Цэгмээ хаагуур юу хийгээд явна аа ?
Юуны өмнө миний блогд түр ч гэсэн саатаж, бичлэгүүдийг маань сонирхож, санал бодлоо хуваалцаж байдаг та бүхэндээ ГҮНЭЭ ТАЛАРХАЖ явдгаа хэлмээр байна. Надаар сонин гэвэл саяхнаас үндсэн ажлынхаа хажуугаар сургуулийнхаа кафе-д ажиллаж эхэллээ. Гайгүй орон тоо гарлаа гэхээр нь боломж гарч байгаа дээр нь гээд орчихлоо. 2 ажил давхар хийнэ гэдэг чинь бас хүнд л юм байна аа. Нэг хэсэгтээ ажиллаад л үзнэ дээ. Тэр тэнгэрт тулсан сургалтынхаа төлбөрийг хурдхан шиг төлж санаа амрах юмсан л гэж бодох юм. Өдөрт 16 цаг ажиллаад тэгээд үлдэх 8 цагаас 2 цагийг нь хичээлдээ зориулаад 6 цагийг нь унтаж өнгөрөөж байгаа болохоор ойрд блогоо ч сайн тордож чадсангүй, бас yahoo group - дээ ч гэсэн идэвхтэй оролцож чадахгүй байлаа.
За би энэ доор өөрийнхөө сүүлд үзсэн таалагдсан, кино, дуунууд, толгойд эргэлдээд байгаа санаа оноогоо товч бичлээ.
Сүүлд үзсэн кинонууд - Тэргүүн -ээс татаж авсан (ажил дээрээ зав гарахааар үздэг юм)
1. Die Hard 4 (Хамгийн их таалагдсан)
2. Transformers (Таалагдсан)
3. Bourne Ultimatum (Таалагдсан)
4. Balls of Fury (Яахавдээ л )
5. Rush Hour 3 (Уйдахгуй л юм билээ)
Сүүлд үзсэн хошин шог гэвэл энэ бичлэгийн өмнөх бичлэгт тавьсан байгаа.
Сүүлийн үед таалагдаж байгаа дуунууд
(За даа та бүхэн миний водпод, аудио бокс-оос дуунуудыг харчихаж байгаа байхаа)
Гэхдээ тэр дундаас хамгийн их таалагдсан дуу гэвэл Өнөөдөр нэмсэн Серебро хамтлагийн "Дыши" дуу. Их гоё аялгуутай үг нь ч гэсэн гоё юм билээ. Хэд хоногтоо л амандаа дүнгэнэх байхаа хэхэхэ. Та ч гэсэн энэ дээр байгаа миний vodpod -ноос сонсоод үзээрэй.
Монгол дуунаас гэвэл Энхмэнд-ийн "Хамдтаа дуулая гэсэн юм" гэдэг дууг нэг мэдэхэд аялцан явж байдийн бас Буянтогтох -"Алтан хавчаар" (аудио дотор байгаа шүү сонсоорой) хаая орж ирээд байдийн.
Ойрд Толгойд орж ирээд байгаа санаануудаас гэвэл:
Би энэ блогийнхоо хажуугаар өөрийнхөө үзэж байгаа хичээлүүдийнхээ (Management) талаар дэлгэрэнгүй мэдээлэл, өөрийнхөө хийсэн даалгавар, судалгаа энэ тэрээ тавьдаг нэг блогтой болдог юм билүү гэж бодоод байгаа. Адил мэргэжилтэй болон сурч байгаа, мөн бизнес эрхэлдэг хүмүүст сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс л. Энэ ер нь ямар санаа болоо ??? та бүхэн саналаа comment-д бичиж үлдээгээрэй.
За нэг иймэрхүү л сонинтой байх шивдээ. Найруулан бичихдээ тааруухан шүү. Эвлүүлээд уншаарай хэхэхэ.
Юу санасан ХЯЗГААРГҮЙ (есөн гэхээр хязгаарлаад байх шиг санагдаад) ХҮСЭЛ чинь сэтгэлчлэн бүтэх болтугай!!!

9 comments:
За тэгээд ажил, амралтаа сайн зохицуулахгүй бол нураад уначихдаг юм гэсэн шүү. хэ хэ
Ерөөсөө Америк явьяааа. Ингэж завгүй амьдармаар байна. яахуу? ккк
Sain uu. Ajil bolood hicheeld amjilt huseye.
Shineer mergejliin chigtei blog neehiin tuhaid gevel bi ch gesen mergejliinhee, sudalgaaniihaa chigleleer blog neeye gej bodoj uzsen. Gehdee tend ooriin ochnoon tsag, udur, sar, jiliin ajlaa ogt uneguigeer tavina gehed utgagui sanagdaad bolison l doo. Zarim Mongolchuud maani oyunii omchiin hulgaig hulgai gej boddogguigees hunii hiisen buteesniig shuud ooroo hiisen bolj eree tseergui ashigladag. Ene tohioldold yah gej web-d yumaa taviv daa gej ooroo oortoo l haramsdag yum. Gehdee ene bol minii l bodol shuu. Cheers.
Ta california-d ali surguulid surdag yum be? Tanai surguulid elsej boloh boluu? Uur mongol oyutnuud baidag uu? Bayarlalaa.
Tsegmee duu maani 2-3 ajil hiigeed zavgui guigeed baigaamuu? Biee bodooroi doo. Amrah tsag zaaval gargaarai. Bas hajuugaar ni blogtoo shagaigaad amjchihdag, surhii huu shuu.
Даан ч ойрд таг болцон ингээд л ажилчин зөгий шиг дүнгэнээд гүйгээд байсан юм байна шүү, нээрэн л ядаж хагас бүтэн сайнаараа ч гэсэн амралтаа сайн нөхөж унтаж амарч байгаарай, юутай ч завтай болхоороо эргээд ирээрэй.
www.terguun.com Гэрэлт Од
Манай сайтын нэг гишүүн энд явж байнаа гэж хэхэ. Блогыг чинь үзлээ таалагдлаа, цаашид илүү илүү амжилт гаргаарай. Peace.
Зиа зиа зиа, залуу тэгүүл их л завгүй давхиж яваан байна
Амжилт, их ядарч болохгүй шүү!!!
Telmengiin blog-oos damjaad orood irlee.
Ih zavgui baigaan baina aa. Naana chiny bas huiten seruu orj baigaa yuu.Yadraad haniad tomuu hurehgui baihgui bol, ali boloh eruul menddee sanaa tavihgui bol! Ehleed zereg zereg ajillahaar sunaj untlaa yadardag gesen, tegjiigaad hunii bie daschihdag yum shig bna lee...
USA-d ochij ingej zavgui shan amidrah yumsan da.Chi bie ee bodoh heregtei shuu,zondoo humuus bas tegj helsen bna anhaaraldaa avaarai!
Ter ouynii omvh gesnees neeree ih surguuliin bagsh nar hurtel siihgui hulgai hiideg shuu de.Mgl-oor orchuulahgui English deeree bval zugeeer yum uu gej bi bodloo
Post a Comment