Sunday, July 15, 2007

Танд зориулав

Та бүхэн сайхан наадацгаасан биздээ. Би ч гэсэн Монголд байгаа юм шиг л сайхан наадлаа. Наадмийн 5 даваанаас эхлэээд л он-айр.мн-ээр бөхөө шөнөжингөө үзээд суусан хэхэхэ хаана ч байсан гэсэн Монгол хүн болсон хойно наадмийнхаа өдөр сэтгэл хөөрөөд нойр хүрдэггүй шүү. За тэр яахав.
Өнөөдөр би блог дээрээ өөрийнхөө байнга сонсдог 2 төрлийн англи хэлний хичээлээ та бүхэнд сонирхуулж тавилаа.

1.Business English Pod - ийн хамгийн сүүлийн хичээлийг шууд сонсохоор тавьсан болохоор та Play in Popup гэсэн дээр дараад л шууд сончихож болно гэсэн үг. Хэрэв танд таалагдвал та өмнөх хичээлүүдийг доод талд нь байгаа линкуудийн аль нэгэн дээр дараад website-руу нь ороод сонсож болно.

2. ESL pod- English as a Second Language Podcast - энэ хичээлийг би бас их сонсох дуртай, их энгийн сонсоход хялбар мөртлөө их хэрэгтэй сэдвүүдээр хичээлээ явуулдаг юм. Би уг нь шууд сонсохоор сүүлийн нэг хичээлийг нь ядаж оруулая гэж бодсон болохгүй байна. Гэхдээ сүүлийн хичээлүүдийнх нь линкуудийг нь тавьсан шүү, Та хэрэв сонирховол дурын нэг линк дээр нь дараад website-руу нь ороод сонсож болно.

Хэрэв та бүхэн English эрчимтэй сурая гэж бодож байгаа бол зав л гарвал англи хэл дээр их юм сонсож байгаарай. Би өөрийнхөө English сурдаг арга, дэлгэрэнgүй тайлбарлаж "Naranbaatart bolon Englsih surch baigaa buh humuust"гэсэн нийтлэлд бичсэн байгаа, та нүүр хуудасны баруун талд байрлаh Blog archive гэсэн цэснээс олоод уншаарай.

За таны ажил үйлс бүтэмжтэй байх болтугай!!

2 comments:

Anonymous said...

Залуу дуучин Б.Маралжингоо тун удахгүй анхны, бие даасан цомгоо гаргах гэж байна. FМ радиогийн хитийг тогтмол тэргүүлж буй "Хүлээсэн учрал", "17 нас" бүтээл түүний анхны цомогт багтаж буй.
"B production"-ны захирал, продюссер Д.Болд түүнд олон сайхан дуу өгсөн бөгөөд үүнийг нь Б.Маралжингоо мэргэжлийн түвшинд амилуулсан гэнэ.
Ирэх сард худалдаанд гарах энэ цомог рок попын ертөнцөд тэсрэлт болох бүтээл болно гэдэгт "B production"-ынхан эргэлзэхгүй байна.
Дашрамд дуулгахад, дуучин Б.Маралжингоо шинэ бүтээлээрээ фэнүүдийнхээ сонорыг мялаахаар амрах цаггүй ажиллаж буй сурагтай.

Anonymous said...

Сургуулиа төгсөхдөө TOEFL-ийн 500 оноог авах боломжтой болно гэж гишүүд үзэж байна
Пүрэв, 2007 оны 7-р сарын 5 Монголчууд гадаад ертөн­цөд гарахад анхны бэрхшээл нь англи хэлний мэдлэг бол­дог.
Англи хэлний сургалтын суурь бааз муутай, сургалтын тогтол­цоонд нь нарийн боловс­руулсан хөтөлбөр байдаггүйгээс гадагшаа сур­гууль, сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийн хувьд зайлшгүй шаардагдах TOEFL болон IELTS-ийн хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний оноог авч чадах нь багагүй асуудал үүсгэдэг. Харин арваннэгдүгээр ангийн хүүх­дүүд сургуулиа төгсөх­дөө TOEFL-ийн 500 оноог авахуйц хэмжээний англи хэлний мэдлэгтэй болох төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан хууль тогтоох байгууллагад оруулж ирж байгаа юм. НББСШУ-ны байнгын хороогоор дэмжиг­дэж, Төсвийн байнгын хороогоор өчигдөр яригдах байсан ч уг байнгын хороо хуралдалгүй хойшлогдсон. Ирж буй хичээлийн жилд туршилт хэлбэрээр хэрэгжүү­лэхээр төлөвлөж байгаа уг хөтөлбөрийн төсөв, хэнтэй хамтарч хэрхэн хэрэгжүүлж болох талаар санаачлагч УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Одхүү, Cү.Батболд, Т.Ба­дам­жунай, Н.Батбаяр, Ц.Мөнх-Оргил, Ц.Жаргал, Р.Гончигдорж, С.Ламбаа нарын гишүүд нарийн тооцоо гаргажээ.
Э.Энэрэл