэм багатай, уураг ихтэй, товчхон хэлбэл eeх тос ихтэй, ходоодыг хэмжээгээр нь дvvргэх, хvний биед сайнгvй хоолнууд голлож байв. Булан дахь жижигхэн ширээнд бие биеэ харан суусан эх хvv хоёр миний нvдэнд тусав. Хvv нь сургуулийн дvрэмт хувцастай бага ангийн сурагч бeгeeд цvнхээ тайлан газар тавьжээ. Тэд eeр хоорондоо бараг юу ч ярилгvй худалдан авсан хоолоо идэцгээх аж. Oнeeдeр хичээл нь эхэлж байгааг тохиолдуулан тэр эх хvvгээ гадуур хооллож баярлуулж байгаа нь илт мэдрэгдэж байлаа. Хvv ихэд баяртай жимсний шvvс уун бууз идэх аж. Oeрeeр хэлбэл тэр хоёр тэрvvхэндээ багагvй баяр хeeртэй байгаа нь мэдрэгдэнэ. Тэр хоёрын авсан хоолны нийт vнийн дvн лавтай 3000 тeгрeгeeс хэтрэхээргvй харагдана. Гэхдээ л хvvгээ баярлуулах гэсэн тэр ганц бие эмэгтэйг хараад надад маш их зvйл бодогдож суулаа. Шударга бус амьдралын хууль, шударга бус eрсeлдeeн, шударга бус хуваарилалт, шударга бус нийгэм...
Гэхдээ аз жаргал, баяр хeeр гэдэг харьцангуй ойлголт тул магадгvй энэ эх хvv хоёр бол жилийн 6000 ам.долларын vнэтэй сургуулиасаа эцгийнхээ Lexus LX470-аар хvргvvлэн Улаанбаатарын хамгийн vнэтэй зоогийн газар хооллон байгаа, eeрсдийгee шинэ монгол хэмээн eргeмжилсeн, луйврын хeрeнгeeр баяжсан ч, ухамсар, ухаан, боловсролоор дулимаг “eрeвдeлтэй” хvмvvсийн хvvхдvvд, тэдний эцэг эхээс ч илvv баяр хeeртэй байсан байж болох.
Цонх ширтэн суугаа ахлах ангийн бололтой гунигтай харцтай охин тэнд бас байсан. Тvvнд хэн нэгний тусламж ямар нэг хэмжээгээр хэрэгтэй болсон нь илэрхий байсан ч тэр асуудлынхаа мeн чанарыг eeрee бие даан ухаарч, асуудлаа eeрee шийдэх хэрэгтэй гэж би бодож байлаа.
Creed-ийн What’s this life for? iPod-д эгшиглэж байх зуур хvн юуны тeлee амьдардаг юм бэ? гэсэн хариултгvй асуулт тархинд дахин дахин орж ирж байлаа. Ингэхэд амьдралын утга учир, амьдралын зорилго гэж ер нь юу юм бэ? Ганц олдох амьдралынхаа утга учрыг олвол энэ нь хэмжээлшгvй vнэтэй зvйл. Гэтэл амьдрал шударга бус зvйлс, худал хуурмагаар дvvрэн, хоосон гэдгийг нь мэдрэхээр энэ амьдрал огт vнэгvй мэт санагддаг. Энэ vед Кобэйн 1994 онд 27 настайдаа яагаад тийм vйлдэл хийснийг ойлгох шиг л болдог юм.
Бид мэдэрдэггvй л болохоос энгийн ард иргэдийн маань амьдрал улам л доройтон, нийгэм дэх орлогын ялгаа, тэгш бус хуваарилалт асар их болсоор байна. Энэ нийгмийг хэрхэн eeрчлeх вэ? Хариулт: Эзэнгvйдсэн улс орноо эзэнтэй болгох!
Миний хувьд жирийн атлаа олон зvйлийг мэдэрч, олон сэдвээр толгой гашилсан, хэвийн бус, нэг л сонин энэ eдeр vvгээр тeгсeж байна. Шинэ eглeeг eeдрeгeeр угтах болно.
posted by Bold Sandagdorj,
September 03, 2007

Цэгмээ said:
Гашуун бөгөөд үнэн нийтлэл болжээ. Үнэхээр өнөөдрийн Монголын нэг өдөр бодит байдлаараа чиний тэмдэглэлд бууж. Ер нь гадаадад, шал өөр орчинд байж байгаад Монголдоо эргээд ирэхээр маш их ажигч болчдог юм шиг байгаан. Би ч гэсэн чам шиг Монголд очихоороо юм болгоныг л ажаад явдаг болсон байна лээ. Зүгээр нэг шинэ, содон, өнгөн талын зүйл харахаасаа илүүтэй, Гудамжинд, Автобусанд, Хоолны газар, Концертонд гэх мэт хаана ч таарсан монгол хүн болгоныг сэтгэл дотроо чухам юу бодож, юунд шаналж явдаг бол гэж бодох болсон байна лээ. Нийгэм маань улам бараагаад ирэхээр Монголчууд маань ямар ч хүсэл мөрөөдөлгүй, нүдэнд нь цог золбоо ч байхгүй болцон юм шиг санагддаг. Нэг их шаналсан, зовсон хүмүүс л явах шиг. За тэр ландгар ландгар жип уначаад явж байгаа хүмүүс бол хамаагүй ээ. Яг тэр Автобусанд явж байгаа, яг тэр Гуанзанд хооллож байгаа, Яг тэр Зах дээр явж байгаа, яг тэр Гэр Хороололд амьдарч байгаа хүмүүс л манай Монголын Ард Түмэн. Үнэхээр Монголчуудаа хараад сэтгэл эмтрэх шиг болдог. За тэгээд жирийн ард иргэдээсээ илүүтэй мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа байсан өлөн чононоос долоон дор хүн араатнууд борооны дараах мөөг шиг л орширч байна. Хөөрхий миний ард түмнийг хульхидах нь хульхидаж, хүчийг нь сорох нь сорж, ашиглах нь ашиглаж бүүр эцээж гүйцлээ. Хөөрхий муу ард түмэн минь яг л нүхээ алдсан огтоно шиг хаашаа ч явахаа мэдэхгүй гацчихсан байх шиг.
Яаж энийг өөрчлөх вэ? Яаж нийгмээ гэрэл гэгээтэй, ард түмнээ аз жаргалтай болгох вэ ?
Миний бодлоор Монголынхоо ард түмнийг гэгээрүүлэх, ухааруулах, дотоод бодол санааг нь өөрчлөх зүйл л эхлээд хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Хүсэл мөрөөдлөө олж чадаагүй нэгэнд чиглүүлэгч нь болоё, Сэтгэлийн тэнхээ алдарсан нэгэнд нь урам зориг хайрлая, Мухардсан нэгэнд нь зам гаргая. Энэ их гундуу хүмүүсийн нүдэнд нь хүсэл мөрөөдлийн итгэлийн ОЧ үсэргэх юмсан. Ер нь хүнийг өөр
члөё гэвэл дотроос нь л өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Хэрэв нэг л ОЧ үсрэх юм бол аяндаа тэр хүмүүсийн итгэл найдварын гал дүрэлзэн асах болно.
Амьдралын утга учир гэж юу вэ ?
Хүн сэтгэлээсээ урган гарсан хүсэл мөрөөдлөө олж, тэрнийгээ биелүүлэхийн төлөө тэмцэх л
Амьдралын утга учир гэж бодож байна. Хүн өөрийнхөө хүссэн зүйлийнхээ төлөө л явж байвал хичнээн саад тотгор, зовлон зүдгүүр тулгарсан ч мөрөөдлийнхөө төлөө учраас ажрахгүй давж, амжилт болгондоо улам их урамшиж, хүчирхэг болж ирдэг юм шиг санагддаг. Миний бодлоор ганцхан олдох амьдралдаа агшин бүрийг хүсэл мөрөөдлийнхөө төлөө нэг алхам ч ойртоход зориулах, үр хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй болгох, хойч үедээ дуурсагдах нэртэй, өвлүүлэх юмтай, сэтгэлийн амар амгаланг эдэлж амьдрах л жинхэнэ амьдрал юм. За дээрээc нь хэлэхэд аливаа зүйлст зөв талаас нь эергээр хандаж байвал эргээд тэр эерэг хүч өөрт амин дэм мэт шингэдэг юм гэнэ лээ.
За баахан урт юм биччихлээ. Жоохон найруулгын алдаатай байж магадгүй шүү. Уучлаарай. Би найруулан бичих тал дээр жаахан маруухан хүн.
Дахин хэлэхэд бичлэг чинь үнэхээр таалагдсан. Монголынхоо төлөө гэсэн сэтгэл чинь үг болгонд нь шингэсэн байна лээ. Жинхэнэ чам шиг эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс л Монголыг аварч чадна. Би ч гэсэн Монгол Улсын ирээдүйн сайн сайханы төлөө юугаа ч хайрлахад бэлэн байна.

Болд Сандагдорж said:

Сайн уу Цэгмээ,
Comment үлдээсэнд их баярлалаа. Би чамтай санал нэг байна. Хүнийг дотроос нь гэгээрүүлэх гэдэг их чухал. Харамсалтай нь энэ их удаан процесс. Энд ирээд 1 жил болохдоо үүнийг нэлээд ойлгоод байна. Нийгэм саарч, хүн - хог олширч, улс эх орон маань уруудан доройтож байгаа тэр хурдцыг ард иргэдийг гэгээрүүлэх хурдац үнэхээр гүйцэхгүй байна. Миний сэтгэл зовдог нэг зүйл бол эзэнгүй болсон Монгол. Бүх зүйл хуурамч, тоглоомын юм шиг болсныг үнэхээр мэдэрч байна. Сонгууль нь, Засгийн газар нь, Их Хурал нь, Tөрийн алба нь, улсын сеkтор нь гээд бүх зүйл тоглоом. Эзэд нь биш хүмүүсээр ингэж тоглуулахын оронд эзэд нь юмаа булааж авч тоглоомыг эцэс болгох ёстой гэж бодогдох юм. Гэвч хэрхэн яаж вэ гэдэг дээр тоймтой хариулт олоход хэцүү. Би бодохдоо гадаадад хийдгээ хийсэн залуучууд нь эх орондоо ирж, энэ улс орны төлөө бас жоохон ч гэсэн сэтгэл гаргамаар юм шиг санагддаг. Олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ. Бид үнэхээр энд цөөдөж байна. Бүхэл бүтэн нийгмийн эсрэг ганц нэгээрээ хүчгүйдэнэ. Харин хэдэн сайн dedicated individual-уудаар бүрдсэн групп, олны хүчтэй нэгдэхээр дээр дурьдсан уруудан доройтох хурдц
ыг гүйцэж, нийгмийн зөв тийш нь өөрчлөн чиглүүлж болох юм шиг бодогддог.

За та бүхэн С.Болдын бусад бичлэгүүдийг нь сонирхоё гэвэл дээрх блог хаяг руу орох эсвэл баруун талд байгаа Favorite Blogs цэснээс олоод ороорой.

Цаг заваа гарган post
-ийг минь уншсан танд баярлалаа.