20 Долларын Үнэ Цэнэ (Америкчууд Бидний Ирээдүйн Төлөө)
Өнөөдөр интернетээр аялаж байгаад Jonathan Renich гэгч америк оюутны үүсгэн байгуулсан EduRelief нэртэй Монголын ядуу амьдралтай хүүхдүүдэд сурах бичиг авч өгөх хандивийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж авлаа. Бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань төлөө хаа холын харийн хүн ийм сайхан буянтай үйлс бүтээж байгаад үнэхээр сэтгэл хөдөллөө. Jonathan Renich Монголд хүмүүнлэгийн шугамаар ажиллаж байхдаа монголын нэг сурагчийн жилийн сурах бичгийнх нь зардал ердөө 20-хон Доллар байдаг боловч үнэндээ сурах бичгээ авч чадахгүйгээс сургуулиа орхиход хүрч байгаа хүүхдүүд маш их байгааг мэдээд сэтгэл нь эмзэглэж ямар нэгэн аргаар эдгээр хүүхдүүдэд туслах хүсэл өвөрлөн эх нутагтаа иржээ. Ингээд 2006 оноос эхлэн Монголд ядуу амьдралтай хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзлийг нь дэмжих үүднээс сурах бичгийнх нь зардлыг төлөх хандивийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Нэгхэн жилийн өмнөөс эхэлсэн гэхэд одоогоор 500 гаран сурагчийн сурах бичгийн зардлыг төлөх хэмжээний хандив цуглуулсан бөгөөд Америк даяар цар хүрээгээ улам өргөжүүлэн тэлж байна. Үүний тод жишээ гэвэл америкийн хэд хэдэн ТВ, сонин сэтгүүлээр гарсныг хэлж болох байх. (Доор Oregon мужийн KVAL TV-ээр гарсан мэдээг тавьлаа. Бусдыг нь EduRelief-ийн website -наас нь үзээрэй).Монголчууд бид өөрсдөө Монголынхоо ирээдүйн төлөө анхаарах сөхөөгүй явж байхад, гадны хүмүүс ийм сайхан өгөөмөр сэтгэл гаргаж байгаад би үнэхээр их баярлаж байна.
Та бүхэн EduRelief байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энэхүү байгууллагын албан ёсны сайт болох http://www.edurelief.org/ ороорой.
1.Монголын хүүхдийн төлөө ажиллаж байгаа EduRelief-ийн талаар Oregon мужийн KVAL-13 TV сувгаар гарлаа.(May 2, 2007)
2. Энэ 2007 онд хийгдсэн шинэ танилцуулга нь байна. Их дэлгэрэнгүй хийгдсэн бичлэг байна.
3. Энэ байгууллагын залуучуудын үйл ажиллагааны шинэ мэдээнүүд.(Feb 16, 2007)
4. Энэ үнэхээр нэгийг бодогдуулахаар танилцуулга болсон байна лээ. (Англи хэл дээр) Та бүхэн болж өгвөл олон хүнд хургэхийг хичээгээрэй. Эцсийн эцэст бидэнд л ач тусаа өгөх зүйл шүү дээ.
5. Энэ Монгол хэл дээрх сурталчилгаа.
Нөгөөдөр 9 сарын 1, Энэ буянтай хүмүүсийн ачаар 500 монгол хүүхэд сургуульдаа инээд хөөртэй очиж бусдынхаа адил хичээлдээ орох болно. Энэ жижигхэн тус тэдний хувьд амьдралийнх нь хамгийн том бэлэг ч болж магадгүй. .












