Юуны өмнө их ажлынхаа хажуугаар, хэрэгтэй мэдээ мэдээллийг твиттер дэх Монголчууддаа, шуурхай хүргэж байдаг Д. Энхбат гишүүндээ талархах нь зүйтэй байх аа. За үндсэн сэдэвтээ оръё: "УИХ-ын тогтоолын төсөлд Цөмийн түлшний шаарыг Монголд булшлахыг зөвшөөрч оруулж иржээ." (6 сарын 18, 2009, Д. Энхбатын гишүүний твитрээс). Энэ одоо арай дэндэж байгаа юм биш үү ? Ямар тэнэг дуракын толгойд Цөмийн түлшийг эх нутагтаа булшлах зөв санаа гэдэг бодол орж ирдэг байна аа. Яалт ч үгүй цаана нь бизнесийн ашиг сонирхол явж байгаа л даа. Эд материал, өнгө мөнгөнд шуналаа, шуналаа гэхэд арай ч дээ, өөрсдийнхөө төрж өссөн нутагаа хогын сав болгоно гэдэг чинь юу гэсэн үг вэ ?Тэгээд байна шүү дээ хамгийн инээдтэй нь
"Дахин хэлэлцүүлэгт оруулах санал 50% / 50% дүнтэй гарсан. Энэ нь уг заалт хянагдана гэсэн үг." (6 сарын 18, 2009, Д. Энхбат гишүүний твиттерээс). - Эхний хуудсыг нь сөхөхгүй шууд буцаах хэрэгтэй баймаар юм, яагаад хэлэлцээд байгаа юм бэ?
Бүүр хөх инээд хүрээд базаад авмаар нь
"Цөмийн түлшний хаягдалыг булшлахгүй .... гэж шууд заасангүй. Бүрхэгдүүлээд орхилоо" (6 сарын 25, 2009, Д. Энхбат гишүүний твиттерээс)
"Цөмийн түлшний шаарыг булшлах талаар УИХ-ын тогтоолд оруулсангүй. Зөвхөн олборлолтын явцад гарсан хаягдлыг боловсруулах гэж бүрхэг заалаа." (6 сарын 25, 2009, Д. Энхбат гишүүний твиттерээс - Шууд Цөмийн түлшний хаягдал болон олборлолтын явцад гарсан хаягдлыг эх орондоо булшлуулахгүй гээд заачихад юу нь болохгүй байна аа? Яасан Монголоо гэсэн сэтгэлээ алдсан хүмүүс вэ ?
Нэг зүйл сануулж хэлэхэд Д. Энхбат гишүүн маань зөвхөн мэдээлэл өгөх үүднээс дээрхи мэдэнүүдийг бидэнд явуулсан бөгөөд би лав хувьдаа гишүүн маань энэ төсөлтэй холбогдолгүй гэж бодож байна. Өөрөө ч гэсэн 100% эсэргүүцэж үг хэллээ гэсэн байсан.
За тэгээд энэхүү гайхалтай ухаалаг төслийг оруулж ирсэн дуракуудыг эсэргүүцэж твиттер дэх санаа нийлсэн зарим Монголчууд маань No Nuclear Waste in MGL гэсэн албан бус campaign өнөөдрөөс явуулж эхэлхээр болсон. Энэ нь яадаг компанит ажил вэ гэхээр, твиттерт account-тай Монгол хүн болгон энэ төслийг эсэргүүцэж (боломжоороo) message болгоныхоо хойно No Nuclear Waste in MGL гэсэн үгийг хавсаргаж явуулж байх юм. Энэ ажлын хамгийн гол зорилго нь энэ мэдээллийг олон хүнд хүргэх үүднээс явуулж байгаа. Манайхан хэр амжилттай оролцохыг нь бүү мэд ээ. Зарим нь огт тоохгүй ч байж магад. Харж л байя.
Таны хувь нэмэр ч гэсэн энд чухал шүү! Ганцхан твиттер гэлтгүй та өөрийнхөө бүх төрлийн social network-өөр (YMsger,Hi5,Ymail, Facebook, Myspace, Blog, Web, Forum) No Nuclear Waste in MGL! гэсэн үгийг явууларай!
Би твит дээрээ аль хэдийн явуулчихсөөн. Ямар мсжүүд байгааг http://twitter.com/Tsegmee эндээс уншина уу ?
Дэлгэрэнгүй...





