Friday, November 9, 2007

Долоо хоногийн тойм

Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр 1 ажлаасаа амарч байгаа болохоор жоохон зав гараад тэгээд хичээлээ хийхээсээ өмнө өнгөрч буй долоо хоногт миний амьдралд болсон онцлох содон үйл явдлуудыг зах зухаас нь та бүхэндээ хүргэх санаатай энэхүү бичлэгээ оруулж байна.

Хоосон амлалт
Нэг дэх өдөр 3 цагийн алдад ангийн маань нэг залуу надруу утасдаж байна. Өнөөдөр завтай бол хамт номын санд сууж хичээлийнхээ талаар жооохон ярилцая гэнээ. Үнэндээ над шиг 2 ажил хийж байгаа хүнд ямар зав байх вэ дээ. Гэхдээ уулзаж ярилцах надад ч бас хэрэгтэй байсан учир яаж ийгээд зав гаргана гэж бодоод тэгэе өдөр 3 уулзая гээд хэлчихлээ шүү. За тэгээд цаг ч боллоо. Ангийн анд маань залгаж байна номын сангийн үүдэнд уулзая гэж байна. Тэгсэн би яахав ядарч үхэх гэж байгаа хүн (шөнө нь ажилчихсан, үргэлжлүүлээд өдөр 3 хүртэл нийтдээ 16 цаг хөл дээрээ зогсчихсон) үнэхээр чадахгүй нээ маргааш яг өдийд уулзая гээд аятайхан ойлгуулаад хэлчихлээ. За маргааш яг нөгөө цагтаа найз (за даа шинэхэн анги болохоор бие биенээ сайн таниагүй байгаа) маань дахиад л залгаж байна за уулзах уу ? Би байдгүй ээ бас ядарсан зовсон оо хэлээд хойшлуулсан. Тэр өдрөөс хойш надруу ярихаа байчихлаа. Арга ч үгүй биздээ хий хоосон амлаад байгаа хүнд чинь хэн итгэх вэ дээ. Би уг нь хамт хичээлээ хийх хүсэл их л байсан юм. Одоо аягүй бол энэ найдваргүй түнш юм байна гээд зайгаа авч байгаа байлгүй дээ.
За тэгээд эцэст хэлэхэд эндээс би юу хальт мульт ухаарсан гэхээр ер нь хэрээ мэдэж, бололцоогоо харж байгаад хүнд амлалт өгч байх хэрэгтэй юм байна.

Блог ертөнцийн сонин хачин
Өнгөрч буй долоо хоногт голчлон зочилсон айлууд гэвэл
Тэлмэн дүүгийнх - Цуурай гээд хамгийн сүүлийн бичлэг нь их сургамжтай нийтлэл болсон байна лээ. Их олон хүн уншаасай гэж бодож байна.
Ганаа эгчийнх - За эгчийн үг эрдэнэ гэж үнэхээр ухаалаг бодууштай сайхан нийтлэлүүдийг нь уншлаа, бага ч гэсэн зүйлийг ойлгож авсан байх гэж найдаж байна.
Болд найзынх - Болдынхоо блогд орох их дуртай болоод байгаа. Яагаад гэвэл бид 2-н бодож явдаг зүйл их ойролцоо юм билээ бас дээр нь нэмж хэлэхэд Монголоо гэсэн сэтгэлтэй болох нь бичлэг болгонд шингэсэн байдаг учраас.
Мика найзынх - Микаагийн энэ долоо хоногт шилдгээр шалгарсан бичлэгүүдийг харахгүй бол естой болохгүй шүү дээ.
За тэгээд миний блогоор зочилдог бусад бүх хүмүүсийнхээ санал сэтгэгдэл, урам дэмээр хөглөгдөж явдаг шүү гэж хэлмээр байна.

Өөртөө итгэлтэй байсны хүчинд
Дөрөв дэх өдөр орой 6 цагт хичээл маань болж өнгөрлөө. Ангийн хамт олон бүгд хуран цугларчээ. 2 дахь удаагаа уулзаж байгаа байдал. Хоорондоо нэг их сайн танилцаж чадаагүй л явна. Дандаа л ажил төрөлтэй хүмүүс болохоор зав чөлөө ч байдаггүй бололтой. Би ч овоо анх удаа уулзаж байснаа бодвол овоо илэн далангуй байх аястай байна. Өнөөдөр нэг их сэдэвсээд байх юм байхгуй юм шиг байна.Багш маань биднийг хэдэн групп болгон хуваагаад ашигт малтмалын салбарт хамгийн том компани болох БиЭйчПи биллитон, Хятадын үйлдвэрлэгчдийн хоорондох харилцааны талаар хэдэн мэдээлэл өгөөд удирдлагын түвшинд зарим асуудлуулдад шийдвэр гаргах үүрэг өглөө дөө(За энэ сэдэв гол бишээ)Би ч энэ боломжийг ашиглаж өөрийгөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэе би гэж ямар хүн бэ гэдгийг бусаддаа бага ч гэсэн таниулая гэж бодсон тэр чигээрээ групптээ идэвхтэй оролцож хамтрагчдаасаа ч тодорхой дэмжлэг авч чадлаа. Яг иймэрхүү нөхцөлд англи хэл дээр санаа бодлоо тодорхой оновчтой хүргэж чадна гэхэд над шиг хүнд бол хэцүү л байсан. Гэхдээ хамгийн гол нь би өөртөө итгэлтэй (би энэ хүмүүсээс дутах зүйл байхгүй, аль нэг талаараа давуу гэдгээ мэдэж байсан) байсан болохоор тэдгээр хүмүүст тодорхой хэмжээгээр санаа бодлоо ойлгуулж, анхаарлыг нь татаж чадсан юм.
Ингээд эцэст нь дүү нартаа юу хэлэх гээд байна вэ гэхээр Хүн өөрийгөө үнэлж, бусдаас ямар нэг талаар илүү гэдгээ мэдэрч, хэлний проблемоос үл хамааран өөртэй итгэлтэй байж чадах юм бол анги хамт олондоо тодорхой хэмжээгээр байр сууриа олж өөрийгөө таниулж хамгийн гол нь өөрийгөө улам хүчирхэг болгодог юм байна гэдгийг энэ өчүүхэн жишээгээр ойлгуулах гэсэн юм.

Америкийн багш нар оюутнаас гол нь юу хүсэн хүлээж байдаг вэ ?
Анх орсноос хойш уулзсан багш болгон ерөнхийдөө бол ганцхан зүйлийг л хүсдэг юм байна гэдгийг ойлгож авлаа. Оюутан хүн заавалчгүй номон дээр бичсэнээр эсвэл багшийн заавар зөвлөгөө хэлснээр явах есгүй харин тэрний оронд бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлдэг, асуудалд олон өнцөгөөс хандаж байдаг оюутанг л их дэмждэг юм байна. Ер нь бодоод байхнээ энэ үнэхээр зөв бодлого юм байна. Энэ их сургууль, колледж чинь энгийнээр хэлэх юм бол ирээдүйд бидэнд тохиолдох маш олон төрлийн бэрхшээлийг яаж туулах аргачлалуудыг чиглэл чиглэлээр нь л заадаг юм байна. Жишээ нь management-ийн хичээлүүд чинь гол нь бизнесийн амьдралд тулгарсан ямар нэг бэрхшээлд ямар нэг байдлаар хариу өгч чадахад, тэр шийдвэр оновчтой байх магадлалыг ихэсгэхэд л зориулагдсан байдаг юм байна. За бүүр энгийн мэдээжийн жишээ авахад Анагаахын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд гэхэд ерөөсөө л өвчин гэдэг асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэгт чиглэгдэж байгаа шүүдээ.
Ингээд эцэст нь хэлэхэд америк багш нар оюутнуудаа бодит амьдрал дээр гараад ямар нэгэн асуудал тулгархад (хувийн амьдралд ч бай, ажил дээр ч бай) буруу ч бай зөв ч бай шийдвэр гаргахад бэлэн байх л тэр чадварыг олгохыг зорьдог юм байна гэж бодлоо. Энэ бол хамгийн зөв санаа. Монгол багш нар маань ч гэсэн энэ нь дээр анхаарлаа хандуулах цаг аль хэдийн ирсэн байхаа

Сонирхол татсан монгол мэдээ
Дөрөв дэх өдрийн орой Хичээлээ тарж ирчээд жоохон монгол мэдээгээ сонирхлоо. Тэгсэн нөгөө эрээд олохгүй эрдэнэ, монголньюс-ийнхээ хаяг-г дахиад олоод авлаа шүү. Хаанаас авлаа даа байз?? Ааан тийн хамагмонголын линкүүд дотор гүйж явна лээ. Тэгээд дуртай сайтруугаа ороод мэдээ гарчиглаваа. Тэгсэн бас нэг нүдэнд туссан мэдээ бол яах аргарүй Юлия Савичева -гийн монголд хийсэн тоглолт байлаа. Овоошдээ бас Болоошдээ л гэж бодоод мэдээг нь уншаад бас тоглолтынх зурагнуудыг нь gogo-д үзээд эцэст нь хүмүүсийн үлдээсэн комментуудыг уншсан дандаа л гутаасан доромжилсон зүйлүүд ийм хүн авчраад байхдаа ядийн гээд бичиж өгчээ. Гүэй миний хувьд бол би нэг их энэ дуучныг шүтээд байдаггүй ч гэсэн овоошдээ л гэж бодож байна. Гадаад соёлыг тодорхой хэмжээгээр монголд мэдрүүлэх боломжийг бидэнд олгож байна шүү дээ. Хэрэв сонирхолгүй хүн бол үзэхгүй байж болно ш дээ. Харин маргааш нь тэр дургүй байсан хүмүүсийн сонирхдог дуучин нь ч юмуу хүрээд ирвэл тэд ямар хариу өгөх болоо хэхэхэ. Нээрээ манай монголын соёл урлаг нэг дороо л эргэлдээд байх шиг. Ерөөсөө толгойгоо ажиллуулж шинийг эрэлхийлж байгаа юм байхгүй. Эстрад нь ч тэр бараг нэг хэвийн, салсан хагацсан дуу эсвэл хуулсан хуулбарласан дуу клип нь гэсэн дандаа нэг хэвийн эд хөрөнгөөрөө жаал гайхуулсан, хошин шог нь ч тэр дандаа нэг зүйлээ хэлбэрийг нь өөрчлөөд л тоглоод байх. Тиймээс энэ гадаадын хүмүүс яаж сэтгэж, яаж тоглож байна, ямар шинэ санаа байна иймэрхүү тоглолтууд үзэж жаал судалмаар юм шигээ.
За ингээд энэхүү бичлэгээ энэ долоо хоногт хамгийн их сонссон дуугаараа та бүхнийхээ сонорыг мялаагаад өндөрлөе дөө. (Үг нь, үйл явдал нь жоохон гунигтай ч гэсэн аялгуу нь их сэтгэлд хүрээд байгаа юм.)

Энэ Баясгалангийн дуулсан хувилбар (Цахилж яваа гөрөөс киногоор клипээ хийсэн байна)


Энэ Эрдэнэтунгалаг-ийн дуулсан хувилбар (Өөрийнхөө амьдралаас үндэслэн хийсэн гэнэ - сонин.мн -с хальт уншлаа, нэг олзуурхууштай юм гэвэл бас энэ дуучин маань хөөрхөн сайттай юм байна.Овоошдээ! Нэр нь дээр нь дараад орж сонирхоорой)

Uuchlaarai, ene bichleg maan' garah bolomjgui bolson tul ta www.on-air.mn-luu orj uzeerei
Надад бол аль аль нь таалагдаад байгаа. Харин танд аль нь илүү хүрч байна?

Хичээлээ харахгүй бол болохоо байлаа
Та бүхэн санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай!

4 comments:

нэмлэТ said...

zavsar zaigaa ashiglaad post oruulsand bayarlalaa. ter naiziigee evgui baidald oruuljee. zavtai bolhooroo "nuglee" naminchilaad bainga tsug suudag bolooroi, gantsaaraa duungetsnees huntei niileed yariltsaad hiivel neg negendee oilgoogui yumaa oilguulaad ih ur buteeltei. za uudrug zaluu min uragshaa temuuleed baigaarai.

Ганаа_бж said...

Huue, sain uu. Duugiinhee blogt zochloogui udsan baina. Ajilsag, uudrug surhuu huu shuu. Ajil amraltaa zohitsuulaad, hicheel nomoo ch amjuulaad surhii l yavaa yum baina.
Tsaashdiinh ni hicheel surlaga, ajil amidrald amjilt!!!

Anonymous said...

Erdenetungalag so much better than Bayasgalan.

Tsegmee said...

Nadad chin setgeleesee saihan commentuud uldeej sanaa bodloo soliltsoj baidag buh humuustee talarhaj yavdgaa helmeer baina. Ta buhniihee blogoor bainga zochilj baigaa shuu. Comment uldeeh geheer joohon bodoj baij bichihgui bol bolohgui tegeed tsag garahgui bolohooor zugeer unshchaad l gardag shuu. Aaan tiin unuudur Harangiin Lhagvaagiin duulsan Sar shig hol geed ih unen ugtei saihan ayalguutai duu olj avlaa. Yag l bidnii l tuhai baina lee dee.emegtei humuus bol uilmaar l yum bilee hehehe Ene baruun tald baigaa sonsood uzeerei.