Уйтгартай Амьдралаас Гарах Гарц

Posted by Tsegmee On Jul - 07 - 2009

Өчигдөр Revolutionary Road-ийг үзээд айхтар их юм эргэцүүлж боддог байна шүү хэхэ. Үнэхээр залуус бидэнд тохиолдож болох харахад энгийн хэрнээ, бидний амьдралыг ормонгоор нь эргүүлж болох ээдрээтэй нэгэн асуудлыг хөндсөн сүрхий кино болжээ. Энэ киног үзэхийг бүх андууддаа уриалж байна. Ялангуяа дөнгөж амьдралд хөл тавьж байгаа залуус дүү нартаа! Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Зарим нэг нь гадаадад гарч амьдрахыг гол зорилгоо болгосон байхад, зарим нэг нь хөл хөдөлгөөнт хотын амьдралаас зайдуу

Би ер нь хэзээ Монголдоо очих бол?

Posted by Tsegmee On Feb - 06 - 2009

Сая нэг андтайгаа мессенжердэж суусан чинь анд маань "чи хө хэдийгээр ирэх санаатай байна?" хэмээн энгийн хэрнээ, ярвигтай асуулт нэгийг тавив аа. Тэгсэн би "Харин л дээ, бодоод л байна" гэж хэлснээ "Сургуулиа төгсчөөд, хэдэн төгрөг цааш нь хийчээд, тэгээд боломж байвал мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилчаад очдог юм билүү!?" гэж нэлээн бодлогшронгуй бас нэг бодлын эргэлзэнгүй хариулж байх юм. Урьд нь чинь бол нэг жилийн дараа эсвэл сургуулиа төгсөөд л шууд чавхдаад очино гэж ам бардам хэлдэг байлаа.

"MONGOLS" gang-ын мөхөл

Posted by Tsegmee On Oct - 21 - 2008

Сая Los Angeles Times сонинг гальт гарчиглаад сууж байтал нэгэн зураг яалт ч үгүй нүдэнд туслаа шүү. Нэг биеэрээ дүүрэн шивээстэй, халзан толгой, бавгар сахалтай, том гүзээтэй бадируун нөхөр уртаа гэгчийн гинж дөнгөөр урдаа гавлуулчихсан, араас нь цагдаагийн тусгай ажилтан болтой дагчихсан зураг сонингийн нүүр дүүрэн шахуу тавигджээ. Тэгээд нөгөө зурагных нь тайлбарыг унштал "Сэжигтнээр татагдсан "Mongols" gang-ын гишүүн Холбооны ажилтнаар харгалзуулж яваа нь.

Твиттерийг алдаршуулъя !!!

Posted by Tsegmee On Mar - 24 - 2009

За хө цаана чинь Твиттер гээд дэлхийг донсолгож байгаа сонин жигтэй сайт гараад ирсэн байна шүү хүмүүсээ!!! Би ч хэд хоногын өмнө хэрэглээд үзлээ. Ер нь их сонирхолтой эд юм байна. Бараг аддиктед (addicted - донтох) болмоор туучий байна гээч. Ямар учиртай сайт вэ гэхэээр ерөөсөө их энгийн "Та одоо юу хийж байна вэ ?" (What are you doing?) гэсэн асуултанд 140 тэмдэгтэд багтаагаад л мессеж бичиж твиттер (энэ линк википедия дээрх тайлбар шүү) дээрээ байрлуулна гэсэн үг

Америкчуудаас суралцах зүйл их байна аа (4 хэсэг)

Posted by Tsegmee On Apr - 20 - 2009

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр өнөөдөр ёстой алдаж байж ухаарсан Америкчуудын нэгэн сурууштай занг та бүхэнтэйгээ хуваалцах санаатай. Энэ нөхөдүүд чинь үр хүүхдүүдээ багаас нь цагийг чанад мөрдүүлж сургадаг юм байна хөөш. Бага ангиас нь эхлээд л дээд сургууль хүртэл бүх хичээл, даалгавар нь тодорхой хугацаатай, тогтсон дэдлайн (deadline-эцсийн хугацаа) гэгч айхтар зүйлтэй байх юм. Ах баагий анх сургуульд орчихоод нөгөө л Монголдоо сурч байсан шиг ээ,

Ажил хайхдаа анхаарах хэдэн зүйлс

Posted by Tsegmee On Jan - 25 - 2009

За байз нэг их сүрхий хүн шиг л баахан юм бичээд байдаг болж байна уу үгүй юу хүмүүсээ? Гэхдээ өөрийнхөө ойлгож ухаарсан, сурж мэдсэн зүйлээ андуудтайгаа хуваалцахад нэг их буруудаад байх зүйл байхгүй байлгүй дээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайхад анхаарвал зохих хэдэн асуудлыг хөндөж, өөрийн туршлага дээр үндэслэн товчхон хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд би Монголд байхдаа нэг их удаан ажил хайж зовоогүй хүн л дээ. Тэгсэн хэрнээ л хэд хэдэн газар өргөгдлөө өгч байсан удаатай. Харин энд ирээд л ажил хайх ямар хэцүү байдгийг голдоо ортол ухаарч байна.

20 Долларын Үнэ Цэнэ

Posted by Tsegmee On 8/30/2007
Өнөөдөр интернетээр аялаж байгаад Jonathan Renich гэгч америк оюутны үүсгэн байгуулсан EduRelief нэртэй Монголын ядуу амьдралтай хүүхдүүдэд сурах бичиг авч өгөх хандивийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж авлаа. Бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань төлөө хаа холын харийн хүн ийм сайхан буянтай үйлс бүтээж байгаад үнэхээр сэтгэл хөдөллөө. Jonathan Renich Монголд хүмүүнлэгийн шугамаар ажиллаж байхдаа монголын нэг сурагчийн жилийн сурах бичгийнх нь зардал ердөө 20-хон Доллар байдаг боловч үнэндээ сурах бичгээ авч чадахгүйгээс сургуулиа орхиход хүрч байгаа хүүхдүүд маш их байгааг мэдээд сэтгэл нь эмзэглэж ямар нэгэн аргаар эдгээр хүүхдүүдэд туслах хүсэл өвөрлөн эх нутагтаа иржээ.

Ингээд 2006 оноос эхлэн Монголд ядуу амьдралтай хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзлийг нь дэмжих үүднээс сурах бичгийнх нь зардлыг төлөх хандивийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Нэгхэн жилийн өмнөөс эхэлсэн гэхэд одоогоор 500 гаран сурагчийн сурах бичгийн зардлыг төлөх хэмжээний хандив цуглуулсан бөгөөд Америк даяар цар хүрээгээ улам өргөжүүлэн тэлж байна.

Үүний тод жишээ гэвэл америкийн хэд хэдэн ТВ, сонин сэтгүүлээр гарсныг хэлж болох байх. (Доор Oregon мужийн KVAL TV-ээр гарсан мэдээг тавьлаа. Бусдыг нь EduRelief-ийн website -наас нь үзээрэй). Монголчууд бид өөрсдөө Монголынхоо ирээдүйн төлөө анхаарах сөхөөгүй явж байхад, гадны хүмүүс ийм сайхан өгөөмөр сэтгэл гаргаж байгаад би үнэхээр их баярлаж байна.

Та бүхэн EduRelief байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энэхүү байгууллагын албан ёсны сайт болох http://www.edurelief.org/ ороорой.
За ингээд энэ хандивийн үйл ажиллагааны талаарх видеонуудыг та бүхэндээ толилуулж байна. Та эдгээр бичлэгийг үзээд нэгийг бодно гэдэгт итгэж байна.




1.Монголын хүүхдийн төлөө ажиллаж байгаа EduRelief-ийн талаар Oregon мужийн KVAL-13 TV сувгаар гарлаа.(May 2, 2007)



2. Энэ 2007 онд хийгдсэн шинэ танилцуулга нь байна. Их дэлгэрэнгүй хийгдсэн бичлэг байна.



3. Энэ байгууллагын залуучуудын үйл ажиллагааны шинэ мэдээнүүд.(Feb 16, 2007)



4. Энэ үнэхээр нэгийг бодогдуулахаар танилцуулга болсон байна лээ. (Англи хэл дээр) Та бүхэн болж өгвөл олон хүнд хургэхийг хичээгээрэй. Эцсийн эцэст бидэнд л ач тусаа өгөх зүйл шүү дээ.



5. Энэ Монгол хэл дээрх сурталчилгаа.

Эцэст нь хэлэхэд Монголчууд бид ирээдүйнхээ төлөө санаа тавих цаг аль хэдийн болжээ. Эх орондоо дэргэд нь байгаа бид монголынхоо өнөөдрийн бодит байдлыг мэдээгүй байхад, мэдсэн ч мэдээгүй юм шиг хажуугаар нь алхаж байхад гадны сайн санаат хүмүүс аль эртнээс сэтгэл нь эмзэглээд энэ мэтчилэн санаа тавиад эхэлжээ.

Үнэнийг хэлэхэд би энэ хүмүүсийн өмнө ичих шиг боллоо. Гэхдээ яах вэ тийм ч их оройтчихоогүй байна. Энэ цаг мөчөөс эхлэн БИ эх орныхоо эзэн хүн ямар байдгийг яруу тодоор үзүүлэх болноо. Хамгийн гол нь монголоо гэсэн сэтгэл л байвал жижиг тус ч жижигдэхгүй маш том дэм болдгийг дээрх үйл ажиллагаа илтгэж байгааг та анзаарсан бизээ.

Нөгөөдөр 9 сарын 1, Энэ буянтай хүмүүсийн ачаар 500 монгол хүүхэд сургуульдаа инээд хөөртэй очиж бусдынхаа адил хичээлдээ орох болно. Энэ жижигхэн тус тэдний хувьд амьдралийнх нь хамгийн том бэлэг ч болж магадгүй.

6 Response to "20 Долларын Үнэ Цэнэ"

  1. victory Said,

    тэрхүү хүмүүст үнэхээр талархууштай
    энэхүү бичлэг болоод тэрхүү байгуулагын залуусын үйл ажиллагааны талаар тэр дээр залраад дандаганаад байгаа хэдэн 76--юмнуудад үзүүлэхийсэн

     

  2. khuder Said,

    Блог чинь таалагдаж байгаа. Монголоор бичвэл улам олон уншигчидтай болох болов уу.

    http://krilleer.blogspot.com/
    энэ их дажгүй хөрвүүлэгч

    http://khuder.blogspot.com/2006/11/neg-yum-hiichihlee.html
    энэ яахав дээ л. надаас өөр хүн бараг ашиглахаа байсан эд.

     

  3. Tsegmee Said,

    Heei zaluusaa, bi enehuu postoo zasvarlaj arai duusaagui baisan chin ehneesee zochid maani orood irlee. hehehe, zarim zasvar hiih zuil baigaa bol heleerei. Bi ug ni kirileer bichihej bolno doo. Daanch joohon tsag avah baih geed bichchihlee. Neeree kiril bolgochihson deer yumshig baina

     

  4. Tiger Said,

    Minii oroh dyrtai blog, he he tsoglog zalyy shuu chi. amjilt husie

     

  5. hongor Said,

    Neeree hunii hun ingej bidnii ireeduid sanaa tavij baihad manai ene zasgiig barij baigaa heden avligchid yaj baina arai denduu baina sh dee. 2005 ond huuhdiin surah bichgiig ulsaas tuluhuu bolison gene uu ? Yamar teneg ni iim shiid gargadag baina aa.

     

  6. Anonymous Said,

    Ene zaluuchuudad ene uvul dahiad mongold ireh ym baihdaa. Ter sanhuugiinhee asuudliig yaj ezend ni hurgej baigaa yum bol oo ?

     

Post a Comment

    Follow Tsegmee on Twitter

    Шинэ Сэтгэгдлүүд

    Шинэ Бичлэгүүд

    Орос Кино

    Миний Тухай