I love VodPod
Өнөөдөр өөрийнхөө vodpod дахь видео цуглуулгаа жоохон цэгцлээд басчгүй төрөл төрлөөр нь ангилж гайгүй зохион байгуулалттай болголоо. Урьд нь бол тааралдсан кино, дуугаа хамтад нь холиод нэг pod-д (collection) хийчдэг байсан бол одооноос харин киног нь нэг под-д(Tsegmee's favorite movies) дууг нь тусдаа нэг под-д (Tsegmee's music videos) хийж байхаар боллоо. Ингэснээр танд ч гэсэн үзэхэд амар, надад ч гэсэн эмх цэгцтэй болж байгаа юм.
Энэ водпод гэдэг зүйл блог хөтлөж байгаа хүмүүст маш их тус болж байгаа эддээ. Юугаараа бусад видео цуглуулдаг сайтуудаас давуу байна гэхээр :
1. Таны хайж буй видеог Google video, Youtube, Dailymotion, Myspace зэрэг томоохон видео магнатуудаас нэгэн зэрэг хайдгаараа маш их цаг завыг хэмнэдэг юм.
2. Та бараг аль ч сайтанд байгаа видеог өөрийнхөө под-д оруулах боломжтой. (Жишээ дурдахад би энэ An Convenient Truth киног YouKu гээд нэг их танил биш сайтнаас олсон юм. Тэгээд embed tag кодийг нь аваад өөрийнхөө водподруу import-лоод оруулчихаж байгаа юм) Энэ бол надад таалагдсан хамгийн том давуу тал нь.
3. Та өөрийнхөө блог, сайтны загварт тохируулаад янз бүрийн дизайнтай widget авч болно. (widget гэдэг маань яг таны сайт дээр харагдах подны чинь загвар гэсэн үг)
4. Таны видео цуглуулга чинь бас өөрийн вэб хаягтай болно. Жишээ нь миний дууны цуглуулгын хаяг гэхэд http://tsegmee.vodpod.com/ , Киноных маань tsegmeemovie.vodpod.com гэх жишээтэй.
За ингээд дурдаад байх юм бол олон л давуу талуудтай даа.
Блогчин монгол ахан дүүст маань видео бичлэгүүдээ блогдоо, сайтдаа оруулахад бага ч гэсэн тус нэмэр болох болов уу гэсэн үүднээс энэхүү бичлэгийг орууллаа. Та хэрэв өөрийн водподтой болохыг хүсэж байвал www.vodpod.com гэсэн хаягаар ороод sign up хийгээд л цуглуулгаа эхлүүлж болно.
За одоо эргээд өөрийнхөө хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар сонирхуулая.
Дээр хэлсэнчлэн одооноос эхлээд би дууныхаа цуглуулгыг тусад нь (блогийн дээд талд хөндлөн байрлаж байгаа), харин шинээр киноны цуглуулга нээж өөрийнхөө олсон кинонуудаа хийж байхаар боллоо. (Цаашдаа бол блогийн маань баруун талд байрлаж байх болно).
My movie collection
Их сонирхолтой кинонууд нэмж оруулсан шүү. Жишээ нь 2002, 2003, 2004 онд шилдэг баримтат киноны төрлөөр Оскарын шагнал авч байсан бүтээлүүд, 2005, 2006 онд оскарт нэр нь дэвчиж байсан кинонууд, Саяхан манай энд нээлтээ хийсэн I Am Legend, The Golden compass уран сайханы кино, За тэгээд мэдээж, 2006 оны Оскарын шагналт An Inconvenient Truth, 2006 онд бас шуугиан тарьсан The Secret, танин мэдэхүйн байгал ан амьтдын тухай цуврал BBC кинонууд гэх мэт.
Үүгээр ч зогсохгүй цаашид өөрийн олж илрүүлсэн, таалагдсан кинонуудаа энэхүү цуглуулгадаа байнга нэмж байх болно оо.
My music video collection
Та миний дууны цуглуулгыг анзаарсан бол ихэнх нь орос дуу байгаа. Амьдралынхаа нэлээд хэдэн жилийг Орос гүрэнд өнгөрөөсөн болохоор орос дуу сонсох цуглуулах их дуртай. Болж л өгвөл шинээр гарсан дуунуудыг нь олоод сончих санаатай. Саяхан Оросын дууны ертөнцөд хэд хэдэн том үйл явдлууд болсон билээ. Жишээ нь Фабрика Звёзд 7, Золотой Граммофон 2007, RMA2007 (Russian Music Awards) гээд л. Би ч бас эдгээрээс хоцрохгүйг хичээж цаг тухай бүрт нь интернет-д тавигдсан видеонуудыг нь цуглуулгандаа хийхийг зорьдог юм.
Зөвхөн орос дуугаар ч зогсохгүй монголд, америкт, дэлхийд хит болж байгаа гол нь өөрт таалагдсан дуунуудаа зав л гарвал оруулж байгаа. Завтай үедээ сонирхоод үзээрэй!
Хараахан блогтой болж амжаагүй хүмүүстээ хурдан блогоо нээгээд бидэнтэйгээ нэгдээрэй гэж ерөөе!!!



0 comments:
Post a Comment