Sunday, December 9, 2007

Нэг хэвийн амьдрал

Блогдоо бичлэг оруулалгүй яасан их удчихваа. Уг нь болж өгвөл юу бодож санаж байна бүгдийг нь бичихийг хичээдэг юм л даа. Яагаад ч юм тохироо нь бүрдэхгүй байгаа юм уу, цаг заваа зохицуулж чадахгүй байгаа юм уу, ажил төрөлдөө түүртээд ч тэрүү нэлээн удаан бичлэг оруулсангүй ээ. Хамгийн гол нь миний вэб орон зайд зочилж байдаг та бүхнийхээ урмыг хугалж цаг завыг тань дэмий үрсэндээ түмэнтээ хүлцэл өчиж байна. Ер нь завгүй байсан гэдэг бол шалтгаан биш юм байна аа. Би өөрөө л цагаа зохицуулж чадахгүй байгаад гол учир оршиж байна. Цаашдаа энэ тал дээрээ түлхүү ажиллаж та бүхэнтэйгээ болж өгвөл байнга шинэ содон мэдээтэй уулзаж байхыг хичээнэ ээ.
Цэгмээгээр сонин сайхан юу байна?
За даа гоц гойд сонинсоод байх зүйлгүй дээ. Нэг л хэвийн амьдарлаар гэлдэрч явна. Яг л өвөл гарчдаг адууны жим шиг замаар л өдөр болгон явж байна даа. Ажил гэр, гэр ажил, ажил хичээл гэр гэсэн 3 үндсэн чиглэлтэй гэх юм уу даа хэхэхэ. Ойрдоо манай энүүгээр өвлийн урь ороод бороо хуртай сэрүүвтэр болчиж. Ажил дээрээ давхар өмдтэй л байхгүй бол ер нь жиндэх талруугаа болцон байна шүү. Гэхдээ бидэн шиг 4 улиралтай орны хүмүүст эндхийн өвөл юy ч биш л дээ. Харин халуун орноос ирсэн хүмүүс л их зүдэрч байх шиг байна хөөрхий. Зарим нь бороо орсон сургаар өдөн куртктэй яваад байх юм. Дөн өвлийн хүйтнээр Монголд аваачаад тавьчих юм бол осгож үхэх юм байна л даа гэж хөх инээд хүрч байлаа.
Хичээл маань ерөнхийдөө шувтрах талруугаа орчлоо. Одоо final paper, final exam 2-оо өгчвөл болох гээд байна. Худлаа үнэн санаа оноогоо хуваалцаад, чармайлттай юм шиг харагдаж байсан болохоор явц дээрээ гайгүй үнэлгээ авсан болтой. Эндхийн багш нар ч идэвхтэй оютнууддаа дуртай байдаг болтой. Аль орны гэлтгүй ялгаагүй дээ.
Хэдий хичээл дуусч байгаа ч гэсэн залгаад л дараагийн семестрийн төлбөр, байр оронгоо төвхнүүлэх энээ тэрээ гээд дахиад л шинэ шинэ асуудлууд ургаад гараад ирэх юм аа. Энэ сууж байгаа байр маань 2 сарын эхээр гэрээ нь дуусах юм гэсэн. Тэгэхээр одооноос л оромжоо хайж байхгүй бол болохгүй нь. Тоймтоогоос гэвэл иймэрхүү асуудлууд байна. За тэгээд өдөр тутамд тохиолддог үй түмэн бэрхшээлүүд ар араасаа цувраад хүлээж байна даа. Нээрээ Монголдоо байхдаа арай ч ингэж толгойгоо гашилгаж, санаагаа зовоож байгаагүй шиг санагдах юм. Дассан газрын даавуу зөөлөн гэж нутагтаа ч естой жаргадаг байсан болтой. Хурдхан сургуулиа төгсчөөд нутгийнхаа барааг харах юмсан.
Энэ америкт чинь мөнгө хуримтлуулна гэдэг естой мянгуужингийн үлгэр юм байна. Ялангуяа оюутнууд бол санах ч хэрэггүй юм байна. Үнэхээр гавал, тэтгэлэг энэ тэрт хамрагдсан оюутнуудад юу юм гэхээс мань мэт шиг хүмүүст бол саналтгүй юм байна хөөрхий. Уг нь хэдэн ногоон цааш нь хийгээд байдаг бол арай л урамтай байхсан. Даанч харамсалтай нь олсноо төлбөр, байр, хоол унд гээд өгсөөр багигаад шавхчих янзтай. За яахав толгойдоо бага ч гэсэн юм хийж байвал хэттээ болох байлгүй дээ,
Блог ертөнцөөр - Саяхан би нэг TOEFL-ийн блог нээсэн юм. Тэгсэн бас жоохон дутуу дулимаг л санагдаад байна. Яг хүссэн зүйлээ хийж чадахгүй байна. Жишээ нь зарим бүтцүүд нь жоохон онцгүй юмаа.Хуудас болгонд нь бичлэг оруулж болох байх гэсэн болдоггүй юм байна. Бас бичлэг дээрээ видео, аудио оруулахад хязгаарлагдмал сонголттой. Блогспот шиг шууд кодоо хуулаад тавьчихаж болохгүй юм байна. Ер нь энэ дээрээ нээсэн бол хамаагүй дээр байжуу гэж бодох боллоо. За ямартай ч нэг хэсэгтээ ингээд яваад үзэе. Тэгээд явцгүй байвал өөр арга бодохоос. Вэб сайттай болсон дээр байх гэж бодож байна. Хэдэн санаа нийлсэн залуустай хамтарчих юм бол юу байхавдээ дорхноо л босгоод ирнэ дээ. Танд ямар санаа байна? Надад зөвлөгөө өгвөл их талархана шүү.
Ойр зуурын сонин - Сүүлийн үед ерөөсөө кино энэ тэр үзсэнгүй гэхүү дээ. Тэргүүнээсээ уг нь татаад үзихдэг байсан чинь ойрд санаанд нийцэх кино байсангүй. Урьд нь үзэж байсан Монгол гэдэг киноогоо дахиж үзлээ. Ер нь киног дахиад үзчихэд нэг их буруудахгүй юмаа. Анх үзэж байхдаа анзаараарүй зүйлүүдийг дараа нь үзэхдээ илрүүлээд хөгжилтэй л байх юм. хэхэхэ. Сүүлийн үeд илүү таалагдаад сонсоод байгаа дуу гэвэл энэ бичлэгийн өмнө тавьсан Tarja -ийн (Урьд нь Nightwish хамтлагийн дуучин байсан харин одоо биеээ даан хүчээ сорьж байгаа) I walk alone (Энэ доор дуу, видео нь байгаа шүү, эсвэл дээр байгаа водпод руу ороод сонсоод үзээрэй!). Нээрээ миний блогийг нээхэд дуу явж байна уу ? зарим хүмүүс явахгүй байна гээд байсан ?
За нэг иймэрхүү сонинтой байх шивдээ.
Эцэст нь хэлэхэд миний блогын өдөр тутам шинэчлэгдэж байдаг ганц зүйл бол видеонууд маань байгаа юм шүү! Та завтай үедээ сонирхоод үзээрэй. ''

3 comments:

Ганаа_бж said...

Egchiinhee blogoor tuhlaad garsand bayarlasan shuu. Zavgui l guigeed baigaam baina daa.
Neeree oyutan hun mungu hiine gej baihgui ee. Tugsuud ajil hiideggui l yum bol...
Toefl-iin blogoo uurchluh gej baigaamuu?

Tsegmee said...

Zugeeree harin taniig bidendee surgamjtai zuil bichij baidagd chini ih bayarladag shuu. Hedii ajil hiideg ch mungunii baraa haraagui neleen udaj bainauuu yaltai ch bilee dee.
Toefl-iin blog bas sanaand hurehgui baina aa. Ehleed ih l olon hun hamtrana geed baisan, taalagdaagui yumuu tag chig. Web bolgodog yum biluu gej bodood baina. Ta yu gej bodoj baina ?

Anonymous said...

Hi, Tsegmee chinii bichleg chien taalagddag shuu. Bi bas amidraliin toirogt orchiood zavgui l haraij bna. Eng hel surah geed hicheej l bna. chinii zovolgoog unshsan taalagdsan. Mon hoino ouytan bsna yeee dursaad l oros duu sonsood kino uzeed shn bna. Tks
Zulaa