Ийм нэг санаа байна аа
Сүүлийн хэдэн сар байнга л толгойд орж ирээд байдаг нэг санаагаа та бүхэнтэйгээ хуваалцаж санал бодлоо солилцох гэсэн юмаа.Анх нээгдсэн цагаас эхлээд л манай группт TOEFL шалгалтын талаар группын гишүүдээс болон зочидоос цөөнгүй асуултууд тавигдаж байсныг та бүхэн анзаарсан бизээ.
Тэгээд би ингэж бодлоо л доо ер нь энэ шалгалтаа хамтраад бэлдчих нэг газартай болоод (Жишээ нь БЛОГтой болоод) тэндээ TOEFL-той холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, хичээл, Ebook, software, сургалтын материал, тест, асуулт хариулт гээд л олон төрлийн зүйл тавьдаг болвол яасан юм? Энэ ер нь ямар санаа байна аа? Би нэг жишээ болгож wordpress дээр http://etoefl.wordpress.com/ ийм хаягтай нэг блог нээсэн юм. Та бүхэн ороод сонирхоод үзээрэй. Гэхдээ дотор нь ямар ч бичлэг оруулаагүй байгаа шүү!, Зүгээр л иймэрхүү юм байвал гэж жишээ болгож байгаа юм.
Би өөрөө хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг болохоор ганцаараа иймэрхүү блог ажилуулна гэхэд үнэхээр хүч хүрэхгүй байгаа юм. Тэгээд л гавьтай хийж бүтээсэн юм байхгүй Худлаа хий хоосон санаа л яваад байдаг. (бас нэг өөрийн блогтой ухаантай тэрийгээ тордох гэж наян юм болж байна хэхэхэ) Тэгээд энэхүү санааг хэрэгжүүлэх надтай хамтарч ажиллаасай гэж та бүхнээсээ гуйх гэсэн юм. Урьд нь TOEFL өгч байсан эсвэл одоо бэлдэж байгаа хэн ч энэ блогийн автор болж болно оо. Олуулаа л байх тусам бидний хийж бүтээд үйлс далайцтай өргөн цаг хүрээг хамарч чадах юм.
Уг нь та бидэнд ашигтай овоо л хэдэн давуу талууд харагдаад байгаамдаа.
1. Хүн болгон TOEFL-ийн аль нэг хэсэг (Listening, Reading, Speaking, Writing) дээр илүү чадвартай байгаа даа. Эдгээр чадвараа бусадтайгаа хуваалцаж чадах юм бол бие биенийхээ дутууг нөхөөд маш их үр дүнтэй байгаа юм.
2. Олуулаа хөтлөх тусам блог маань байнга шинэчлэгдэж бас нэг авторт ноогдох ачаалал нь төдий хэмжээгээрээ багсаад яваандаа илүү л их хүн сонирхдог болох байхдаа.
3. За тэгээд бидний хамгийн эцсийн зорилго бол СУРАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ ЗАЛУУСТАА чадах чинээгээрээ бага ч гэсэн тус дэм болох болохоор нэг талаасаа маш их буянтай үйлс хамтдаа бүтээх юм байгаа юм. (буян энэ тэр гээд Нэг их сүртэй хэлчив үү дээ хэхэхэ).
Хамтарч ажилуулна гэхээр нэг их том нүсэр ажил юм шиг танд санагдаж магад. ТИЙМ БИШ ШҮҮ!!! Блог гэдэг чинь хэн ч хөтөлчихөөр ердөө энгийн. Ганц гайхамшиг нь бүх зүйлийг нь (web domain, web загвар,) үнэгүй бэлдээд өгчихсөн ердөө бичлэгээ оруулах л дутуу байдагт оршдог юм.Тэгэхээр та зөвхөн бичих санаагаа олоод л post-лоход боллоо гэсэн үг. (Юм бичээд зогсохгүй, видео, аудио, янз бүрийн хэлбэрийн файлууд гэx мэт бүх төрлийн мэдээлэл оруулах боломжтой)



9 comments:
Ёстой сайхан санаа байна. Үнэхээр чадвартай хүмүүстэй хамтарч ажиллах хэрэгтэй байхаа.
Энэ mongoloron чиний хаяг уу??
Миний зүгээс чадах юмаараа тусьлая. mongoloron хаягийг мснжртээ нэмчихсэн. Надтай холбогдоорой..
Sain uu MIka, Sanaag mini demjij baigaad ih talarhaj baina aa. mongoloron gedeg chin bi baigaamaa.
Хамтарч ажиллах сонирхолтой залуус маань mongoloron@yahoo.com гэсэн хаягруу өөрийнхөө mail хаягийг илгээгээрэй. (хэрэв энэ comment үлдээх боломжгүй бол) Тэгээд би та бүгдрүү invitation letter явуулая. Author болох тулд эхлээд заавал wordpress дээр account-тай болсон байх шаардлагатай байдаг юм билээ. Хэрэв та аль хэдийн accounttai болсон бол надруу зүгээр л үндсэн mail хаягаа явуулахад л болно.
Saihan sanaa bna. Bi bas hel surah gej bgaa zaluustaa baga ch gesen tus nemer boloh sanaatai blog hotoldog ym. Minii bodloor blog gej bhaar buur tusgai site bolgood gargaval zugeer ym shigee. Iluu olon hund hurehees gadna, bolomj bololtsoo ch orgontei. Bi ene saihan uilst negdehdee durtai bh bolno. my @: gadaadhelblog@gmail.com
neg ym martchihaj, manai endees yagaad ch ym sariin omnoos wordpress.com-ruu orohoo bolichihson. Chinii neesen wordpress-iin blog ruu oroh geed mon l bolsongui. :(
harin ug ni website-tai bolvol zugeer l dee. Manai groupiin naiz Baysaa (www.usmgl.com) maani iim sanaa devshuuleed l baisan yum. Gehdee bi bodohdoo ehleed blog neegeed er ni zaluus maani her sonirhoj baina, erelt baina yy ugui gedgiig ni medeed neg hesegtee hutulj baigaad za tegeed humuust taalagdaj baival harin ter website hiij urgujuuley gej bodson uhaantai.
Neeree yagaad wordpress ruu naanaas chini orj bolohgui baigaa yum boloo. naadah chini harin setgel zovniulchihlaa. zarim humuust maani haragdahgui baigaa yum bish bizde?
Sonsohnee China Great Firewall-iin l hiij bga ajil ym shig bgaan. Hytad dayaar blogspot, wordpress ruu ordoggui. Zarim alban baiguulguud ch bas blockolchihson bdg.Zarim uyd orchihood bdgiin. Ordog bolohooroo butsaad holbogdoy doo..
Ih zuv, saihan sanaa baina. Olon hund ur uguujuu ugnu gej naidaj baina. Amjilt huseye, duudee.
Happy Thanksgiving!
Post a Comment